Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0536

 

Ч.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-, Ч- дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-, гуравдагч этгээд Э.Б-, В.Б-, П.Х-, Д.Б-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.М- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Ч- дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2002 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ч- дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2002 оноос эхэлж тус дүүргийн 8 болон 9 дүгээр хороонд газар эзэмших эрх олж авсан бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэдэг нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас харагдана. Гэтэл тус газар дээр гэрчийн мэдүүлэгт дурдсанаар 2002 оны 05 дугаар сараас эхэлж гуравдагч этгээдээр татагдаад байгаа нэр бүхий иргэд бууж эхэлсэн. Энэ тухай мэдээд нэхэмжлэгч Ч- дүүргийн Засаг даргад газар чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Газар чөлөөлөх талаар нэр бүхий иргэдэд мэдэгдэл хүргүүлж байсан гэдгийг гэрч мэдүүлсэн. Гэвч гуравдагч этгээд нар хүлээж аваагүй гэж тайлбарладаг. 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ч- дүүргийн Засаг дарга А/171 дүгээр захирамжийн дагуу нэр бүхий 5 иргэнд газар олгосон байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг 2 захирамжийн дагуу 6 хүний нэр дээр давхардуулан олгосон. Ч- дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслээд 2013 онд Нийслэлийн Засаг даргаас А/582 дугаар захирамж гарсан. Бусдын газар дээр давхардсан гэдэг үндэслэлээ Нийслэлийн Засаг дарга Ч- дүүргийн Засаг даргын захирамж гарсан тул Ч.Н-ын мэдээллийг мэдээллийн сангаас хассан гэж тайлбарладаг. Ч.Н- газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж, газраа ашиглаж байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тиймээс 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байнагэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хариу тайлбар болон холбогдох материал ирүүлэхэд иргэн Ч.Н-ын эзэмшиж байсан газар түүний эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар тус газрыг нэр бүхий 3 иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тодорхой болж байна. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газарт Дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж байна. Иймд Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжийн иргэн Э.Б-, В.Б-, П.Х-, Д.Б- нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч- дүүргийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар иргэн Ч.Н-т 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дараа нь буюу 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Н- нь Нийслэлийн газрын албанд нийслэлийн захирамж гаргуулах хүсэлт гаргасныг техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжаар Ч- дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлээр иргэн Ч.Н-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон юм. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Ч- дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ч.Н- нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газраа 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 746 дугаар захирамжийн дагуу үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв талбай бүхий гэрчилгээгээр баталгаажуулж авсан байдаг. Иргэн П.Х- /8 дугаар хороо, Сангийн 1-3 тоот, 514 м.кв/, Д.Б- /8 дугаар хороо, Сангийн 1-4 тоот, 400 м.кв/, В.Б- /8 дугаар хороо, Сангийн 1-5 тоот, 700 м.кв/, Э.Б- /8 дугаар хороо, Сангийн 1-6 тоот, 700 м.кв/ нар нь тус дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байна. Иргэн Ч.Н-т олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 тоот захирамжаар хүчингүй болгосон байдаг. Иймд иргэн Ч.Н- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. Хариуцагч Ч- дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2012 онд Ч- дүүргийн Засаг даргын А/171 дүгээр захирамжаар тухайн нутаг дэвсгэрт оршин сууж газар эзэмших хүсэлтээ гаргасан 25 иргэдэд эзэмшил газраа баталгаажуулах захирамж гаргасан. Уг газар нь байршлын хувьд Ч- дүүргийн 8 дугаар хороо Сангийн 1-2, 1-4, 1-5, 1-6 гэсэн газарт байсан бөгөөд захирамж гарч баталгаажуулсан. Эдгээр иргэд Ч.Н-ын газар эзэмших эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын Ч.Н-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж болох 2010 оны 746 дугаар захирамжид Ч- дүүргийн 9 дүгээр хороо гэж заасан тул Ч.Н-ын газар эзэмших эрхийг эдгээр иргэд зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэл нь Ч- дүүргийн Засаг даргын 2002 оны 60 дугаар захирамж бөгөөд Ч- дүүргийн Засаг даргын 60 дугаар захирамж нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газрын байршил, кадастрын зураг гарч ирээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гуравдагч этгээд нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ч- дүүргийн 8 дугаар хорооны иргэн П.Х-, Д.Б-, В.Б-, Э.Б- бид нар энэ газартаа 2002 оноос хойш одоо болтол амьдарч байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн маргаан болон нэхэмжлэх ирж байгаагүй байхад иргэн Ч.Н- давхцал байхгүй эзэмшиж байсан гэж бичсэн байсан. Иргэн Ч.Н- нь уг газрыг эзэмших эрхийг 2010 оны 10 дугаар сарын 27-нд авсан гэх боловч мэдээллийн санд тийм мэдээлэл байхгүй. Мөн 8 дугаар хороонд бүртгэл байхгүй байхад энэ хүн яагаад энэ газрын эзэн болох гээд байгаа юм бэ. Бид 2012 онд газрын эзэмшлийн гэрчилгээгээ авах гээд дүүргийн газрын албанд бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд иргэн Ч.Н-ын тухай нэг ч удаа ярьж байгаагүй болон бидэнд албан тоот ирж байгаагүй. Иргэн Ч.Н-т 8 дугаар хороо биш 9 дүгээр хорооны газрын кадастрын зураг гарч ирдэг. Гэтэл яагаад 9 дүгээр хорооны газар байтал 8 дугаар хорооны газрыг авах гээд байгаа юм бэ. Энэ газарт бид 12 жил амьдарсан байтал Ч.Н- бүртгэлгүй байж худал яриад байна. Иймд жирийн иргэн бидний газрыг буцаан олгоно уу гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжийн иргэн Э.Б-, В.Б-, П.Х-, Д.Б- нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн шаардлага бүхий Ч.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Н- болон түүний өмгөөлөгч Ө.Э- нар давж заалдах гомдолдоо:Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуулийн дагуу гарсан эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Шүүх аливаа маргаанд хөндлөнгийн байр оуурьтайгаар оролцох үндсэн зарчимтай. Үүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж тодорхойлж өгсөн.

Иргэн Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлага өмнө дурдсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/582 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны А/171 тоот захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх юм.

Шүүхийн зүгээс дээрх маргаан бүхий захиргааны актуудад үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж шийдвэрээ гаргах зарчимтай.

Тус маргааны хүрээнд хэргийн бусад оролцогчдоо сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага зэрэг өөр бусад маргаан бүхий захиргааны актыг хууль буо гэж үзэн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гаргаж тавиагүй.

Гэтэл шүүх нэхэмжлэгч Ч. Н-ын газар эзэмших эрх хүлээн авсан 2002 оны Ч- дүүргийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 60 тоот, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 746 тоот захирамжийг өөрийн санаачлагчаар маргаан бүхий захиргааны акт болгон түүний хууль зүйн үндэслэлийг хянах хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрээ гаргажээ.

Нэхэмжлэгч захиргааны байгууллага хууль бус шийдвэрийг хянуулахаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчийн мэдүүлсэн маргаан бүхий захиргааны актыг бус эргээд нэхэмжлэгчийн өөрийн газар эзэмших эрх хүлээн авсан захирамжийг буруутгах үндэслэлийг шүүх хайж энэ бүхэлдээ энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаарзүйлийн 3.1-д заасан иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг шүүх зөрчиж байна.

Хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хамгаалахаас татгалзаж Газрын тухай хууль тогтоомжийг бүхэлд нь үгүйсгэжээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч иргэн Ч.Н- нь маргааны хүрээнд хөндөгдөж буй газрын 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ч- дүүргийн Засаг даргын 60 тоот захирамжаар хууль ёсоор эзэмших эрх нь үүссэн байдаг.

Дээрх захирамжийн дагуу Ч.Н-т газар эзэмших эрх үүссэнээс хойш газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаас урьтаж түүний эзэмшил газар дээр гуравдагч этгзэдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцоон нэр бүхий иргэд түүний газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр гэр барин бууж улмаар хашаа хатгаж эхэлсэн.

Ч- дүүргийн Засаг дарга Ч.Н-т газар эзэмших эрх олгох үед тухайн газарт дээрх иргэд суурьшаагүй байсан бөгөөд түүнд эзэмшүүлсний дараа суурьшиж эхэлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Иргэн Ч.Н- газрын тухай хуульд зааоны дагуу өерийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж газраа зориулалтын дагуу эзэмших боломж олгож өгөх талаар эрх бүхий төрийн байгууллага болох тухайн үеийн дүүргийн газрын албанд хандсан бөгөөд Газрын албанаас хууль тогтоомжид заасны дагуу тус иргэдэд албан мэдэгдэл хүргүүлоэн боловч иргэд эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг хүлээн аваагүй биелүүлээгүй байдаг.

Гуравдагч этгээдүүд төрийн өмчлөлийн газрын өмчлөгч, түүнээс хууль ёсоор эзэмших эрх олж авсан эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын газрын тухай холбогдох хууль тогтоомж, газар өмчлөгч эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүгдийг зөрчин тус газар дур мэдэн бууж суурьшсан буруутай үйлдэл үйл ажиллагаа хийсэн гуравдагч этгээдүүдийн үйлдэл энэхүү маргаан гарах гол үндэслэл болсон гэдгийг гэрч мэдүүлгээрээ нотолдог.

Дээрх хууль бус үйлдэл үйл ажиллагааг хожим Дүүргийн Засаг дарга зөвтгөн хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг зөрчин дээрх гуравдагч этгээдүүдэд емнө өөрийн шийдвэр, дээд шатны байгууллагын шийдвэрээр хууль ёсоор бусдад эзэмшүүлсэн газраа дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байхад бусдад эзэмшүүлэхээр захиргаа илт хууль бус шийдвэр үйл ажиллагаагаараа зөвтгөсөн.

Харин энэ талаар иргэн шүүхэд мэдүүлж нэхэмжлэж газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар хандахад шүүх мөн л бурууг зөвтгөсен буруу үйлдлийг хамгаалсан шийдвэр гаргажээ.

Шүүхээс Ч.Н-ыг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэх дүгнэлтийг шийдвэрээрээ хийсэн байна. Үүнд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг хэсэгчлэн иш болгохдоо "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэх урьдач нөхцөлийг орхигдуулан хэрэглэсэн байна. Бусдын хууль бус эзэмшил ашиглалтад байсан газрыг иргэн хэрхэн яаж зориулалтын дагуу эзэмшиж ашиглах билээ.

Шүүх хариуцагчийг зөвтгөхдөө түүний гаргасан маргаан бүхий захиргааны актад үндэслээгүй нөхцөл болох "газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй" гэх үндэслэлийг зааж нэрлэж нэхэмжлэгчийг буруутгаж шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын ажлыг өмнөөс нь хийжээ.

Мөн шүүхээс "нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт 2002 онд гаргах үедээ байршлаа тодорхой гаргаж өгөөгүй, бодит байдал дээр газрын байршил нэхэмжпэгчийн газрын эзэмшлийг тодорхойлох бичгүүд зөрүүтэй бичигдсэн, нэхэмжлэгч эзэмшил газраа өөрийн мэдэлд байлгаагүй, зориуЛалтын дагуу ашиглаагүй, хамгаалах арга хэмжээ аваагүй байдлаас шалтгаалж Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 746 тоот захирамжаарнэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа нэхэмлэгчийн хүсэлт гаргасан байршилд гуравдагч этгээд 4 иргэнд суурьшил үүсгэгдсэн эсэхийг нягтлан шалгаагүйтэй холбоотой энэхүү давхцал үүссэн тогтоогдож байна"гэж дүгнэжээ.

Ч.Н-ыг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, мэдэлдээ байлгах, хамгаалах арга хэмжээ авах бололцоог гуравдагч этгээдүүд өөрсдийн хууль зөрчсөн үйлдэрээ хаасныг гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог.

Мен Ч.Н-ын эзэмшил газар нь гуравдагч этгээдүүдийн одоо хууль бусаар сууршиж байгаа байрлалд болох нь 2010 онд бус харин 2002 онд газар эзэмших эрх үүсэх үед тодорхой байсан нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, геодизи зураг зүйн төвийн тодорхойлолт бусад бичгийн нотлох баримт тогтоогдоно.

Дээрх нотлох баримтууд тодорхой байхад шүүх тус байршил анх 2010 онд газар эзэмших эрх үүсэн мзтээр дүгнэлт хийжээ. Мөн 2010 оны Нийслэлийн Засаг даргын захирамж шинээр газар эзэмших эрх олгоогүй харин өмнө 2002 оны дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх бүхий газрыг туо зориулалтын дагуу буюу үйлчилгээний зориулалтаар ашиглах болоход Нийслэлийн Засаг даргын захирамжтай байхыг шаардаж эхэлсэнтэй уяалдуулан дахин баталгаажуулж байгаа арга хзмжээ болно.

Шүүх дүгнэлт хийхдээ "Ч- дүүргийн өмч, газрын харилцааны газраас "газрын байршилыг харуулсан кадастрын зураг, бусад баримт бичиг бүхий газрын хувийн хэрэг"-ийг шаардсан боловч "архивд байхгүй" гэсэн хариу өгсөн гэх үндэслэлээр тухайн бичиг баримт анхнаасаа үйлдэгдээгүй гэх өрөөсгөл дүгнэлтийг шууд хийсэн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3."эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улоын бүртгэлд бүртгэх" 23.4.4."газрын мэдээллийн санг эрхлэх" Архивын тухай хуулийн 22.1.2.баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах; нь Дүүргийн газрын албаны үүрэг.

Тус байгууллага хуулиар хүлээоэн үүргээ биелүүлээгүй мэдээллийн сангэрхлэж, архивын бүрэн бүтэн байдлыг хадгалаагүйн үр дагавар иргэн хүнд тусах ёсгүй. Иргэн Ч.Н- нь тухайн цаг хугацаанд бүх бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж. газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан түүнтэй холбогдох баримтууд Ч- дүүргийн газрын албанд байгаа гэж тайлбарладаг боловч туо хэрэг дээр хариуцагчаар орж байгаа Ч- дүүргийн Заоаг дарга, түүний харьяа байгууллагын зүгээс "Архивд мэдээлэл байхгүй" гэх тайлбар өгч хэрэгт чухал ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна.

Үүнийг Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийнхээ дагуу мөрдөн шалган тогтоогүй атлаа "үнэн зөв, бүрэн дүүрэн хэмээн дүгнэж өөрийн гаргаж буй шийдвэртээ үндэслэжээ"

Маргаан бүхий захиргааны хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг шийдвэрээрээ тогтоогоогүй.

Нэхэмжлэгч хоёр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан.

1.   Ч.Н- Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн А/582 тоотзахирамжийг хүчингүй болгуулах,

2.   Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын А/171 дүгээр захирамжийн иргэн Э.Б-, В.Б-, П.Х-, Д.Б- нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл

Нийслэлийн Засаг дарга өөрийн захирамжийг Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 сард А/171-д үндэслэн гаргасан гэдгээ хариу тайлбар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарласан. Иймээо Ч- дүүргийн Засаг даргын А/171 тоот захирамж нь хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шүүхээс нэн тэргүүнд дүгнэж тогтоох ёстой.

Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 тоот захирамж ньөөрийн 2002 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 60 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 тоот захирамжуудаар иргэн Ч.Н-т эзэмшүүлсэн газрыг тэдгээр хүчин төгөлдөр үйлчлэж байх хугацаанд нэр бүхий 5 гуравдагч этгээдүүдэд давхардуулан эзэмшүүлзхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт юм.

Шүүхээс Газрын тухай хуулийн энэ заалтыг Ч- дүүргийн засаг дарга дээрх захирамжаараа зөрчөөгүй гэж дүгнэж байгаа үндэслэлийг дурдаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн түрүүнд тогтоох, хамгийн их ач холбогдолтой маргаан бүхий захиргааны акт нь дээрх Ч- дүүргийн Засаг даргын А/171 тоот захирамж юм. Тус маргаан бүхий захиргааны акт хууль тогтоомж зөрчөөгүй гэдэг нь тогтоогдвол түүнд үндэслэн шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын А/582 дугаар захирамж зөвтгөгдөх боломжтой юм.

Гэтэл шүүхийн шийдвэрт Ч- дүүргийн Засаг даргын А/171 тоот захирамж яагаад илт хууль бус захиргааны акт биш бөгөөд хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзоэн талаар ямар ч үндэслэл, баримт, тайлбарыг дурдаагүй энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх дээрх байдлаар холбогдох хуулийн үндэслэлгүйгээр бие даасан маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" зарчмыг зөрчжээ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2015оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 491 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрийн Тогтоох нь хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ...миний бие Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар захирамжийн дагуу Ч- дүүргийн 9 дүгээр хороонд 1000 м.кв газрыг эзэмших эрхтэй байтал 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, энэ тухай надад албан ёсоор мэдэгдээгүй, түүнчлэн миний газар эзэмших эрх хүчин төгөлдөр байхад Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар тус газрыг иргэн Э.Б-, В.Б-, П.Х-, Д.Б- нарт эзэмшүүлсэн... гэж, хариуцагч нараас Ч- дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Ч.Н-т тус дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газар эзэмшүүлсэн бөгөөд уг газар нь бусдын эзэмшил газартай давхацсан гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/582 дугаар захирамжаар иргэн Ч.Н-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрыг өөрийн эзэмшил газар гэж байгаа боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газрын байршил, кадастрын зураг гарч ирээгүй... гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх нь гуравдагч этгээдүүдээс өмнө үүссэн хэдий ч газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрхээ бодит байдал дээр хэрэгжүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь,

Нэхэмжлэгч Ч.Н- нь тус дүүргийн 9 дүгээр хороонд үйлчилгээний зориулалттайгаар 1000 м.кв газрыг Ч- дүүргийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар эзэмшсэн байх бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ...Ч- дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ... газрыг нийслэлийн газрын гэрчилгээ болгож өгнө үү гэж Нийслэлийн газрын албанд гаргасан түүний хүсэлт[1]-ийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжаар түүнд Ч- дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг нь баталгаажуулсан, харин 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ[2] байгуулжээ.

Харин Ч- дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах нэхэмжлэгчийн надад олгогдсон газар гэж маргаж буй газарт 2002-2012 он хүртэл амьдарч байсан гэх иргэн Э.Б-, В.Б-, П.Х-, Д.Б- нар нь өөрсдийн амьдарч буй газраа эзэмшихээр 8 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан Ч- дүүргийн газрын алба, Засаг даргад өргөдөл гаргаснаар Ч- дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар тэдгээр иргэдэд тус газрыг эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч нь Ч- дүүргийн 9 дүгээр хороонд газар эзэмшихээр хүсэлт гаргасан, мөн газар эзэмших эрх олгосон 2002 оны 60 дугаар захирамжид газрын байршлыг 9-р хороонд гэж заасан байхад дүүргийн Засаг даргын 2012 оны 171 дүгээр захирамжаар гуравдагч этгээдүүдийн эзэмшилд олгогдсон газрыг өөрийн эзэмшил газар гэж маргах боловч 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших гэрчилгээг шинээр гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй, эзэмшил газрын байршлыг тодорхойлуулж, кадастрын зураг гаргуулаагүй, газар эзэмших эрхээ бодитоор хэрэгжүүлэхээр захиргааны байгууллага, албан тушаалтанд Х-гүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан гомдол, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь 2002 онд газар эзэмших эрх үүссэн гэж, харин гуравдагч этгээдүүдээс маргаан бүхий захирамжуудад заагдсан газарт 2002 оноос суурьшиж, улмаар хууль журмын дагуу эзэмшихээр хүсэлт гаргаснаар газар эзэмших эрх олгогдсон гэж маргаж буй энэ тохиолдолд шүүх холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт тулгуурлан дүгнэлт хийж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн аль алиных нь газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул ... шүүх нэхэмжлэгч Ч.Н-т газар эзэмших эрх олгосон Ч- дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг өөрийн санаачлагаар маргаан бүхий захиргааны акт болгон түүний хууль зүйн үндэслэлийг хянасан... хууль ёсоор газар эзэмшигчийн эрхийг хамгаалахаас татгалзсан... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүх Ч- дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Ч.Н-т газар эзэмших эрх олгосон Ч- дүүргийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамж болон түүний газар баталгаажилтын хувийн хэргийг удаа дараа шаардсан байх боловч дүүргийн газрын албанд уг баримтууд хадгалагдаагүй талаар хариуцагчаас мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчид 2002 онд газар эзэмших эрх олгогдсон байх хэдий ч тухайн үед байгуулсан газар эзэмших гэрээ, газрын байршлын кадастрын зураг зэрэг газар эзэмшилтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаагүй, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл тус газрыг нэхэмжлэгч Ч.Н- бодитоор эзэмшиж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ч- дүүргийн өмч газрын харилцааны газраас газрын байршлыг харуулсан кадастрын зураг, бусад баримт бичиг бүхий газрын хувийн хэргийг шаардсан боловч архивт байхгүй гэсэн хариу өгсөн гэх үндэслэлээр тухайн бичиг баримт анхнаасаа үйлдэгдээгүй гэх өрөөсгөл дүгнэлтийг шүүх шууд хийсэн... гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана,   32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг,   34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан байна.

Ч- дүүргийн Засаг даргын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н-т тус дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газар эзэмших эрх үүссэн, харин Газрын тухай Монгол Улсын хууль 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дагаж мөрдөгдсөн байна. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлээгүй, газар эзэмших гэрээ байгуулж, газрын байршлын зургийг гаргуулаагүй, эзэмшил газрыг бодитоор эзэмшиж ашиглаагүй, энэ талаар эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд Х-гүйн улмаас анх 2002 онд үүссэн гэх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр хадгалагдаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхээ шинэчлээгүй түүний газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр гэж үзэж баталгаажуулсан Ч- дүүргийн Засаг даргын 2010 оны 746 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/582 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасантай тус тус нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Ч- дүүргийн Засаг дарга 2012 оны А/171 дүгээр захирамжаар тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 2002 оноос эхлэн оршин сууж бодитоор ашиглаж байсан газраа эзэмшихээр хуульд заасан журмын дагуу хандсан хүсэлтүүдийг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байх тул гуравдагч этгээдүүдийн газар эзэмшлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүссэн, баталгаажсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүссэнээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх, энэ үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох нь хэсэгт маргаан бүхий захирамжуудын үндэслэлд хамаатуулан Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг оновчтой хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан... гэснийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 37 дугаар тал