Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэг,       

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х Р-т холбогдох эрүүгийн 2*******0022830441 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны......... дугаар сарын ...........-ний өдөр Завхан аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, “...............” ХХК-ийн захирал, хувиараа мөнгөн эдлэл зардаг гэх, ам бүл ......... хамтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х Р  /РД:............../.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь *******-д “нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр түүнээс 50.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, КРС хоолны газрын доод талд байрлах Хаан банкны киоск машинаас шилжүүлснийг өөрийн ‘Хаан” банкны ******* тоот дансанд авсан боловч нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг авч өгөлгүй шилжүүлсэн 50.000.000 төгрөгийг өөрийн Төв аймгийн Заамар суманд байрлах уурхайд зарцуулж бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

 

Хоёр. Эрүүгийн 2*******0022830441 дугаартай хэргээс: 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 22 дахь тал/

Гэрч *******-ны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 50/13747 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50, 56 дахь тал/

Шүүгдэгч *******-ийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн *******1 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн  үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.   

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******-д “нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөл авч өгнө” хэмээн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 50.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, КРС хоолны газрын доод талд байрлах Хаан банкны киоск машинаас шилжүүлснийг ‘Хаан” банк дахь өөрийн ******* тоот дансаар хүлээн авч уг мөнгийг өөрийн Төв аймгийн Заамар суманд байрлах уурхайд зарцуулж бусдыг залилсан болох нь:    

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нүүрс тээвэрт машин явуулахаар тээврийн компани байгуулахаар зорьж байгаагаа найз *******нхсайханд ярихад тэрээр “таньдаг манай ах байгаа ш дээ” гэхээр нь би уулзахаар Өмнөговиос Улаанбаатар хотод 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирсэн. Х. Р  гэх хүнтэй уулзаад ярилцтал “100.000.000 төгрөг бэлд. Надаас өөр хүн нүүрсний тээвэрлэх зөвшөөрөл гаргаж чадахгүй, надаар хийлгэхгүй гэвэл бүх талаар чинь хаана шүү. Би  2 хоногийн дотор асуудалгүй юмнуудыг чинь гаргаж өгнө” гэж хэлээд шууд 100.000.000 төгрөг нэхэхээр нь би “50.000.000 төгрөг эхний ээлжинд өгч байя” гээд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  “Хаан” банк дахь өөрийн *******5 тоот данснаас -Хаан” банк дахь *******-ийн  эзэмшлийн “******* тоот данс руу шилжүүлсэн. ...Тусгай зөвшөөрөл гарах ёстой эцсийн хугацаа буюу 3 өдөр нь өнгөрч одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй, өнөөдөр, маргааш гэсээр утсаа ч авахгүй байна...Би Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны КРС хоолны газрын доод талын “Хаан” банкны киоск машинаар *******-ийн  данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо бүрэн авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 22 дахь тал/

 

Гэрч *******-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...******* надаас 2021 оны 10 дугаар сарын эхээр “Цагаан хад гэдэг газар машин явуулах гэсэн юм. Тусгай зөвшөөрөл гаргаж өгдөг хүн байна уу” гэхээр нь манай таньдаг ах Энхболдын найз нь ******* гаргаж өгдөг гэсэн. Тэгээд ******* 2021 оны 10 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Цагаан хаднаас ирээд *******энцэнпүрэвтэй уулзъя гэсэн. Тухайн үед ******* “Цагаан хадны тусгай  зөвшөөрлийг би гаргуулж өгдөг” гэх зэргээр ярьж байсан. ******* *******-ийн  дансанд 50.000.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь дэх тал/

 

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 50/13747 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50, 56 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сард манай танил дүү *******нхсайхан надаас “Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж БНХАУ-руу гаргах зөвшөөрөл гаргаж өгч чадах уу” гэж асуусан. Би Өмнөговьд 5-6 жил нүүрсний том тэрэгний жолооч хийж байсан болохоор намайг танилтай гэдгийг *******нхсайхан мэдэж байсан. Тэгээд би *******-ны асуусан ажлыг бүтээж чадах байх гэж бодсон. Тэгээд нэг өдөр *******нхсайхан найз ******* гэх хүнийг надтай танилцуулаад надад ажил бүтээгээд өгөөч гээд 50.000.000 төгрөг Хаан банк дахь миний ******* тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд би *******-ийн “Фу шин гөу” нэртэй компани дээр нь нүүрс тээвэрлэж БНХАУ-руу гаргах зөвшөөрлийг 7 хоногийн хугацаатай хүн амьтантай уулзаад судалж үзэхэд нилээн их ажил шаарддаг Боомтын зөвлөл болон Шуурхай штаб, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, гааль бүгд хуралдаж байж шийддэг. Бүрэлдэхүүн хуралдаад дараа нь газар дээр нь хяналт шалгалт хийдэг гэдгийг мэдсэн. Тэгээд байж байтал миний өөрийн ажиллуулдаг Заамарын уурхайд ажилчдын цалин хөлс, түлшний мөнгө, хоол хүнс гэх мэт зардал хэрэг болоод *******-ийн мөнгийг ашиглаад өгчихье гэж бодоод *******рмекээс зөвшөөрөл авалгүй хувийн бизнестээ зарцуулаад хэрэглэсэн. Би БНХАУ-руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш. Би хохирлоо барагдуулсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.   

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******“Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөл авч өгнө” хэмээн худал амлаж, хохирогчийг хуурч итгүүлэн 50.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн *******1 дэх тал/-аар тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******-ийг  15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.       

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д  50.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.   

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х Р-ийг  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******-ийг  15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.       

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д  50.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.     

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.       

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

  

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР