| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0341/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/742 |
| Огноо | 2020-08-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Шүүгдэгч А.Ц , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн . овогт А ийн Ц д холбогдох ... дугаартай хэргийг ... 0 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим ... тоот өрөөнөөс хохирогч Б.Н ын өмчлөлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2.384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим ... тоот өрөөнөөс хохирогч Б.Н ын өмчлөлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...миний хувьд саахарын өвчнөөс болоод 2017 оны 11 дүгээр сард бөөрний дутагдалд ороод ...бөөрний аппаратад ордог болсон. Харин бусад өдрүүдэд гэртээ байдаг болсон учраас эхнэр маань мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...би уг хэргийг хийгээгүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. би одоогоор 3 жил эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн үед 1 дүгээр эмнэлэгт шинжилгээ өгөөд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100, 183-184 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Ц гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сахарын өвчнөөс болоод бөөрний дутагдалд орсон. 2017 оноос хойш эмчилгээ хийлгэж байгаа. Хувийн эмнэлэгт үзүүлэх бололцоогүй учраас 1 дүгээр эмнэлэгт цаг аваад үзүүлдэг болохоор эмнэлгийн камерт өртсөн байх. Би гүйж чадахгүй болоод 8 жил болж байна. ...надад хорих ял оноовол би амьд гарч ирж чадахгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийгээд байж байхад 15 цаг 30 минутын орчим захирал гаднаас ирж ...өрөөндөө ороод намайг дуудсан юм. Тэгээд би орохдоо гар утсаа өөрийн ажлын ширээн дээрээ орхиод захирлын өрөө рүү ороод 5-8 минут албан бичиг болон бусад ажлаа танилцуулаад гарч ирэхэд миний ажлын ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Тэгээд утсаа энд тэнд хайгаад олдохгүй байхаар нь өрөөнөөсөө гараад ажлынхаа газрын Д аас миний утас руу залгаад өгөөч гээд түүний ... дугаараас өөрийнхөө дугаар луу залгаж үзэхэд миний утас холбогдох боломжгүй байсан. ...хяналтын камерыг мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн /IT/ инженер Эрдэнэ-Очироор шүүлгэж үзэхэд цайвар өнгийн малгайтай шоотой эрээн цамцтай 50 гаран насны эрэгтэй хүн намайг гаднаас орж ирэхэд дагаж 2 давхарт гарч ирээд үүдний хүлээлгийн сандал дээр сууж байгаад манай өрөөнд ороод гарч байгаа бичлэг үлдсэн байсан тэгээд гар утсаа хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би Улсын төв эмнэлэгийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай өрөөнөөс гар утас хулгай хийсэн эрэгтэй хүн зүүн хойшоо нэгдүгээр эмнэлэгийн урдуур гараад явж байгаа бичлэг байсан, явахдаа цамцаа тайлаад малгайгаа аваад явж байна лээ. Би одоо харвал сайн танина. ...Би гар утсаа 2018 оны 03 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсаас Монгол төгрөгөөр бодвол 3.420.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Утсандаа бол ямар нэгэн сэв, эвдрэл гэмтэл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдөр манай ажлын газрын захирлын туслах Н над дээр хүрч ирээд камер шүүгээд өгөөч гэж гуйсан тэгэхээр нь би зөвшөөрөөд Н ын утсаа алдсан гэх ... тоот өрөөний хаалганы дээд талын камерыг шүүж үзсэн. Ингээд Н гарснаас хойш хэн орж байгааг анхааралтай шүүз үзэхэд 2 давхарт зааланд сандал дээр сууж байсан нэг ахимаг насны эрэгтэй хүн шууд Н ын өрөө рүү ороод тэгээд жоохон байж байгаад Н ын өрөөрүү буцаж ороод шууд манай байгууллагаас хурдан гүйгээд алга болсон. Тэгээд камерыг үргэлжлүүлж шүүхэд уг 1 дүгээр эмнэлэгийн хашаа руу гүйгээд явсан. Тэгэхээр нь Н бид 2 уг бичлэгийг буулгаж аваад цагдаад өгсөн. Дараа нь Н бид хоёр нэгдүгээр эмнэлэгийн камерыг шүүж үзэхэд нэгдүгээр эмнэлэгийн камер маш тод байсан бөгөөд уг ахимаг насны эрэгтэй хүн гартаа нэг зүйл барьсан байсан ба шууд өмсөж явсан подволкоо тайлаад гартаа барьсан зүйлээ ороогоод цаашаа яваад өгч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч М.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед эрүүл мэндийн төвийн гадна болон дотор камерыг шүүж үзэхэд сэжигтэн этгээд нь хохирогчийн гар утсыг өрөөнд нь орж хулгайлаад гарч яваа хяналтын камерын бичлэг хадгалагдаж үлдсэн байсныг хуулбарлан авсан. 55-60 насны орчим 160-165 см өндөртэй цагаан буурал үстэй, бор царайтай, махлаг биетэй, саравчтай малгайтай эрэгтэй байсан... надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгийн тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явууулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /29-32 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний хулгайлагдсан Ай-фоне-икс загварын гар утсыг 2.384.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.Ц гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55-89 дүгээр хуудас/, “Люкс диализ” клиник эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/, эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 145-150 дугаар хуудас/, гэрч Б.Балжмаагийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим ... тоот өрөөнөөс хохирогч Б.Н ын өмчлөлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2.384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох ёстой гэж заасан. Гэтэл уг ажиллагааг мөрдөгч, прокурор тогтоогоогүй харин эргэлзээтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хэдийгээр хэрэгт сиди, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг байх боловч яг энэхүү хэргийг нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Шүүхээс хэргийг дахин прокурорт буцаасан. Түүнчлэн тэр бичлэгийн хувьд эхлээд бичлэг дараа нь сиди болсон, дараа нь плаш болсон байдаг. Сүүлд нь плаш нь эвдэрсэн байсан. Мөн гэрчийн мэдүүлгээр шоотой хувцасны асуудал яригддаг, бичлэг дээр малгайгаа тайлаад цамцаа бариад явж байсан гэх мэт эргэлзээтэй асуудал байгаа тул миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ц гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим ... тоот өрөөнөөс хохирогч Б.Н ын өмчлөлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.384.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Хохирогч Б.Н ын “...Би гар утсаа өөрийн ажлын ширээн дээрээ орхиод захирлын өрөө рүү ороод 5-8 минут ...болоод гарч ирэхэд ...гар утас алга болсон байсан. ...миний утас холбогдох боломжгүй байсан. Хяналтын камерыг ...шүүлгэж үзэхэд цайвар өнгийн малгайтай шоотой эрээн цамцтай 50 гаран насны эрэгтэй хүн ...үүдний хүлээлгийн сандал дээр сууж байгаад манай өрөөнд ороод гарч байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд би Улсын төв эмнэлэгийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай өрөөнөөс гар утас хулгай хийсэн эрэгтэй хүн зүүн хойшоо нэгдүгээр эмнэлэгийн урдуур гараад явж байгаад бичлэг байсан, явахдаа цамцаа тайлаад малгайгаа аваад явж байна лээ. Би одоо харвал сайн танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Э ын: “...Тус өдөр манай ажлын газрын захирлын туслах Н над дээр хүрч ирээд камер шүүгээд өгөөч гэж гуйсан ...2 давхарт зааланд сандал дээр сууж байсан нэг ахимаг насны эрэгтэй хүн шууд Н ын өрөө рүү ороод тэгээд жоохон байж байгаад Н ын өрөөрүү буцаж ороод шууд манай байгууллагаас хурдан гүйгээд алга болсон. Тэгээд камерыг үргэлжлүүлж шүүхэд уг 1 дүгээр эмнэлэгийн хашаа руу гүйгээд явсан. ...нэгдүгээр эмнэлэгийн камер маш тод байсан бөгөөд уг ахимаг насны эрэгтэй хүн гартаа нэг зүйл барьсан байсан ба шууд өмсөж явсан подволкоо тайлаад гартаа барьсан зүйлээ ороогоод цаашаа яваад өгч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч М.Ө ын: “...Тухайн үед эрүүл мэндийн төвийн гадна болон дотор камерыг шүүж үзэхэд сэжигтэн этгээд нь хохирогчийн гар утсыг өрөөнд нь орж хулгайлаад гарч яваа хяналтын камерын бичлэг хадгалагдаж үлдсэн байсныг хуулбарлан авсан. 55-60 насны орчим 160-165 см өндөртэй цагаан буурал үстэй, шар царайтай, махлаг биетэй саравчтай малгайтай эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явууулсан тэмдэглэлд “...хохирогч Б.Н ...энэ хүн 50-60 насны 160-165 см орчим өндөртэй халцарсан буурал үстэй, шар царайтай, махлагдуу биетэй байсан болорхоор харвал танина. ...бэлтэгсэн зурагнуудаас 5 орчим секунт ажиглаж байгаад “Б” эгнээний 7 дугаартай зургийг зааж энэ хүн мөн ...зураг нь Амгарагчаагийн Ц гийн зураг байсныг тэмдэглэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг бичгийн, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Ц г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Харин шүүгдэгч А.Ц нь “би энэ гэмт хэргийг үйлдээгүй, хийгээгүй...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар шүүгдэгч А.Ц д ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлт тайлбар нь хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримт болох CD хуулсан бичлэг болон гэрч М.Ө , Ж.Э , хохирогч Б.Н ын нарын “55-60 насны орчим 160-165 см өндөртэй цагаан буурал үстэй, шар царайтай, махлаг” гэж ерөнхий шинжээр нь дүрслэн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нь шүүгдэгч А.Ц г таньж заасан нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байгаа зэргээр няцаагдаж, нотлогдохгүй байх тул шүүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Ц нь хохирогч Б.Н ын “Ай-фоне-икс” загварын гар утсыг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.384.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хохирол нэхэмжлэхгүй /... 0 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх158 дугаар хуудас/, шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл/ гэсэн тул шүүгдэгч А.Ц г бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ц г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн биеийн эрүүл мэнд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх,
Шүүгдэгч А.Ц нь: “...биеийн эрүүл мэнд муу, саахарын өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг хүн. Шүүхээс ял оноовол би шоронд үхэх болно. Шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвшөөрч байна. Харин надад хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү...” гэх санал хүсэлтийг шүүхэд гаргав.
Шүүхээс шүүгдэгч А.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Мөн хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэж байгаа нь түүний эрхийн асуудал бөгөөд энэ нь шүүхээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болох хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж үзэж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч А.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /түүний нас, эрүүл мэнд, ам бүлийн тоо болон бусад/ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргадаг, хүлээн зөвшөөрдөггүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” заалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэж болохоор заасан заалт юм.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч . овогт А ийн Ц г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А ийн Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.