Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 02/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн

Улсын яллагчаар Г.Энхбат

Хохирогч Б.Б /онлайн/

   Шүүгдэгч Ж.Э /онлайн/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эдод холбогдох эрүүгийн 2034000000578 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэцэв

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улаас авсан гавъяа шагнал байхгүй, Ж.Эд

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ж.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Цонжинбодог гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: “Намайг яллаж байгаа Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг талаараа би өөрийгөө өмөөрч байна. Батчулууны хувьд хүмүүсийг унтуулахгүй, ална зодно гэж дайрсан байсан учраас өөрийгөө хамгаалж нэг удаа л цохисон. Энэ нь аргагүй хамгаалалт байсан. Батчулууныг агсам тавиад байна гэж эхнэр, хүүхдэд нь хэлж байсан ч тэд тоогоогүй. Би Батчулууныг 1 удаа л цохисон, үүнийгээ аргагүй хамгаалалт байсан гэж үзэж байна. Батчулууныг зодсон зүйл ерөөсөө болоогүй, санаатай зодсон зүйл байхгүй. Миний хувьд хүнтэй зодолдож, таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй, би олон нялх хүүхдүүдийнхээ өмнө Батчулууныг зодсон асуудал байхгүй.  Батчулуун худлаа ярьж мэдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд Батчулууны мэдүүлэгт согтуу байгаагүй гэж мэдүүлсэн байсан. Батчулуун нь архи уухаараа хамаатан садандаа байнга агсам тавьдаг. Тухайн хэрэг болсон өдөр ч гэсэн Батчулуун санаатайгаар агсам тавьсан. Миний хувьд эмчилгээний зардлыг нь төлж барагдуулж болно. Харин өөр нэхэмжилж байгаа мөнгийг би төлж барагдуулж чадахгүй. Эмчийн дүгнэлтийн гэмтлүүд нь дандаа хуучин гэмтэл байсан, би ганцхан нүд рүү нь цохисон, барьцалдаж, зодолдсон зүйл байхгүй. Би Батчулууны эгчтэй нь хамт амьдраад 40-50 жил болж байхад би нэг ч удаа эгчид нь болон хамаатан садандаа агсам тавьж үзээгүй, харин Батчулуун хамаатан садандаа агсам согтуу тавьж байсан. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

            Хохирогч Б.Бы мэдүүлэхдээ: “Энхболд худлаа хэлж байна. Намайг зодож нүдэж байгааг эхнэр, хүүхдүүд нь мэдэж байгаа. Би гэрээс нь гараад тамхи татъя гэтэл намайг гаргахгүй байхаар нь би эхнэртэй нь маргалдаад байж байсан чинь Энхболдын хүргэн нь хүрч ирснээ намайг унагаасан. Гэтэл Энхболд миний хөлийг мушгиж, цохисон. Тэгээд би аргагүй эрхэнд гараад машинаа бариад явсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Б.Бы мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, хохирогч Б.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч Э.Анхболдын мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, гэрч Э.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 13 тал/, шүүгдэгч Ж.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №563 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 тал/, шүүгдэгч Ж.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлсэн /хх-ийн 22-23 тал/ зэрэг болон шүүгдэгч Ж.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Цонжинбодог гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн №563 дугаартай “...Б.Бы биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хөлийн шагайд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн үэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн улаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 20 тал/
  • Хохирогч Б.Бы гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 32-36, 55 тал/
  • Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Төв аймгийн Эрдэнэ суманд энэ зун хүргэн Анхбаярынд зуслангын байшин барьж өгсөн юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Анхбаяр надруу залгаад Батчулуун ахаа манай зусланд яваад ир хорхог боодогоо хийж идий гэхээр нь би ажилтай байна амжихгүй байна гэж хэлсэн. Тэгтэл 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Анхбаяр ахиад надруу залгаад яваад ир хорхог хийж идий гэхээр нь би хөдөө хүүхдийндээ байж байгаад орой 17 цагийн үед Анхбаярынд явж очоод цай унд идэж уугаад байж байтал Анхбаярын хадам аав Энхболд мах ойр зуурын юм аваад ирсэн.Тэгээд бид хэд хорхог боодог хийж идэнгээ 3 шил 0.75 грамын архи хувааж уугаад явах гэтэл Анхбаярын эхнэр Хонгорзул гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжичээд гаргахгүй байхаар нь би гарч явмаар байна гэтэл эхнэр Хонгорзул нь гаргахгүй явуулахгүй гээд орилж чаралтал Анхбаяр гарч ирээд намайг чи яагаад агсан тавиад байгаа юм бэ гээд нуруугаар тэвэрч аваад ар нуруугаар газар шидээд дээр дартал Энхболд гэх хүн миний зүүн нүдрүү гараараа 1 удаа цохичоод цаашаа эргэж  хараад яваад би Анхбаяртай хэрэлдээд байж байтал Энхболд ахиад буцаж ирээд миний зүүн хөлийг гараараа мушигаад цааш яваад манай эхнэр Цэцэг-Эрдэнтэй хэрэлдээд байсан. Тэгээд манай эхнэр хүүхдүүдрүү залгаад дуудсан юм...Анхбаяр намайг дарж хэвтээд Энхболд гэх хүн миний зүүн нүдрүү 1 удаа цохиж зүүн хөлийг мушигаж хугалсан гэмтлийг учруулсан...Гомдолтой байна. Би Энхболд гэх хүнтэй утасаар яриад хэлэхэд тоохгүй чи цагдаа сэргийлэхээрээ явж өргөдөлөө өгч шалгуул гээд хэл амаар доромжлоод байна...." гэх мэдүүлэг. / хх-ийн 06-07 тал/
  • Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн "... Анхболд намайг дээрээс дараад хэвтчихсэн байхад миний хөлийг мушгисан юм тэгээд хөл эвгүй болчихсон эдгээр гэмтлүүдийг Энхболд учруулсан юм...Би архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан.Би өөрийгөө удирдан жолоодох чадвар байсан би согтоогүй байсан...Манай том хүү Бат-Эрдэнэ ирээд машин бариад явсан юм...3үүн нүдний ухархайн ясны хагалгаанд орсон байгаа. Хөл гипстэй таягтай явж байгаа...Би хөдөлмөрийн чадвараа алдсан ажил төрлөө хийж чадахгүй байна. Эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 08 тал/
  • Гэрч Э.Анхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 16 цагийн орчим манай гэрт эхнэр Цэцгээ, Цэцгээгийн дүү Баяраатай ирсэн бөгөөд манайд ирээд хорхог хоол унд хийж, архи уусан юм.Тэгээд хоол ундаа хийж идчихээд унтах гээд байж байтал Батчулуун машинаа барьж явж Налайх орж архи авна гээд орилоод байсан тэгхэд нь манай эхнэр хаалга цоожилчихсон явуулахгүй согтуу хүн машин бариад янзан бүрийн асуудал болчихож магадгүй гээд явуулаагүй . Тэгээд манай аав Энхболд руу агсраад халзан Энхболд би чамайг мэднэ, ална хядана гээд байсан тэгээд наадхаа гарга гээд манай аав Энхболд орноосоо босоод ирсэн энэ үйл явдал бараг цаг гаран болсон тэгээд тэр хоёр маргалдаад зууралдаад байхаар нь би салгасан тэр хооронд нь манай аав нэг цохисон байхаа дараа нь Батчулуун явхад нүд нь улаан болоод хавдчихсан байсан. Манай эхнэр согтуу хүн машин барьж болохгүй гээд л гэрээс нь гаргаагүй юм. Дараа нь тэгээд өөрөө машинаа бариад л явсан...Би өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан...Батчулуун нь аав Энхболдтой зодолдож маргалдах гээд байхаар нь Батчулууныг тэвэрч аваад газар хэвтүүлж салгасан зодоон цохион ч бараг болоогүй дээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/
  • Шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...Төв аймаг Эрдэнэ сум Цонжинболдогт байдаг хүү Анхболдынд орой 19 цагийн үед очисон юм тэр үед Батчулуун эхнэртэйгээ ирсэн байсан тэгээд очиж гэдэс чанаад ширээ засчихсан хорхог хийж идээд бид хэд 3 шил архи хувааж уусан тэгээд би өглөө ажилтай болхоор унтаад өгсөн тэгээд нэг мэдсэн Батчулуун ална хядна би явна гээд орилоод байсан тэр үед Анхболдын 10 сартай охин уйлаад байхаар нь сэрсэн юм. Тэгээд би босч ирээд уйлаад байсан хүүхдээ хоёр давхар луу гаргаад аргадсан тэр хооронд манай хүүхэд согтуу машин барьж яах гээд байгаа юм бэ гэж хэлхэд надруу халзан толгой хөгшин төгзөг чамайг би ална ш дээ гээд янзан бүрээр хэлсэн тэгхэд нь манай эхнэр Батчулууныг болиулах гээд аргадсан тэгээд Батчулууныг намайг цохих гээд гараа савхад нь би бултаад баруун гараараа нүүрлүү нь цохисон тэгтэл нүдэн дээр нь таараад цохичихсон байсан. Тэгээд Анхболд Батчулууныг ахаа болиочээ гээд салгасан тэр үед эхнэр нь намайг холдуулсан. Тэгээд хэл амаар намайг нэлээн доромжилсон тэгээд л би наадхаа явуул хаалгаа нээ гээд л тэгээд л унтацгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
  • Гэрч Э.Хонгорзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Төв аймаг Эрдэнэ сум Цонжинболдог гэх газар Батчулуун, эхнэр Цэцгээ, Цэцгээ эгчийн дүү гээд залуу ирсэн бөгөөд араас нь аав Энхболд, ээж Алимаа нар ирсэн тэгээд бид хэд хоол ундаа идээд хорхог хийж идээд 0.75 литрийн эдэн нэртэй архийг манай нөхөр Анхболд, аав Энхболд, Батчулуун, Цэцгээ эгч энэ хэд хувааж уусан тэгээд хувааж ууж байгаад Цэцгээ эгчийн дүү 23 цагийн орчим явчихсан юм шиг байхгүй болчихсон байсан.Тэгээд Батчулуун ах архи нь дуусхад дахиж архи авна гээд согтуу машинаа бариад явна гээд байхаар нь би согтуу хүн машин барьж явж болохгүй гэж бодоод гэрийнхээ хаалгануудыг бүгдийг нь түгжсэн тэгээд би нэлээн гуйгаад битгий яв гээд нэлээн гуйсан тэгтэл та нар яахаараа намайг гаргадаггүй юм танай байшинг би барьсан хаагуур гарахыг би мэднэ гээд энэ үйл явдал бараг 1-2 цаг болсон. Тэгээд байж байтал аав унтаж байгаад босч ирээд Батчулууныг том өрөөлүү оруулах болсон яг би цохьсоныг нь бол хараагүй. Тэгээд орилоод байхаар нь би гэрийнхээ хаалгыг нээгээд явуулсан юм...Үүднээс том өрөөлүү орход л Батчулуун аав Энхболдод цохигдсон байх түүнээс санаатайгаар цохиж зодсон зүйл бол байхгүй. Ер бол ах аавыг янзан бүрийн үг хэлээр доромжлоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
  • Шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Хохирогч Б.Бы биед “зүүн тахилзуур ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хөлийн шагайд зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан шүүгдэгч Ж.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Бы биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.Эын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Эын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь “...Ж.Э намайг ганцаараа зодоогүй, 2-лаа нйлж намайг зодсон...Ж.Энхбодын хүргэн нь намайг унагаасан...” гэж мэдүүлдэг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана “ гэсний дагуу хянан шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өөрийгөө хамгаалахаар Батчулууны нэг удаа цохисон. Хүнд гэмтэл учруулаагүй нэг удаа нүд рүү нь цохисон...Нүдний гэмтлийг учруулсан...Бусад гэмтлийг би учруулаагүй...” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Бы биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн №563 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 тал/ болон хохирогч Б.Бы мэдүүлгээр нотлогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд 4.653.700 төгрөгийн, шүүхийн шатанд 346.300 төгрөгийн нийт 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангасан 1.955.235 төгрөгийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 3.044.765 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашил гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг гаргасан байна.  

Шүүгдэгч Ж.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ж.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

           

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Эдыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Эдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун төвин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Эоос хохирлын 1.955.235 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд олгож, хохирогч Б.Бы 3.044.765 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМААГ