Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэЛ йг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч НийслэЛ йн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Н.Б , Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

НийслэЛ йн Прокурорын газраас Эрүүгийн хууЛ йн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйЛ йн 1, 3.2 дугаар зүйЛ йн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хууЛ йн тусгай ангийн 20.17 дугаар зүйЛ йн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ч-ын Н , Л  овогт Н-ын  Б  нарт холбогдох эрүүгийн 2041000330260 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ..........оны .... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ......... хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ............ тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн ......... дугаар хороо, ............... тоотод оршин суудаг,

НийслэЛ йн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 168-а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хууЛ йн тусгай ангийн 123 дугаар зүйЛ йн 4-д зааснаар 3 жиЛ йн хорих ялаар,

 НийслэЛ йн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хууЛ йн тусгай ангийн 123 дугаар зүйЛ йн 4 зааснаар 5 жиЛ йн хорих, 125 дугаар зүйЛ йн 2-д зааснаар 3 жиЛ йн хорих, зарим хэсгийг нэмж нэгтгэн 6 жиЛ йн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 1 жиЛ йн хорих ялыг нэмж нэгтгэн  нийт 7 жиЛ йн хорих ялаар тогтоосон, Б овогт Ч-ын Н  /РД:................../,

 

Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, Санхүүч, Нягтлан бодогч мэргэшилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ............ хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын ............ тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо, ............... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Л  овогт Н-ын  Б  /РД:......................../

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь бусадтай хамтран оролцож 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ******* ******* хотхоны 105 дугаар байрны 1 дүгээр орцны 12 давхрын 1206, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* хотхоны 53 дугаар байрны 706 тоотод мэдээлЛ йн технологи буюу “Khanpoker”, “Kinghpoker” нэртэй веб сайт ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүгдэгч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2041000330260 дугаартай хэргээс:

 

Гэрч Г.М-ийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн ........ тоот дансны хуулга, покер тоглоом тоглож байх үед бэхжүүлж авсан фото зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 5-37-р хуудас/,

           Гэрч Г.М-ийн ......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 38-64-р хуудас/,

            Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 65-66-р хуудас/,

            Б.Н , Г.Н , А.*******, Н.******* нарын дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 74-141-р хуудас/,

            Гэрч Г.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 189-192-р хуудас/,

            Гэрч С.Н  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 194-195-р хуудас/,

            Гэрч Ч.Ч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 196-197-р, 2 дугаар хавтас 108-109-р хуудас/,

            Гэрч А.А  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 199-200-р хуудас/,

            Гэрч Б.Н н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 202-203-р хуудас, 2 дугаар хавтас 106-107-р хуудас/,

Гэрч Ц.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 202-203-р хуудас, 2 дугаар хавтас 138-р хуудас/,

            Юнител ХХК-иас ирүүлсэн IP хаягийн талаарх мэдээлэл /хх-ийн 1 дүгээр хавтас 241-р хуудас/,

            2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Б оос гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан эд зүйЛ йг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтас 48-р хуудас/,

            2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо ******* ******* хорооллын 115-р байрны 18 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтас 51-55-р хуудас/,

            2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 53/706 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтас 60-61-р хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 2 дугаар хавтас 62-р хуудас/,

            “Ай Жей Эй Эйч-Аудит” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 39/б дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 173-190-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 058 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 197-203-р хуудас/,

            Шүүгдэгч Н.Б , Ч.Н нарын хилээр гарсан талаарх лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 246-р хуудас/,

            Шүүгдэгч Н.Б оос гаргаж өгсөн Чэ Жон Хүн гэх хүнтэй харилцаж байсан гэх баримтууд /хх-ийн 2 дугаар хавтас 247-250, 3-р хавтас 1-22-р хуудас/,

            Шүүгдэгч Н.Б ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 55-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Н гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 63-64-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б ын хувийн байдалтай холбоотой баримтууд боловсролын талаарх баримтууд /хх-ийн 2 дугаар хавтас 64-67-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 68-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Н гийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 172-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 175-188-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 71-72-р хуудас/, гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 73-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б , Ч.Н нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ******* ******* хотхоны 105 дугаар байрны 1 дүгээр орцны 12 давхрын 1206 тоот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ЭЛ ганс хотхоны 53 дугаар байрны 706 тоотод мэдээлЛ йн технологи буюу “Khanpoker”, “Kinghpoker” нэртэй веб сайт ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

 

Гэрч Г.М-ийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн ........ тоот дансны хуулга, покер тоглоом тоглож байх үед бэхжүүлж авсан фото зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 5-37-р хуудас/,

           Гэрч Г.М-ийн ......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 38-64-р хуудас/,

            Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2020 оны 2 дугаар сард жирэмсэн болоод эмч урт хугацаагаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж хэлсний дагуу гар утас худалдан борлуулах ажлаа боЛ од гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Энэ хугацаандаа цахим сүлжээгээр өөрийн гар утсанд Gongorbaatar Munkhtsetseg гэсэн фейсбүүк хаягаар King poker аппЛ кейшн татаж суулгаад бүртгэлээ дахин хийлгэж покер тоглоомыг 2020 оны 3 дугаар сараас эхэлж тоглож эхэлсэн. Нэг тоглохдоо 40.000-аас 400.000 төгрөгийн өрөөний сонголт хийж тоглох болсон. Тоглох үедээ Хаан банкны дугаарын Баатарын Нэргүй гэх хүний дансанд мөнгөө байрлуулдаг байсан. Үүнээс өмнө Номин гэх хүний ******* дугаарын дансанд бооцооны мөнгөө байршуулдаг байсан. ...тоглож байх хугацаанд ямар хүн нь хожоод хэдэн төгрөг аваад байгаа нь мэдэгддэггүй. Би ганц нэг удаа хожиж 470.000 төгрөг, 354.000 төгрөг авч байсан.Энэ мөнгө нь дугаарын ******* гэх хүний данснаас орж ирж байсан. Би нийт хэчнээн төгрөг хожсон талаар гаргаж ирээгүй. ...би админтай чатаар харилцаж байсан ба ямар хүн байдаг талаар мэдэхгүй, нэг ч удаа утсаар холбогдож байгаагүй. Мөнгөө алдсан хүн чинь за одоо нэг тоглоод үзье, алдсан мөнгөө авна гэж тоглосоор байгаад ийм байдалд хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 65-66-р хуудас/,

            Б.Н , Г.Н , А.*******, Н.******* нарын дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 74-141-р хуудас/,

            Гэрч Г.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би хаан банкны ******* дугаарын данс эзэмшдэг. 2020 оны 2 дугаар сарын үед нээлгэж байсан. ...Би тухайн дансыг хүүхдийн мөнгө авах гэж нээлгэсэн. Манай ээжийн танилын дүү Норов гэж хүн миний дансыг авч ашиглаж байгаа юм. Норов гэдэг хүн миний картыг аваад 1.000.000 төгрөг өгсөн юм. ...Норов ах надад юу ч хэлээгүй. Би сүүлд 5 сард Khanpoker гэсэн нэртэй цахим мөрийтэй тоглоомд ашиглаж байгааг мэдсэн. Би Норов ах руу залгаад “ахаа та миний дансыг мөрийтэй тоглоомд ашиглаад байгаа юм уу” гэхэд угаасаа тийм анхнаасаа ойлгомжтой байсан гэж хэлээд утсаа тасалсан юм. ...Миний мэдэж байгаагаар манай өвөө Сундуйдагвын дансыг бас авч манай ээжид мөнгө өгсөн байсан. Манай өвөө одоо 73 настай сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг учраас мэдүүлэг өгч чадахгүй байх. Өвөөгийн нэр дээр данс нээх үед манай ээж Наранчимэг өвөөг дагуулж яваад нээсэн санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 189-192-р хуудас/,  

            Гэрч С.Н  мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 2 дугаар сард байх өөрийн дотны найз болох Ч-ын Чулуунцэцэг гээд эмэгтэйн гэрт очсон. Түүний төрсөн дүү болох Н  гээд залуу Чулуунцэцэгийн 90485757 дугаартай гар утсанд залгаад банкны данс олох хэрэгтэй байна гээд хоорондоо утсаар ярьж байхыг сонссон. Норовоо ямар учиртай дансны талаар яриад байгаа юм гэтэл Хаан банкны данс хэрэг болоод байна гэсэн. Би Чулуунцэцэгээс Н гийн 88118074 дугаарын гар утсыг аваад уг дугаар руу залгаж Н тэй ярихад ямар ч хамаагүй хүний Хаан банкны данс хэрэгтэй байна дансыг чинь ашиглаад тодорхой хэмжээний мөнгө өгч байх болно гэсэн. Би өөрийн төрсөн эцэг Н.Сундуйдагвыг дагуулж Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү төв дотор байрлах Хаан банкны салбар дээр дагуулж очоод шинээр данс нээлгээд Н д карттай нь хамт өгөөд 1.000.000 /нэг сая төгрөг/ бэлнээр аваад салцгаасан. ...удалгүй хэд хоногийн дараа би Н гийн 88118074 дугаарын гар утсанд залгаж холбогдоод манай охин чамд дансаа өгье гэж байна гэхэд Н  зөвшөөрөөд манай охин Г.Н д бэлэн 1 сая төгрөг өгөөд дансны дугаар, картыг нь аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 194-195-р хуудас/,

            Гэрч Ч.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 2 дугаар сард байх цагаан сарын үед манай найз С.Наранчимэг манай гэрт ирээд байж байтал миний төрсөн дүү болох Ч-ын Н  над руу утсаар залгаад “чамд хаан банкны данс олдох уу” гээд ярьж байхыг манай найз С.Наранчимэг нь сонссон. Би аавынхаа хаан банкны дансыг өгье гээд Н гийн 88118074 гэсэн дугаарыг надаас аваад хэд хоногийн дараа утсаар ярьж уулзаж байгаад өөрийн аав болон охин Г.Н гийн Хаан банкны дансыг манай дүү Ч.Н д өгөөд 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан талаараа С.Наранчимэг сүүлд надад хэлж байсан. ...би 2020 оны 3 дугаар сард байх Ч.Н гээс С.Наранчимэгээс авсан хаан банкны 2 дансыг юунд ашиглаж байгаа талаар асуухад Солонгос хүмүүстэй хамтарч интернэт тоглоомд ашиглаж байгаа гэж тухайн үед надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 196-197-р, 2 дугаар хавтас 108-109-р хуудас/,

            Гэрч А.А  мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Н  бид хоёр Хан-Уул дүүрэгт байрлах “******* *******” нэртэй хотхоны 115 дугаар байрны 18 давхарт Б.Н н эгчийн хүүхэд Нандиа гээд эмэгтэйн гэрт очиж байсан юм. Нандиа гээд дүү нь нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь надтай танилцахдаа өөрийгөө Норовоо гэж танилцуулж байсан. Тэр өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа байх би гэртээ байж байхад Нандиагийн нөхөр Норовоо гэх залуу над руу утсаар яриад манай гэрт ирсэн. Та Хаан банкны дансаа ашиглахгүй байгаа бол надад карттай нь хамт өгөөч гэхлээр нь би зөвшөөрөөд 21 дүгээр хороололд байрлах содон хорооллын Хаан банк дээр очиж интернэт банк нээж өгөөд өөрийн ашиглаж байсан дугаарын хаан банкны данс болон картаа Норовоо гэх залууд өгөөд 1.000.000 / нэг сая төгрөг/ аваад тэрнээс хойш Норовоотой дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 199-200-р хуудас/,

            Гэрч Б.Н н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын дундуур өдрийн санахгүй байна миний төрсөн дүү Б.Надмидбаамуугийн нөхөр Ч.Н миний утас руу залгаад “та хаан банкны дансаа ашиглахгүй байгаа бол манай гэрт хүрч ирээд уулзаач” гэсэн. Би Хан-Уул дүүрэг *******д байрлах Ч.Н гийн гэрт эхнэр А.******* 2 хүүхдийн хамт очсон. Н тэй Хаан банкны төв салбар дээр уулзаад өөрийн нэр дээрх мөнгө шилжүүлэг хийхэд ашигладаг гэх жижиг дөрвөлжин төхөөрөмжийг өөрийн нэр дээр авч өгөөд өөрийн хаан банкны дансны дугаар, Хаан банкны картаа нууц үгтэй нь хамт өгөөд 1.000.000 /нэг сая төгрөг/ бэлнээр авсан юм. Маргааш нь манай эхнэр А.******* Н тэй уулзаж Хаан банкны данс, картаа өгсөөд 1.000.000 төгрөг авсан талаараа ярьж байсан. Миний Хаан банкны дансыг ямар зорилгоор юунд ашиглах гэж байгаа талаараа тухайн үед хэлээгүй. Сүүлд цагдаагийн байгууллагаас дуудахаар нь мөрийтэй тоглоомд ашиглаж байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 202-203-р хуудас, 2 дугаар хавтас 106-107-р хуудас/,

Гэрч Ц.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...Аваад алдаад байдаг учраас нийт хэдэн төгрөгөөр тоглосноо сайн санахгүй байна. Фейсбүүкээс мэдээлэл авч байсан. 6 сар орчим тоглосон байх.  Тоглоомын сайт руу орох үед нэг данс байдаг байсан. Намайг тоглож байх хугацаанд данс нь өөрчлөгдөөгүй санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 138-р хуудас/,

            Юнител ХХК-иас ирүүлсэн IP хаягийн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Б оос гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан LG Core I 5 маркийн ккс-rmm-lge-dmlgs 53 дугаартай хар өнгийн зөөврийн компьютер цэнэглэгч залгуурын хамт, хар өнгийн гадаргуу дээрээ ямар нэгэн бичиглэлгүй компьютерын процессор 1 ширхэг, World гэсэн бичиглэлтэй Х7 маркийн хар өнгийн компьютерын процессор 1 ширхэг, урд нүүрэн дээрээ хөндлөн улаан оруулгатай НР audio гэсэн бичигтэй хар өнгийн компьютерын процессор, LG маркийн 25 инчийн цагаан өнгийн хүрээтэй компьютерын дэлгэц, 22 инчийн Jooyiontech гэсэн бичиглэлтэй хар, цагаан өнгийн хүрээтэй 22 инчийн компьютерын дэлгэцийг хүлээн авсан” талаарх мэдээлэл /хх-ийн 1 дүгээр хавтас 241-р хуудас/,

            2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Б оос гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан эд зүйЛ йг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтас 48-р хуудас/,

            2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо ******* ******* хорооллын 115-аас 18 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтас 51-55-р хуудас/,

            2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 53/706 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтас 60-61-р хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 2 дугаар хавтас 62-р хуудас/,

            “Ай Жей Эй Эйч-Аудит” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 39/б дугаартай аудитын тайланд: “...Г.Н гийн 5932031662 тоот дансаар 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 3659^5 удаагийн 11,801,783,814.36 төгрөгийн орлогын, 575015 удаагийн 11,813,908,110 төгрөгийн зарлагын гүйлгээ,

            Б.Н гийн 5100441060 тоот дансаар 2020 оны 5 дугаар сарын 23 наас 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 29 удаагийн 196,010,400 төгрөгийн орлого, 100 удаагийн 195,964,800 төгрөгийн зарлагын гүйлгээ,

            Б.Н гийн тоот дансаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 31 ний өдрийг хүртэл 134715 удаагийн 5,268,243,572.88 төгрөгийн орлогын, 205780 удаагийн 5,268,070,788 төгрөгийн зарлагын гүйлгээ,

            А.А  тоот дансаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 70 удаагийн 469,507,152 төгрөгийн орлого, 6973 удаагийн 469,497,502 төгрөгийн зарлагын гүйлгээ,

            Д. Сундуйдагвын 5832023866 тоот дансаар 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 2020 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл 154 удаагийн 1,331,151,959 төгрөгийн орлого, 10536 удаагийн 1.331.167.748 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 173-190-р хуудас/,           

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Н гийн ХААН банкны ******* тоот дансанд нийт 11,801,783,814 төгрөгийн орлого орсон, 11,813,908,110 төгрөгийн зарлага гарсан байна. Б.Н гийн ХААН банкны тоот дансанд нийт 5,268,243,572 төгрөгийн орлого орсон, 5,268,071,788 төгрөгийн зарлага гарсан байна. Мөн Б.Н гийн ХААН банкны 5100441060 тоот дансанд нийт 196,010,400 төгрөгийн орлого орсон, 195,964,800 төгрөгийн зарлага гарсан байна. А.А  ХААН банкны тоот дансанд нийт 469,507,152 төгрөгийн орлого орсон, 469,497,502 төгрөгийн зарлага гарсан байна.

Н.Сандуйдавгын ХААН банкны 5832023866 тоот дансанд нийт 1,331,151,959 төгрөгийн орлого орсон, 1,331,167,748 төгрөгийн зарлага гарсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 197-203-р хуудас/,

 

            Шүүгдэгч Н.Б , Ч.Н нарын хилээр гарсан талаарх лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 246-р хуудас/,

            Шүүгдэгч Н.Б оос гаргаж өгсөн Чэ Жон Хүн гэх хүнтэй харилцаж байсан гэх баримтууд /хх-ийн 2 дугаар хавтас 247-250, 3-р хавтас 1-22-р хуудас/,

            Шүүгдэгч Н.Б ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны зун Тэрэлжийн амралтын газар Чар гэдэг хочтой Солонгос Улсын иргэн Чэ Жон Хүн гэдэг хүнтэй танилцсан. Тэр үед Чо Жэн Хүн нь надаас утасны дугаарыг маань авч байсан. Дараа жилээс нь корона гарч гэртээ ажилгүй суусан. Мөнгөний хэрэг их байсан бөгөөд 2020 оны эхээр Чар надтай утсаар холбогдож цахим мөрийтэй тоглоом тоглуулмаар байна админыг нь хийх үү гэсэн. Тэр үед ажилгүй мөнгөний хэрэг их байсан болохоор Чарт зөвшөөрсөн. 2020 оны 1 дүгээр сард Чар болон Н  ах хоёртой уулзаж байсан. Түүнээс хойш 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо ******* вилл хотхоны 105 дугаар байрны 1 дүгээр орц 12 давхрын 1206, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хилл хотхоны 53 дугаар байрны 706 тоотод “Khanpoker”, “Kingpoker” нэртэй цахим тоглоомыг ажиллуулсан. Чар зохион байгуулж би дотор нь админ хийж иргэдийн дансыг цэнэглэдэг, буцаалт хийдэг байсан. Харин Н  ах данс олох болон түрээс зэрэг ажлыг хийсэн. Ашгийг өдөрт нь Чар авдаг байсан. Надад сарын 800.000 төгрөг бэлнээр өгдөг байсан. Нийт 5 сарын хугацаанд 4,000,000 төгрөг авсан. Эхлээд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хууль бус гэдгийг нь мэддэггүй байсан. Сүүлд нь цахим мөрийтэй тоглоом хууль бус гэдгийг нь мэдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 55-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Н гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 онд Чар хочтой Чэ Жон Хүн гэдэг хүнтэй танилцаж улмаар цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг гэдгийг мэдсэн. 2020 оны 1 дүгээр сард Чарын хүн гэх Б  гэх залуутай танилцаж байсан. Түүнээс хойш 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо ******* вилл хотхоны 105 дугаар байрны 1 дүгээр орц 12 давхрын 1206, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хилл хотхоны 53 дугаар байрны 706 тоотод “Khanpoker”, “Kingpoker” нэртэй цахим тоглоомыг ажиллуулахад Чэ Жон Хүн, Б  нартай хамтарсан. Би гадуурх ажлыг зохицуулж өөрөөр хэлбэл хамаатны Номин, таЛ йгаач *******, Нэргүй, ******* нарын 4 хүний дансыг хүн тус бүрийг нь 1,000,000 төгрөгөөр худалдан авч тоглоомын данс болгосон. Мөн байрыг нь түрээсэлж өгсөн гэх мэт бусад ажлыг зохицуулсан. Би тоглоомын процессыг мэдэхгүй. Чар надад эхлээд 15.000.000 төгрөг, дараа нь 4.000.000 төгрөг авсан. Өөр мөн төгрөг аваагүй. Сүүлд нь цахим мөрийтэй тоглоом хууль бус болохыг мэдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 63-64-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь ашиг олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ******* ******* хотхоны 105 дугаар байрны 1 дүгээр орцны 12 давхрын 1206 тоот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* хотхоны 53 дугаар байрны 706 тоотод мэдээлЛ йн технологи буюу “Khanpoker”, “Kinghpoker” нэртэй веб сайт ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж бусдыг тоглуулсан нь Эрүүгийн хууЛ йн тусгай ангийн 20.17 дугаар зүйЛ йн 1 дэх хэсэгт заасан мэдээлЛ йн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Н , Н.Б  нарыг бусадтай бүлэглэн мэдээлЛ йн технологи ашиглаж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

        

            Эрүүгийн хариуцлагын талаар:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууЛ йн 17.4 дүгээр зүйЛ йн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хууЛ йн 5.3 дугаар зүйЛ йн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйЛ йн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйЛ йн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

        

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хууЛ йн тусгай ангийн 20.17 дугаар зүйЛ йн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н , Н.Б     нарт  тус бүр 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь зөвшөөрсөн байна.

 

          Эрүүгийн хууЛ йн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйЛ йн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар соЛ хыг шүүгдэгч Ч.Н , Н.Б  нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

          Эрүүгийн хууЛ йн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл 4, 5-т зааснаар шүүгдэгч Ч.Н , Н.Б  нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэргийн газрын үзлэгээр хураагдсан Эрүүгийн Цагдаагийн  газрын барьцаа дэнчингийн 10090012359 тоотод байршиж байгаа 10.000.000 төгрөг, НийслэЛ йн Прокурорын газрын Төрийн сангийн дансанд шүүгдэгч Ч.Н гээс байршуулсан 9.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Б оос байршуулсан 4.800.000 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууЛ йн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууЛ йн 36.2 дугаар зүйЛ йн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ын Н , Л  овогт Н-ын  Б  нарыг бүлэглэн мэдээлЛ йн технологи ашиглаж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хууЛ йн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйЛ йн 1, 3.2 дугаар зүйЛ йн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хууЛ йн тусгай ангийн 20.17 дугаар зүйЛ йн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н , Н.Б  нарыг тус бүр 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хууЛ йн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйЛ йн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар соЛ хыг шүүгдэгч Ч.Н , Н.Б  нарт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Н , Н.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хууЛ йн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл 4, 5-т зааснаар шүүгдэгч   Ч.Н , Н.Б  нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэргийн газрын үзлэгээр хураагдсан Эрүүгийн Цагдаагийн газрын барьцаа дэнчингийн 10090012359 тоотод байршиж байгаа 10.000.000 төгрөг, НийслэЛ йн Прокурорын газрын Төрийн сангийн дансанд шүүгдэгч Ч.Н гээс байршуулсан 9.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Б оос байршуулсан 4.800.000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууЛ йн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар НийслэЛ йн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Н , Н.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР