| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0391/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/384 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/384
2020 04 23 2020/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч /хохирогч/ А.А (өөрөө өөрийгөө өмгөөлж),
Шүүгдэгч /хохирогч/ Л.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж)
Шүүгдэгч Н.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2009 00328 0474 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч Л.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой тус газарт нь хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч Т.Түмэн-Өлзийгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Хохирогч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Л.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч Л.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой тус газарт нь хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч Т.Түмэн-Өлзийгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Л.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Очир бид хоёр гадаа үүд рүү гарсан чинь нэг залуу /А гэсэн/ гадаа зогсож байсан. Тэгээд Очиртой маргалдах гээд байхаар нь би цаашаа яв гээд түлхсэн чинь миний эрүүн тус газар гараараа 2 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Тэгээд над руу ойртоод ирэхээр нь би толгойг нь гараараа уургалж аваад газар нүүрээр нь унагаасан. Тэгэхэд тэр залуугийн нүүрэн гэмтэл учирсан байх. Тек дээр маргалдаж байхад Түмэн-Өлзий салгах гээд дундуур орсон чинь шар өнгийн куртиктэй, урт үстэй залуу Түмэн-Өлзийгийн хамар руу гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гадаа нэг залуу Б руу дайраад байхаар нь би урдаас нь бэлхүүсээр нь тэврээд авсан чинь миний толгойг уургалж аваад хойшоо унахдаа миний толгойг /нүүрээрээ газар мөргөж/ нуруун доороо хийгээд унасан. Тэр үед энэ гэмтлүүд учирсан... миний толгойг уургалж газар унагаасан залуугийн зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч Т.Түмэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд текний хажууд бөөн бужигнасан юм болж байхаар нь дундуур нь ортол шар өнгийн цамцтай /Б гэсэн/ залуу шууд миний хамар руу гараараа 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Б.Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Гараад хэнийг нь мэдэхгүй бие биенээ түлхэлцээд байсан. Тэр дунд би газар унасан. Яагаад унасан гэдгээ мэдэхгүй байгаа, тухайн үед би согтолттой байсан. Унахдаа л эвгүй унасан байх, бусдаар намайг цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “...гадаа нэг залуу /нэр нь Га гэсэн сүүлд нэрийг нь мэдсэн/ Б руу дайраад байхаар нь би зүүн шанаа руу нь гараараа 2 удаа цохиод...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “...над руу ойртоод ирэхээр нь би толгойг нь гараараа уургалж аваад газар нүүрээр нь унагаасан. Тэгэхэд тэр залуугийн нүүрэнд гэмтэл учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “...Тэгтэл хажуу талаас үл таних залуу Болдсайхан руу хараалын үг хэлээд байсан. Тэр залууг зөөгч түлхээд өрөөнд нь оруулсан чинь 7-8 залуу гараад ирсэн. Тэгээд бөөн бужигнасан юм болоод би нүдний шилтэй залууг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1426 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1548 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №1582 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Л.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч А.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, хохирогч Л.Гын хүсэлт /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Л.Гын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Аийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1462 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч Л.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой тус газарт нь хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч А.Аийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Гын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1528 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вип караоке үйлчилгээний газрын гадна талд хохирогч Т.Түмэн-Өлзийгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1582 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч Л.Г, А.А, шүүгдэгч Н.Б нар нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хоорондоо харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдог тогтоогдсон байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Г, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хоорондоо эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан болохыг дурдаж байна.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн алиндаа гомдол, саналгүй талаараа дурдаж, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул тэдгээрийн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогчтой сайн дураараа эвлэрсэн/, гэм буруугаа хүлээн мэдүүлж буй шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн үеийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу прокурорын саналын хүрээнд торгуулийн шийтгэх боломжтой гэж үзлээ.
Ингээд шүүгдэгч Л.Г, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг хүрээнд тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр, шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр тус бүрийг торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.
Гурав. Бусад асуудлаар.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Г, Н.Б, А.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Л-ийн Га, Ш овогт Н-ийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Н.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 450.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Г, Н.Б, А.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Н.Б, А.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г, Н.Б, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР