Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 95

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч П.*******

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Ховд аймгийн Алтай суманд 1955 оны 10 сарын 09-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бүрэн дунд боловсролтой, сантехникч, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Ноосны үйлдвэрийн урд ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Г.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "" зах дээр 2016 оны 06 сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Тоёота Королла маркийн 19-55 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч П.*******г мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 "…замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино…", мөн дүрмийн 2.3./д/ "…зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх…" гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр маш их түгжрээтэй байсан. Би машинаа алгуурхан бариад чигээрээ л явж байсан. Урд талын машин баруун тийш эргэх гэж байсан болохоор би эргэхийг нь хүлээгээд явж байсан. Тэгсэн арын дугуйнд нэг юм "түг" гээд дуугарах шиг болсон. Тэгээд би зогссон, энэ хөгшин зогсоогоороо байсан. Би тухайн үед унасныг нь анзаарч хараагүй юм. Тэгсэн чинь энэ хөгшин "намайг мөргөчихлөө" гэхээр нь би, "та замаа харж явахгүй яав аа, эгч минь" гэж хэлчихээд явчихсан. Тухайн үедээ хөл дээгүүр нь гарчихлаа гэж бодоогүй, машинд шүргүүлчихлээ гэж бодсон. Тэгээд би "гайгүй байлгүй" гээд явчихсан юм. Болгоомжгүйгээс л ийм үйлдэл хийчихлээ. Тэр үед энэ хөгшнийг орхиж явсан нь миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр "" махны захаас хонины гуя аваад явж байсан. Тэгээд захын хажуу талын ногоо зардаг газраас тортой төмс авах гэтэл "3 кг-аар байхгүй 5 кг байна" гэсэн тэгээд гарт минь хүнддэх юм байна гэж бодоод буцаж "Портер" ачааны машин дээр задгай зарж байсан төмснөөс авахаар зам хөндлөн гарч явсан юм. Яг замын голоор явж байгаад энэ хүний машинд мөргүүлсэн. Энэ хүн машиныхаа жолоог баруун гар тийш залсан тэгээд л машины доогуур миний хөл орчихсон. Би энэ хүний машины араар нь өнгөрнө гэж бодож, тооцоолж явсан. Энэ хүн болохоор намайг "та өөрөө гэнэтхэн гүйж гарч ирээд мөргөсөн, хөлийг чинь дайраагү   й" гээд байгаа юм. Би "унахдаа баруун талаараа савж унасан, унахдаа машиныг гараараа шүргэсэн, миний гарын мөр машин дээр байсан " гэж хэлсэн. Тийм л үйл явдал болсон юм...*******ээс хохиролд 891400 төгрөг авсан нь үнэн...Би сэтгэл санааны хохиролд 1600000 төгрөг нэхэж байсан юм, үүнээсээ татгалзаж байна. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байна гэв

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 494 тоот дүгнэлтэд "1.П.*******гийн биед зүүн хөлний шагай, тавхайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэжээ. /хх 24/

     Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 23 тоот дүгнэлтэд: "1.ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.******* 2016 оны 07 сарын 21-ний өдрийн ?18 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзлээ. 2.Эрүүгийн ******* тоот хэргийн материалд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, жолооч Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 2.3./д/ "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байх боловч явган зорчигч П.******* нь мөн дүрмийн 3.4 "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна", мөн дүрмийн 3.6 "Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино" гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

     Явган зорчигч П.******* нь зам хөндлөн гарахдаа ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг гүйцэт өнгөрүүлээгүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ" гэжээ. /хх 67/

Хохирогч /хх 18-20/, гэрч Д. /хх 65/, Ч. /хх 21/, Ц. /хх 22/ нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлгүүд, мөн шүүгдэгч Г.*******ийн хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 36-37, 75/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 4-5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 8-9/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон "Тoyota Corolla" маркийн 19-55 Дор дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 11/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 12/, Жолоочийн үнэмлэх /хх 13/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 25-26/, Хохирогч П.*******гийн өвчний түүх 49-54/, Техникийн шинжээчийг байцаасан тэмдэглэл  /хх 68-69/, Шинжээчийн дүгнэлтийг хохирогчид танилцуулсан тэмдэглэл /хх 71/, Хохиролтой холбогдох баримтууд /хх 55-56/, Шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх 60/, Хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх хүсэлт /хх-т задгай/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 14-15/, Эд зүйлийн үнэлгээ /хх 16/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Г.******* нь "Тoyota Corolla" маркийн 19-55 ДОР дугаартай автомашин жолоодож 2016 оны 06 сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах "" захын баруун талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч П.*******г мөргөж хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаснаа мэдсэн атлаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3./д/ "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх" гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт "...Миний автомашины буруу талын хойд дугуйнд юм дуугарахаар нь зогсож харахад, үл таних настай эмэгтэй хүн зогсож байсан. Би тэр эмэгтэйд "та яагаад замаа харахгүй явж байгаа юм бэ" гэж хэлчихээд...хүнээ буулгахаар явсан юм...Тэр эмэгтэй гайгүй байхаар нь би яваад өгсөн юм. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу..." /хх 36-37/ гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Миний буруу талын хойд дугуйнд юм дуугарсан ба энэ хүний хөлийг дайрсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, би мэдсэн боловч босоод зогсож байхаар нь гайгүй байх гэж бодсон..." /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх тухайн цаг хугацаа, орон зайд зам тээврийн осол гаргаснаа мэдсэн, мөн "гайгүй байлгүй" гэж найдаж хохирогч П.*******г орхиж явсан талаар үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.*******ийн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч  П.*******гийн  хэрэг  бүртгэлтэд  өгсөн "...Уг автомашины жолооч эгнээ,  байрлалаа  буруу  эзэлж  явснаа зөв эзлэх гээд баруун гар тал руугаа дарах үед нь машины буруу талын хойд дугуй нь миний зүүн хөлөн дээгүүр гарч, улмаар би газарт унасан. Тэгээд босоод хувцасаа гөвөх үед тэр машины жолооч гэх 60 гаруй насны эрэгтэй хүн машиныхаа цонхоор толгойгоо гарган "замаа сайн харж явахаа яасан юм бэ" гэж хэлэн цааш яваад өгсөн...Би эмчилгээнд зарцуулсан хохирлоо нэхнэ..." /хх 18-20/, гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Намайг уначихаад, босоод хувцасаа гөвөөд зогсож байхад цонхоороо загначихаад яваад өгсөнд нь гомдож явсан...Би энэ хүн буруугаа ойлгоод ирсэн бол шүүх хүртэл явахгүй байсан. Энэ жолооч уулзах бүртээ намайг буруутай гээд байдаг юм...Миний хөлөнд хөнгөн гэмтэл учирсан боловч одоо эдгэрсэн...Нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрч байна..." /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх ,Гэрч Д. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...2016 оны 06 сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд гэдэг хүн манай ээжийн утсаар "...ээж чинь зах дээр явж байгаад машинд хөлөө дайруулчихлаа. Нөгөө машин нь зугтаагаад алга болсон, би 102 дуудсан, яаралтай ирнэ үү" гэж хэлэхээр нь би 10 минутын дараа яваад очиход гэдэг хүний хажууд ээж маань сууж байсан. Ээжийн хөл нь хөхрөөд хавдсан байдалтай, зовиуртай байсан. Босгоод таксинд суулгах гэхэд явж чадахгүй, зовиуртай байхаар нь өргөж суулгаад эмнэлэгт хүргэж өгч, анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед мэс заслын эмч Жаргалсайхан гэх хүн хөлд нь чиг тавьж боож өгсөн. Манай ээжийг дайрсан жолооч ******* гэж  60 гаруй настай хүн надтай уулзаад "ээж чинь өөрөө миний машиныг мөргөж унаад хөлөө ийм болгосон, надад буруу байхгүй, миний машинд хоёр эмэгтэй сууж байсан" гэж хэлсэн. ******* гэх хүн мөн надад "машинд сууж байсан хоёр эмэгтэй надад та хүн дайрчихлаа гэж байсан. Би цонхоор харсан чинь танай ээж босож байсан, тэгэхээр нь би замаа харж яв гэж хэлчихээд яваад өгсөн" гэж хэлсэн..." /хх 65/ гэх мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 08 сарын 09-ний өдрийн "...мөн дүрмийн 2.3./д/ "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна" гэх 23 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Гэвч  хохирогч  П.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт  "...Би *******ээс  нэхэмжлэх зүйл байхгүй,  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байна..." гэж мэдүүлж байх ба шүүгдэгч Г.******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь түүнтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/, Хохирол төлсөн баримт /хх 60/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт /задгай/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт  хэргийн ангилалд багтах бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь "хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн" гэж үзэх үндэслэл болох тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид 891400 төгрөг төлсөн ба одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Г.*******ийн эзэмшлээс "Тoyota Corolla" маркийн 19-55 ДОР улсын дугаартай суудлын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.*******ийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д тус тус зааснаар шүүгдэгч ******* *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ  хэрэгт  шүүгдэгч  нь  цагдан  хоригдоогүй,  эд  мөрийн  баримт  хураагдаж ирээгүй, хохирогчид 891000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Г.*******ийн эзэмшлээс "Тoyota Corolla" маркийн 19-55 ДОР улсын дугаартай суудлын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

5. Хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.*******ийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчинтөгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.*******эд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ү.ОДГЭРЭЛ