Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Н.Баяр, Ц.Рашзэвэг,

хохирогч О.Мэндсайхан, С.Буянхишиг, Н.Сайханжавхаа,

шүүгдэгч П.Сугар, Ж.Есбол, Д.Бавуугарьд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Есбол, Д.Бавуугарьд, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Сугар нарт холбогдох эрүүгийн 201419000694 дугаартай хэргийг 2016 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, компъютерийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 7-30 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 225 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 сарын 07-ны өдрийн 1226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Эвхчин овогт Пунцагийн Сугар /РДШЗ70041775/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-УУл аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, сувилхуйн арга зүйч мэргэжилтэй, ам бүл 2, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-н 2-1-24 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Шеруши овогт Жемисийн Есбол /РДТЯ90102055/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут 7-210 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх  дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Даваахүүгийн Бавуугарьд /РДИА89010710/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

          Шүүгдэгч П.Сугар нь

          1.шүүгдэгч Д.Бавуугарьд, Ж.Есбол нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн О.Мэндсайханы байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шинэ орны бүтээлэг 3 ширхэг, хуучин орны бүтээлэг 3 ширхэг. мөнгөн шигтээтэй хундага 6 ширхэг, болор хундага 6 ширхэг, хулдаас 1.20*20 метр, хөргөгч, плитка, пейч, чихрийн тавга, гал тогооны савны иж бүрдэл, ус халаагч /бойлуур/, усны нацос, уур сорогч, зураг /том/, зураг /жижиг/, буйдан, сүх, бойлуурын холбогч хэрэгсэл, аяны эвхдэг сандал, газан плитка /шинэ/, газан плитка /хуучин/, ор хөнжлийн давуу, булган малгай тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн О.Мэндсайханд 8.639.243 /найман сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол,

2.шүүгдэгч Д.Бавуугарьд, Ж.Есбол нартай бүлэглэн давтан үйлдлээр 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн С.Нямдоржийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 1.5*1.5 метр хэмжээтэй хивс Эрдэнэт хивс, ДДШ антенины акумлятор, хар өнгийн зөөврийн гэрэл зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Нямдоржид 698.208 /зургаан зуун ерөн найман мянга хоёр зуун найм/ төгрөгийн хохирол,

3.шүүгдэгч Д.Бавуугарьдтай бүлэглэн, давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2015 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бяцхан хөндлөн гэх газарт оршин суух иргэн С.Буянхишигийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 2клграмын шуутай үхрийн мах 8 ширхэг, Эрдэнэт хивс, кейн брендийн шинэ суурин зүсэгч, крондо гар тасдагч багаж, 10-12 хүний багтаамжтай майхан хүлэмжний хуулайтай 10 метр хулдаас, хөрсний хучлага 500 метр, хуванцар савтай ком савнууд зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Буянхишигт 3.100274 /гурван сая нэг зуун мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол,

  1. шүүгдэгч Ж.Есболтой бүлэглэн, давтан үйлдлээр 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Дашжавын эзэмшлийн авто грашны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 0.5 литрын Монгол стандарт архи 700 ширхэг, 0.33 литрын Монгол стандарт архи 360 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж иргэн С.Дашжавд 4.622.000 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,
  2.  Бямбаа гэгчтэй бүлэглэн давтан үйлдлээр 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 11 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв Чандмань дулааны эрчим хүчний газрын эзэмшлийн цэвэр ус, дулаан, ариутгах татуурги хяналтын худагын тагнуудыг буюу /траншейны таг/ нийт 13 ширхэг таг хулгайлж­ иргэн Д.Жанчивдоржид 1.202.500 /нэг сая хоёр зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол,

6.шүүгдэгч П.Сугар нь давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А дугаар байрны Н.Сайханжавхаагийн эзэмшлийн авто грашны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, Солонгос улсад үйлдвэрлэсэн 800 ширхэг плитаг хулгайлж, иргэн Н.Сайханжавхаад 5.460.000 /таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгний хохирол тус тус учруулж, бусдад нийт 23.753.600 төгрөг /хорин гурван сая долоон зуун тавин гурван мянга зургаан зуу/ буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ Цагдаагийн албан хаагчидтай зам шалгалтын ажиллагаа хийх үеэр оргон зугтаж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

Шүүгдэгч Д.Бавуугарьд нь

  1. шүүгдэгч П.Сугар, Ж.Есбол нартай бүлэглэн давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн О.Мэндсайханы байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шинэ орны бүтээлэг 3 ширхэг, хуучин орны бүтээлэг 3 ширхэг, мөнгөн шигтгээтэй хундага 6 ширхэг, болор хундага 6 ширхэг, хулдаас 1.20*20 метр, хөргөгч, плитка, пейч, чихрийн тавга, гал тогооны савны иж бүрдэл, ус халаагч /бойлуур/, усны нацос, уур сорогч, зураг /том/, зураг /жижиг/, буйдан, сүх, бойлуурын холбогч хэрэгсэл, аяны эвхдэг сандал, газан плитка /шинэ/, газан плитка /хуучин/, ор хөнжлийн давуу, булган малгай тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн О.Мэндсайханд 8.639.243 /найман сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол,
  2. шүүгдэгч П.Сугар, Ж.Есбол нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн С.Нямдоржийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 1.5*1.5 метр хэмжээтэй хивс, Эрдэнэт хивс, ДДШ антенины акумлятор, хар өнгийн зөөврийн гэрэл зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Нямдоржид 698.208 /зургаан зуун ерөн найман мянга хоёр зуун найм/ төгрөгийн хохирол,
  3. шүүгдэгч П.Сугартай бүлэглэн давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2015 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бяцхан хөндлөн гэх газарт оршин суух иргэн С.Буянхишигийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 40 клограмын шуутай үхрийн мах 8 ширхэг, Эрдэнэт хивс, кейн брендийн шинэ суурин зүсэгч, крондо гар тасдагч багаж, 10-12 хүний багтаамжтай майхан, хүлэмжний хуулайтай 10 метр хулдаас, хөрсний хучлага 500 метр, хуванцар савтай ком савнууд зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Буянхишигт 3100274 /гурван сая нэг зуун мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгний хохирол тус тус учруулж, бусдад нийт 12.437.725 төгрөг /арван хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун хорин тав/ буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

          Шүүгдэгч Ж.Есбол нь

  1. шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 92 68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 онь 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн О.Мэндсайханы байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шинэ орны бүтээлэг 3 ширхэг, хуучин орны бүтээлэг 3 ширхэг мөнгөн шигтгээтэй хундага 6 ширхэг, болор хундага 6 ширхэг, хулдаас 1.20*2 метр, хөргөгч, плитка, пейч, чихрийн тавга, гал тогооны савны иж бүрдэл, ус халаагч /бойлуур/, усны нацос, уур сорогч, зураг /том/, зураг /жижиг/, буйдан, сүх бойлуурын холбогч хэрэгсэл, аяны эвхдэг сандал, газан плитка /шинэ/, газан плитка /хуучин/, ор хөнжлийн давуу, булган малгай тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн О.Мэндсайханд 8.639.243 /найман сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол,
  2. шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд нартай бүлэглэн давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн С.Нямдоржийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 1.5*1.5 метр хэмжээтэй хивс, Эрдэнэт хивс, ДДШ антенины акумлятор, хар өнгийн зөөврийн гэрэл зэрэг зүйлс хулгайлж, иргэн С.Нямдоржид 698.208 /зургаан зуун ерөн найман мянга хоёр зуун найм/ төгрөгийн хохирол,

3.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч П.Сугар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би шүүхэд сая гаргаж өгч байгаа хүсэлт дээрээ учруулсан хохиролоо хэдийд яаж төлөх талаараа тодорхой бичсэн байгаа. Би учруулсан хохиролоо нөхөн төлнө. Намайг Өршөөлийн хуульд хамруулж хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Бавуугарьд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг даруй барагдуулж өгнө гэв.

 

Шүүгдэгч Ж.Есбол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролыг барагдуулах болно гэв.

 

Хохирогч О.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Бидний хохирлыг төлөөд өгчихвөл өөр гомдол санал алга байна гэв.

 

Хохирогч Н.Сайханжавхаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Шүүгдэгч П.Сугар сая пилтаг биет байдлаар нь буцааж өгнө гэж байна. Одоо тэр пилтаг биет байдлаар нь авах боломжгүй. Бэлэн мөнгийг нь гаргуулж авмаар байна. Хохирол барагдуулаад өгчихвөл өөр санал гомдол алга байна гэв.

 

Хохирогч С.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хохирол төлөх хугацааг тодорхой байх хэрэгтэй байна. Хохирол барагдуулаад өгчихвөл өөр санал гомдол алга байна гэв.

 

 

МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч С.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ...хамгийн сүүлд өөрийн биеэр 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр /өдөр хоногийг нь санахгүй байна/ очиж үзэхэд халдлагад өртсөн зүйл байхгүй байсан. Ингээд гэртээ 14 хоногийн турш хот хөдөөд ажиллаж байгаад өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос аймаг дээр байх ажил дээрээ ирчихээд 13 цагийн үед дулаан хувцас гутлаа авахаар очиход байшингийн ногоон өнгийн хаалганы цагаан төмөр цоожны цүүг эвдэж хөшин онгойлгож дотор нь орж үүдний цагаан шүүгээн дотор байсан хувцасыг сандаачин овоолж хаясан том өрөөний газарт дэвссэн байсан шар дэвсгэртэй ногоон хүрээтэй 2.5х3 метрийн хэмжээ бүхий хивс, 2 давхарын улаан хүрэн өнгийн 150х150 смийн хэмжээтэй хивсийг хулгайлан авч явсан байсан. Ийнхүү хулгай орсон талаар харж тэр даруйд би Төв аймгийн Цагдаагийн газарт өөрийн биеэр дуудлага өгч мэдэгдэн үзлэг нэгжлэг хийлгүүлсэн. Шар дэвсгэртэй ногоон өнгөтэй гадуураа алхан хээтэй 2.5х3 метрийн  хэмжээтэй Эрдэнэт хивс аваад нэг жил гаруй болж байна хуучин хивс би түүнийг 300 000 төгрөгөөр үнэлнэ. Дээрхи хивсний шар  дэвсгэр дээр зэвэй мэт жижиг толбууд бий. 1.5х1.5 метрийн хэмжээтэй улаан хүрэн өнгийн хивс цоо шинээр нь энэ зун 150 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цагаан өнгийн ДДШ антены нарны зайгаар цэнэглэддэг 30 амперын 12 вольт гаргадаг аккумлятор алдагдсан байсан ба түүнийг энэ зун 25 0000 төгрөгөөр худалдан авч байсан. Хар өнгийн магниттай бариул эргүүлэн цэнэглэдэг зөөврийн гэрэл 50 000 төгрөг зэрэг алдагдсан байсан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өндөр дов гэх газар байрлах манай зуслангийн байшингаас баруун зүгт 1 километр орчим зайд манай дүү Мэндсайхан гэх айлд хулгай орж эд зүйл алдагдсан байсан гэх би дээрхи хэргийг Мэндсайханы гэрт хулгай орж эд зүйл орсон өдөр гарсан байх гэж бодож байна. Хулгайчийг олж хохирлыг минь төлүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-28-29 тал/,

Хохирогч Д.Жанчивдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай слессер Баярмагнай надад Зуунмод сумын 1 дүгээр багийн 3,4-р байрны урд талын сайжруулсан шороон зам дээр байх траншейны нэг ширхэг таг алга байна лээ гэж хэлэхээр нь би аймгийн төвийг нийтэд нь шалгахад эмнэлэгийн урд талын уулзвар хэсэг болон бусад газраас нийт 6 ширхэг таг алга болсон байсан. Харин дараа нь явж байгаад харахад хуульчдын хотхоны ард талын нийт 10 ширхэг траншейны таг алга болсон байсан. Аймгийн төвөөс нийт 16 ширхэг траншейны таг алдагдсан ба таг нь байсан үгүйнь тодорхойгүй, хэзээ алдагдсан нь үл мэдэгдэх нийт 33 траншейн таггүй хоосон байна. Би 16 таг миний мэдэхээр хулгайд алдагдсаныг нь санаж мэдэж байна. Харин үлдсэнийг нь мэдэхгүй нийтдээ 33 траншейн таггүй байгаа гэж хэлсэн. Нэг бүрийнхэн үнэ дундажаар 95000 төгрөг байдаг. Хулгайлагдсан 16 таг 1520000 төгрөг нийтдээ таггүй 33 нүхний тооцоог гаргавал 3135000 төгрөг болж байна. Хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шалгасан энэ үед өмнө онгорхой байсан 17 тагнаас гадна. 16 траншейны таг алга болсон байна. Би гомдолтой байна. 16 тагны хохирлыг хулгайчаар нөхөн төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-41 тал/,  

Хохирогч С.Дашжав мөрдөн байцаалтын  шатанд мэдүүлэхдээ 2014 оны 12 сарын 10-ны өдөр өглөө 10 цагийн үед 13 дугаар хороололд байрлах грашнаас архи авах гэж очиход грашийн хаалгыг хөшиж эвдээд дотор нь байсан 0,5 литрийн 35 хайрцаг, 0,33 литрийн 15 хайрцаг нийт 50 хайрцаг архи алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Монгол стандарт архи байсан. МТС ХХК-с худалдаж аваад дэлгүүрүүдээр түгээдэг. Тэр хадгалж байсан грашийг би нэрийг нь мэдэхгүй хажуугийн байранд байдаг нэг эмэгтэй түрээсэлдэг. Цагаан өнгийн цаасан хайрцагтай, дээр нь цэнхэрээр Монгол Стандарт гэж бичсэн 05, литрийн архи хайрцаг дотроо 20 ширхэг, 0,33 литрийн хайрцаг дотроо 24 ширхэгтэй байдаг. Манай грашнаас 0,5 литрийн архи нийт 700 ширхэг архи алдагдсан нэг ширхэг нь 4700 төгрөгийн үнэтэй гэж бодохоор 3290000 төгрөг. 0,33 литрийн 360 ширхэг архи алдагдсан нэг ширхэг нь 3700 төгрөгийн үнэтэй гэж бодохоор 1 322000 төгрөг болж байна. Нийтдээ 4622000 төгрөгийн архи алдагдсан байна. Би 14 хайрцаг 286 ширхэг архи хүлээж авсан. Манай хоёр борлуулагч хоёр ачигч залуу мэднэ. Тэр хавиар явж байдаг хүмүүс ачиж байгааг харж байдаг болохоор өөр хэнч байж болно. ...Гомдолтой байгаа. Алдагдсан эд хөрөнгөө буцааж авмаар байна гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-54 тал,

Иргэний нэхэмжлэгч О.Дашцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ..Манай байгууллагын нэр дээр 92-68 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 оны 10 сарын 01-ний өдөр П.Сугар гэх хүн 1200000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Ингээд уг зээлээ 2014 оны 11 сарын 18-ны өдөр дуусгаж мөнгөө нөхөн төлсөн хэдий ч одоог хүртэл манай байгууллагын нэр дээр бичиг баримт нь явааг бид мэдсэнгүй. Тээврийн хэрэгслийн эзэмшигч лавлагаа гэрчилгээг хувь өөрөө хариуцдаг. Дээрхи 92-68 УНМ Грейс маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагад хамааралгүй П.Сугарын эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Бидний зүгээс гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-51 тал/,

Гэрч Ц.Байгалмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ...Пунцагийн Сугар гэх хүнтэй би 1997 онд танилцаж гэр бүл болсон албан ёсны гэр бүлийн баталгаатай. ..П.Сугарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар огт мэдээгүй. Надад машинаа журмын хашаанд хийчихсэн гэж хэлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сугар надруу утсаар яриад би хулгайн хэргээр хоригдоод цагдаа нар манай гэрт ирчихсэн байна гэхээр нь гэрлүүгээ очиход замд Сугар Дамбадаржаагийн эцэс дээр хүрээд ир гэхээр нь очиход Сугар 2 цагдаатай ирсэн тэгэхэд нь хулгайн хэрэг хийгдсэн талаар мэдсэн юм. Төв аймгаас гэрт ирчихээд утсаар ярихдаа чамайг эмнэлэгт хэвтсэн хойгуур буйдан хөргөгч хоёроо зарчихсан юмаа гэж хэлсэн. Өөр юм бол хэлээгүй. Өмнө 2014 оны 11 сард хулгайн хэрэгт холбогдож шүүхээр орж 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Урьд өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байгаагүй. 2012 оны зун микро маркийн 92-68 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Энэ тээврийн хэрэгсэл өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг.Гарьд гэх нэг залуу байдаг Гарьд нь одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй. .. Сугар бол гэр орондоо халамжтай ерөөсөө амьдралын төлөө байдаг амьдралаа зориулж байгаа хүн. Зан байдлын хувьд төлөв түвшин хүүхэд шиг гэнэн цайлган хүн дээ. Их хөдөлмөрч. 2015 оны 01 сарын 15-нд шилжих шөнө 01-30 цагийн үед Сугарыг ярьсан уу, ирсэн үү гээд 2, 3 удаа орж ирээд Сугарыг замаасаа зугтчихлаа гэж хэлэхэд  нь оргосон талаар  мэдсэн. Үүнээс хойш Сугар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой 17 цаг 00 минутын үед 89556984 дугаар утсаар залгаж би зугтчихсан 1 дэх өдөр өөрөө очно гэж даргатай нь ярьсан санаа зоволтгүй шүү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-78-84 тал/, .. Би 2014 оны 12 дугаар сарын дунд үеэр Улаанбаатар хотод эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан ба тэр хооронд П.Сугар хулгайн гэмт хэрэг үйлдэж эд зүйлүүдээ гэрт аваачиж тавьсан юм шиг байна лээ. Би тэр хулгайн эд зүйлүүдийг нь хаанаас яаж авсан тэгээд гэртээ авч ирсэн талаар мэдэхгүй байна. Цагдаа нар манай гэрт нэгжлэг хийгээд хурааж авахад нь мэдсэн манайхаас уур сорогч, шар өнгийн холболтын гуурс хоолой, дрил гэх эд зүйлүүдийг авч явсан юм гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-87 тал/,

Гэрч А.Даваахүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ... Манай хүү Бавуугарьд нь надаар овоглож явдаг ба 1988  онд Завхан аймагт төрсөн манай хоёрдох хүүхэд ба сургуульд сурч 3-р анги төгсөөд гарсан ажил төрөл гэвэл хувиараа барилгын ажил хийдэг байсан бөгөөд 2009 онд Бадмаараг гэж эмэгтэйтээ гэр бүл болж суугаад 2 хүүхэд гаргасан ба Бавуугарьд тусдаа гаргаагүй одоогоор манай гэрт хамт амьдардаг юм. Бавуугарьд нь бусадтай эвсэг, тусч, харьцаа сайтай хүн байгаа юм. Д.Бавуугарьды нэр дээр эд хөрөнгө гээд байх юм  байхгүй манай гэрт ам бүл хамт амьдарч явдаг  ба мөрдөн байцаагчийн битүүмжилсэн одоо эдэлж хэрэглэж байгаа 46 инчийн зурагт, Ниллер маркийн хөргөгч, Селена маркийн хөлдөөгч зэрэг эд зүйлүүд дундын өмч гэж явдаг өөр эд зүйл гэх юм байхгүй. Бавуугарьд гэртээ ямар нэгэн эд зүйл авч очин тавьж байгаагүй ба тэр буйданг хүнээс лизин зээлээр авсан гээд хэлээд авч ирсэн юм гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-88 тал/,

Гэрч П.Сумъяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ .. Манай ах Пунцагийн Сугар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн ба манай хамгийн том ах байгаа юм тэгээд 10 жилийн сургуульд сурч төгсөөд хувиараа ажил хөдөлмөр хийж байсан ба миний сайн мэдэх сүү авч зардаг байсан. Мөн барилгын тулаас төмөр түрээсээр барилгад ашиглуулдаг, юм оёдог байсан зэрэг төрөл бүрийн ажил хийж амьдарч байсан бөгөөд 1998 оноос Байгалмаа гэж хүнтэй гэр бүл суугаад өөрийн гэсэн гэр оронгүй Улаанбаатар хотод түрээсийн байр, оюутаны байр, айлын хажуу өрөө зэрэг газруудаар амьдарч байгаад 2013 онд Улаанбаатар хотын Бэлхэд хашаа, байшин барьж тэрэндээ орж амьдрах болсон ба манай ах П.Сугар нь хүнтэй нийтэч, яриа хөөрөөтэй хүний эвийг олдог, хурц ширүүн зан авиргүй хүн байгаа юм. Манай ах П.Сугарын нэр дээр миний мэдэх ногоон өнгийн микро машин байгаа мөн гэрт нь байгаа эд хогшил гээд байдаг байх тэрнээс одоо амьдарч байгаа байшин хашаа нь хэний нэр дээр явдаг хэний эд хөрөнгө талаар мэдэх зүйл байхгүй байна гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-89-90 тал/, 

Гэрч А.Жамила мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ .. Ж.Есбол бол их зөөлөн зантай хүний үгнээс огт гардаггүй сайн хүү. Манай Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-2-1-24 тоотод хамтдаа амьдардаг байсан. Ингээд гэрээсээ хичээлдээ явж байгаад 2014 оны 11 сарын үеэр хичээлээсээ хоцрох гээд байх юм нэг хүүхдүүдтэй хамт байранд амьдарна гэж хэлээд хувцасаа аваад явсан. Ингээд хаана байгаа, хичээлдээ явж байгаа талаараа надад огт хэлж яриагүй. Тэгээд таг чиг алга болж байгаад хулгай хэргийн учир цагдаад шалгагдаж байгаа талаараа надад ярьж хэлсэн. Ийнхүү цагдаа дээр ирэхэд манай хүү цагдан хорих байранд хоригдон шалгагдаж байсан. Манай хүү бол ямар нэгэн илүү дутуу ааш араншин байхгүй урьд өмнө хэрэгт огт холбогдож байгаагүй хүний үгнээс гардаггүй их зөөлөн зан ааштай хүн. Есболд ямар нэгэн эд хөрөнгө, өмч гэхээр зүйл огт байхгүй гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-91 тал/,

Гэрч Н.Бадамгарав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Манай нөхөр Даваахүү овогтой Бавуугарьд 1989 оны 01 сарын 07-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Манай нөхөр зөөлхөн уян хатан зан ааштай хүн. Бүрэн дунд боловсролтой уншиж бичиж чадна, өөрийн хийж байгаа үйлдлээ сайн захирдаг сайн хүн гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-96 тал/,

Гэрч Д.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би 2014 оны 12 дугаар сарын эхээр Төв Зуунмод сумын нутаг Хөгжил хотхонд айлд ус алдаад байна гэх дуудлагын дагуу очихоор нэгдсэн эмнэлэгийн урд талаас 3 ширхэг траншейны таг алга байхгүй байсан. Ингээд тухайн үедээ юм бодсончгүй айлдаа очоод ажлаа хийчихээд гараад иртэл Хөгжил хотхон хороололд байх цуваа 10 орчим таг алга болчихсон байсан. Ингээд энэ нэг л бишээ гэж бодоод шууд Жанивдорж ахад утсаар ярьж мэдэгдсэн. Миний мэдэхийн 16 таг байхгүй алдагдсан байгаа юм. Харин дараа нь Жанчивдорж ах шалгаж үзлээ нийт 33 нүх таггүй байна гэж байсан. Би өөрийн анзаарсан зүйлээ хэлсэн өөр зүйл мэдэхгүй гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-100 тал/,

Гэрч Б.Амарсанаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би уг Есбол гэх залууг сайн танихгүй. Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд дарь эхийн 733-В  тоотод нийтийн түрээсийн байр ажиллуудаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг Есбол гэх залуу өөр 1 эрэгтэй хүнтэй хамт ирээд түрээслэх байр асуухад нь манай байрны 1 номерын өрөө хоосон байсан тул уг өрөөнд оруулж түрээсийн 150000 төгрөгийн хамт явсан ах нь бэлнээр өгсөн юм тэгээд манай 1 номерын өрөөнд байдаг Есбол гэх залуу байрандаа байнга байддагүй. Амралтын өдөр болох хагас бүтэн сайн өдрөөр л ирдэг байсан юм. ... Есбол гэх залуу анх ирэхдээ хөнжил гудастайгаа л ирсэн би дараахан нь буюу 6-7 хоногийн дараа цонхоор нь харахад ханандаа жаазтай морин хуур, өөр жааз зэрэг өлгөсөн байсан. Миний мэдэх тэр зурган дээр байх Сугар гэх хүнтэй хоёр ч удаа ирсэн байгаа харагдсан өөр хүнтэй ирж байгаагүй гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-99 тал/,

Гэрч Э.Цолмон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ  Би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Манай гэрт миний танихгүй нэг хүн ногоон өнгийн микертэй хүн ирсэн. Ээж надад архийг граш руу зөө гэж хэлсэн тэгээд ээж би, Балжир эгч бид 3 зөөсөн. Би тэр архийг буулгачихаад худаг руу усанд явчихаад ирэхэд тэр микертэй хүн явсан байсан. Би тэр залууг нь сайн анзаараагүй  барзгардуу байх шиг харагдсан. Тэр залууг харвал танина. Би 0,33-н 3 хайрцаг 0,5 хэдэн авдар байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Би грашид байсан архийг л буулгасан гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-107-108 тал/,

Гэрч Э.Тэлүүгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ  .. Би өглөө хичээлдээ явчихаад ирэхэд манай грашинд тэр архинууд хураалттай байсан. Монгол Стандарт гэдэг архи байсан. Ээжээс энэ юун архи юм гэж асуухад хүнээс авсан нэгж байсан. Хэнээс гэдгээ надад хэлээгүй гэсэн мэдүүлэг 2-р хавтас хх-110 тал/,

Гэрч П.Сайнгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Манайх Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 18-380 Е тоотод оршин суудаг байхад 2014 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна манай ах П.Сугар намайг ажилдаа яваад ирэхэд хашаан дотор хойд талд бор шаргал өнгийн олон ширхэг плитанууд хураасан байсан тэгээд би П.Сугар ахынх өөрийнх нь юм байх гэж бодоод тоогоогүй ба дараа нь П.Сугар ах манайд ирээд 1 ирэхдээ энэ хураасан плитаг хүн ирж авах юм байгаа гэж хэлсэн өөр зүйл яриагүй тэгээд тэр плитаг П.Сугар ах авалгүй байж байтал 2015 оны 01 дүгээр сард байсан би өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хотын БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн хүмүүс ирж хурааж аваад явсан тэгэхэд би П Сугар ахыг тэр плитаг хулгайлаад манай хашаанд авчирч хураасныг мэдсэн тэгээд хурааж авахад 800 орчим ширхэг байна гэж байсан. ...П.Сугар ах манайд мебелэн бор өнгөтэй 2 хаалгатай хөргөгч 2014 оны 12 дугаар сарын сүүлээр аваачиж тавьсан би өдрийг нь санахгүй байна тэр хөргөгч одоо манайд байгаа өөр зүйл манайд авчираагүй. Би Бадрал гэж хүнийг танихгүй гэсэн мэдүүлэг /4-р хавтас хх-18-19 тал/,

Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ  2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр П.Сугар бид хоёрыг Төв аймгийн Цагдан хорих байрнаас Цагдаагийн алба хаагчид аваад Улаанбаатар хот руу явсан тэгээд Улаанбаатар хот руу ороод Сугарын гэрт нь очиж нэгжлэг хийнэ гээд аваад явсан би салж явсан, тэгээд үдээс хойш уулзаад Улаанбаатар хотын Халдвартын эмнэлгийн тэнд түр зогсоод бидний явсан машины урд талын суудал дээр би суугаад хажууд цагдаа жолооч суусан хойд талын суудал дээр П.Сугар ганцаараа сууж үлдээд хажууд нь сууж явсан цагдаа нөгөө хамт явж байсан машин руу түр суух хооронд П.Сугар гараад зугтаачихсан тэгээд тэр авч явж байсан цагдаа нар П.Сугарыг хайж яваад олоогүй оройжингоо хайсан юм гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-140-141 тал/

Гэрч Б.Хишигдэмбэрэл  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ  Сэжигтэн П.Сугар нь тэр өдөр гэртээ нэгжлэг хийлгүүлээд дууссаны дараа хулгайлж авсан эд зүйлүүдээ тарааж тавьсан байгаа тэр газруудаа зааж өгнө гээд өдөржин Улаанбаатар хотоор бид нарыг дагуулж явж зааж очсон газар нь дандаа худлаа хаяг, тодорхойгүй хаягаар явуулж байсан ба тэрэндээ бантсан уу үгүй бол оргон зайлж хэргээс зайлсхийх гэсэн үү өөрөө л шийд гаргаж оргон зугатасан ба өөр оргон зугатуулах ямар нэгэн хөндлөнгийн хүчин зүйл байгаагүй Сугарыг оргон зайлах юм бол эрүүгийн харицлага хүлээлгэх талаар сануулж байсан гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-142-143 тал/

Гэрч Б.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ...Сугарт гав тусгай хэрэгслийг Төв аймгийн цагдан хорих байрнаас авч явахдаа хэрэглэсэн байсан боловч Улаанбаатар хотод ороод явж байхдаа П.Сугарт хэрэглэсэн гавыг авсан явсан байсан П.Сугар хулгайлсан эд зүйлүүдээ зааж өгөхгүй гэж болон үйлдсэн гэмт хэргийнхээ уг мөрийг баллах гэж санаатай оргон зайлсан гэж бодож байна 1 хоногийн дараа хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн Бавуугарьдыг олж тогтооход оргосон шөнөө П.Сугар нь Бавуугарьдын гэрт очоод гар утсыг нь авч яваад Бавуугарьдын гэрт байсан хулгайн буйданг гэрийнхэн гадаа гаргуулж тавиулаад үгсэн тохиролцоод явсан байсан ба мөн хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн Есбол гэгчтэйгээ уулзаж гэрт нь очиж нуугдаж хамт явж байхыг нь барьсан гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-143-145 тал/

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас хх-39 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-40-41 тал/,

-2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хустайн зуслан гэх газарт байшинд орсон гэх хэргийн газрын үзлэг /1-р хавтас хх-42-48 тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-49-50 тал/,

-Төв аймаг Зуунмод сумын Өндөр дов гэх газарт хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-51 тал/,

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт байрлах иргэн О.Мэндсайханы байшинд хулгай орж эд зүйл алдагдсан хэргийн хулгай орсон байшингийн гадна талд Зассан дан дугуйтай тээврийн хэрэгслийг дагаж үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 52 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-53-54 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-60 тал/,

-хэргийн газрын схем зураг /1-р хавтас хх-61 тал/,

-2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймаг Зуунмод сумын Хуульчдын хотхонд траншейны таг алдагдсан үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-62-64 тал/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-66-67 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн Хустайн зусланд иргэн Буянхишигийн зуслангийн байшинд хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-68-76 тал/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-141 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-143-144 тал/,

-2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх грашинд хулгай орсон гэх /хх-145-147 тал/,

-эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-169 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-170-173 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-175 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-177 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-179-181 тал/,

-схем зураг /1-р хавтас хх-182-183 тал/,

-2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15 дугаар хороо 22а байрны гадаа грашинд хулгай орсон гэх гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-184-185 тал/,

-эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-196 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас хх-197 тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-198 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум 92-68 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-199-204 тал/,

-нэгжлэг хийх тогтоол /1-р хавтас хх-205 тал/, 

-нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р  хавтас хх-206-207 тал/,

-П.Сугарын амьдардаг гэх Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Хадатын 7-30 тоотод нэгжлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-208-2019 тал/,

-нэгжлэг хийх тогтоол /1-р хавтас хх-220 тал/,

-нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р  хавтас хх-221-222 тал/,

-Ж.Есболын байранд нэгжлэг хийх ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /1-х хавтас хх-227 тал/,

-нэгжлэг хийх тогтоол /1-р хавтас хх-228 тал/,

-нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р  хавтас хх-229-234тал/,

-нэгжлэгийг дуусгаж орон байр эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хавтас хх-135 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сугарын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-236-238 тал/,

-Сугарын гэрээс битүүмжилсэн эд зүйлийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-239-242 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-244-245 тал /,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-246-249 тал /,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-250 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хавтас хх-1 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-2 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хавтас хх-3 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хавтас хх-4 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-5 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хавтас хх-6 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хавтас хх-7 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-8 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хавтас хх-9 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хавтас хх-10 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-11 тал/,

-Төв аймгийн Зуунмод сумын нутагт байрлах иргэний бүртгэл мэдээллийн төвд Бямбаа гэх нэртэй иргэнийг эрэн сурвалжлан таньж олуулахаар хийсэн ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас хх-16 тал/,

-хохирол нөхөн төлөх мөнгө хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас хх-18 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-23-26 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-31 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-37 тал/,

-Төв аймгийн Төв чандмань-ДЭХГ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын  2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 413 дугаар албан бичиг /2-р хавтас хх-39 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-43 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-47 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-55 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-60 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-63 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-69 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-73 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-77 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №87 шинжээчийн дүгнэлтэнд

1. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Тогтоолд дурьдагдсан 2,3 дугаар асуултанд хариулах боломжгүй гэжээ  /2-р хавтас хх-126 тал/,

 

-шинжээчийн №87 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-127 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №11066 шинжээчийн дүгнэлтэнд

1. ХГҮ-ээр илрүүлэн бэхжүүлж авсан гэх цагаан өнгийн тамхины иш нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Уг тамхины ишинд шүлс илэрсэн.

3. Илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D8S1179,  D21S118, D7S820, CSF1PO, D3S1358, THO1, D13S317, D16S539, D2S1338, D19S433, vWA, TPOX, D18S51, D5S818,  FGA гэсэн локусын аллелиар тогтоов гэжээ /2-р хавтас хх-129 тал/,

 

-шинжээчийн дүгнэлт №11066-ийн хавсралт /2-р хавтас хх-130 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5890 шинжээчийн дүгнэлтэнд

1.Шинжилж буй 6, 11 гэж дугаарласан шилний хагархайнуудын зах хэсгүүд өөр хоорондоо бүхэл үүсгэх ба бусад хагархайнуудтай нэг бүхэл үүсгэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн объектуудад харьцуулах загвар ирүүлээгүй тул ямар маркийн автомашины эд ангиудын хэсэг болохыг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн шилний хагархайнуудын зах ирмэгт хэсэг үүссэн эвдрэл гэмтлүүдээр хэзээ анх үүссэн эвдрэл гэмтэл гэдгийг тогтоох боломжгүй гэжээ /2-р хавтас хх-132 тал/,

 

            -шинжээчийн №5890 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-133 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №5726 шинжээчийн дүгнэлтэнд

            1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хурааж авсан гэх шар иштэй овтерка, цагаан асаагуур дээрээс гарын мөр илрээгүй гэжээ /2-р хавтас хх-135 тал/,

            -шинжээчийн №5893 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-136 тал/, 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №11070 шинжээчийн дүгнэлтэнд

1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх цагаан өнгийн асаагуур болон шар өнгийн бариултай отвертка нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх цагаан өнгийн асаагуур болон шар өнгийн бариултай отвертканд цус болон биологийн бусад ул мөр илрээгүй.

3. Биологийн ул мөр илрээгүй тул ДНХ-ийн тогтоц тогтоох боломжгүй гэжээ /2-р хавтас хх-137 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №395 шинжээчийн дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан 1,2,4,8,13 гэж дугаарласан шилний хагархайнууд 92-68 УНМ улсын дугаартай Grace  маркийн автомашины баруун урд талын гэх их гэрлийн хагархайтай нэг бүхэл үүсгэх ба бусад шилний хагархайнууд нь нэг бүхэл үүсгэхгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан 1,2,3 гэж дугаарласан хуванцарууд 92-68 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын бамбайтай нэг бүхэл үүсгэх ба 4,5,6 гэж дугаарласан хуванцарууд нэг бүхэл үүсгэхгүй гэжээ /2-р хавтас хх-139 тал/,

 

-шинжээчийн №395 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-141-142 тал/, 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №5891 шинжээчийн дүгнэлтэнд

1.Шинжилж буй 1,2,3,6 гэж дугаарласан шилний хагархайнуудын зах ирмэг хэсгүүд өөр хоорондоо бүхэл үүсгэх ба бусад хагархайнуудтай нэг бүхэл үүсгэхгүй байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн объектуудад харьцуулах загвар ирүүлээгүй тул ямар маркийн автомашины эд ангиудын хэсэг болохыг тогтоох боломжгүй.

3.Шинжилгээнд ирүүлсэн хуванцарын хагархайнуудын зах ирмэгт хэсэгт үүссэн эвдрэл гэмтлүүдээр хэзээ анх үүссэн эвдрэл  гэмтэл гэдгийг тогтоох боломжгүй гэжээ /2-р хавтас хх-144 тал/,

 

-шинжээчийн №5891 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-145 тал/, 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №В/263 шинжээчийн дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн №2,3 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин №1,4,5,6 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа №2,3 гэж дугаарласан гарын мөрүүд Папилон санд байх хүмүүсийн гарын дардас эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ /2-р хавтас хх-147 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №11045 шинжээчийн дүгнэлтэнд

1. ХГҮ-р авсан гэх №1,2,4,5 гэсэн дугаартай тамхины ишнүүд дээр шүлс илэрсэн байна. Уг шүлс нь АВ/IV/  бүлгийн харъяалалтай байна.

2.№3 гэсэн дугаартай тамхины иш дээр шүлс илэрсэн. Уг шүлс нь A/II/ бүлгийн харъяалалтай байна.

3. №6 гэсэнд дугаартай тамхины иш дээр шүлс илэрсэн. Уг шүлс нь В/III/  бүлгийн харъяалалтай байна гэжээ /2-р хавтас хх-149 тал/,

 

-сэжигтнийг баривчлах тогтоол /2-р хавтас хх-155 тал/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас хх-156 тал/,

-сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2-р хавтас хх-157 тал/,

 

-2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06б дугаар сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-158-159 тал/,

-яллагдагчаар цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2-р хавтас хх-160 тал/,

-2015 оны 01 дүгэр сарын 28-ны өдрийн яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-161-162 тал/, 

-сэжигтнийг баривчлах тогтоол /2-р хавтас хх-163 тал/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас хх-164 тал/,

-сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-165 тал/, 

-2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-166 тал/,

-таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /2-р хавтас хх-167 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-168 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-169-170 тал/,

-прокурорын санал /2-р хавтас хх-171-173 тал/,

-сэжигтнийг баривчлах тогтоол /2-р хавтас хх-180 тал/,

-эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас хх-181-182 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-183 тал/,

-сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2-р хавтас хх-184 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-185 тал/,

-яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2-р хавтас хх-186 тал/,

-прокурорын санал /2-р хавтас хх-187 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-188-189 тал/,

-сэжигтнийг баривчлах тогтоол /2-р хавтас хх-190 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-191 тал/,

-сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2-р хавтас хх-192 тал/,

-яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /2-р хавтас хх-193 тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-194-195 тал/,

-2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хорьж мөрдөн хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-196-197 тал/,

-хорьж мөрдөн 2-р хугацаа сунгах тогтоол /2-р хавтас хх-198 тал/,

-прокурорын санал /2-р хавтас хх-199 тал/,

-2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хорьж мөрдөн хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-200-201 тал/,

-таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /2-р хавтас хх-202 тал/,

-2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн прокурорын санал /2-р хавтас хх-203 тал/,

-2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-204 тал/,

-Автотээврийн үндэсний төвийн Төв аймаг дахь салбарын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар албан бичиг, хавсралт /3-р хавтас хх-81-82 тал/,

-Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102 дугаар албан бичиг /3-р хавтас хх-84 тал/,

-Автотээврийн үндэсний төвийн Төв аймаг дахь салбарын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаар албан бичиг, хавсралт /3-р хавтас хх-86-87 тал/,

-Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 307 дугаар албан бичиг /3-р хавтас хх-89 тал/,

-2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15/105 дугаар бүхий Хаан банкны албан бичиг /3-р хавтас хх-94 тал/,

-2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаар бүхий Төрийн банкны албан бичиг /3-р хавтас хх-96 тал/,

-2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 30/258 дугаар бүхий Хас банкны албан бичиг /3-р хавтас хх-98 тал/,

-хулгайд алдагдсан эд зүйлийг хохирогч О.Мэндсайханд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтас хх-107 тал/,

-хулгайд алдагдсан эд зүйлийг хохирогч С.Нямдоржид хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтас хх-108 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хавтас хх-109 тал/,

-бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтас хх-131 тал/,

-эрүүгийн 20141900694 тоот хэрэгт дэвтэрт хийсэн үзлэгийн зураг /3-р хавтас хх-132 тал/,

-цагдаагийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн хайлт лавлагааны хэсэгт үзлэг хийж хайлт хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтас хх-133 тал/,

-хулгайд алдагдсан бохирын хяналтын тагыг хохирогч Д.Жанчивдоржид хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтас хх-134 тал/,

-Хан-ҮлэмжХХК-ны үнэлгээний тайлан /3-р хавтас хх-151-166 тал/,

-Хохирогч С.Нямдоржийн хулгайд алдагдсан хөрөнгийн чанар байдлын тодорхойлолтын нэмэлт судалгаа /3-р хавтас хх-167 тал/,

-С.Буянхишигийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээний тооцоолол /3-р хавтас хх-168-170 тал/,

-С.Буянхишигийн хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнийн судалгаа /3-р хавтас хх-169-170 тал/,

-хохирогч С.Буянхишигийн хулгайд алдагдсан хөрөнгийн чанар байдлын тодорхойлолтын нэмэлт судалгаа /3-р хавтас хх-171-172 тал/,

-хохирогч Д.Жанчивдоржийн хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнийн судалгаа /3-р хавтас хх-173 тал/,

- Д.Жанчивдоржийн хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээний тооцоолол /3-р хавтас хх-174 тал/,

-хохирогч Д.Жанчивдоржийн хулгайд алдагдсан хөрөнгийн чанар байдлын тодорхойлолтын нэмэлт судалгаа /3-р хавтас хх-175 тал/,

-хохирогч С.Дашжавын хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнийн судалгаа /3-р хавтас хх-173 тал/,

-хохирогч Н.Сайханжавхаагийн хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнийн судалгаа, тооцоолол /3-р хавтас хх-177 тал/,

-хохирогч Н.Сайханжавхаагийн хулгайд алдагдсан хөрөнгийн чанар байдлын тодорхойлолтын нэмэлт судалгаа /3-р хавтас хх-178 тал/,

-О.Мэндсайханы хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээний тооцоолол /3-р хавтас хх-179 тал/,

- О.Мэндсайханы хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнийн судалгаа /3-р хавтас хх-180-181 тал/,

-хохирогч О.Мэндсайханы хулгайд алдагдсан хөрөнгийн чанар байдлын тодорхойлолтын нэмэлт судалгаа /3-р хавтас хх-182-185 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-186-187 тал/,

-эд зүйлийн үнэлгээний хуулбар /3-р хавтас хх-190-194,196-199 тал/,

-2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хорьж мөрдөн 3-р хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /3-р хавтас хх-208 тал/,

-хорьж мөрдөх 4-р хугацааг сунгах тогтоол /3-р хавтас хх-209 тал/,

-прокурорын санал /3-р хавтас хх-210 тал/,

-2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хорьж мөрдөн 4-р хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /3-р хавтас хх-211 тал/,

-2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /3-р хавтас хх-212 тал/,

-прокурорын санал /3-р хавтас хх-213 тал/,

-батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-214 тал/,

-монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 34/15 дугаар албан бичиг /3-р хавтас хх-21 тал/,

-таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /3-р хавтас хх-22 тал/,

-2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /3-р хавтас хх-23 тал/,

-хохирогч О.Мэндсайханы хохирлын төлбөр хүлээн авсан тухай /3-р хавтас хх-55 тал/,

-эрүүгийн хэрэг тусгаарласан тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-56-57 тал/,

-зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-58 тал/,

-хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтас хх-59 тал/,

-эрүүгийн хэргээс яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-62 тал/,

-зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-63 тал/,

-зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-64 тал/,

-2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хорьж мөрдөх 5 дугаар хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /3-р хавтас хх-87 тал/,

-хорьж мөрдөх 6-р хугацааг сунгах тогтоол /3-р хавтас хх-88 тал/,

-яллагдагчаар хорьж мөрдөх 6 дугаар хугацаа сунгах тухай прокурооын санал /3-р хавтас хх-89 тал/,

-2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хорьж мөрдөх 6 дугаар хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /3-р хавтас хх-90 тал,

-таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /3-р хавтас хх-108 тал/,

-прокурорын санал /3-р хавтас хх-109-110 тал/,

-2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж  /3-р хавтас хх-111 тал/,

-яллагдагч П.Сугарын хохиролд төлж байгаа хохирлын мөнгийг хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтас хх-120-121 тал/,

-хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /3-р хавтас хх-137-138,140, 142, 144, 146,  тал/,

-яллагдагч П.Сугарын хохиролд төлж байгаа хохирлын мөнгийг хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтас хх-139 тал/,

-яллагдагч Ж.Есболын хохиролд төлж байгаа хохирлын мөнгийг хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтас хх-141, 143,145 тал/,

-яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-147-148 тал/,

 

-шүүгдэгч П.Сугарыг 2015 оны 01 сарын 14-ний өдөр сэжигтнээр /2-р хавтас 217 тал/, 2015 оны 02 сарын 06-ний өдөр сэжигтнээр байцаасан /2-р хатас хх-221 тал/, 2015 оны 02 сарын 11-ний өдөр сэжигтнээр 3-р хавтас хх-222-223, 225 тал/, 2015 оны 01 сарын 17-ны өдөр сэжигтнээр дахин /3-р хавтас хх-226-230 тал/  2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр яллагдагчаар /3-р хавтас хх-231 тал/, 2015 оны 02 сарын 04-ний өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-233-239 тал/, 2015 оны 03 сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-240-242 тал/, ял сонсгож яллагдагчаар дахин /3-р хавтас хх-244-245 тал/, 2015 оны 04 сарын 12-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-246-248 тал/, 2015 оны 04 сарын 30-ны өдөр сонсгосон ялыг өөрчилж яллагдагчаар дахин /3-р хавтас хх-249 тал/ , 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-217-219 тал/, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр сонсгосон ялыг өөрчилж яллагдагчаар дахин /3-р хавтас хх-221-222 тал/, 2015 оны 11 сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин /4-р хавтас хх-44 тал/, 2016 оны 03 сарын 07-ны өдөр сонсгосон ялыг өөрчилж яллагдагчаар дахин /4-р хавтас хх-94 тал/, 2016 оны 04 сарын 28-ны өдөр сонсгосон ялыг өөрчилж яллагдагчаар дахин /4-р хавтас хх-123 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Д.Бавуугарьдийг 2015 оны 01 сарын 17-ны өдөр сэжигтнээр /3-р хавтас хх-01 тал/, 2015 оны 01 сарын 30-ны өдөр яллагдагчаар  /3-р хавтас хх-3 тал/,  2015 оны 03 сарын 10-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-4-8 тал/, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх- 9-10 тал/, 2015 оны 06 сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-225 тал/, 2015 оны 11 сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин /4-р хавтас хх-45 тал/, 2016 оны 02 сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин /4-р хавтас хх-91 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

 

-шүүгдэгч Ж.Есболыг 2015 оны 01 сарын 17-ны өдөр сэжигтнээр /3-р хавтас хх-12 тал/, 2015 оны 01 сарын 23-ны өдөр сэжигтнээр дахин 3-р хавтас /хх-13-18 тал/, 2015 оны 01 сарын 30-ны өдөр яллагдагчаар /3-р хавтас хх-20 тал/, 2015 оны 02 сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-21-23 тал/, 2015 оны 03 сарын 09-ний өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-24 тал/, 2015 оны 04 сарын 10-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-25-26 тал/, 2015 оны 06 сарын 05-ны өдөр яллагдагчаар дахин /3-р хавтас хх-223-224 тал/, 2015 оны 08 сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин /4-р хавтас хх-28 тал/, 2015 оны 11 сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин /4-р хавтас хх-46 тал/, 2016 оны 02 сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин /4-р хавтас хх-92 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

-П.Сугарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 225 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 сарын 07-ны өдрийн 1226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх лавлагаа /3-р хавтас хх-41 тал/,

-Д.Бавуугарьдын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх лавлагаа /3-р хавтас хх-59 тал/,

-Ж.Есболын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /3- р хавтас хх-69 тал/,

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.  

          Шүүгдэгч П.Сугар нь

          1.шүүгдэгч Д.Бавуугарьд, Ж.Есбол нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн О.Мэндсайханы байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шинэ орны бүтээлэг 3 ширхэг, хуучин орны бүтээлэг 3 ширхэг. мөнгөн шигтээтэй хундага 6 ширхэг, болор хундага 6 ширхэг, хулдаас 1.20*20 метр, хөргөгч, плитка, пейч, чихрийн тавга, гал тогооны савны иж бүрдэл, ус халаагч /бойлуур/, усны нацос, уур сорогч, зураг /том/, зураг /жижиг/, буйдан, сүх, бойлуурын холбогч хэрэгсэл, аяны эвхдэг сандал, газан плитка /шинэ/, газан плитка /хуучин/, ор хөнжлийн давуу, булган малгай тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн О.Мэндсайханд 8.639.243 /найман сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол,

2.шүүгдэгч Д.Бавуугарьд, Ж.Есбол нартай бүлэглэн давтан үйлдлээр 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн С.Нямдоржийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 1.5*1.5 метр хэмжээтэй хивс Эрдэнэт хивс, ДДШ антенины акумлятор, хар өнгийн зөөврийн гэрэл зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Нямдоржид 698.208 /зургаан зуун ерөн найман мянга хоёр зуун найм/ төгрөгийн хохирол,

3.шүүгдэгч Д.Бавуугарьдтай бүлэглэн, давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2015 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бяцхан хөндлөн гэх газарт оршин суух иргэн С.Буянхишигийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 2клграмын шуутай үхрийн мах 8 ширхэг, Эрдэнэт хивс, кейн брендийн шинэ суурин зүсэгч, крондо гар тасдагч багаж, 10-12 хүний багтаамжтай майхан хүлэмжний хуулайтай 10 метр хулдаас, хөрсний хучлага 500 метр, хуванцар савтай ком савнууд зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Буянхишигт 3.100274 /гурван сая нэг зуун мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол,

          4.шүүгдэгч Ж.Есболтой бүлэглэн, давтан үйлдлээр 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Дашжавын эзэмшлийн авто грашны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 0.5 литрын Монгол стандарт архи 700 ширхэг, 0.33 литрын Монгол стандарт архи 360 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж иргэн С.Дашжавд 4.622.000 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

          5.Бямбаа гэгчтэй бүлэглэн давтан үйлдлээр 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 11 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв Чандмань дулааны эрчим хүчний газрын эзэмшлийн цэвэр ус, дулаан, ариутгах татуурги хяналтын худагын тагнуудыг буюу /траншейны таг/ нийт 13 ширхэг таг хулгайлж­ иргэн Д.Жанчивдоржид 1.202.500 /нэг сая хоёр зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол,

6. шүүгдэгч П.Сугар нь давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А дугаар байрны Н.Сайханжавхаагийн эзэмшлийн авто грашны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, Солонгос улсад үйлдвэрлэсэн 800 ширхэг плитаг хулгайлж, иргэн Н.Сайханжавхаад 5.460.000 /таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгний хохирол тус тус учруулж, бусдад нийт 23.753.600 төгрөг /хорин гурван сая долоон зуун тавин гурван мянга зургаан зуу/ буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ Цагдаагийн албан хаагчидтай зам шалгалтын ажиллагаа хийх үеэр оргон зугтаж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

 

Шүүгдэгч Д.Бавуугарьд нь

1.шүүгдэгч П.Сугар, Ж.Есбол нартай бүлэглэн давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн О.Мэндсайханы байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шинэ орны бүтээлэг 3 ширхэг, хуучин орны бүтээлэг 3 ширхэг, мөнгөн шигтгээтэй хундага 6 ширхэг, болор хундага 6 ширхэг, хулдаас 1.20*20 метр, хөргөгч, плитка, пейч, чихрийн тавга, гал тогооны савны иж бүрдэл, ус халаагч /бойлуур/, усны нацос, уур сорогч, зураг /том/, зураг /жижиг/, буйдан, сүх, бойлуурын холбогч хэрэгсэл, аяны эвхдэг сандал, газан плитка /шинэ/, газан плитка /хуучин/, ор хөнжлийн давуу, булган малгай тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн О.Мэндсайханд 8.639.243 /найман сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол,

2.шүүгдэгч П.Сугар, Ж.Есбол нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн С.Нямдоржийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 1.5*1.5 метр хэмжээтэй хивс, Эрдэнэт хивс, ДДШ антенины акумлятор, хар өнгийн зөөврийн гэрэл зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Нямдоржид 698.208 /зургаан зуун ерөн найман мянга хоёр зуун найм/ төгрөгийн хохирол,

3.шүүгдэгч П.Сугартай бүлэглэн давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2015 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бяцхан хөндлөн гэх газарт оршин суух иргэн С.Буянхишигийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 40 клограмын шуутай үхрийн мах 8 ширхэг, Эрдэнэт хивс, кейн брендийн шинэ суурин зүсэгч, крондо гар тасдагч багаж, 10-12 хүний багтаамжтай майхан, хүлэмжний хуулайтай 10 метр хулдаас, хөрсний хучлага 500 метр, хуванцар савтай ком савнууд зэрэг эд зүйлс хулгайлж, иргэн С.Буянхишигт 3100274 /гурван сая нэг зуун мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгний хохирол тус тус учруулж, бусдад нийт 12.437.725 төгрөг /арван хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун хорин тав/ буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

          Шүүгдэгч Ж.Есбол нь

          1.шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 92 68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 онь 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн О.Мэндсайханы байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шинэ орны бүтээлэг 3 ширхэг, хуучин орны бүтээлэг 3 ширхэг мөнгөн шигтгээтэй хундага 6 ширхэг, болор хундага 6 ширхэг, хулдаас 1.20*2 метр, хөргөгч, плитка, пейч, чихрийн тавга, гал тогооны савны иж бүрдэл, ус халаагч /бойлуур/, усны нацос, уур сорогч, зураг /том/, зураг /жижиг/, буйдан, сүх бойлуурын холбогч хэрэгсэл, аяны эвхдэг сандал, газан плитка /шинэ/, газан плитка /хуучин/, ор хөнжлийн давуу, булган малгай тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн О.Мэндсайханд 8.639.243 /найман сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол,

          2.шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд нартай бүлэглэн давтан үйлдлээр, 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт оршин суух иргэн С.Нямдоржийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 1.5*1.5 метр хэмжээтэй хивс, Эрдэнэт хивс, ДДШ антенины акумлятор, хар өнгийн зөөврийн гэрэл зэрэг зүйлс хулгайлж, иргэн С.Нямдоржид 698.208 /зургаан зуун ерөн найман мянга хоёр зуун найм/ төгрөгийн хохирол,

3.шүүгдэч П.Сугартай бүлэглэн, давтан үйлдлээс 92-68 УНМ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Дашжавын эзэмшлийн авто грашны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, 0.5 литрын Монгол стандарт архи 700 ширхэг, 0.33 литрын Монгол стандарт архи 360 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж иргэн С.Дашжавд 4.622.000 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг/-ийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 13.959.451 төгрөг /арван гурван сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин нэг/ буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч О.Мэндсайхан, С.Нямдорж, С.Буянхишиг, Н.Сайханжавхаа, С.Дашжав, Д.Жанчивдорж, гэрч Ц.Байгалмаа, А.Даваахүү, Б.Амарсанаа, гэрч Д.Баярмагнай, П.Сайнгэрэл, Т.Бат-Эрдэнэ, Б.Хишигдэмбэрэл, Б.Нямдаваа нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд П.Сугар, Д.Бавуугарьд, Ж.Есбол нарт Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бавуугарьд, Ж.Есбол нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүлйин 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч П.Сугарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх боловч шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд, Ж.Есбол нарын холбогдсон хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн нь мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан заасан өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарагдахгүй байх тул шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд, Ж.Есбол нарыг өршөөлд хамааруулах үндэслэл болж байх тул шүүгдэгч нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт хамааруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахдаа шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд, Ж.Есбол нар нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт  энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн байна гэж зааснаар хүсэлтээ бичгээр шүүхэд илэрхийлсэн байх тул энэ хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар П.Сугар, Д.Бавуугарьд, Ж.Есбол нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирлын талаар

1. Хохирогч О.Мэндсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт нийт 8639243 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд нар нь тус бүр 2879747 төгрөг, шүүгдэгч Ж.Есбол 2590000 төгрөгийг тус тус хохирлын төлбөрт төлсөн байх бөгөөд үлдэгдэл 289747 төгрөгийг шүүгдэгч Ж.Есбол нь нөхөн төлөхөө илэрхийлсэн,

2.Хохирогч С.Нямдоржид гэмт хэргийн улмаас 698208  төгрөгийг хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч П.Сугар, Д.Бавуугарьд, Ж.Есбол нар нь тус бүр 233000 төгрөгийг хохирлын төлбөрт төлж хохирлыг барагдуулсан,

3. Хохирогч С.Буянхишиг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт нийт 3100274 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Бавуугарьд нь 300000 төгрөг хохирлын төлбөрт төлсөн байх бөгөөд үлдэгдэл 1250137 төгрөгийг шүүгдэгч Д.Бавуугарьд, 1550137 төгрөгийг шүүгдэгч П.Сугар нар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн,

4. Хохирогч Н.Сайханжавхаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт нийт 5460000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч П.Сугар нь хохирогч Н.Сайханжавхаад учирсан хохирлыг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,

5. Хохирогч С.Дашжавд гэмт хэргийн улмаас нийт 4622000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 2300800 төгрөгийн үнэ бүхий архийг С.Дашжавд хүлээлгэн өгсөн байна. Харин учирсан хохирлын үлдэгдэл болох 2321200 төгрөгийн хохирлын 1160600 төгрөгийг шүүгдэгч П.Сугар, 1160600 төгрөгийг шүүгдэгч Ж.Есбол нар нь тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн,

6. Хохирогч Д.Жанчивдоржид гэмт хэргийн улмаас нийт  1202500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 3 ширхэг бохирын буюу траншайны тагыг хүлээлгэн өгсөн үлдэгдэл хохирол болох 917500 төгрөгийг шүүгдэгч П.Сугар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар

2015 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн мөрдөн байцаагчийн П.Сугарын гэрээс 500 000 төгрөгийн үнэ бүхий ТСL  маркийн зурагт 1 ширхэг, 400 000 төгрөгийн үнэ бүхий самсунг маркийн хөргөгч 1 ширхэг,  600 000 төгрөгийн үнэ бүхий Hedy маркийн компьютер 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн мөрдөн байцаагчийн Д.Бавуугарьдын гэрээс 900 000 төгрөгийн үнэ бүхий skyworth маркийн 46 инчийн зурагт 1 ширхэг, 400 000 төгрөгийн үнэ бүхий Hiller маркийн хөргөгч 1 ширхэг, 220000 төгрөгийн үнэ бүхий serene маркийн хөлдөөгч 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн мөрдөн байцаагчийн Ж.Есболын гэрээс 1800 000 төгрөгийн үнэ бүхий бор буйдан 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн П.Сугарын эзэмшлийн 4000 000 төгрөгийн үнэ бүхий 92-68 УНМ улсын дугаартай Grace маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хохирогч нарын хохирол барагдах хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан П.Сугар 223 хоног цагдан хоригдсон, ялтан Д.Бавуугарьд 102 хоног цагдан хоригдсон, ялтан Ж.Есбол 117 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Эвхчэн овогт Пунцагийн Сугарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,   -Шеруши бахат овогт Жемисийн Есбол, Сартуул овогт Даваахүүгийн Бавуугарьд нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Есбол, Д.Бавуугарьд, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Сугар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоход шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сугар нь хохирогч С.Буянхишигийн 1550137 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч Д.Жанчиддоржийн 917500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч С.Дашжавын 1160600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч Н.Сайханжавхаагийн 5460000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, нийт хохирлын төлбөрт 9088237 төгрөгийг, шүүгдэгч Ж.Есбол нь хохирогч О.Мэндсайханы 289747 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч С.Дашжавын 1160600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, нийт хохирлын төлбөрт 1450347 төгрөгийг, шүүгдэгч Д.Бавуугарьд хохирогч Буянхишигийн 1250137 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн бөгөөд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүйг сануулсугай.

 

5.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Сугар 223 хоног цагдан хоригдсон, Д.Бавуугарьд 102 хоног цагдан хоригдсон, Ж.Есбол 117 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

         6.П.Сугар, Ж.Есбол, Д.Бавуугарьд нарт асван бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэхь хэсэгт зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн П.Сугарын гэрээс 500 000 төгрөгийн үнэ бүхий ТСL маркийн зурагт 1 ширхэг, 400 000 төгрөгийн үнэ бүхий самсунг маркийн хөргөгч 1 ширхэг,  600 000 төгрөгийн үнэ бүхий Hedy маркийн компьютер 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн Д.Бавуугарьдын гэрээс 900 000 төгрөгийн үнэ бүхий skyworth маркийн 46 инчийн зурагт 1 ширхэг, 400 000 төгрөгийн үнэ бүхий Hiller маркийн хөргөгч 1 ширхэг, 220000 төгрөгийн үнэ бүхий serene маркийн хөлдөөгч 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн мөрдөн байцаагчийн Ж.Есболын гэрээс 1800 000 төгрөгийн үнэ бүхий бор буйдан 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн П.Сугарын эзэмшлийн 4000 000 төгрөгийн үнэ бүхий 92-68 УНМ улсын дугаартай Grace маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хохирогч нарын хохирол барагдах хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Сугар, Ж.Есбол, Д.Бавуугарьд нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус авсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ