Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 874

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00874

Улаанбаатар хот

 

 

     Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан, АОС 21 тоотод оршин суух Цэлмэгийн Эсэнд холбогдох

Гар утасны хэрэглээний төлбөрт 486 825 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30115208 тоот гэрээ байгуулан 94080074 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний  төлбөрт 486 825 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Мобиком корпораци” ХХК нь Ц.Эсэнд холбогдуулан 486 825 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 486 825 төгрөгийг 2017 оны 4 сарын 12-ны өдөр бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч  Ц.Эсэнд холбогдуулан гар утасны хэрэглээний төлбөрт 486 825 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 486 825 төгрөгийг хариуцагч Ц.Эсэн нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                     

                                                                                         

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. ”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эсэнд холбогдох гар утасны хэрэглээний төлбөрт 486 825 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

    

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  ”Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 255 төгрөгний 7 627   төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаар 7 627 төгрөг, хариуцагч Ц.Эсэнгээс 7 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

             

 

ШҮҮГЧ                              Д.ХУЛАН