Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 627

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/00627

Улаанбаатар хот

 

   

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт зааснаар О овогт В.Ц,  Б овогт С.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү А.О, хүү А.Ө, охин А.У нарыг эцэг С.А-ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү А.О,  хүү А.Ө, 2охин А.У нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх В.Ц-гаар тэжээн тэтгүүлсүгэй.   

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эцэг С.А-т даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг В.Ц-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг С.А-т тус тус даалгасугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В.Цацралтуяа нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар хүү А.О, А.Ө, охин А.У нарыг сард 3 удаа эх В.Ц-тай уулзуулж байхыг эцэг С.А-т даалгасугай.

 

8.Зохигчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч В.Ц-аас 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 93 741 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуусан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ХУЛАН