| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0455/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/485 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/485
2022 05 09 2022/ШЦТ/485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: Э.Б нар оролцсон эрүүгийн 2109015910605 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х овогтой Б.Ж,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “ЮБ” тауны 37 дугаар байрны гадна иргэн Б.С-д “би асуудал орсон байгаа, найз охиных нь найз охиныг 10 банди нар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Дараа нь би уулзаад уурандаа нэг бандийг хутгалсан, ар гэрийнхэн нь мөнгө нэхсэн тохиролцоод 36.000.000 төгрөг өгөхөөр болсон. Эхний ээлжинд 8.000.000 төгрөг өгөх ёстой, надад туслаач гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 150.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5664138711 дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Зайсан хилл” төвд иргэн Б.С уулзаж байхдаа “Би Ариунболорт өртэй, Орос явахаас нь өмнө мөнгийг нь өгнө” гэж хуурч 100 ам долларыг бэлнээр авсан, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “ЮБ” тауны 37 дугаар байрны гадна мөн түүнд хандаж “мөнгө хэрэг болоод байна, чи компьютероо өгчих, ломбарданд тавьж байгаад 2-3 хоногийн дараа буцаагаад аваад өгье” гэж хуурч түүний эзэмшпийн “Майкбүүк эйр” /Масbоок Аiг/ 2019 оны загвар ягаан өнгөтэй нөүтбүүкийг авсан, 2021 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э Ж.Ж” эмнэлгийн оффисын урд байрлах “Т М” гэх нэртэй дэлгүүрт иргэн Б.С-ийг ажил дээрээ ажиллаж байхад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна, чи надад чадахаараа зээлээч, би аваад удаахгүй өсгөөд өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 5.435.500 төгрөг, мөн Макбүүк эйр” /Масbоок Аir/ 2019 оны загвар ягаан өнгөтэй нөүтбүүк зэрэг өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү”...гэв.
Эрүүгийн 2109015910605 дугаартай хэргээс:
Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 28-29, 32 дугаар хуудас/,
Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн хуудас/,
"Д" ХХК-ны 2021 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн СБ1-21-1791 дугаартай тайлан /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Хохирогч Б.С, яллагдагч Б.Ж нарын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 44- 46 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Ж-гийн Хаан банкны 5664138711 дугаартай дансны хуулга /хх-ийн 64-69 дүгээр хуудас/,
Хохирогч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн 419039736 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас Б.Ж-гийн эзэмшлийн "Х" банкны 5664138711 дугаарын дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Хохирогч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн 5029668888 дугаартай Хаан банкны данснаас Б.Ж-гийн эзэмшлийн Хаан банкны 5664138711 дугаарын дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн баримт, Б.Сийн фейсбүүк чатаар Б.Ж-тай харилцсан талаарх баримтууд /хх-ийн 78-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “ЮБ” тауны 37 дугаар байрны гадна иргэн Б.С-д “би асуудал орсон байгаа, найз охиных нь найз охиныг 10 банди нар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Дараа нь би уулзаад уурандаа нэг бандийг хутгалсан, ар гэрийнхэн нь мөнгө нэхсэн тохиролцоод 36.000.000 төгрөг өгөхөөр болсон. Эхний ээлжинд 8.000.000 төгрөг өгөх ёстой, надад туслаач гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 150.000 төгрөгийг өөрийн "Х" банкны 5664138711 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Зайсан хилл” төвд иргэн Б.С уулзаж байхдаа “Би Ариунболорт өртэй, Орос явахаас нь өмнө мөнгийг нь өгнө” гэж хуурч 100 ам долларыг бэлнээр авсан,
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “ЮБ” тауны 37 дугаар байрны гадна мөн түүнд хандаж “мөнгө хэрэг болоод байна, чи компьютероо өгчих, ломбарданд тавьж байгаад 2-3 хоногийн дараа буцаагаад аваад өгье” гэж хуурч түүний эзэмшпийн “Майкбүүк эйр” /Масbоок Аir/ 2019 оны загвар ягаан өнгөтэй нөүтбүүкийг авсан,
2021 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Жи Жи” эмнэлгийн оффисын урд байрлах “Тhе Магкеt” гtх нэртэй дэлгүүрт иргэн Б.Сийг ажил дээрээ ажиллаж байхад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна, чи надад чадахаараа зээлээч, би аваад удаахгүй өсгөөд өгнө гэж хуурч 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5664138711 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 5.435 500 төгрөг, мөн Макбүүк эйр” /Масмоок Аir/ 2019 оны загвар ягаан өнгөтэй нөүтбүүк зэрэг өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.С-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних Ж-тай манай гэрийн гадаа уулзсан. Тэгээд надад хэлэхдээ би асуудал орсон байгаа. ... найз охиныхоо найз охиныг нь 10 банди нар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Тэгээд тэд нартай нь дараа нь Ж уулзаад уурандаа нэг бандийг нь хутгалсан гэж надад хэлсэн. Тэгээд хутгалуулсан хүүхдийнх нь ар гэрийнхэн мөнгө нэхсэн тохиролцоод 36.000.000 төгрөг өгөхөөр болсон. Эхний ээлжинд 8.000.000 төгрөг өгөх ёстой гэж тэгээд надаас туслаач гэж хэлээд 150.000 төгрөг зээлсэн. Тэгээд дараа нь 2021 оны 09 сарын 12-ны өдөр Ж манай найз А, Т нарын хамт Зайсан хилл-д кино үзэхээр явсан. Тэгээд тэнд байхдаа манай хамаатны өгсөн 100 ам долларыг мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Би Ариунболорт өртэй Орос явахаас нь өмнө мөнгийг нь өгнө гэж хэлээд надаас авсан 100 ам.доллароо А өгнө гэж хэлж байсан. Би өгсөн үгүйг нь мэдэхгүй. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа буюу 2021 оны 09 сарын 13-ны орчим Ж нь манай гэрийн ойролцоо ирж уулзсан. Тэгэхэд мөнгө хэрэг болоод байна чи компьютероо өгчих ломбарданд тавьж байгаад 2-3 хоногийн дараа буцаагаад аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн компьютероо гаргаж өгсөн. Тэгээд үүнээс хойш 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 10 цаг 34 минутын орчим сургалтын төлбөр болох 5.000.000 төгрөгийг Ж нь яаралтай мөнгө хэрэгтэй байна, чи надад чадахаараа зээлээч би аваад удаахгүй өсгөөд өгнө гэж хэлээд авсан. Тухайн мөнгийг би ажил дээрээ байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны 419039736 дугаартай данснаас Ж-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш би холбоотой байсан боловч надад хэлэхдээ одоохондоо өгөх боломжгүй байна уучлаарай гэж байсан. Тэгээд сүүлдээ таг алга болсон. Мөн миний компьютерыг авсны дараа миний компьютерт орсон байсан фейсбүүкийн чат руу орж өөртөө нь бичсэн байсан мессеж зурвасыг устгасан байсан. Б-н Ж гэдэг, Ж нь 2003 оны 07 сарын 07-нд төрсөн. Ж нь манай ангийн хүүхдийн найз нь, манай найз Ариунболорын найз залуу байсан. Одоо бол салсан. Тэгээд Ж нь БЗД-ийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, Консул тауэрын 8 давхарт лифтнээс буугаад зүүн иргээд эхний хаалга гэж манай найз А хэлсэн. Ж-гийн утасны дугаар нь 86600552 гэх дугаартай. ... өгсөн 100 ам.доллароо тухайн үеийн төгрөгийн ханшаар бодоод нийт Ж-д 5.435.500 төгрөг өгсөн. Мөн өөрийн компьютероо өгсөн 2020 оны 01 сард манай ах Италиас авч явуулж байсан. Монгол мөнгөнд 4.300.000 орчим төгрөгөөр авч байсан. Майкбүүк эйр /Масbоок Аir 2019 оны загвар ягаан өнгөтэй байсан. Одоо би өөрийн зөөврийн компьютероо 4.300.000 төгрөгөөр үнэлж байна. ...100 ам.долларыг бэлнээр өгч байсан. Харин 150.000 төгрөг болон 5.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 419039736 тоот данснаас Ж-гийн Хаан банкны 5664138711 гэх дансаар шилжүүлэн өгч байсан Би тухайн үед ажил дээр байхдаа буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эм Жи Жи оффисын урд байрлах “Тhe Market” гэх нэртэй дэлгүүрт ажиллаж байхдаа шилжүүлсэн. Одоо яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд мөн өмнө ярьж байсан хэрэгт орооцолдсон хохирлын мөнгө өгөх хэрэгтэй байна, би эргүүлээд миний сургалтын төлбөр өгөхөөс өмнө өгнө гэж хэлсэн боловч хуурч мэхэлж авсан байж болзошгүй байна. Хамгийн сүүлд 2021 оны 10 сарын 21-ний өдөр манай дүүгийн пабжи тоглоом дээр манай дүү Ж руу чат бичсэн. Чат бичихдээ аниагийн компьютер мөнгийг яаралтай өгчих визинд ороход хэрэгтэй байна гэхэд визэнд ороход компьютер ямар хэрэгтэй юм нэгийн эсрэг 1 тоглоод хожоод авбал ав гэж чат бичсэн. Тэрнээс хойш ээжийнх нь фэйсбүүкрүү холбогдож мессеж бичсэн, тэгсэн ээж нь би Ж-тай холбогдох гээд үзье ёстой уучлаарай гэсэн байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.С-ын “...Захирлаас асуухад хугацаа хэтэрсэн тул зарсан гэж байна. Манай ломбарданд энэ зөөврийн компьютер байхгүй, энэ зөөврийн компьютер манай мэдээллийн санд зарагдсан гэж гарч байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Д“...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х банкны 5070311086 дугаартай манай охин О.Сэлэнгийн дансаар Ариунгуа гэдэг эмэгтэй өөрөө дансгүй гэж хэлээд надаар 300.000 төгрөг шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг,
"Д" ХХК-ийн 2021 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээгээр “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2.790.000 төгрөг гэх дүгнэлт,
Хохирогч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн 419039736 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас Б.Ж-гийн эзэмшлийн Хаан банкны 5664138711 дугаарын дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Хохирогч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн 5029668888 дугаартай Х банкны данснаас Б.Ж-гийн эзэмшлийн Х банкны 5664138711 дугаарын дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн баримт, Б.С-ийн фейсбүүк чатаар Б.Ж-тай харилцсан талаарх баримтууд зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангиад заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Ж-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч Б.С-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 1.500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.С-д учруулсан хохирлоос 2790.000 төгрөгийн үнэлгээ бүхий Макбүүк –ийг өөр Макбүүкээр орлуулан биет байдлаар буцаан олгосон, 1870.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн өгсөн, үлдэх 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хуудас №- дугаартай барьцаат зээлийн гэрээг хэрэгт хавсарган үлдээж, зүйлгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Харчин овогтой Б.Ж-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гаас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.С-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг барьцаат зээлийн гэрээг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН