Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0201/Э |
Дугаар | 2019/ШЦТ/861 |
Огноо | 2019-11-11 |
Зүйл хэсэг | 17.3.3.1., |
Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
иргэдийн төлөөлөгч З.Сонинтуяа,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн “1711012910692” дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ......., хэрх, холбоо толгой гудамж, 0 тоотод оршин суух хаягтай,
урьд:
-2004.10.19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж тэнссэн.
-2004.12.24-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 165 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2016.01.17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
-2007.03.20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 43 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007.07.25-нд ялын хугацаа дуусч суллагдсан.
-2008.02.25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 33 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2009.08.30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
-2011.12.25-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 126 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, 2013.06.04-нд ялын хугацаа дуусч суллагдсан.
-2014.06.05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 703 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015.11.06-нд Өршөөлийн хуулиар суллагдсан.
-2016.02.15-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2017.11.13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Нийт 7 удаагийн ял шийтгэлтэй, З.Б, /РД: ..............0/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч З.Б нь:
1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамж, …...... тоотод орших суух А.Оийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, зандан модон эрх зэрэг эд зүйлс хулгайлж 225,000 төгрөгийн;
2. 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13 гудамж, 222 тоотод байрлах О.Оийн түрээслэн ажиллуулдаг “Тө….л” нэртэй хүнсний мухлагын хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн лаазалсан загас, тамхи, шоколад зэрэг эд зүйлс хулгайлж 174,200 төгрөгийн,
3. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-14 тоотод орших Ж.Эийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн бүс, бэлэн 160.000 төгрөг зэргийг хулгайлж 1,348,000 төгрөгийн,
4. 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн 4 гудамж, ….. тоотод орших М.Дгийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, гар утас, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 771,800 төгрөгийн;
5. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 хороо, Дунд нарангийн … гудамж, …. тоотод орших иргэн Г.Гийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж алтан нуухтай, шинэ цагийн ногоон хаш хөөрөг хулгайлж 1,200,000 төгрөгийн;
6. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1-30 тоотод орших иргэн Д.Оын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн чүнчигноров хөөрөг, мөнгөн эдлэл хулгайлж 125,000 төгрөгийн;
7. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9-456 тоотод орших Д.Мын эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч мэргэжлийн зургийн аппарат, ухаалаг бугуйн цаг, бэлэн 10.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж 421,000 төгрөгийн;
8. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6 дугаар гудамж, ….. тоотод орших иргэн Л.Нийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, самсунг брэндийн дижитал зургийн аппарат 1 ширхэг, 2 ширхэг архи зэрэг эд зүйлсийг хулгайлан 27,480,000 төгрөгийн;
9. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын 35 гудамж, …. тоотод орших Р.Бгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 9 ширхэг мөнгөн аяга, монетон эдлэл, шаазан аяга зэрэг зүйлсийг хулгайлж 1,544,000 төгрөгийн;
10. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын 3… гудамж, 715 тоотод орших О.Мын эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, архи зэрэг эд зүйлсийг хулгайлан 529.000 төгрөгийн,
11. 2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 7 дугаар гудамж …. тоотод орших иргэн С.Чы эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж самсунг эс 6, самсунг эс 3 загварын гар утас, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан 1,437,000 төгрөгийн,
12. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн ….. тоотод орших О.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхээр завдсан,
13. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн ….тоотод орших Н.Бийн /Б.Д/ эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч Тошиба брэндийн нөүтбүүк хулгайлж 90,000 төгрөгийн,
14. 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамж, …. тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдагвын хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, хууль бусаар эд зүйл хулгайлж 729,000 төгрөгийн,
15. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны ….. тоотод орших Г.Ггийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хууль бусаар хулгайлан авч 364,200 төгрөгийн,
16. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 6….тоотод оршин суух иргэн Ч.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах, орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 2,478,800 төгрөгийн, бусдад нийт 38,917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Хийсэн 16 үйлдэл бүхий гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017.11.15-ны өглөө нөхөр 09 цагийн үед гэрээсээ нөхөр, хүүхдүүдийн хамт гарсан. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хөшигнүүд нээлттэй, том өрөөний шкаф онгорхой хойд жижиг өрөөний гэрэл асаалттай, авдар доторх эд зүйлсийг газар гаргаад тавьсан байсан. Бөөгийн тахилыг нураагаад гэрийн хамаг эд зүйлсийг эмх цэгцгүй ийш тийш тараасан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний бөөгийн цагаан сахиусны мөнгөн толь, эрх, мөн цагаан чулуун шинэ цагийн энгийн хөөрөг алга болсон байна... гэх /1 дүгээр хх-ийн 13-14, 21 дүгээр хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6190 дугаартай гарын мөрийг харьцуулсан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 28-38 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...Би тухайн үед уг тоотод байх Төгөл нэртэй хүнсний мухлагийг түрээслэн ажиллуулдаг байсан юм. Тэгээд тэр өдөр хүнсний мухлагаа орой 22 цаг болж байхад хаагаад манай гэр хойд талд нь тусдаа хашаанд амьдардаг юм. Тэгээд гэртээ ороод унтаж байхад хажууханд байдаг Зоригоо гэх залуу шөнө дунд орж ирээд танай дэлгүүрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Бын хамтаар гарч шалгахад дэлгүүрийн хойд хаалганы цоожыг эвдсэн байдалтай дотор нь ороод үзэхэд урд өдөр нь авсан байсан тамхинууд болох Парламент нэртэй тамхи 12 хайрцаг, Esseнэртэй тамхи 8 хайрцаг, West нэртэй тамхи 15 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 20 хайрцаг зэргийг урд өдөр нь худалдаж аваад уг тамхинаас огт зараагүй байсан юм. Парламент нь 1 хайрцгийг 4500 төгрөг, Esse нэртэй тамхи 1 хайрцаг нь 3500 төгрөг, West нэртэй тамхи авсан байсан. Бас дээрээс нь лаазалсан бүтээгдэхүүн болох Кильки 2 ширхэг 1 бүрийнх нь үнэ 1200 төгрөг, alpen gold нэртэй шоколад 4 ширхэг 1 бүрийнх нь 1600 төгрөг, max fun нэртэй шоколад 2 ширхэг 1 бүрийн үнэ нь 3400 төгрөг, эмэгтэй хүний савхин бээлий 1 хос байсан мөн адил алдагдсан уг бээлийг 2018 оны 02 дугаар сард Нарантуул захаас 12.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Сникерс нэртэй шоколад 2 ширхэг уг бүтээгдэхүүнийг Барс худалдааны төвөөс авч байсан юм. Өрийн дэвтэр болон хаалганы цоожинд үнэлгээг хийлгэхгүй. Өрийн дэвтрийг хэдэн төгрөг гэж үнэлэхээ хэлж мэдэхгүй байна. Хаалганы цоожны тухайд засч янзалсан. Одоо зүгээр хэвийн болсон байгаа. Зоригт овогтой Б гэх хүнийг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Би орой дэлгүүрээ хаахдаа орлогын мөнгөө гэртээ аваад ордог болохоор орлогын мөнгө алдагдаагүй... гэх /2 дугаар хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 26-29 дүгээр хуудас/
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 32-н тойргоос дэнжийн 1000 руу буюу тухайн үед амьдарч байсан эгчийнхээ гэр рүү явж байгаад замдаа 57-р сургуулийн урд талын гудамж ороод алхаж байгаад уг хүнсний мухлаг болох цагаан өнгийн түцний хажуу талын залгаа байшингийн дээвэр рүү авирч байгаад дээр нь гараад уг хүнсний мухлаг руу дамжиж арын хаалга руу бууж байгаад гадна талаас нь хаалгыг нь гараараа хүчтэй татахад онгойсон юм. Тэгээд дотогш орж гал асаагуурын гэрлийг тусгаж байгаад лангуунууд дээрээс лаазалсан загас болох кильки 2 ширхэг, шоколаднууд, лангууны араар ороод доод талд байх тамхинууд болох Esse, Парламент улаан шонхор, West зэрэг нэр төрлийн тамхинуудаас аваад анх орж ирсэн хаалгаараа гараад тухайн үед үүрч явсан цүнхэндээ хийгээд эргэж 32-н чигтээ яваад зүс М гэх айлын гэрт очиж унтаж амарсан. Би уг хүнсний мухлагаас дэвтэр болон эмэгтэй хүний савхин бээлий зэрэг эд зүйлсийг хулгайлж аваагүй. Би түцнээс хулгайлсан эд зүйлсийг нь идэж уугаад тамхинуудыг татаад хүнд өгөөд дуусгасан. Тухайн үед хулгай хийхдээ хэн нэгний хамтаар цуг ороогүй ганцаар явсан. Надад мөнгөний хэрэг гараад хулгайлах гэмт хэрэг үйлдэх болсон... гэх /2 дугаар хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр 09-ний өдөр гэрт хулгай орсон байна хаалга онгорхой байсан гэж манай хүү Ууганбаяр ярьсан. Тэгээд би гэртээ ирж цагдаад дуудлага өгсөн. Монгол гэрийн хаалганы цүүг суга татан хаалга онгойлгож гэрт орж авдар дотор байсан 8-н ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой, ширэн эрэгтэй хүний мөнгөн бүс, 160.000 төгрөг, Самсунг Галакси эс маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан байна... гэх /1 дүгээр хх-ийн 222-224 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би уг айлд орж мөнгөн аяга, мөнгөн бүс, 100.000 орчим төгрөг, эвдэрхий гар утас зэргийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна.. гэх /1 дүгээр хх-ийн 243-244 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 240-241 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2763 дугаартай гарын мөрийг харьцуулсан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 228-237дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 212-216 дугаар хуудас/
Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 үгээр хороо Зүүн сэлбийн 4-34 тоот гэртээ гэр бүлийн хамт байж байгаад шөнийн 02 цагийн үед унтаж амарцгаасан. Тэгээд өглөө 07 цагийн үед сэрэхэд хаалга онгорхой байсан ба гэрээс гал тогооны өрөөнд байсан Самсунг маркийн 15 инчийн зөөврийн компьютер, зочны өрөөний ширээн дээр байсан Ленова маркийн хар өнгийн 14 инчийн зөөврийн компьютер, Эл жи маркийн гар утас.... зэрэг эд зүйлс алдагдсан байсан... гэх /3 дугаар хх-ийн 162-164 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын орчмоор архи ууж гэр хороолол дундуур ороод далан дагуу явж байгаад нарийн гудамжаар ороод эхний айлын хашааны хаалга онгорхой байсан. Тэр айлын хашаагаар ороход 1 давхар жижиг цагаан байшин байсан ба байшингийн хаалга онгорхой байхаар нь явж орсон. Байшинд ороход газраар болон орон дээр хүмүүс унтаж байсан бөгөөд тэгээд ширээн дээр байсан гар утас, 2 ширхэг нөүт бүүк зэрэг эд зүйлсийг аваад гарсан... гэх /3 дугаар хх-ийн 173-176 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хх-ийн 170-172 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 151-155 дугаар хуудас/
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...манай төрсөн аав Г Сонгинохайрхан дүүргийн ….дүгээр хороо, Дунд нарангийн ….... тоот хашаанд ганцаараа амьдардаг юм. Өнөөдөр өглөө бид нар аавыгаа 10 цагийн үед гэрээс нь аваад лагерт очоод амарч байтал аавын гэрийн хажуу талын эгч утасдаад гэрээсээ гартал аавын чинь гэрийн цонхоор хар савхин курткатай шар залуу гараад явахаар нь гайхаад юун хүн юм бол гээд манай аавыг гэртээ байгаа юм болов уу гэж дуудтал гэрээс нь гарсан залуу хэнэг ч үгүй яваад өглөө гэж ярихаар нь бид нар аавынхаа гэрт ирэхэд аавын байшингийн цонхоор хулгайч орж хамаг юмыг нь онгичоод гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан цүнхнээс их гарын алтан нуухтай, халбага нь мөнгөөр бүрсэн эрдэнэ зуусан хулганы дүрстэй шинэ цагийн ногоон хаш хөөрөг алдагдсан байсан... гэх/2 дугаар хх-ийн 235-238 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4240 дугаартай гарын мөрийг харьцуулсан шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 246-250, 3 дугаар хх-ийн 1-5 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 221-226 дугаар хуудас/,
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 06 дугаар сарын 13-ны 11:30-19:00 цагийн хооронд СБД-ийн 13-р хороо, .............тоотод монгол гэрийн хаалганы цүү төмрийг самбар модтой эвдэж, гэр дотроос шинэ цагийн хиймэл Чүнчигноров чулуутай, Даваа чулуун толгойтой, шармал нуухтай хөөрөг, эхнэрийн хуучин мөнгөн эдлэл алдагдсан байна. Эхнэрийн хэрэглэж байсан хуучин ээмэг зүүлтний хослол байсан юм. Хөөргийг БНХАУ-ын Эрээн хотоос 2016 онд Монгол мөнгөөр 140.000 төгрөгөөр авч байсан. Харин мөнгөн эдлэлийг 2010 онд Мөнгөн завъяагаас 120.000 төгрөгөөр авсан.... гэх /1 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/340 дугаартай гарын мөрийг харьцуулсан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 151-160 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 164-165 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 140-143 дугаар хуудас/,
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.06.13-ны 11:00-21:30 цагийн хооронд СБД-ийн 13 дугаар хороо, Рашааны ….... тоотод эзэнгүй байхад монгол гэрийн үүдний амбаарыг түлхэж зайгаар нь хулгайч орж KANON маркийн загвар тодорхойгүй мэргэжлийн аппарат, цүнх цэнэглэгч нарын хамт, мөн марк тодорхойгүй ухаалаг бугуйн цаг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй бугуйн цаг, биет 10.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан... гэх /1 дүгээр хх-ийн 185-188 дугаар хуудас/,
З. Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “ ..2018.6.13-ны өдөр гэрийнхээ ойролцоо тэр хавийн хүмүүстэй архи ууж байгаад болиод доошоо уруудаад Сүхбаатар дүүргийн…......... дугаар хороо Ногоон талбайн гудамж руу орсон. Тэндээ ногоон өнгийн хашааны хаалгатай хашааныхаа дээд булан дээр 13-р хороо НТ-…......... тоот гээд бичсэн байсан хашаа руу ороод монгол гэрийн хаалганы цоожны цүүг нь эвдээд орсон. Тэр үед би нилээн халамцуухан байсан. Би тэр гэрээс үнэд хүрэх эд зүйл хайсан олдоогүй. Тэр гэрт бас ЛСД дэлгэцтэй зурагт байсан тэгэхдээ би тэрийг нь аваагүй. Тэр гэрээс би тэр үед юу ч аваагүй гарсан. Тэгээд хажууханд нь байсан хоёр айл руу бас гэрийнх нь цүүг эвдээд хамаг юмыг онгичоод авчихаар эд зүйл олдохгүй болохоор нь гараад яваад өгсөн юм. Би тэр гэр лүү үнэд хүрэх эд зүйл хайж орсон юм. Би орсон айлаа зааж өгч чадна. Алх, бөгж 2-ыг энэ орсон гурван айлын аль нэгнээс нь авсан. Яг хаанаас нь авснаа санахгүй байна. Тэр бөгжийг бол би санахгүй байна... гэх /1 дүгээр хх-ийн 189-190 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 179-183 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 184 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.6.27-ны орой 22 цагийн орчимд манай гэр бүлийн хүмүүс над руу утсаар гэрт хулгай орчихлоо хүрээд ир гэж хэлсэн. Ингээд яваад очиход манай эхнэр охин гэрт байсан ба гэр доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн болно. Тэгээд юу болсон талаар асуухад манай байшингийн зүүн талаар хашаа даваад зугтсан хүний араас хөөгөөд гүйцээгүй барьж явсан 2 шил архиа хаяад зугтаасан байсан. Анх манай охиныг гэртээ ирэхэд хашаан дотор нь урагшаа шинжтэй алхсан хүн явж байсан гэсэн. Улмаар охиныг хараад зугтаад явсан гэсэн. Охины хэлснээр дээгүүрээ жинсэн хүрэмтэй /яак/ байсан гэсэн. Манай гэрийн жижиг өрөөний авдар дотроос хуучин цагийн 3 үе дамжиж ирсэн их гарын халтар манан хөөрөг, эрэгтэй хүний мөнгөн бүс, 1986 онд хурим хийхдээ хуримын ордноос авсан хаан хатан хос монетон бөгж, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, албан газраас тэтгэвэрт гарахад өгсөн мөнгөн аяга, байгууллагын ойгоор өгсөн мөнгөн аяга, жижиг дижитал зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан.... гэх /2 дугаар хх-ийн 76-79 дүгээр хуудас/,
Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хашаан дотор үл таних 160-165 см өндөртэй, дээгүүрээ жинсэн яак өмссөн, доогуураа шорттой, саравчтай малгай өмссөн залуу шар тортой эд зүйлс болон нэг талаараа үүрдэг цүнх үүрсэн хүн алхаж явснаа ээж бид хоёрыг хараад хойшоо эргэж гүйгээд хойд талын хашааг даваад гудамж уруудаад гүйж байгаад эргэж хараад над руу гартаа барьж байсан шар тортой эд зүйлсээ шидээд гүйгээд яваад өгсөн. Тэгээд би уг эд зүйлсийг нь аваад үзэхэд манай гэрт авдар дотор байсан 2 шил 0.75 литрийн савалгаатай Болор нэртэй архи байсан. Тэгээд гэртээ эргэж очиход энэ хооронд манай ээж аавыг дуудсан. Аав ирсэн байсан тэгээд гэртээ орох гэхэд гэрийн хаалга онгойхгүй жижиг өрөөний онгорхой байх цонхоор дотогш орж гэрийн хаалгыг дотор талаас нь онгойлгосон тэгээд гэрээ шалгаж үзэхэд том өрөөний зурагтын тавиур доторх эд зүйлсийг гаргаад хаясан, жижиг өрөөнд байдаг аав ээжийн эд зүйлсээ хийдэг авдрыг онгойлгоод дотроос нь эд зүйлсийг гаргаад хаясан 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хуучин цагийн хийцийн дунд гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байна... гэх /2 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/452 дугаартай гарын мөрийг харьцуулсан шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 60-64 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 221-226 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тэр өдөр 7 буудлаас урд талд байх далангийн гудамжтай айлуудын хашааг дагаж явж байгаад хашаан дотроо 2 байшинтай айлын ертөнцийн зүгээр зүүн талын 7 буудал талдаа байх байшингийн хойд талд байх цонхыг түлхэн онгойлгож дотогш ороод том өрөөнд байх шүүгээг онгойлгож үзэхэд хэрэгтэй зүйл байгаагүй учир арын жижиг өрөөнд орж авдрыг нь онгойлгож авдар дотроос нь 5-6 ширхэг мөнгөн аягыг хажууд цуг байх шар торонд байсан 2 шил Болор нэртэй архийг аваад мөн цуг байсан улаан туяатай хөөргийг даалинтай нь цуг аваад хажуу талд байх тольтой шүүгээн дээрээс ажиллагаагүй Дижитал зургийн аппарат болон цуг байсан мөнгөн гинж зэргийг аваад анх орж ирсэн цонхоороо эргэж хараад цонхных нь доод талд сууж байгаад хулгайлсан мөнгөн аяганыхаа мөнгийг нь хуулж аваад даалинтай хөөргийг даалингаас нь гаргаж аваад тухайн үед үүрч явсан нэг талаараа үүрдэг цүнхэндээ хийгээд байшинг нь тойрч урдуур нь гарах гээд хаалга руу нь алхаж явахад урдаас нь гэрийн эзэд болох хүмүүс нь орж ирэхээр нь эргэж гүйгээд байшинг тойрч ар талын хашааг нь давж гудамж руу зугтаахад гэрийн хүн болох эмэгтэй хүн миний араас гүйгээд байхаар нь гудамжинд гүйж байхдаа урдаас нь уг айлаас хулгайлсан шар тортой Болор нэртэй 2 шил архийг нь шидээд цаашаа зугтаагаад 7 буудал өгсөөд гүйгээд явж байгаад 7 буудал орчимд гудамжинд зургийн аппаратыг нь гаргаж шалгаж үзэхэд ажиллахгүй болохоор нь гудамжинд хаяад тэр өдрөө тухайн үед амьдарч байсан эгчийн гэрт очиж хоноод хулгайлсан эд зүйлсээ гэрийнх нь гадна нь нуугаад маргааш өглөө нь авч гараад мөнгөн аяганы хуулсан мөнгийг мөнгөн гинжний хамтаар нь урт цагаан дээр явж байгаа далт мөнгөний дарханаас асууж явж байгаад граммлаад зарж борлуулсан. Тэгээд хулгайлсан хөөргийг нь үзэж байгаад 7 буудал орчимд явж байгаад хүн авахгүй болохоор нь үнэд хүрэхгүй юм байна гээд гудамжинд хүний нүдэнд ил харагдах ил газар хаясан... гэх /2 дугаар хх-ийн 95-98 дугаар хуудас/,
Хохирогч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутанд босоод гэрлүүгээ орох гээд иртэл гэрийн цоож эвдэж хулгай орсон, гэрт эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Манай гэрээс мөнгөн аяганууд, монетон эдлэл ... зэрэг эд зүйлс алдагдсан... гэх /3 дугаар хх-ийн 59-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “ ...шөнө 02-03 цагийн орчим ганцаараа явж байгаад хашааг нь давж ороод хаалганы цоожыг нь үүдэнд нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод авдарнаас нь 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, гинж, 1 шил архи зэргийг хулгайлж авсан... гэх /3 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 54-58 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хх-ийн 72-73, 78 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 50-53 дугаар хуудас/,
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...миний хуурай дүү болох Даваасүрэн зан үйлээ хийх гээд 20 цаг 30 минутанд ирэхэд нь тахилын гэрийн цоож эвдэрсэн онгорхой байна гэж утсаар хэлэхээр нь хүрч ирээд гэрт орж үзэхэд тахилын ширээн дээр байсан юмнууд замбараагүй болсон бөөгийн малгайд байдаг мөнгөн толь мөн малгайны орой дээр байдаг мөнгөн суврага, хүзүүнд зүүдэг мөнгөн толь, бөөгийн малгай... зэрэг алдагдсан байсан... гэх /3 дугаар хх-ийн 115-117 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр ногоон талбайн далан дээгүүр явж байгаад саарал өнгийн төмрөн хаалгатай модон хашаатай дотроо хоёр Монгол гэр байхаар нь орсон чинь хоёулаа цоожтой байхаар нь цоожийг нь эвдэн ороод бөөгийн эдлэл байхаар нь авсан. Тэгээд авч гараад маргааш нь урт цагаан дээр аваачиж зарсан... гэх /3 дугаар хх-ийн 128-129 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 110-114 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хх-ийн 124-125 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 105-109 дүгээр хуудас/,
Хохирогч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018.07.28-ны орой би унтахдаа хүү Б ирнэ гээд хашааны хаалгаа цоожлолгүй, явган түгжээгээр түгжсэн, байшингийн хаалгаа түгжилгүй хаагаад унтсан. Унтаж байхад 02 цаг 30 минутын үед гал тогооны хаалгыг хүн нээхээр нь би харахад үүргэвч үүрсэн дунд зэргийн нуруутай хүн гараад явахаар нь араас нь гараад харахад хашааны явган хаалга онгорхой байсан ба тэр хүн хаашаа явахыг хараагүй, харанхуйд юм хараагүй. Тэгээд том өрөөний тавилган дээр байсан мөнгөн аяга алга байхаар нь хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Том өрөөний стенк дээр байсан том мөнгөн аяга 1 ширхэг, зурагтны өмнө байсан хүүхдийн s6 маркийн гар утас, жижиг өрөөний авдар зулны өмнө байсан эрэгтэй хүний мөнгөн бүс, авдар дотор байсан 1 том, 2 жижиг мөнгөн аяга, угаалгын машин дээр байсан миний s3 маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан… гэх /2 дугаар хх-ийн 115-118 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна шөнө дунд 02-03 цагийн орчим Сургуулийн гудамжаар явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай айлаас зурагтын тавиур дээр байсан гар утас, мөнгөн аяга, цаад жижиг өрөөнөөс авдар дотроос 3 ширхэг мөнгөн аяга, үүдний өрөөнд угаалгын машин дээр байшин гар утас зэргийг авсан... гэх /2 дугаар хх-ийн 130-133 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 127-128 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 107-112 дугаар хуудас/,
Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 06 дугаар сарын 22-ны өглөө нөхөр бид 2 ажилдаа яваад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай хамаг эд зүйлийг тараагаад хаясан байсан. Тэгээд гэрээс эд зүйл авсан зүйл байхгүй жижиг өрөөнд байсан Самсунг маркийн 42 инчийн зурагт гишгэж хагалсан байсан... гэх /4 дүгээр хх-ийн 133-135 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтуу явж байгаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны …. дүгээр гудамжинд явж байгаад саарал төмөр хаалгатай бор өнгийн модон хашаагаар давж ороод 1 давхар шавар байшингийн үүдний хэсгийн цонхоор ороод байшин дотроос эд зүйлс хайхад мөнгө болох эд зүйлс байхгүй болохоор гараад явсан. Би харин гарах үедээ зурагтыг санамсаргүй газар унагаагаад хагалсан юм... гэх /4 дүгээр хх-ийн 115-117 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 126-129 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....манайх хашаандаа ээж Б ээжийн төрсөн эгч Н нарын хамт тусдаа нэг хашаанд амьдардаг юм. Тэгээд өнөөдөр манай нөхөр Мөнхбат цагийн үед гэрээс гарсан тэгээд ээж Б түрүүлж ирэхэд манай гэр буюу ээжийн гэр, нагац эгч Н нарын гэрт хулгай орсон байсан. Тэгээд та нарын хамт гэрт ороход эд зүйлс онгичиж хаясан, зурагтын тавиур доор байсан дэлгэц нь хагарсан, дүрс гардаггүй тошиба брэндийн нөүтбүүк алдагдсан байна... гэх /4 дүгээр хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ногоон талбайн …...... тоот хаягтай төмөр хаалгатай хашаан дотор 2 Монгол гэр, 1 шавар байшин байсан бөгөөд би хашааг нь давж ороод эхлээд зүүн талын Монгол гэр лүү ороод нэг гэрээс нь нөүтбүүк аваад гарсан бөгөөд хойд талын шавар байшингийн цонхны доод талд машины дугуй тавьж вакум цонхийг түлхэн ороод монетон бөгж, бугуйн цаг аваад гарсан... гэх /4 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 170-175 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,
Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 04 цагт эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Уул сум руу Завхан аймгаар дайрч явсан юм. Тэгтэл манай хажуугийн айлын ах танайд хулгай орсон байна. Цагдаа руу ярьтал эзэн нь байх ёстой гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд өнөө өглөө буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан болохоор бид нар цагдаа дуудсан юм. Манай гэрт байсан манай хүүхдийн унадаг дугуй, мөнгөөр бүрсэн цагаан бурхан, бугуйн цаг, ай фоне-6 пласс загварын гар утас алдагдсан... гэх /4 дүгээр хх-ийн 229-231 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 06 дугаар сарын дундуур яг хэдэн гэдгийг санахгүй байна, ганцаараа согтуу явж байгаад оройн 23 цаг өнгөрч байхад 5 буудлаас доошоо уруудаад замын зүүн талаар явж байгаад ногоон өнгөтэй төмөр хашааны хаалгатай айлын гадна очсон. Тэр хашаан дотор 2 байшин байх шиг байсан. Хоёулаа эзэнгүй харанхуй харагдсан. Тэгээд хашааных нь хаалгаар ороод 1 давхар улаан өнгийн тоосгон байшингийн цонхоор очоод хартал хүнгүй байсан. Тэгэхээр нь баруун тийш харсан вакум цонхных нь салхивчийг түлхэж ороод байшин дотор байсан хүүхдийн унадаг дугуй, ай фоне-6 маркийн гар утас, эрэгтэй хүний бололтой бугуйн цаг, мөн сахиус хэлбэртэй бурхан 1 ширхэгийг тус тус авсан... гэх /4 дүгээр хх-ийн 208-209 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 223-226 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 239-240 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 227-228 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өглөө өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн ….. дугаар хороо, Ногоон талбайн …..тоот гэртээ байж байгаад өглөө 6 цагийн үед гэрээсээ гараад Ар гүнтэд байрлах байшин барьж байгаад 2018 оны 06 дугаар 12-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн вакум цонх онгорхой, хулгай орсон байдалтай байсан. Манай гэрийн шүүгээнд байсан талсттай эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг марк нь тодорхойгүй эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг хулгайд алдагдсан... гэх /5 дугаар хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... хойд талын шавар байшингийн цонхны доод талд машины дугуй тавьж вакум цонхийг түлхэн ороод монетон бөгж, бугуйн цаг аваад гарсан... гэх /5 дугаар хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 19-23 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 00 цагийн үед ээж, нөхөр, охин бид 4 унтсан. Манай хүү Гантулга ганцаараа зурагт үзэж байгаад 03 цагт унтсан. Тэгээд өглөө нь 07 цаг 10 минутанд сэрэхэд толины өмнө байсан Самсунг Жи-5 маркийн гар утас, орны толгойд өлгөсөн байсан цүнхтэй эд зүйлс хулгайд алдагдсан байсан... гэх /5 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.Б нь:
1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамж, 829 тоотод орших суух А.Оийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, зандан модон эрх зэрэг эд зүйлс хулгайлж 225,000 төгрөгийн;
2. 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13 гудамж, 222 тоотод байрлах О.Оийн түрээслэн ажиллуулдаг “Тө….....” нэртэй хүнсний мухлагын хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн лаазалсан загас, тамхи, шоколад зэрэг эд зүйлс хулгайлж 174,200 төгрөгийн,
3. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн …..... тоотод орших Ж.Эийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн бүс, бэлэн 160.000 төгрөг зэргийг хулгайлж 1,348,000 төгрөгийн,
4. 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн ….. гудамж, ….... тоотод орших М.Дгийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, гар утас, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 771,800 төгрөгийн;
5. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 хороо, Дунд нарангийн 5 гудамж, …. тоотод орших иргэн Г.Гийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж алтан нуухтай, шинэ цагийн ногоон хаш хөөрөг хулгайлж 1,200,000 төгрөгийн;
6. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн ….. тоотод орших иргэн Д.Оын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн чүнчигноров хөөрөг, мөнгөн эдлэл хулгайлж 125,000 төгрөгийн;
7. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн ….. дугаар хороо, Рашааны ….. тоотод орших Д.Мын эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч мэргэжлийн зургийн аппарат, ухаалаг бугуйн цаг, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж 421,000 төгрөгийн;
8. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын …. дугаар гудамж, ...... тоотод орших иргэн Л.Нийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, самсунг брэндийн дижитал зургийн аппарат 1 ширхэг, 2 ширхэг архи зэрэг эд зүйлсийг хулгайлан 27,480,000 төгрөгийн;
9. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын …. гудамж, .... тоотод орших Р.Бгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 9 ширхэг мөнгөн аяга, монетон эдлэл, шаазан аяга зэрэг зүйлсийг хулгайлж 1,544,000 төгрөгийн;
10. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын 35 гудамж, ….. тоотод орших О.Мын эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, архи зэрэг эд зүйлсийг хулгайлан 529,000 төгрөгийн,
11. 2018 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 7 дугаар гудамж ….. тоотод орших иргэн С.Чы эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж самсунг эс 6, самсунг эс 3 загварын гар утас, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан 1,437,000 төгрөгийн,
12. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-….. тоотод орших О.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхээр завдсан,
13. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ….. дугаар хороо, Ногоон талбайн … тоотод орших Н.Бийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч Тошиба брэндийн нөүтбүүк хулгайлж 90,000 төгрөгийн,
14. 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамж,............ тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдагвын хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, хууль бусаар эд зүйл хулгайлж 729,000 төгрөгийн,
15. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 6 тоотод орших Г.Ггийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 364,200 төгрөгийн,
16. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 694 тоотод оршин суух иргэн Ч.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах, орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 2,478,800 төгрөгийн, бусдад нийт 38,917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б нь 2004 оноос 2016 оны хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс 7 удаа ял шийтгүүлж 2017 оны 11 сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсаны дараа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-ны хооронд 16 удаагийн үйлдлээр бусдын орон гэрт нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлан авч, авсан эд зүйлсээ бусдад худалдан өөрийн хэрэгцээнд мөнгийг зарцуулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин прокуророос шүүгдэгч З.Бын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн …. тоотод орших О.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг давхардуулан ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, үйлдлийг /хэргийг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан ялд багтаан хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байна. Шүүгдэгчид давхардуулан ял сонсгож, гэм буруутайд тооцон, ял оногдуулах нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан зарчимд нийцэхгүй байна. шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд Прокуророос “ ... Шүүгдэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Гын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч ороод авах эд зүйл байгаагүй учир гарахдаа зурагтыг унагаж гэмтээсэн. Дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж хөнгөрүүлж зүйлчилсэн байгаа. Завдалтыг ялгамжтай байдлаар тусгах нь зүйтэй. Төгсөөгүй гэмт хэрэг учир төгссөн гэмт хэрэгтэй хамт зүйлчлээгүй ...” гэв.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд, хохирол төлбөр төлөгдөөгүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин шүүгдэгч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-ны хооронд 16 удаагийн үйлдлээр бусдын орон гэрт нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлан авч, авсан эд зүйлсээ бусдад худалдан өөрийн хэрэгцээнд мөнгийг зарцуулж байсан. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч З.Бд 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг алх, 1 ширхэг шар өнгийн металл бөгжийг шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт “ ... Би 1 хашааны 3 зэргэлдээ айлд орсон. Ийм эд зүйл надад байхгүй...” гэх
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч Д.М мэдүүлэхдээ манайд ийм эд зүйл байхгүй хулгайч эдгээр зүйлийг үлдээсэн байж магадгүй гэж мэдүүлсэн тул эд мөрийн баримтаар бүртгэн хавтаст хэрэгт хавсаргасан ...” гэв.
Иймд эд мөрийн баримтаар хэргийн газраас хураагдан ирсэн эд зүйл нь хэний эд зүйл болох нь тогтоогдоогүй 1 ширхэг алх, 1 ширхэг шар өнгийн металл бөгжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 466 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Б бусдад нийт 38,917,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.О Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ….. тоотод оршин суух /РД: УП890…...../-т 225,000 төгрөг, Д.О Сүхбаатар дүүргийн ….. дугаар хороо Ногоон талбайн …. тоотод оршин суух /РД: ДБ8…...17/-т 125,000 төгрөг, Д.М Сүхбаатар дүүргийн …..-р хороо, Рашаантын 9-…..тоотод оршин суух /РД: ХМ780….......8/-д 421,000 төгрөг, Ж.Э Сүхбаатар дүүргийн …. хороо, Ногоон талбайн …. тоотод оршин суух /РД:АХ660.........0/-т 1,348,000 төгрөгийг, Л.Н Чингэлтэй дүүргийн …. хороо, Яргайтын …. тоотод оршин суух /РД: Х…...2218/-т 27,480,000 төгрөг, С.Ч Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн …. дугаар гудамж, … тоотод оршин суух /РД: ЧО47…......5/-д 1,437,000 төгрөг, О.О Чингэлтэй дүүргийн …. дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамж, ….. тоотод оршин суух, /РД: М….......705/-т 1,742,000 төгрөг, Г.Г Сонгинохайрхан дүүргийн ….... хороо, Дунд нарангийн …...... тоотод оршин суух /РД: Х…....1577/-т 1,200,000 төгрөг, Р.Б Сүхбаатар дүүргийн …..р хороо, Хандгайтын .....-711 тоотод оршин суух /РД:….....021107/-д 1,544,000 төгрөг, О.М Сүхбаатар дүүргийн …... хороо Хандгайтын ….715 тоотод оршин суух /РД: У…......902/-т 529,000 төгрөг, М.Д Сүхбаатар дүүргийн …. дүгээр хороо зүүн сэлбэ 4№34 тоотод оршин суух /РД: С….......309/-д 771,800 төгрөг, Б.Д Сүхбаатар дүүргийн ….... хороо, Ногоон талбайн ........ тоотод оршин суух /РД: …...3100328/-д 90,000 төгрөг, Б.П Сүхбаатар дүүргийн ….... хороо, Ногоон талбайн ....... тоотод оршин суух /РД: ИЕ…......771/-д 729,000 төгрөг Г.Г Сүхбаатар дүүргийн … хороо, Ногоон талбайн ….. тоотод оршин суух /РД: …..63051911/-д 364,200 төгрөг, Ч.Б Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн …....... тоотод оршин суух, /РД: Х…....2062021/-д 2,478,800 төгрөг гаргуулж,
хохирогч О.Гын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхээр завдахдаа эд зүйлсийг эвдэж 372,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан байх тул тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч З.Бд сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасныг хүчингүй болгож, урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг 3.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч З.Быг 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүрэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 466 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг алх, 1 ширхэг шар өнгийн металл бөгжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баас 38.917.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.О Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61-… тоотод оршин суух /РД: У....051902/-т 225,000 төгрөг, Д.О Сүхбаатар дүүргийн …... дугаар хороо Ногоон талбайн 1-30 тоотод оршин суух /РД: ДБ8….62817/-т 125,000 төгрөг, Д.М Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашаантын …. тоотод оршин суух /РД: Х…...8010908/-д 421,000 төгрөг, Ж.Э Сүхбаатар дүүргийн ….... хороо, Ногоон талбайн 6-14 тоотод оршин суух /РД:А…....6021300/-т 1,348,000 төгрөгийг, Л.Н Чингэлтэй дүүргийн …..-р хороо, Яргайтын 6-64 тоотод оршин суух /РД: Х….092218/-т 27,480,000 төгрөг, С.Ч Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн …. дугаар гудамж, 92 тоотод оршин суух /РД: Ч…..7080125/-д 1,437,000 төгрөг, О.О Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамж, …. тоотод оршин суух, /РД: М....8080705/-т 1,742,000 төгрөг, Г.Г Сонгинохайрхан дүүргийн …-р хороо, Дунд нарангийн ….111 тоотод оршин суух /РД: …..1011577/-т 1,200,000 төгрөг, Р.Б Сүхбаатар дүүргийн …-р хороо, Хандгайтын …..-711 тоотод оршин суух /РД:М….8021107/-д 1,544,000 төгрөг, О.М Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын …-715 тоотод оршин суух /РД: У….5020902/-т 529,000 төгрөг, М.Д Сүхбаатар дүүргийн …. дүгээр хороо зүүн сэлбэ 4№34 тоотод оршин суух /РД: …..71020309/-д 771,800 төгрөг, Б.Д Сүхбаатар дүүргийн ….-р хороо, Ногоон талбайн 6-6 тоотод оршин суух /РД: ….93100328/-д 90,000 төгрөг, Б.П Сүхбаатар дүүргийн ….-р хороо, Ногоон талбайн 3-2 тоотод оршин суух /РД: И…..1091771/-д 729,000 төгрөг Г.Г Сүхбаатар дүүргийн …-р хороо, Ногоон талбайн 6-6 тоотод оршин суух /РД: ….63051911/-д 364,200 төгрөг, Ч.Б Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн ….-694 тоотод оршин суух, /РД: Х….062021/-д 2,478,800 төгрөг, О.Г Сүхбаатар дүүргийн …. дугаар хороо, Хангайн 24-….... тоотод оршин суух, /РД: Р…....042745/-д 372,000 төгрөг тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
П.АРИУНБОЛД