Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал,   

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох эрүүгийн *******010000000690 дугаартай хэргийг *******0************** оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........... оны .......... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,.......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг ................. тоот хашаанд түр амьдарч байгаа гэх, *******01******* оны 1******* дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *******017 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.*******, 147 дугаар зүйлийн 147.******* дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Х-ийн  Э  /РД:..................................../.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь *******  , *******  нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж *******0*******0 оны 4 дүгээр сарын *******6-ны шөнийн ************** цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо *******гийн ******* дугаар гудамжинд хохирогч Г.*******ийг хавсарч унагаан, гэдэс рүү нь өшиглөн хүч хэрэглэж Самсунг жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 84,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Эрүүгийн *******010000000690 дугаартай хавтаст хэргээс:

*******0*******0 оны 4 дүгээр сарын *******6-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

*******0*******0 оны 4 дүгээр сарын *******8-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/

Дамно ХХК-ийн ХУ*******-*******0-*******90 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6510 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 4*******-43 дахь тал/

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0*******0/ШЦ/787 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн *******30-*******40 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч *******  нь *******  , *******  нартай бүлэглэн *******0*******0 оны 4 дүгээр сарын *******6-ны шөнө ************** цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, *******гийн ******* дугаар гудамжинд хохирогч Г.*******ийг хавсарч унагааж гэдэс рүү нь өшиглөн хүч хэрэглэж “Самсунг жи-7” маркийн гар утсыг дээрэмдэж 84,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

*******0*******0 оны 4 дүгээр сарын *******6-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ******* дугаар гудамжны ертөнцийн зүгээр баруун талд байх гудамжны үзүүрт дээрэмдүүлсэн гэх Г.Д  нь 40 орчим насны эрэгтэй хүн хэрэг учрал болсон гэх газрыг заасан...” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/  

 

*******0*******0 оны 4 дүгээр сарын *******8-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Тус бичлэгт 3 сэжигтэй этгээд бичигдсэн байхад нэг хар малгайтай, жинсэн яктай, жинсэн өмдтэй, хар цамцтай, цүнх үүрчихсэн, хоёр дахь улаан малгайтай хар юүдэнтэй цамцтай, жинсэн өмдтэй, гурав дахь нь хар юүдэнтэй цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, хар масктай явж байв...” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

 

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтад өгсөн: “…*******0*******0 оны 04 дүгээр сарын *******6-ны өдөр манай ээж Эрдэнэтээс ирчихсэн манайд байсан. Ээжийн даралт  ихсээд байна гэхээр нь би даралтын эм аваад ирье гээд эмийн сан орохоор гарсан. Би эмийн сангаас ээжид даралтны эмээ авчихаад буцаад гэр рүүгээ явж байхад  араас нэг залуу зүүн мөрнөөс татахаар нь эргээд хартал заамдаж аваад зүүн талын нүдний хажууд цохисон.Тэгтэл би газар унасан. Тэр залуучуудын нэг нь пизда минь давраад байгаарай гээд гэдэс рүү 1 удаа өшиглөөд гарт байсан утсыг маань аваад яваад өгсөн. .. Тухайн үед хар цамцтай цагаан өмдтэй залуу миний цээж рүү өшиглөсөн. Нэг өндөр шар нөхөр байсан тэр нь намайг цохисон.Тэгээд нөгөөдөх нь миний утсыг авсан. Миний утсыг авсан залуу ямар хувцастай байсныг нь би мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/     

 

Дамно ХХК-ийн ХУ*******-*******0-*******90 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг жи-7 маркийн гар утсыг 84.000 төгрөгөөр үнэлсэн...” /хавтаст хэргийн 35 дахь тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******0*******0 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6510 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: Г.Д биед гэмтэл тогтоогдсонгүй /хавтаст хэргийн 4*******-43 дахь тал/

 

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******0*******0 оны 4 сарын *******8-ны өдөр Энканто тауны баруун талд ******* , *******   нарын хамт байхад гартаа пиво барьчихсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Тэр хүн хажуугаар өнгөрөхдөө “өдий жаахнаасаа архи уугаад архичин пизданууд” гэхээр нь *******   араас нь очоод хавсарч унагаахаар нь би нэг удаа өшиглөсөн.  Ц.Мөнхсайхан гарт нь байсан утсыг булааж аваад бид 3 зугтсан. Тэгээд тэр өдөр Яармагийн нэгдүгээр буудалд Алтай гэх эгчийнд хоносон. Маргааш нь Вива сити орж Өлзий нэртэй супермаркетад уг гар утасыг 35,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******* г бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.   

 

           Шүүгдэгч ******* тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ******* , *******   нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0*******0/ШЦ/787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар *******  ыг 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ******* ыг ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.  /хавтаст хэргийн *******30-*******40 дэх тал/

 

Иймд шүүгдэгч ******* г бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч ******* г бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

                 Шүүхээс шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь төрөлхийн өвчтэй зэрэг ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

                 Монгол Улсын Их хурлаас *******0*******1 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*******-д “*******0*******1 оны 6 дугаар сарын *******4-ний өдрийн *******4 цаг 00 минутаас өмнө *******015 оны 1******* дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч *******  нь *******0*******0 оны 4 дүгээр сарын *******6-ны шөнө ************** цаг 30 минутын орчимд гэмт хэрэг үйлдсэн тул уг хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан ******* жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч *******  нь *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны өдрийн *******0**************/ЦХШЗ/57 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих тухай /хавтаст хэргийн **************3 дахь тал/, *******0************** оны 03 дугаар сарын *******3-ны өдрийн *******0**************/ЦХШЗ/57б дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг сунгасан ба /хавтаст хэргийн *******44 дэх тал/ *******0************** оны 5 дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл 68 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* гийн цагдан хоригдсон 68 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан ******* жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, ******* гийн биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар ************** хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* д мэдэгдэх нь зүйтэй.

 

           Хохирол төлбөрийн талаар:   

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

                Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д 84.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн *******   нь уг хохирлыг нөхөн төлсөн байна. /хавтаст хэргийн *******37 дахь тал/  Иймд шүүгдэгч ******* г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1*******, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Х-ийн  Э г бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

  

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г ******* жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан ******* жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан ******* жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс /Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг / гарахыг хязгаарласугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* гийн цагдан хоригдсон 68 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан ******* жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, ******* гийн биечлэн эдлэх ялыг 1 жил, 9 сар, ************** хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.   

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.    

 

8. Шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.           

 

  

 

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР