Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 718

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00718

Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр гудамж, 073-3 байр, 15 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэннадмидын Пүрэвсүрэнгийн /РД:УП8903387/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 30-41 тоотод оршин суух Бэсүд овогт Пүрэв-Очирын Галбадрахад /РД:УУ89120411/ холбогдох   

 Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн, хариуцагч П.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ц.Пүрэвсүрэн миний бие 2008 онд П.Галбадрахтай танилцаж 2014 оны 11 сараас хойш албан ёсоор үерхэж эхэлсэн. Түүнээс хойш 2015 оны 3 сард бие давхар болсоноо мэдэж өөрийн хийж байсан ажлаасаа гарч гэрт хэвтэрийн дэглэм барьж, хүүхэд гэдсэнд байх 8 сартайгаасаа хойш П.Галбадрахын ээж Гэрэлмаа охин дүү Оч-Гэрэл, дунд хүү Цогбадрах нартай хамт амьдрах болсон. 2015 оны 11 сарын 24-нд охин Г.Мөнхцэцэг төрсөн. П.Галбадрах нь төрснөөс хойш эцгийн үүргийн биелүүлэхгүй орой шөнө байнга гарна, амралт зугаалгаар их явдаг, үр хүүхдээ харж хандахгүй хүүхдийн хэрэглээний мөнгө өгдөггүй байсан. Үүнээс өөр олон шалтгаан гарч цаашид хамт амьдрах боломжгүй болж 2016 оны 8 сарын 13-наас хойш тус тусдаа амьдрах болсноос хойш нэг ч үр хүүхэдтэйгээ ирж уулзаагүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид анх 2008 онд танилцсан. Зурвасаар байнга харилцаж байгаад 2012 онд уулзаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш уулздаг болсон. 2015 оны 11 сард албан ёсоор үерхэж эхэлсэн. Тэгээд би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амаржиж охинтой болсон. Түүнээс хамтран амьдарсан боловч хариуцагчтай таарч тохирохгүй байсан учраас 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдээ аваад явсан. Гэтэл биднийг явснаас хойш Галбадрах нь хүүхэд дээрээ нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, хүүхдэдээ хэрэглээний мөнгө өгдөггүй байсан учраас би хуулийн дагуу тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

Хариуцагч П.Галбадрах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэлгийг төлнө. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгч нь өөрөө намайг хаяад явсан. Би амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй байсан учраас гадуур дотуур явдаг байсан. Түүнээс зүгээр амралт зугаалгаар явдаггүй байсан юм. Хэрвээ нэхэмжлэгч хүүхдээ асарч чадахгүй гэж байгаа бол хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Би хамт байхдаа гадуур тэнээгүй, хөдөө ажлаар явж байсан. Би хүүхэддээ тэтгэлэг төлж болно, гэхдээ одоохондоо ажилгүй байгаа бөгөөд ажилтай болохоороо хүүхдийн тэтгэлгийг төлөх бодолтой байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн нь хариуцагч П.Галбадрахад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Ц.Пүрэвсүрэн, П.Галбадрах нар нь 2008 онд танилцаж, тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр охин Галбадрахын Мөнхцэцэг төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №1122004340 дугаар Г.Мөнхцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

   Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч П.Галбадрахаас шаардах эрхтэй, хариуцагч
П.Галбадрах нь охин Г.Мөнхцэцэгийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг П.Галбадрахаас охин Г.Мөнхцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэгийг одоохондоо ажилгүй байгаа учир төлөх боломжгүй гэж тайлбарласан нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх үндэслэл болохгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31 233 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон       

                                                               ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Бэсүд овогт Галбадрахын Мөнхцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.Галбадрахаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх  Ц.Пүрэвсүрэнд  даалгасугай.

                                                                                                

3.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч  Ц.Пүрэвсүрэн нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

     4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн П.Галбадрахад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Пүрэвсүрэнд тус тус даалгасугай.

    5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31 233 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд заыаснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН