Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/866

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Нармандах,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Э.Бад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б /РД:***/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өглөөний 8 цаг 01 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын зүүн уулзварт өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /41 настай, эмэгтэй/ Р.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар
сарын 07-ны өглөөний 8 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын зүүн уулзварт ногоон гэрэл
асахаар нь баруун тийш эргэхдээ явган хүний замаар гарч явсан иргэнийг мөргөсөн. Тухайн үед хажууд 103 түргэний машин байсан тул хохирогчийг авч явсан ба цагдаа ирж хэмжилт хийсэн. Хохирогчид 2,553,000 төгрөг төлсөн” гэв.

 


Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Б мэдүүлэхдээ: “...би 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутанд гэрээсээ гараад вокзал дээр буугаад гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарах гэж байтал хажуу талаас холдохын завдалгүй шууд ирээд дайрчихсан” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутанд гэрээсээ гараад 07 цаг 40
минутанд 7 буудал вокзал чиглэлийн автобусанд суугаад 08 цагийн орчим би Вокзалын хойд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү зам хөндлөн гараад дахин ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү зам хөндлөн гарахаар явган хүний гэрэл дохио дээр зогсож байгаад ногоон гэрэл асахад нь зам хөндлөн гарч явтал миний талаас ирж мөргөсөн. Ахар сүүл байнга өвчтэй харин нуруу нэг үеээ бодвол гайгүй болж байна. Миний хохирлын асуудал шийдэгдээгүй байна. Эхний зардал 1,051,000 төгрөг гарсан үүний дараа өдөр бүр эмчилгээ хийлгэж байгаа энэ зардал нь 1,523,600 төгрөг гарсан. Одоогоор нийт эмчилгээний зардал баримтаараа 2,574,600 төгрөг болж байна...” гэв /хх 22-26/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08
дугаар сарын 15-ны өдрийн 9927 дугаартай дүгнэлтэд: 1. Р.
Бгын биед
сээрний 9 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун тохой, зүүн өвдөг, тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 57-58 хуу/

Техникийн шинжээчийн 158 дугаартай дүгнэлт: “1. Уг автомашиныг тоног
төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдаагүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил байна. Автомашиныг өргүүр дээр 5ТЕ1\1НОЗ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шархуургатай өргөгч домкрат ашиглан хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг бэхэлгээ хэвийн жолооны удирдлагын дамжуулга татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд Эвдрэл гэмтэл байхгүй, уг автомашины нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Хариулт 2: Эвдрэл гэмтэл байхгүй, Хариулт 3 Эвдрэл гэмтэл байхгүй Хариулт 4 Эвдрэл гэмтэл байхгүй. Хариулт 5 Уг автомашин нь шингэн дамжуулгын АВ8 бүхий тоормосны системтэй. Хариулт 6 Автомашины урд болон хойд хоёр дугуйн ажпын тоормос хэвийн ажиллагаатай байна. Мөн тоормосны систем битүүмж алдагдаагүй, АВЗ систем хэвийн ажиллаж байсан. зогсоолын тоормос зогссон” гэжээ. /хх 74/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 4-5/

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6- 8,9-10/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/

СД-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 17,19/

Нийт 441,150 төгрөгийн хохирлын баримт/хх 90/

Нийт 1,411,000 төгрөгийн хохирлын баримт /хх30-31/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 101/

Хохиролд 1,053,000 төгрөгтөлсөн баримт/хх 106/

Хохиролд 1,500,000 төгрөгтөлсөн баримт/хх 109/

Гэмтэл согог судлалын үндэсний төв /хх 37-38/

Хохирлын баримтууд он сар нь давхацсан баримтууд нийт 36 ширхэг /хх 41- 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өглөөний 8 цаг 01
минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын зүүн уулзварт өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн
*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /41 настай, эмэгтэй/ Р.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Р.Бгын: “...2018 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн өглөө 07
цаг 30 минутанд гэрээсээ гараад 07 цаг 40 минутанд 7 буудал вокзал чиглэлийн автобусанд суугаад 08 цагийн орчим би Вокзалын хойд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү зам хөндлөн гараад дахин ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү зам хөндлөн гарахаар явган хүний гэрэл дохио дээр зогсож байгаад ногоон гэрэл асахад нь зам хөндлөн гарч явтал миний талаас ирж мөргөсөн. Ахар сүүл байнга өвчтэй харин нуруу нэг үеээ бодвол гайгүй болж байна. Миний хохирлын асуудал шийдэгдээгүй байна. Эхний зардал 1,051,000 төгрөг гарсан үүний дараа өдөр бүр эмчилгээ хийлгэж байгаа энэ зардал нь 1,523,600 төгрөг гарсан. Одоогоор нийт эмчилгээний зардал баримтаараа 2,574,600 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08
дугаар сарын 15-ны өдрийн 9927 дугаартай дүгнэлт /хх 57-58/, Техникийн
шинжээчийн 158 дугаартай дүгнэлт /хх 74/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 4-5/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-8,9-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/, СД-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 17,19/, хохирол төлсөн баримт /хх 30-31, 90, 106, 109/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 101/,
Гэмтэл согог судлалын үндэсний төв /хх 37-38/, хохирлын баримтууд он сар нь давхацсан баримтууд нийт 36 ширхэг /хх 41-48/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар
зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах
албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа
гэмт хэрэг үйлдсэн, хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт 929,360 төгрөгийн хохирлын
баримт гаргаж өгсөн ба ажилгүй байсан хугацааны түрээсийн төлбөр гэх 431,800 төгрөгийн баримт нь түрээсийн гэрээ байхгүй, шатахууны зардал гэх 217,000 төгрөгийн нэхэмжлэл осол гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, үлдэх эмчилгээний төлбөр гэх 280,560 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлийг шүүгдэгч төлөх боломж бололцоо олгоогүй нь шүүгдэгчийг хохирол төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар /явган хүний гарцан дээр осол
гаргасан/, хохирогчийн эрүүл мэнд эдгэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч түүний тээврийн хэрэгсэл % жолоодох эрхийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч Э.
Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  3. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө
    битүүмжлэгдээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг бичлэгийг хэрэгт хавсарган хадгалах, хохирогч Р.
    Бд 2.553.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Р.Бгын 929,360 төгрөгийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөр гэх 431,800 төгрөг, шатахууны зардал гэх 217,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж, шүүгдэгч Э.Баас эм тариа, эмчилгээний төлбөр болох
    280,560 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37-739 тоотод оршин суух хохирогч Р.
    Б /РД:ХЕ77110702/-д олгосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч тогтоол хүчин төгөлөдөр болсон үеэс тоолох, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ