Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/882

 

 

                                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Зд холбогдох эрүүгийн 1911018901019 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, ах, дүүгийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Зам Сүжийн …..тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шижирболдын З, /РД:НХ9................7/,

Шүүгдэгч Ш.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.З нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны ..... тоотод иргэн Д.Оы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь хууль бусаар нэвтэрч 49 инчийн Хайсэнсе “hisense” загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 719,920 төгрөгний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ш.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв

          Шүүгдэгч Ш.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сард Д.О гэх хүний барилгын ажил хувиараа хийдэг бригадад орж барилгын ажил болох арматур зангиддаг ажил хийдэг байсан. Тэгээд өөрийн гэр Төв аймгийн Баянчандмань суманд байдаг болохоор Улаанбаатар хотод байх айл байхгүй учир бригадын дарга Д.Оы гэрт ажиллаж байх хэсэг хугацаанд амьдарч байсан болохоор тэднийх гэрийнхээ хаалганы цоожийг зүүгээд дараад орхидог. Тэгээд уг цоожийг нь татахаар нь онгойдог болохыг нь мэддэг байсан. Тухайн  үед би цуг ажилладаг байсан Д.А гэх охинд сайн болоод үерхэж байсан. Сүүлийн хэд хоног Д.А гэртээ очоогүй байгаа ээжээс айгаад байна гээд ажилдаа явахгүй явахаар ажил дээр нь ээж нь ирнэ гээд байсан болохоор бид нар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа очихоо болиод буудалд байрлаж байсан. Би Д.А, М, Г нар тухайн үед хэд хоног ажилласан цалин хөлсийг авах ёстой байсан боловч ажлын гүйцэтгэл өнөө маргаашгүй орж ирнэ тэгэхээр нь цалин олгоно гэж байсан. Тэгээд бид нар 3 хоног буудалд байрлаад мөнгөгүй болоод буудлын мөнгө төлөх шаардлагатай болоод бригадын даргайтай ярих гэсэн боловч утсаа ломбарданд тавиад утасгүй байсан болохоор байрлаж байсан буудлын өрөөнд Д.А, Б.М, Г нарыг үлдээгээд байж бай би О уулзаж цалингаа аваад ирнэ гэж хэлээд бригадын дарга Д.Оы гэрт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр очиход гэрт нь хүнгүй байх гэр цоожтой байхаар нь гэрийнх  нь  цоожийг онгойлгож сурсан болохоор гэрт ороод Д.Оыг хүлээгээд сууж байгаад ирэхгүй болохоор бүүр сүүлдээ аргаад бараад нэгэнт ирснийх зурагтыг нь авч яваад ойрхон ломбарданд тавиад цалингаа буухаар аваад эргээд авч өгнө гэж бодоод зурагтыг нь салгаж аваад зурагт байсан тавиур дээр нь өөрийн гараар бичиг бичиж үлдээгээд гэрээс нь гараад хаалганы цоожийг нь буцааж зүүгээд зурагтыг одоо яг  зааж чадахгүй байна, хүнсний нэгдүгээр дэлгүүр орчимд ломбарданд өөрийн бичиг баримтыг ашиглан 350,000 төгрөгөөр барьцаанд тавиад эргээд буудалдаа очиход М байхгүй байсан. Тэгээд буудлын өрөөнд ороод Д.А нараас асуухад М түцний утсаар О ярьсан чинь ирээд цалингаа ав гэж байна гээд цалин авахаар явсан гэж хэлсэн. Би ороод зурагт барьцаанд тавьж олсон мөнгөнөөс буудлын мөнгийг төлөөд гараад Мтэй анх гарахдаа Сүхбаатарын талбай дээр уулзахаар тохирсон байсан болохоор буудлаас гарч талбай орж Мтэй уулзсан. Тухайн үед М, Д.А, Г нарт Д.Оы зурагтыг хулгайлсан талаар яриагүй. Мөнгийг Эрдэнэтэд байдаг найз руугаа шилжүүлсэн. Намайг хүрээд ир гэж байна та нар явах уу гэсэн чинь тэгье гээд бид дөрөв автобусаар Эрдэнэт явсан.  М цалингаа авах гээд ажиллаж байсан барилга дээр очиход Д.А ээж барилгын хашааны үүдэнд нь эогсож байхаар нь би орж чадсангүй эргээд хүрээд ирсэн. Яагаад гэхээр Д.А гэртээ очихгүй гээд байсан. Бид нартай явж байгааг мэдэж байсан болохоор намайг олж  өг гэж уурлана гээд буцаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Бид нар тэр өдрөө Эрдэнэт хот руу явж хоноод маргааш нь М, Г хоёр Улаанбаатар явлаа гээд түрүүлээд явсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Амин-Эрдэнийг “ээж түүнийг гэртээ ир” гээд байна гээд бид хоёр Улаанбаатар хотод ирэх болсон. Яагаад гэвэл энэ хугацаанд Д эгч намайг О гэрээс зурагт хулгайлсан талаар мэдээд цагдаагаас хайгаад байна гэж хэлсэн байсан. Би Улаанбаатар хотод ирээд Мд хэргийн талаар хэлсэн. Би түүнтэй уулзаад зурагт ломбарданд тавьсан бичгийг өгөөд Д эгчээс айгаад өөрөө уулзаж чадаагүй. Д эгчид ломбардын хаягийг утсаар зааж өгөөд зурагтыг нь ломбарднаас аваад цагдаад хүлээлгэж өгөөд сүүлд нь би мөнгийг нь өгсөн...” гэх /хх-ийн 43-46х/,

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өглөө гэрээсээ 08 цагийн орчимд ажилдаа гарч яваад оройн 21 цагийн орчимд эрэгтэй дүү Гийн хамт гэртээ ирсэн. Манай гэрийн зурагт байхгүй болчихсон зурагтын тавиур дээр "уучлаарай" гэх утгатай зурвас үлдээсэн байсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай гэрийн хаалга цоожтой байсан, цоож нь татангуут онгойчихдог болохоор буцаагаад зүүчихсэн байсан. 2019 оны 04 дүгээр сараас хойш манай барилгын бригадад ажиллаж байсан Зол-Эрдэнийг сэжиглэж байна. З зурагт авсан талаар М бид нарт хэлсэн... гэх /хх-ийн 19-20х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний охин Д.А нь Ш.З гэх залуутай хувиараа барилгын арматурын төмөр зангиддаг бригадад ажилладаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай охин Д.А нь Ш.З бас нэг найзынхаа хамтаар байж байгаад Ш.З бригадынхаа даргатай уулзаж цалингаа авна гэж яваад удаагүй байж байтал нь О гэх хүн нь залгаад ирж цалингаа аваарай гээд цуг ажиллаж байсан залууруу ярьсан байсан. Тэгээд удалгүй байж байхдаа З нь мөнгөтэй болоод ирсэн байсан. Тэгээд охин А нь цалингаа аваад ирсэн байна гэж эхлээд ойлгосон. Тэгээд тэр өдрөөс хойш охин А, Ш.З нар нь нийлээд 1 сарын хугацаанд ор сураггүй алга болсон. Тэгээд хэд хоногийн дараа нь ажиллаж байсан газрынхаа хүний гэрээс нь Ш.З нь зурагтыг нь хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд сарын дараа нь А нь ирээд Ш.Зтэй холбогдож утсаар ярьж байгаад уг зурагтыг нь байгаа ломбардыг заалгаж зурагтыг нь авахаар Ш.Зол-Эрдэнийг ломбардны хүнтэй нь яриулж байгаад алданги энэ тэрийг нь тооцуулаад авахад зурагтыг нь 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан хүү болон алдангийг нь тооцож төлөөд би өөрөөсөө 398,000 төгрөгөөр зурагтыг нь аваад гэртээ байлгаж байгаад цагдаад мэдэгдэж зурагтыг нь цагдаад хүлээлгэж өгсөн. Д.А нь эхлээд уг зурагтыг Д.З нь хулгайлж авч ломбарданд тавьсан талаар мэдээгүй байж байгаад сүүлд хэд хоногийн дараа нь Ш.З нь болсон зүйлийн талаар хэлж мэдсэн байсан ..." гэх /хх-ийн 23-24х/,

Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...би хохирогч О төрсөн дүү, би эгч О, түүний нөхөр О, охин А хамт амьдардаг. Зийг сайн танихгүй, манай ажлын бригадад 2 cap ажиллаж, манай гэрт амьдардаг байсан. 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй байж байгаад 07 дугаар сарын 07-нд манай гэрийн зурагтыг хулгайлаад аваад явсан байсан..." гэх /хх-ийн 25-26х/,

Гэрч Д.Амин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                "...Ямар ч байсан М, Отуяа бид нар цуг байж байхад Ш.З нь ганцаараа О гэр рүү явсан. Бид нараас салаад гэрт очиж зурагтыг хулгайлахдаа өөр хэн нэгний хамтаар очсон эсэхийг мэдэхгүй байна. Би Орхон аймагт байж байхдаа хулгай хийсэн талаар мэдсэн тэрнээс өмнө тийм зүйлийн талаар огт хэлээгүй..." гэх /хх-ийн 30-31х/,

Шүүгдэгч Ш.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 51х/,

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүх, шүүгдэгч Ш.З хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 350,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Зд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Хохирогч Д.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, эд зүйлийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ш.Зол-Эрдэнийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Шүүгдэгч Ш.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.З 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ш.Зд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

4. Шүүгдэгч Ш.З бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                       П.АРИУНБОЛД