Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд
нээлттэй хийж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б***, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн
1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох
баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Аын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 12
цагийн үед С ахын бие өвдөөд байгаа бололтой болохоор нь би Шим нэртэй 0,75 гр-ын архи авч ирээд С ах, эхнэр бид гурав хувааж уусан. Архи ууж байгаад С ах чи намайг өчигдөр яагаад ингэж зодож байгаа юм гээд бид хоёроос гар утсаа нэхээд байсан. Миний өөдөөс дайраад цохих гээд байхаар нь би зүүн талын нүүр шанаа руу нь 3 удаа алгадсан. Тэгэхэд С ах гараад явчихсан эхнэр араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа манай эхнэр Ж С ахыг сугадаад ороод ирсэн. Тэгээд С ах би чамайг заавал цагдаад барьж өгне чи л намайг ингэж зодсон байх ёстой гээд уурлаад байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Н.Сын өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 10
цагийн үед ажлаасаа буугаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 00 тоотод гэртээ ирэхэд үйлчлэгч А, Ж
нар байсан. Гэтэл найз нь нэг шил архитай ирээд ууцгаасан. Тэгээд найзыгаа явсны дараа намайг муухай харлаа гээд миний нүүр рүү нилээн олон удаа цохисон. Тэгэхээр нь би гарч гүйгээд цагдаа руу явж байтал эхнэр Жавзаа нь хойноос гарч ирээд надаас уучлалт гуйгаад аргадаад байхаар нь буцаад өрөө рүүгээ орсон чинь дахиад намайг газар унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд би маргааш нь цагдаад хандсан. А намайг гараараа нүүр рүү олон удаа цохисон. Хөлөөрөө цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх 10-11/,

Гэрч Д.Жгийн өгсөн: ...манай найз Цоомоо нэг шил Сэржим нэртэй
архитай ирээд бид гурав хувааж уусан. Хэсэг ууж байгаад Цоомоо яваад өгсөн. Үлдсэн архийг бид гурав хувааж уусан. С ах нэг юм яриад манай нөхрийн уурыг хүргзсэн. Манай нөхөр зүүн талын шанаа руу нь 2-3 удаа алгадсан. Тэр үед С ах гэрээс гараад шууд Цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдүүлэг/хх 13-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №119 дугаартай дүгнэлтэд:

"ТН.Сын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу,
баруун хацар, эрүү, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх, уруулын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. З.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэжээ /хх 18/ зэрэг болно.

Шуугдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Иргэн Н.Сын эрүүл мэндэд хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан
2018.12.03-ны өдрийн 119дугаартай шинжээчийн дүгнэлтийн:

Хэсэг газрын үзлэгт: уруулын дотор салстад 2x3 см хөх ягаан өнгийн цус
хуралттай, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу нилэнхүйдээ овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт 0,5x1 см хүрэн улаан өнгийн язарсан шархтай, цээжний зүүн дээд хэсэг овойж хавдсан, 3x5 см ягаан өнгийн цус хуралттай болох нь тогтоогдож дээрх гэмтлүүдээс дүгнэлтээр: Н.Сын биед үүссэн баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх, уруулын цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, ШЭГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар 
сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ.

Дээрх гэмтлийг шүүгдэгч Б.А учруулсан болох нь хохирогч Н.Сын өгсөн: "...найзыгаа явсны дараа намайг муухай харлаа гээд миний нүүр рүү нилээн олон удаа цохисон. Тэгэхээр нь би гарч гүйгээд цагдаа руу явж байтал эхнэр Жавзаа нь хойноос гарч ирээд надаас уучлалт гуйгаад аргадаад байхаар нь буцаад өрөө рүүгээ орсон чинь дахиад намайг газар унагаагаад зодож эхэлсэн. А намайг гараараа нүүр рүү олон удаа цохисон. Хөлөөрөө цээж рүү 2-3 удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх 10-11/, Гэрч Д.Жгийн өгсөн: "...С ах нэг юм яриад манай нөхрийн уурыг хүргэсэн. Манай нөхөр зүүн талын шанаа руу нь 2-3 удаа алгадсан. Тэр үед С ах гэрээс гараад шууд Цагдаагийн байгууллагад ирсэн" гэх мэдүүлэг /хх 13-14/, шүүгдэгч Б.Аын шүүх хуралдаанд өгсөн: "Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 00 тоотод иргэн Н.Сыг
муухай харлаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Хохирогч
Н.Сын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Б.А учруулаагүй байна
гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Н.Сын "Би Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлж өгнө үү" гэх /хх 45/ хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариүцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэрэг шүүхэд иржээ.

Торгуулын ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг
харгалзан оногдуулах бөгөөд шүүгдэгч Б.А нь өөрт ногдох хөрөнгө байхгүй,
орцны үйлчлэгч хийж сард 150 000 төгрөгийн цалин авдаг. Өөр орлого байхгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг
нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд түр оршин суудаг тул түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянгол Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст эдлүүлэхийг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хориогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Баянгол дүүргийн Засаг даргын
тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

б.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ