Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 154/2022/00018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            улсын яллагчаар ерөнхий  прокурор  Б.Батбаяр

           шүүгдэгч Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат,

           шүүгдэгч нарын  өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат нарт холбогдох эрүүгийн 21370000530014  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн 2000 оны 10 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 22 настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  ам бүл 6 /эцэг, эх эгч дүү нарын хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух,  Мо Эн Ко ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд гагнуурчин ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт*******ийн*******  /РД :ПИ 00300215/

2. Монгол улсын иргэн, 2001 оны 08 сарын 14-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, яс үндэс захчин, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6 /эцэг, эх,эгч дүү нарын хамт/ Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, өмнө нь ял шийтгэлгүй,******* овогт*******ы******* /РД:*******/

3.Монгол улсын иргэн, 1995 оны 03 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд

төрсөн, яс үндэс халх, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварчин

мэргэжилтэй, “МоЭнКо”  ХХК-ийн Хөшөөтийн уурхайн Үенч дэх гаалийн хяналтын

талбайд засварчнаар ажилладаг, ам бүл 3 / эхнэр хүүхдийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,******* овгийнЖамсранын / РД

4.Монгол улсын иргэн, 1995 оны 12 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, яс үндэс халх, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд сэлбэг хэрэгсэл хариуцсан туслах нярав ажилтай, ам бүл 3 /эцэг эхийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Харчин овогтийн РД:/ПМ95122514/17.12

1.Холбогдсон хэргийн талаар: Б.Сумъяабазар нь Э.Буянбат, Ж.Төмөрсүх нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 сарын 24-ний өдөр нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Энхбат, Ж.Төмөрсүх нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 сарын 27-28-ны өдөр нэвтэрч хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

2. Ж.Төмөрсүх нь Э.Буянбат, Б.Сумъяабазар нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 сарын 24-ны өдөр нэвтэрч, том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Э.Буянбат, Б.Сумъяабазар нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнөөс 2021 оны 10 сарын 27-28-ны өдрүүдэд нэвтэрч хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан

 

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Яллагдагч Э.Буянбат нь  Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн

Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 сарын 24-ны өдөр нэвтэрч, том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Яллагдагч Б.Энхбат нь Ж.Төмөрсүх, Б.Сумъяабазар нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 сарын 27-28-ны  өдөр нэвтэрч, хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:       

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

          Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Бид нарыг тусгаарлан ажилчдын өрөөнд байлгаж байхад өрөөний цонхоор харахад агуулахад машины хучлага байгааг харсан. Бид нар 3 хучлага авсан. Хажуу өрөөнд том машины данхраат байхаар нь бүгдийг нь аваад зөөж гаргаад уурын зуухны хажуу талд хураасан.

          Тамираа ахад нэг хүн архи хүргэж ирэхээр нь машинд нь авсан зүйлээ ачуулж явуулсан. Хуулийн мэдлэг дутуу мэдэхгүй байдлаасаа ийм байдалд хүрч байна.  Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

          Шүүгдэгч Ж.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Бид нар тусгаарлалтад байх хугацаандаа ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хэсгийн төлөөлөгч бид нарыг дуудаж уулзаад эдгээр зүйл алга болсон байна. Хохирлыг бүрэн барагдуулбал гайгүй өнгөрнө гэж хэлсэн. Хулгайлж авсан зүйлсийг буцааж өгсөн. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг

         Шүүгдэгч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт

мэдүүлсэн....Төмөрсүхийн эхнэрээс архи авахуулж Э.Буянбат бид хоёр хувааж уугаад нэлээд согтсон байсан. Хулгай хийх санааг хэн гаргасныг сайн санахгүй байна. нэгэнт авбал бүгдийг нь авчих гэж би хэлснээ санаж байна. Хэсгийн төлөөлөгч бид нарт авсан

зүйлээ авсан гэдгээ хэл, хохирлоо барагдуул гэж хэлсэн. Би гэрчийн мэдүүлэг өгсөн. Бид нар авсан зүйлээ энэ тэндээс цуглуулж өгсөн. Хуатбек хэсгийн төлөөлөгч та нар 16 цөмлөгч, 16 нуух авагч авсан юм биш үү гэж асуухад аваагүй гэж анхны мэдүүлгээ өгсөн. Бид нарыг Булган суманд дуудаж прокурорт ирэхэд та нарын хэргийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо гэсэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Би ойлгохдоо хэрэг хөнгөрөөд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг рүү орж байгаа юм байна гэж ойлгосон гэх мэдүүлэг

         Шүүгдэгч Э.Буянбатын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2021 оны 10 сарын сүүлчээр Үенч сумын цэнхэр хашаанд ирээд “с” байрны 03 тоот өрөөнд бид нар тусгаарлалтад орсон. Тусгаарлалтад байхдаа байрны таазны нэг ширхэг паркетийг онгойлгоод харахад 04 өрөөнд хучлага хураасан байсныг авч Жарантай ахын 17-52 ХОЕ улсын дугаартай машин оруулж тавьсан.Дараа нь тусгаарлалтаас гараад Жарантай ахаас авсан.Жарантайгийн авна гэсэн хучлагыг Ж.Төмөрсүх авсан гэх мэдүүлэг

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 08-13 дугаар хуудас/

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 14-20 дугаар хуудас/

         Эд зүйл /6 ширхэг данхрат/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/

         М.Даваахүүгийн тээврийн хэрэгслээс 4 ширхэг данхрат хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

         Э.Буянбатаас том машины хучлага 2 ширхэг, 1 ширхэг данхрат зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/

        М.Даваахүүгээс хураан авсан 4 ширхэг данхрат, О.Батдэлгэрээс хураан авсан 6 ширхэг данхрат, яллагдагч Б.Энхбат, Ж.Төмөрсүх, Б.Буянбат нараас хураан авсан 2 ширхэг данхрат, 3 ширхэг тээврийн хэрэгслийн хучлага зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол

        Хохирогч Г.Даваадалайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021 оны 11 сарыйн 4-ны өдөр надаас ажил хүлээ авах байсан Түвшинжаргал 16 ширхэг данхрат, 16 ширхэг нуух авагч, 16 ширхэг дугуй цөмлөгч хаана хураасан юм бэ гэхээр нь цэнхэр хашаанд байрлах “С” байрны 04 тоот өрөөнд гэж хэлэхэд алга байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай компанид нийтдээ 4.640.000 төгрөгний

хохирол учирсан. Эдгээр багаж нь Хятад улсаас оруулж ирсэн машинд дагалдаж ирсэн сэлбэг юм.Манай компанид учирсан хохирол төлөгдсөн.Бүх багаж сэлбэгээ буцаагаад авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

        Гэрч Бадамдоржийн Цэрэн-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...бид нар машин засаж байхад жолооч нар бид нарын байрлаж байсан  байранд сэлбэг зөөж оруулж байна гэж ярьж байсан. Ямар сэлбэг зөөж оруулсан талаар мэдэхгүй байна. “С” байрны 04 тоотод  оруулсан гээд жолооч нар ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/

      Гэрч Халхын Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... “С” байранд ямар сэлбэг хэрэгсэл оруулж хураасан талаар мэдэх зүйл байхгүй. Бид нар намар 20 машиныг 10 жолооч хилээс оруулж ирсэн. Нэг жолооч 2 машин барьж оруулсан. Миний барьж ирсэн 2 машины нэг нь данхрат, түлхүүр багаж дагалдах хэрэгсэлтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/ 

        Гэрч Эрдэнэчимэгийн Алтанзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021 оны 10 сарын 06-ны өдөр Үенч сумын Цагаантүнгэ багт байрлах Цэнхэр хашаанд байдаг байрнаас том машины сэлбэг 2 удаа машинаар зөөж “С” байрны 04 тоотод цонхоор зөөж оруулаад хураасан.Даваадалай цоожилж түлхүүрийг нь аваад явсан.Ойролцоогоор данхрат байж магадгүй 10 гаруй юм байсан. Агаар шүүгч нилээн их байсан тоог нь сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/

        Гэрч Юнгэрмаагийн Алтанхуягийн ...Бид нарыг очиход тухайн граш онгорхой байсан. Би тухайн үед тоолоогүй болохоор хичнээн юм байсан талаар мэдэхгүй. Намайг хурааж байх үед Даваадалай тухайн эд зүйлийг тоолоогүй бид нарт хэдэн ширхэг юм орлоо гэж хэлж байгаагүй.”С” байрны 03 тоот өрөөнд Нанжид, Лутаа, Болдбаатар бид гурав байсан. Баасансүрэн манай өрөөнд орж ирээд эндээс бүх юм харагддаг юм байна гэж хэлж байсан. “С” байр хэдэн түлхүүртэй талаар надад мэдэх зүйл байхгүй бид нарыг ороход онгорхой байж байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/

         Гэрч Дорж-Осор овогтой Тамирын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021 оны 10 сарын 25-ны өдөр Хөшөөт багт явж байгаад Үенч сумын Цэнхэр хашаанд иртэл Давхарбаяр та хоёр тусгаарлалтад байгаарай гээд “С”байрны 03 тоот өрөөнд оруулсан. “С” байрны 03 тоот өрөөнд Жарантай, Сумъяа,,, бас нэг танихгүй залуу байсан. 2021 оны 10 сарын 27-ны орой Булган сумаас 2 шил архи захиж авхуулсан тэгээд бид хоёр хувааж уусан юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/

        Гэрч Мянганы Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021

 

оны 11 сарын 12-ны өдөр Үенч сумын төвд явж байтал Ж.Төмөрсүх та хэзээ ажилдаа

орох гэж байна гэж асуухаар нь би маргааш ажилдаа очно гэж хэлтэл Батдэлгэртын 4 ширхэг данхрат байна тэрийг аваачаад өгчих гэхээр нь Батдэлгэрээс 4 данхратыг өөрийн эзэмшлийн 45-32 УБН улсын дугаартай машинд ачаадыг данхратаа ав гэхэд байж байг гэж хэлсэн.    

        2021оны 12 сарын 22-ны өдөр ажлаас буугаад гэртээ байж байтал цагдаа нар ирээд тухайн 4 данхратыг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/

        Гэрч Даваагийн Жарантайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын дундуур Мо Эн Ко ХХК-ны Үенч сумын Цагаантүнгэ багт байрлах Цэнхэр хашааны “С” байрны 03 тоот өрөөнд Сумъяа,*******, бид нар нэг өрөөнд тусгаарлалтад ороод орой хоол идээд сууж байтал дээд талын тааз онгойлгоод хажуу өрөөнд хучлага байна гэж хэлээд нэг хучлага татаад гаргаад ирсэн. Төөгий, Сумъяа, нар нэг нэг хучлага авна гээд миний эзэмшлийн 17-52 ХОЕ дугаарын машинд тавьчихна гэж хэлсэн. Би хучлага аваагүй.Би тусгаарлалтаас гараад Үенч сум ороод маргааш нь Ховд аймаг гэр лүүгээ явсан. Би Ганзориг луу залгаад машин дотор байгаа хучлагыг гаргаад хаячих гэж хэлсэн. Маргааш нь залгаад асуухад ах нь хашаанаас гаргаад хаячихлаа санаа зоволтгүй гэж хэлсэн.

        Бид нарын хэвтэж байсан өрөө хоёр давхар ортой давхар орон дээр хэвтэхэд халуун байдаг учир өрөөний дээврийн дүүжин таазыг авч тавихаар задгай болчихдог юм.Тэгээд таазаар нөгөө талын өрөө рүү харахад нөгөө талын өрөөний давхар орны дээд талд хучлага хураасан байсан гэсэн. Тэр хучлагыг харсан хүн нь байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/

        Гэрч Ониузын Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2021оны 10 сарын сүүлчээр, Тамираа нар над руу залгаад нэг шил архи авч ирээд өгөөч гээд гуйгаад байхаар нь гэрт байсан архиа аваад хүргэж өгсөн. Намайг очоод зогсоход миний машинд орж ирээд нэг шил архийг аваад энэ данхрат та ачиж аваад нэг газар байлгаж байгаарай гэхээр нь ачиж авч ирээд өвсний хашаанд оруулаад тавьсан. Хэд хонож байтал******* надад нөгөө данхратаас 4 ширхгийг Ховд аймаг руу өгөөд явуулчих гэхээр нь өгч явуулсан, дараа нь******* над руу залгаад нөгөө данхратаас 4 ширхгийг Даваахүүд өгчих гэхээр нь өгч явуулсан.Үлдсэн 6 нь манай хашаанд байсан. Тухайн үед,*******,******* нар данхрат хаанаас яаж авсан талаар надад хэлээгүй. Манай хашаанд 20 хоног хадгалсан байх. Би ямар нэг зүйл авч ашиглаагүй. Б.Энхбат нартай хулгай хийх талаар тохиролцсон зүйл

 

байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 120,126 дугаар хуудас/

        2022 оны 01 сарын 04-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 147 дугаар хуудас/

        Хүнд даацын машины хучлагын үнэ тогтоосон шинжээчийн үнэлгээ нэг хучлага 300.000 төгрөгөөр нийтдээ 900.000 төгрөгөөр үнэлсэн баримт /хх-ийн 150 дугаар хуудас/

         Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол  /хх-ийн 169 дүгээр хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Б.Сумъяабазар нь Э.Буянбат, Ж.Төмөрсүх нартай бүлэглэн 2021 оны 10 сарын 24-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутагт орших  Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч Ж.Төмөрсүхийн...Буянаа ах дээд талын тааз онгойлгож энд машины хучлага байна Буянаа, Сумъяа хоёр бид хоёр нэг нэгийг авья гэхэд би нэгийг нь авья гэж хэлсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Буянбатын бид нар тусгаарлалтад байж байтал агаар дутагдаад байхаар нь дээд талын таазыг онгойлгоод хураасан машины хучлага байхыг хараад нэг нэгийг авсан. Авсан хучлагаа Жарантай ахын машинд тавьж дараа нь тусгаарлалтаас гараад авсан. Хучлагыг*******,******* бид гурав авсан гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тухайн байранд цаасан хайрцагтай зүйл хураалттай, 4 ширхэг ортой, баруун зүг харсан цонхтой цонхны хөшгийг татсан байв гэх тэмдэглэл болон том машины хучлага хураасан байдлыг харуулсан гэрэл зураг, шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Сумъяабазар нь Ж.Төмөрсүх, Э.Буянбат нартай хамтран хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны 10 сарын

27-28-ны өдөр Б.Сумъяабазар нь Б.Энхбат, Ж.Төмөрсүх нартай хамтран Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд нэвтэрч

том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ж.Төмөрсүх, Б.Энхбат нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Энхбатын...хулгай хийх санааг хэн гаргасныг сайн санахгүй байна.Нэгэнт авбал бүгдийг нь авчих гэж би хэлсэн. Бид нар авсан зүйлээ энд тэндээс цуглуулж өгсөн гэх мэдүүлэг, Б.Энхбат, Ж.Төмөрсүх, Б.Буянбат нараас хураан авсан 2 ширхэг данхрат, 3 ширхэг тээврийн хэрэгслийн хучлага зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хохирогч Г.Даваадалайгийн ...цэнхэр хашаанд байрлах “С” байрны 04 тоот өрөөнд хураасан Хятад улсаас оруулж ирсэн машинд дагалдаж ирсэн сэлбэг алга болсон байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, Манай компанид учирсан хохирол төлөгдсөн. Бүх багаж сэлбэгээ буцаагаад авсан.Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, гэрч О.Батдэлгэрийн...хэд хонож байтал Сумьяабазар надад нөгөө данхратаас 4 ширхгийг Ховд аймаг руу өгөөд явуулчих гэхээр нь явуулсан, дараа нь Ж.Төмөрсүх над руу залгаад нөгөө данхратаас 4 ширхгийг Даваахүүд өгчих гэхээр нь өгч явуулсан гэх мэдүүлэг, М.Даваахүүгээс 4 ширхэг данхрат хураан авч эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Сумъяабазарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч том машины данхрат 14 ширхгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

         Шүүгдэгч Ж.Төмөрсүх нь Э.Буянбат, Б.Сумъяабазар нартай хамтран 2021 оны 10 сарын 24-ны өдөр  Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд нэвтэрч том машины хучлага хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ...Буянаа ах дээд талын тааз онгойлгож энд машины хучлага байна Буянаа, Сумъяа хоёр бид хоёр нэг нэгийг авья гэхэд би нэгийг нь авья гэж хэлсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Буянбатын бид нар тусгаарлалтад байж байтал агаар дутагдаад байхаар нь дээд талын таазыг онгойлгоод хураасан машины хучлага байхыг хараад нэг нэгийг авсан. Авсан хучлагаа Жарантай ахын машинд тавьж дараа нь тусгаарлалтаас гараад авсан. Хучлагыг*******,******* бид гурав авсан гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тухайн байранд цаасан хайрцагтай зүйл хураалттай, 4 ширхэг ортой, баруун зүг

харсан цонхтой цонхны хөшгийг татсан байв гэх тэмдэглэл болон том машины хучлага хураасан байдлыг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудаар шүүгдэгч Ж.Төмөрсүх нь Э.Буянбат Б.Сумъяабазар нартай хамтран хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах

зориулалтын орон байранд нэвтэрч том машины хучлага хулгайлсан, 2021 оны 10 сарын 27-28-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд нэвтэрч том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Сумъяабазар, Э.Буянбат нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудаар хүн амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч Б.Сумъяабазар, Э.Буянбат нартай хамтран 14 ширхэг том машины данхрат хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

         Шүүгдэгч Э.Буянбат нь 2021 оны 10 сарын 24-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко  ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд нэвтэрч том машины хучлага хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон Э.Буянбатаас том машины хучлага 2 ширхэг хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Э.Буянбатын.... бид нар тусгаарлалтад байж байтал агаар дутагдаад байхаар нь дээд талын таазыг онгойлгоход хажуу өрөөнд хураасан машины хучлага байхыг хараад нэг нэгийг авсан гэх мэдүүлэг зэргээр хүн амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хүн амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

          Шүүгдэгч Б.Энхбат нь 2021 оны 10 сарын 27-28-ны өдрүүдэд Ж.Төмөрсүх, Б.Сумъяабазар нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны Хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд нэвтэрч том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Энхбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн ....данхраат авбал бүгдийг нь авъя гэж хэлж байснаа санаж байна. Үенч сумын хэсгийн төлөөлөгч дуудаж уулзахдаа та нар авсан зүйлээ авснаа хэл, хохирлоо барагдуулбал энэ хэрэг эртхэн шийдэгдэнэ гэж хэлсэн  гэх мэдүүлэг, Ж.Төмөрсүхийн гэрчээр мэдүүлсэн...Энхбат, Сумъяа бид гурав “С” байрны 4 тоот өрөөний цонхны гадна талаас түлхэж онгойлгоод Сумъяа бид хоёр тухайн байрнаас гаргаж байгаад “С” байрны хойд тал руу зөөсөн гэх мэдүүлэг, Б.Сумъяабазарын гэрчээр мэдүүлсэн...2021 оны 10

сарын 27-28-ны өдөр өрөөндөө, Тамир,******* бид 4 байж байтал Ж.Төмөрсүх энэ хажуу өрөөнд данхрат байна дөрвүүлээ нэг нэгийг авья гэсэн тухайн үед  Тамираа ах архи уугаад согтоод унтсан байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хулгайлах

гэмт хэргийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр үйлдсэн байх тул Б.Энхбатыг Ж.Төмөрсүх, Б.Сумъяабазар нартай хамтран хүн амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч 14 ширхэг том машины данхрат хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

        Шүүгдэгч Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат нарын хүн амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн нь орон байрны халдашгүй байдал, хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг зөрчсөн байна.                                                                             

         Шүүгдэгч Б.Энхбат нь шүүх хуралдаанд энэ гэмт хэргийг үйлдэхэд Жарантай оролцсон гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан баримтууд болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа мөн улсын яллагч яллах дүгнэлтдээ яллаж ирүүлээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.  Хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь хулгайлсан эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс эхлэн тооцогдох учир Жарантайгийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй байна.

        Хохирогч Г.Даваадалайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Манай компанид учирсан хохирол 3 ширхэг том машины хучлага нэг бүрийн үнэ 300000 төгрөг нийт 900.000 төгрөг, 14 ширхэг том машины данхрат нэг бүрийн үнэ 130.000 төгрөг нийт 1.820.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон хулгайлагдсан 3 ширхэг том машины хучлага, 14 ширхэг том машины данхратыг буцаан олгож компанийг хохиролгүй болгосон нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн нь шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад нийт хохирол 4.640.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч нар хохирогчид төлж барагдуулсан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт 3 ширхэг том машины хучлага 900000 төгрөг, 14 ширхэг данхратны үнэ 1.820.000 төгрөг нийт 2.720.000 төгрөг төлөгдсөн байна илүү төлсөн хохирлоо шүүгдэгч нар жич нэхэмжлэх эрхтэй байна.                

      

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

        Шүүгдэгч Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, нотлогдож

байна.

         Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан Б.Сумъяабазар, Э.Буянбат, Б.Энхбат Ж.Төмөрсүх нарын улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байна. Шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Б.Энхбат нь би архи уугаад нэлээн согтсон байсан учир үйлдлээ сайн санахгүй байна гэж мэдүүлж байгаа нь согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

         Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна гэх хуулийн заалттай нийцэж байх тул хэрэглэх боломжтой гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн

хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

         Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан том машины хучлага 3 ширхэг, том машины данхрат 12 ширхгийг хохирогч Мо Эн Ко ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. ******* овогт*******ийн*******,******* овогт*******ы*******,******* овогт Энхбаярын, Харчин овогтийн нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат нарыг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   

шүүгдэгч Б.Сумъяабазар, Ж.Төмөрсүх, Э.Буянбат, Б.Энхбат нарт  оногдуулсан 1 /Нэг/ жилийн хугацаатай хорих ялыг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 ширхэг данхрат /хайрцагтай/, 3 ширхэг том машины хучлагыг Мо Эн Ко ХХК-д буцаан олгосугай.

          6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          7. Шүүгдэгч нар нь илүү төлөгдсөн 1.920.000 төгрөгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         

         8. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,

тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

 

                         

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ЭНХЖАРГАЛ