Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0524

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгчЭ.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор,Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМ- газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчГ- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: "Г-" ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх олголт хийгдсэн 12920А тусгай зөвшөөрлийг 2008 оны 364 дүгээр шийдвэрээр хуваан Т-аймгийн А- сумын нутаг дэвсгэрт Т--3 нэртэй газарт 25 га талбай бүхий АМ- ашиглалтын ххххА- дугаартай тусгай зөвшөөрлийг 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл эзэмших болсон байдаг.

Уг тусгай зөвшөөрөл бүхий "Г-" ХХК-ийг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн шинээр 3 гишүүн нэмэгдэж, хуучин.байсан 2 гишүүн хасагдан 3 гишүүнтэй болон өөрчлөгдсөн байдаг.

Мөн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч 1 гишүүн хасагдан нийт 2 гишүүнтэй болон өөрчлөгдсөн.

Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөс хойшхи хугацаанд манай компани үйл ажиллагаагаа жигд сайн явуулж чадаагүй бөгөөд уул уурхайн мэдлэг дутмаг байсан. Үүнээс гадна 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигчээс гарсан гишүүн нь тамга тэмдэг болон компанийн гэрчилгээг хадгалж байгаад хүлээлгэн өгөлгүйгээр хөдөө орон нутагт 2013 оны 12 дугаар сарыг хүртэл амьдарч байсны улмаас компанийн албан ёсны үйл ажиллагаа тасалдахад хүрсэн.

Ийнхүү өвлийн улирал болсон байсан тул ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй 2014 оны хавар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Мөн АМ- ашиглалтын ххххА- дугаартай тусгай зөвшөөрөл ямар шалтгааны улмаас цуцлагдсан, хүчингүй болсон, дуусгавар болсны аль болох нь бидэнд одоо ч тодорхой биш байдаг ба Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу манай компанийн АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэл шалтгааны улмаас хүчингүй болгосон тухай мэдээллийг бидэнд гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгсөнгүй.

Манай компанийн АМ- ашиглалтын ххххА- дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-д орсон учраас АМ- газраас хүчингүй болгосон гэж бид ойлгож байсан.

Хэрэв ххххА- дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-д орсон бол манай компанид АМ- тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу нөхөн олговор олгох ёстой. Гэтэл манай компанид огт нөхөн олговор олгоогүй байдаг бөгөөд манай тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан, хүчингүй болгосон нь тодорхой байсан бол бидний зүгээс нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргах байсан

Манай компани хуулийн дагуу АМ- газарт тусгай зөвшөөрлөө сэргээлгэх, ямар үндэслэлээр цуцалсныг тодруулах тухай хүсэлт албан бичгээр гарган хандахад тус газраас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 дугаарын албан бичгээр "...Танай компанийн эзэмшилд байсан ххххА- тоот тусгай зөвшөөрлийг АМ- тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ээлжит жилийн төлбөр төлөөгүй улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна, ... хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд дээрх хариугаар манай компани өөрийн эзэмшлийн АМ- ашиглалтын 43401А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, дуусгавар болгоогүй, "урт нэртэй" хуульд орсон үндэслэлээр цуцлаагүйг мөн ямар шийдвэрээр цуцалсныг сая олж мэдэж дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Нэг. АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой байна" гэж, мөн зүйлийн 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ" гэж, мөн зүйлийн 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус заасан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн АМ- тухай хуулийн зарим зүйл, заалтыг баримтлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д "... мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг агуулсан, албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно." гэсэн байдаг.

Гэвч Кадастрын хэлтсийн дарга нь тус компанийн эзэмших ххххА- дугаартай АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаасаа өмнө "Г-" ХХК-д хандаж "хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит" жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн" болох талаар мэдэгдлийг гардуулах буюу хүргүүлээгүй.

АМ- газрын Кадастрын хэлтсийн дарга нь "Г-" ХХК-ийн эзэмших АМ- ашиглалтын ххххА- дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзсэн бол тус компанид энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэх ёстой байхад хүргүүлээгүй, түүнчлэн тус компани тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байгаа эсэх талаар холбогдох нотлох баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжоор хангаагүй атлаа ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь АМ- тухай хуулийн 5б дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн зөрчил мөн юм.

Хоёр. ххххА- тоот тусгай зөвшөөрлийг АМ- тухай хуулийн 32, 34 дүгээр заасны дагуу ээлжит жилийн төлбөр төлөөгүйн улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан гэж 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 тоот албан бичгээр мэдэгдсэн.

АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;" бол АМ- тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д "...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална." гэж заажээ. Үүнээс үзвэлГ-" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлсөн тохиолдолд цуцлах эрх, үндэслэл үүсэхээргүй байна.

Г-" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн бөгөөд холбогдох баримтыг АМ- газарт гаргаж өгсөн атал үндэслэлгүйгээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан байгаа нь хууль бус шийдвэр болжээ.

Иймд АМ- газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээс "Г-" ХХК-ийн ххххА- дугаартай АМ- ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулж, ххххА- дугаартай АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:АМ- газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээс "Г-" ХХК-ийн ххххА- дугаартай АМ- ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ххххА- дугаартай АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

"Г-" ХХК нь "Буман-Олз" ХХК-ийн Т-аймгийн А- сумын Т- нэртэй 100 гектар талбай бүхий 12920А АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Геологи, Уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн дагуу Т--3 нэртэй 25 гектар талбайг шинээр ххххА- тоот тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлж авсан байна.

АМ- тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан байдаг ба "Г-" ХХК нь ххххА- тоот АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна. АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Иймээс "Г-" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...", 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан "хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй" гэсэн үндэслэлээр АМ- газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/6577 дүгээр тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн АМ- тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд "АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба "Г-" ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоот, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дүгээр тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 174 дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Хилийн заагийг тогтоох тухай" 194 дүгээр тогтоолууд гарахаас өмнө буюу 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх шалтгаанаар цуцлагдсан тул "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан

тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж зааснаар ххххА- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож "Г-" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэрээр: АМ- тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг баримтланГ- ХХКийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, АМ- газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийнГ- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ххххА- дугаартай АМ- тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

Хариуцагч АМ- газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар давж заалдах гомдолдоо: ...АМ- тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан байдаг ба "Г-" ХХК нь ххххА- тоот АМ- ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна. АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

ИймээсГ- ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол... 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр АМ- газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/6577 дүгээр тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн АМ- тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд "АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба "Г-" ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоот, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дүгээр тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 174 дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Хилийн заагийг тогтоох тухай" 194 дүгээр тогтоолууд гарахаас өмнө буюу 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх шалтгаанаар цуцлагдсан тул "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж зааснаар ххххА- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаархэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

АМ- газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтггэгчийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр АМ- тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчГ- ХХК-ийн эзэмшиж байсан ххххА- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

НэхэмжлэгчГ- ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч АМ- тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлсөн тул манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй гэж, харин хариуцагчаасГ- ХХК нь ххххА- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө ирүүлэх байсан, тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоот албан бичгээр тус компанид хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлбөр төлснийг нотлох баримтаа ирүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул ...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр АМ- Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр ххххА- тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

АМ- тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно гэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох нөхцлийг, 34.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ, гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг, 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, гэж төрийн захиргааны байгууллагын үүргийг, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг тус тус заасан байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчГ- ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр баталсан Компанийн шинэчилсэн дүрэм[1] /Компанийн оршин байгаа газрыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 2 байр 48 тоот гэж тэмдэглэсэн/,Г- ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол[2], /4 дэх заалт Компанийн оршин байх хаягийг СБД-ийн 6-р хороо, 73.2 байр 48 тоот болгож өөрчилсүгэй гэж шийдвэрлэсэн/, мөн тус хуулийн этгээдэд 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дахин олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээ[3] /Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, их тойруу, 2, 48 утас1: 99115963, Утас2: 99117739, факс гэж хуулийн этгээдийн албан ёсны хаягийг бүртгэсэн/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[4] /Хаягийн тухай мэдээлэл: Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, 2-48 гэх/, Жижиг, дунд үйлдвэрийн бүртгэлд бүртгүүлэх аж ахуйн нэгжийн хүсэлт[5] /Аж, ахуйн нэгжийн оршин байгаа хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 2-48 гэх/ зэрэг нэхэмжлэгчийн албан ёсны хаяг, түүний хамгийн сүүлчийн өөрчлөлтийг тодорхойлох нотлох баримтууд авагджээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол, тайлбартаа ...Г- ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоот, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дугаар тоотоор мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажина, ...тус компани төлбөр төлсөн тухай баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй ... шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна... гэж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ...компанийн хаяг өөрчлөгдсөн талаар АМ- газарт албан бичгээр мэдэгдэж байсан... гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт АМ- газраас 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр илгээсэн 6-6577 дугаар албан бичиг 605-Кекүшю цамхагт ийм компани байхгүй гэх шалтгаанаар гардуулагдаагүй нь тэмдэглэгдсэн баримт[6], АМ- газрын баримт бичиг хүлээлцэх дэвтрийн Гравел стоун ХХК-д 6-6279 тоот албан бичгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр явуулсан, мөн 6-6577 дугаар албан бичгийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан, 12 дугаар сарын 04-нд буцаалт гэж тэмдэглэгдсэн/ хуулбарууд, Монгол Шуудан ТӨХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/277 тоот албан бичиг[7] /6-6279 дугаар албан бичгийг тус компанийн ажилтанд гардуулсан, 6577 дугаар албан бичгийг хаягт ийм байгууллага байхгүй тул 2013 оны 12 дугаар сарын 04-ний АМХЭГ-ын ажилтанд буцаан гардуулсан гэх хавсралт/ зэрэг хариуцагчаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчГ- ХХК-д явуулсантай холбоотой нотлох баримтууд авагджээ.

ШүүхГ- ХХК-аас өөрийн албан ёсны хаягийн өөрчлөлт-ийн талаар болон ээлжит жилийн төлбөр төлсөн буюу цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх баримтыг дээр дурдсан хуульд заасны дагуу АМ- газарт хүргүүлсэн эсэх, хариуцагчаас ххххА- тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн түүнчлэн цуцалсан талаар мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх зэрэг ач холбогдол бүхий баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, үнэлж, дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, шүүх нэхэмжлэгчГ- ХХК-аас оршин байх хаягийн өөрчлөлтөө тухай бүр АМ- газарт мэдэгдэх үүргээ биелүүлж байсан эсэх, хариуцагч АМ- газрын Кадастрын хэлтсээс ххххА- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан талаар нэхэмжлэгчийн хамгийн сүүлд АМ- газарт бүртгүүлсэн албан ёсны хаягаар хүргүүлсэн эсэх, мөн нэхэмжлэгчээс ххххА- тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг АМ- тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлсөн талаарх баримтаа АМ- газарт хүргүүлсэн эсэхийг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгч, улмаар маргаан бүхий актын тухайд хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасантай нийцсэн эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах шатны шүүх хуралдаандГ- ХХК-ийн ххххА- дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн дагуу хязгаарлагдсан хилийн бүсэд хамрагдаж байгаа гэсэн үндэслэлээр үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байсан, энэ үндэслэлээр хүчингүй болгосон гэж ойлгож байсан, төрийн захиргааны байгууллагаас лавлахаар энэ хуулийн дагуу хязгаарлагдсан гэсэн хариуг өгдөг байсан учраас нөхөн олговор авна гэж ойлгож байсан гэх тайлбарлан маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадГ- ХХК-ийн ххххА- дугаар тусгай зөвшөөрлийн талбай Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигтм малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаар 2013 оны байдлаар газарзүйн дэлгэрэнгүй зураг гаргуулахаар АМ- газарт хандсан[8] байх ба Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэйГ- ХХК-ийн ххххА- тоот тусгай зөвшөөрлийн талбай 2013 оны байдлаар бүхэлдээ давхцалтайбайсан гэх баримт[9] хэрэгт авагджээ.

АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:, 56.1.3-т ...эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д АМ- тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан ...Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн АМ- тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан байна.

Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн ххххА- тусгай зөвшөөрлийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр кадастрын бүртгэлд бүртгэсэн, энэ үндэслэлээр үйл ажиллагааг хязгаарласан атлаа тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нэхэмжлэгч нь нөхөн олговор авах боломжгүй болохоор байна.

Иймд шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага, гомдолд дурдагдсан дээрх тайлбар, үндэслэлийг тодруулж, нэхэмжлэгчийн эзэмшлийн ххххА- дугаар бүхий тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь тухайн үед буюу уг тусгай зөвшөөрөл цуцлагдах үед Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай давхцалтай байсан эсэх, энэ үндэслэлээр төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байсан эсэх, нөхөн олговор олгох аж ахуйн нэгжийн жагсаалтад орж байсан эсэх зэргийг тогтоож, хариуцагчийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэйг тэмдэглэж байна.

Дээр дурдсанаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, түүнд үндэслэн маргааны үйл баримтад тал бүрээс нь харьцуулсан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ