| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1427/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1449 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1449
2020 08 06 2020/ШЦТ/1449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр, улсын яллагч С.Оюунжаргал шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2003 00371 0257 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “Эйч Ти Эс” ХХК-д мах бэлтгэгя ажилтай, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Москва хороолол 10-115 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн зам Амгалангийн хангалт руу эргэдэг уулзвар дээр Тоёотө Приус маркийн 33-40 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж үүргээ биелүүлээгүйгээс Д.Гантулга жолоочтой Хонда маркийн 17-28 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, жолооч Д.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн зам Амгалангийн хангалт руу эргэдэг уулзвар дээр Тоёотө Приус маркийн 33-40 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж үүргээ биелүүлээгүйгээс Д.Гантулга жолоочтой Хонда маркийн 17-28 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, жолооч Д.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд: Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2020 оны 06 дугаар сарын 23-ны би Хонда маркийн 17-28 УБ улсын дугаартай мотоциклыг жолоодон ажлаа тараад. ...Цайз 16 руу гэрлүүгээ харих гээд ганцаараа Цагдаа хотхон руу эргэдэг уулзвар руу зүүнээс баруун чиглэлд 1-р эгнээ, 2-р эгнээ хоёрын дундуур зам түгжрэлтэй байсан тул түгжрэлээс гараад зүүнээс баруун чиглэлд 30- 40 км цагийн хурдтай явж байхад машин зогсож байснаа гэнэт хөдлөөд намайг мөргөсөн. Би нэг мэдсэн мотоциклынхоо баруун талд уначихсан байсан. Би дээшээ хараад хэвтэж байгаад босох гэтэл нуруу өвдөөд босож чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд оношлуулж шинжилгээ хийлгэхэд бүсэлхий нурууны 2-р үений нугалам бяцарсан хугаралттай гэсэн оношоор эмнэлэгт хэвтсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нурууны хагалгаанд ороод хагалгаа амжилтай болсон, одоо болтол эмнэлэгт хэвтэж байна. Цаашид гарах эмчилгээний зардал, мотоциклийн үнэлгээгээр хийгдсэн үнэлгээг нь гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23/, Цагдаагийн Ерөнхий газар Тээврийн цагдаагийн алба Мөрдөн шалгах хэлтэст хариу хүргүүлэх тухай лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-8, 11-14 дүгээр хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 7363 дугаартай “ Д.Гантулгын биед нурууны 2-р нугаламын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /ххийн 71-72/ зэрэг болно. 3 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгч *******ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Гантулга нь эмчилгээ, эд хөрөнгийн зардалд 3.410.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч ******* нь хохиролд 3.410.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ. Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Галмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг 4 хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ