Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 532

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00532

Улаанбаатар хот

 

 

                                 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 хороолол, Шинэ төгөл 19а байр, 1 тоотод оршин суух  Мо овогт Батжаргалын  Батбаярын /РД: УС52120317/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  15 дугаар хороо, Хишигбуян, С-1 байр, 311 тоотод оршин суух Сад овогт  Цэрэндоржийн Төмөрт /РД:ЧК57051311/  холбогдох

2016 оны 11 сарын 01-ний өдрийн “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны  2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

“Гутал” ХК төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Захирал гэх Ц.Төмөр өөрийн гэр бүл, хамаатан садан хэсэг хүмүүсийг цуглуулан ТУЗ-ийн тотгоол  гэгчийг үйлдэн өөрийн хувийн эрх ашигт нийцүүлэн компанийн ТУЗ, захиргаанд ажилтан авах, шагнах урамшуулах, гэрээ хэлцэл хийх мөнгөн хөрөнгийн их хэмжээний зардал гаргах гэх мэт компанийн дүрмийн бус үйл баримт гаргасан байна. Ц.Төмөр нар хууль бусаар цуглан тогтоол үйлдэхдээ “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар хавсралтаар нотлогдсон Б.Амарсанаа гэх хүнийг томилсон байна. Нэхэмжлэгчээс үүнийг хууль бус үйлдэл гэж үзэж байна.  Б.Амарсанаа нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлууд  хууль зөрчин зарлах боллоо. Мөн гүйцэтгэх удирдлагаас сүүлийн хоёр жилд хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг олгосонгүй, эрх мэдлээ  урвуулан ашиглаж компанийн дансанд их хэмжээний мөнгөн хөрөнгө он дамжуулан төвлөрүүлж, компани, хувьцаа эзэмшигчдийг хохироож хугацааны хувьд алдангид оруулж байна.

Иймд 2016 оны 11 сарын 01-нд цуглан үйлдсэн “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дугаар 01-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

            Б.Батбаяр миний бие нь иргэн Ц.Төмөрт холбогдуулан гаргасан “Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасныг болон  Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 26.2 дахь  заалтуудыг үндэслэн Ц.Төмөр түүний хамсаатан нарын хууль бусаар 2016 оны 11 сарын 01-нд цуглан үйлдсэн “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дугаар 01-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно.  

Иймд уг хэргийг “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан”  үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч Ц.Төмөрт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №01 тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Төмөрт холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №01 тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН