Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Н.Нарангэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондорж,

Шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Од холбогдох эрүүгийн 1910 00004 0200 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны менежер мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ............. ажилтай, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, З овогтой З-ын О .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-д хүний нөөц бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн захирал С.Соёлсайханы ажлын өрөөнд байсан түүний түрийвчнээс 4 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ХанУул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-ийн захирал С.С-ийн  охин О.О-ийн  20.000 төгрөгийн үнэ бүхий “Хаан” банкны картнаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 4.250.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч нийт 5.370.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Red rose” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа тус буудлаар үйлчлүүлсэн иргэн Д.Ө-гийн эзэмшлийн 5030268241 тоот дансны дугаартай “Хаан” банкны виза картнаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 1 удаагийн үйлдлээр 5 сая төгрөг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 2 удаагийн үйлдлээр 10 сая төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 15.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О мэдүүлэхдээ: “...12 дугаар сар болон 1 дүгээр сард ажилгүй байж байгаад 2 дугаар сар болон 3 дугаар сард бага цалинтай ажил хийж байсан болохоор хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирлоо бүрэн төлж барагдуулна...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.С-ийн  өгсөн мэдүүлэг /хх-63-65, 67-68/, гэрч Ч.Төгсбилгүүнийн өгсөн мэдүүлэг /хх-73/, гэрч Х.Эрдэнэцогтын өгсөн мэдүүлэг /хх-78/, гэрч Ш.Лхагвадуламын өгсөн мэдүүлэг /хх-81/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-87-88/, З.О-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-70-72, 97/, дансны хуулга баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-117-118/, О.О-ийн  “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-111, 121- 122/, Д.Ө-гийн “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-157/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-160-164/, хохирогч Д.Ө-гийн өгсөн мэдүүлэг /хх-169/, гэрч Ч.Ганцоожийн өгсөн мэдүүлэг /хх-171-172/, “ЭрдэнэтХун” ХХК-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 3/67 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-20/, “Эрдэнэт-Хун” ХХК-ийн захирлын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-21/, З.О-ийн 99174199 дугаартай утаснаас хохирогч С.С-ийн 95952835 дугаартай утас руу явуулсан мессеж /хх-28-30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-37, 42-44/, гэрч Г.Элбэгзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-75/, гэрч Х.Эрдэнэцогтын өгсөн мэдүүлэг /хх-77-78/, шүүгдэгч З.О-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100/, З.О-ийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-107/, шинээр З.О-ийн жирэмсэний карт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-д хүний нөөц бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн захирал С.Соёлсайханы ажлын өрөөнд байсан түүний түрийвчнээс 4 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ХанУул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-ийн захирал С.С-ийн  охин О.О-ийн  20.000 төгрөгийн үнэ бүхий “Хаан” банкны картнаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 4.250.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч нийт 5.370.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Red rose” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа тус буудлаар үйлчлүүлсэн иргэн Д.Ө-гийн эзэмшлийн 5030268241 тоот дансны дугаартай “Хаан” банкны виза картнаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 1 удаагийн үйлдлээр 5 сая төгрөг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 2 удаагийн үйлдлээр 10 сая төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 15.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.С-ийн  өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр би хоол авчруулахаар өөрийнхөө банкин дахь виза картыг хайгаад олоогүй учраас охин О.О-ийн  “Хаан” банкны виза картыг өгч явуулаад хоол авчруулахад надад 28.200 төгрөгний хоолны баримтын хамтаар надад авчирч өгсөн. Мөн 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд найрамдах Солонгос Улсад суралцдаг миний охин О.О нь над руу мессенжер чатаар холбогдоод “миний данснаас 4.250.000 төгрөгийг та авсан уу” гэж асуухаар нь би картыг нь хайж үзэхэд байхгүй байсан ба тэр үед З.Од охиныхоо картыг ганц удаа өгч хоол авахуулснаа санаад З.О рүү залгаж асуухад “та өөрөө авсан шүү дээ, би хоол авчраад тэр дор нь танд картыг чинь буцаан өгсөн” гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулахад дээрх мөнгийг З.О картнаас авсныг мэдсэн. 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр 25-ны өдөр орчим би өөрийнхөө ажлын өрөөндөө ажилчдаасаа нууцаар хяналтын камер тавиулсан. Тэгтэл миний түрийвчинд байсан мөнгөнөөс алга болсон байхаар нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд З.О нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр миний өрөөнд ороод миний цүнхнээс түрийвч аваад хулгай хийж байгаа нь бичигдсэн байсан. Мөн миний гар цүнхэнд байсан түрийвчнээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 11 дүгээр сард 200.000 төгрөг, 12 дугаар сарын 6-ны өдөр дугтуйтай байсан 300.000, сүүлд камерын бичлэгт бичигдэхэд 100.000 төгрөгийг бэлнээр авсан байсан. З.О миний түрийвчнээс бэлэн мөнгө хулгай хийж байгаа хяналтын камерын бичлэг байгаа бөгөөд миний охины данснаас мөнгө авсан баримт байгаа болохоор дээрх 5.254.200 төгрөгийг нэхэмжилж байна.” /хх-63-65/ гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Төгсбилгүүнийн өгсөн: “...Захирал 1 удаа 300.000 төгрөг алдагдсан. Ер нь бол юм алга болоод байна гэсэн яриа бол байсан.” /хх-73/ гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэцогтын өгсөн: “...С.С захирал Ч.Төгсбилгүүн, Ш.Лхагвадулам бид гуравт өөрийнхөө гар утсан дээр хийсэн бичлэг үзүүлж байсан. Тухайн үед миний эд зүйлс алдагдаад байх шиг байхаар нь би нууцаар камербайрлуулаад бичлэг хийсэн чинь ийм бичлэг гарч ирлээ гэж үзүүлэхэд С.С-ийн захирлын доор ажилладаг бичиг хэргийн ажилтан З.О нь түүний ширээ хавиарюм хайгаад байгаа бололтой юм ухаж байгаад С.Соёл-эрдэнэ захирлын цүнхийг ухаадтүрийвчийг нь уудалж байгаа бичлэг байсан. Бичлэг бол З.О-ийн араас хийгдсэнбичлэг байсан. Тэгэхдээ харахад цүнхэнд байсан бүх зүйлийг нэгд нэгэнгүй ухаж үзэжбайгаа нь харагдаж байсан. Захирлын Солонгост сурдаг охин О.О-ийн  “Хаан”банкны виза картнаас нь 4 сая гаран төгрөг авсан байсан талаар бас хэлсэн. З.ОтгонЭрдэнэ картыг нь авч яваад АТМ-ээс мөнгө авсан гэх бөгөөд захирал АТМ-ийн бичлэгийг үзсэн гэж байсан.” /хх-78/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Лхагвадуламын өгсөн: “...С.С захирал Ч.Төгсбилгүүн, Х.Эрдэнэцогт бид гуравт өөрийнхөө гар утсан дээр хийсэн бичлэгээ үзүүлсэн. “Ямар учиртай бичлэг юм бэ” гэхээр “миний эд зүйл алдагдаад байхаар нь би нууцаар камер байрлуулсан юм, тэгэхэд ийм бичлэг гарсан” гэж хэлээд бичлэг үзүүлэхэд тэр бичлэг дээр нь С.Соёл-Эрдэнэ захирлын ажилтан нь болох З.О нь түүний ширээ хавиар юм хайгаад байгаа бололтой тэр хавиар юм ухаж байгаад С.Соёл-Эрдэнэ захирлын цүнхийг ухаад түрийвчийг нь уудалж байгаа бичлэг байсан. Тэр үедээ буруу хараад ухаад байсан ба яг юу авч байгаа нь харагдаагүй. Бичлэг бол Э.ОтгонЭрдэнийн араас хийгдсэн бичлэг байсан. Гэхдээ харахад цүхэнд байгаа зүйлийг нэгд нэгэнгүй ухаж байгаа нь харагдаж байсан.” /хх-81/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ө-гийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буудлын ресепшн тооцоо авах гээд пост машин барьж орж ирэхээр нь картаа уншуулах гэсэн болохгүй байсан. Тэгэхээр нь утсаа асаасан чинь миний утасны интернет банкнаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр 15.211.000 төгрөгийн зарлага гарсан байсан. 5.000.000 төгрөгөөр 3 удаа, 211.000 төгрөгөөр 1 удаа зарлага гарсан байсан. 211.000 төгрөг нь буудлын тооцооны төлбөр байгаа юм. Миний картнаас 15.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн бэлэн мөнгөний машины камерын бичлэгийг шүүгээд үзэхэд “Red rose” буудлын ресепшн З.О авч байгаа бичлэг байсан. Сүүлдээ З.О надад “яаралтай мөнгений хэрэг байсан учир 15.000.000 төгрөг аваад өрөө дарсан” гэсэн. /хх-169/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ганцоожийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тухайн зочид буудал дээр очоод 2019 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр хэн гэдэг ресепшн асуухад З.О гэдэг эмэгтэй гарч байсан. Маргааш гараатай гэж байсан. Маргааш нь ирээд З.Отэй уулзахад эхэндээ “би аваагүй” гэж байснаа сүүлд нь “надад зээл яаралтай мөнгөний хэрэг гараад би 308 тоотод байрлаж байсан эгчийн картнаас 3 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөг уншуулаад авсан юм, мөнгийг нь цалингийн зээл аваад удахгүй өгнө гэж хэлсэн.” /хх-171-172/ гэх мэдүүлэг,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820-13 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-87/,

Дансны хуулга баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-117-118/,

О.О-ийн  “Хаан” банкны дансны хуулга /хх-121-122/,

Д.Ө-гийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-157/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-160-164/ зэрэг болно.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч З.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.СоёлЭрдэнэ, Д.Ө- нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Төгсбилгүүн, Х.Эрдэнэцогт, Ч.Ганцоож, Ш.Лхагвадулам нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820-13 дугаартай үнэлгээний дүгнэлт, дансны хуулга баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, О.О-ийн  “Хаан” банкны дансны хуулга, Д.Ө-гийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, З.О-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч З.О-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-д хүний нөөц бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн захирал С.Соёлсайханы ажлын өрөөнд байсан түүний түрийвчнээс 4 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ХанУул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-ийн захирал С.С-ийн  охин О.О-ийн  20.000 төгрөгийн үнэ бүхий “Хаан” банкны картнаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 4.250.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч нийт 5.370.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Red rose” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа тус буудлаар үйлчлүүлсэн иргэн Д.Ө-гийн эзэмшлийн 5030268241 тоот дансны дугаартай “Хаан” банкны виза картнаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 1 удаагийн үйлдлээр 5 сая төгрөг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 2 удаагийн үйлдлээр 10 сая төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 15.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 Шүүгдэгч З.О-ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч З.Оэс 20.370.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Соёл-Эрдэнэд 5.370.000 төгрөгийг, хохирогч Д.Ө-д 15.000.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

Мөн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч С.С-ийн  хохирлын хэмжээг 5.254.200 гэж техникийн шинжтэй алдаатай бичсэнийг тэмдэглэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч З.О нь 8 сартай жирэмсэн болох, мөн 2010 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүүхэд М.Хангалын төрсөний төрсөний гэрчилгээгээр тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар “...ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийлсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биечлүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх шүүгчийн захирамж гарахыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч З.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогтой З О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. З.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар З.О-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. З.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1- д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар З.О нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийлсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биечлүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг дурьдсугай.

6. З.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч З.О-эс нийт 20.370.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-д 5.370.000 төгрөгийг, хохирогч Д.Ө-д 15.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                        Э.ЧИНГИС