Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/968

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Д.Б,

Хохирогч Д.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Б холбогдох эрүүгийн 1805051731053 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудал менежмент мэргэжилтэй, ам бүл 1, .... тоотод оршин суудаг,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр 179.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан Б овогт Д-н Б /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки21” бааранд иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Б-н биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 7-8 шилжих шөнө Ц Нямаа хохирогч 3 орж ирсэн. Цхамгаалагчтай маргалдахаар нь би очиж салгасан ба Нямаа гэдэг нь намайг цаашаа бай гэж дээрэнгүй хандсан. Тэгээд Нямаатай би маргалдаж цохилцсон ба хохирогч Б ирээд ахын дүү нэг нэгээрээ үзэх үү гэхээр нь энэ 3-ыг гаргасан. Тэгтэл хаалга нүдээд байхаар нь би гараад Б-тэй барилцаж,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11101 дугаар дүгнэлт: “1.2. Д.Б-н биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, зовхинд няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал завьжинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. б.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 27/

Хохирлын баримтууд /хх 34/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/

Хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн баримт /хх 42/

Натур эмнэлэг компьютер томографийн оношлогоо /хх 51/

Шийтгэх тогтоол /хх 53-56/ зэрэг болно.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки21” бааранд иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Б-н биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Б-н: “...очоод салгах гэтэл миний нүүр рүү цохиод хэсэг ухаан балартсан. Жаахан ухаан ороод хартал Н-нг зодож байсан. Хамгаалагч болон ажилчид нь бололтой хүмүүс ирээд салгаад бид 3-ыг гадагшаа гаргахаар нь Нямаасүрэн таксинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н-н: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн үед ажлаа дуусгаад хамт ажилладаг Б М Э Ц нарын хамт ... Лайк21 нэртэй бааранд орж текний урд зогсож байсан Н

аа санаж байна. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн. Тухайн үед миний нүүр ам хавдаад зодуулсан бололтой байхаар нь Бямбацэрэн рүү утасдаж юу болсон талаар асуухад Лайк21 бааран дотор 2-лаа зодуулаад миний нүд гэмтээд эмнэлгээр явж байна гэсэн. Би болохоор бааран дотор хүмүүстэй маргалдсан эсэх болон намайг ямар хүн яаж зодсоныг огт санахгүй байгаа юм. Би согтоод тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Т-н: “...Би тухайн үед ОО-ын үүдэнд Ц-тай энэ 2 залуугаа аваад гарчих гээд яриад зогсож байсан. Тэгсэн гэнэт л Б тэр 2 залууг цохичихоор нь очоод одоо гарцгаа гээд хэлтэл Ц, Б 2 нөгөө 2 залуутайгаа гараад явсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Ц-н: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барилгачдын баяр болсон юм. ...Н бид 3 Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Б-н ажиллуулдаг Лайк21 нэртэй бааранд орж текен дээр суугаад би пиво уусан.  2-ыг юу уусанг мэдэхгүй. Тухайн үед нилээн согтсон байсан. Үүдэнд тамхи татдаг цэгийн хажууд бид 3 тамхи татаад зогсож байхдаа би хамгаалагч залууг нь зүс таньдаг учир таньж байна уу гэтэл хамгаалагч нь намайг согтуу байна гэж бодсон уу чи зүгээр суу муу гээд түлхэтэл Нямаасүрэн намайг өмөөрсөн маягтай орж хамгаалагч залуутай маргалдахаар нь би очоод салгаж байсан санагдаж байна. Тэгтэл Б бас ирчихсэн боль боль гээд салгаж байсан. Нэг хэсэг юу болсоныг мэдэхгүй хүмүүс пэжигнээд өнгөрсөн. Тэгтэл үүдний буйдан дээр Н Бн 2 зодуулсан байдалтай сууж байсан. яасан юу болсон гэтэл танай найз чинь зодчихлоо гээд байсан. Бямбацэрэнгийн баруун нүднээс нь цус гарч байсан. Харин Нямаасүрэн зүгээр байсан. бид 3 баарнаас хамт гараад нямаасүрэнг таксинд суулгаж өгөөд явуулсан. Бямбацэрэн найыгаа дууд гээд байсан шиг санагдаж байн утсыг өгсөн үү эсвэл би залгаж дуудсан уу Булгантамир эрэгтэй, эмэгтэй 2-той хамт гарч ирэхээр нь би тэр 2-ыг дагуулаад 3-лаа ийшлье наад 2 чинь хоорондоо учраа олог гээд холдсон. Удалгүй Бямбацэрэн Булгантамир 2 эргэж ирээд Булгантамир дотогшоо ороод Б цагдаа дуудана гээд 2 ч удаа цагдааруу залгаад ирэхгүй болохоор нь баарны гадаа хэсэг хүлээж сууж байгаад гэр гэрлүүгээ харисан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11101 дугаар дүгнэлт /хх 27/, хохирлын баримтууд /хх 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн баримт /хх 42/, Натур эмнэлэг компьютер томографийн оношлогоо /хх 51/, шийтгэх тогтоол /хх 53-56/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

I

Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

II к

Шүүгдэгч Д.Б хохирогчид 520.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 520.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

 

  1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-н Бу-н 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 520.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ