Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/939

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Гт холбогдох эрүүгийн 1808 0432 71236 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, тус өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Б-ын Г- Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Эс Энд Эй трейд” ХХК-нд бетон арматурчинаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, хххх тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 40-26 тоот гэртээ иргэн Б.Бийг гэрт орж ирээд гарахгүй байсан гах шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г: Мөрдөн шалгах ажиллагаанд болсон асуудлыг мэдүүлсэн тул мэдүүлэг гаргахгүй гэв. Хоёр. Эрүүгийн 1808 0432 71236 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүүгээ санаад байхаар нь хадам Баасангийн гэрт шөнө 00:00 цагийн үед очсон. Гэрийн хаалга нь онгорхой хадам аав Баасан, ээж Баасанжав, мөн Б.Г нар унтаж байсан. Ороод хүү Б.Мөнхжин газар унтаж байхаар нь хүүхдээ үнсээд тэвэрсэн чинь Б.Г босож ирээд учир зүггүй зодоод эхэлсэн. Хадам ээж Баасанжав “боль боль” гэж зөндөө хэлэхэд “та дуугүй байж бай” гэж хэлээд намайг зодоод байхаар нь би зугтаагаад гараад явсан. ...Миний хүү Б.Мөнхжин одоо 3 настай, эхнэр Б.Уламбаяр 2018 оны 4 дүгээр сард Япон улс руу сурахаар явсан. Би Б.Уламбаяртай 2013 оноос хойш хамтран амьдраад нэг хүүтэй, очиж уулздаг байсан. ...Б.Г гар хөлөөрөө цохиж зодсон. Дагз хавдсан, үүдэн 4 шүд хөдөлсөн, хавдсан зүүн талын нүд хөхөрсөн, цээж рүү өшиглөсөн, гуя дээр хөхөрсөн байсан. ..Одоо толгой эргэн нүд бүрэлзэн нүд хөдөлсөн хэвээр байгаа. 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өвчин намдаах эм 10.000 төгрөгөр авч уусан. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8), 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11287 дугаар дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн дунд хэсэгт нилээд хавдартай, 3х5см хүрэн улаан цус хуралттай, зулайн баруун ар хэсэгт бага зэрэг хавдартай, 2х2см хүр улаан цус хуралттай, эмзэглэлтэй, духны зүүн доод хэсэгт 1х1 см хүрэн улаан, хөх өнгийн цус хуралттай, зүүн хацар, доод эрүү, зүүн дунд хэсэгт бага зэрэг овойж хавдсан, хүрэн ягаан, хөх өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй, дээд уруул зүүн хэсэгт бага зэрэг хавдартай, дотор салстад хөх ягаан цус хуралттай, дээд талын баруун, зүүн 1, 2-р шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй, буйланд хүрэн ягаан цус хуралттай, эмзэглэл ихтэй, зүүн талын завьжинд хүрэн улаан цус хуралттай, ам ангайлт хязгаарлагдсан, зүүн чихний дэлбэн бага зэрэг хавдартай, дотор хэсэг ба ар хөхлөг хэсэгт хүрэн ягаан цус хуралттай, хүзүүний баруун хажуу дунд хэсэгт 1х5см, 1х7см, зүүн хажуу дунд хэсэгт 1х4.5см хүрэн улаан хөндлөн цус хуралт зулгаралттай, зүүн хөх орчимд эмзэглэлтэй, ил харагдах гэмтэлгүй, хүйсний зүүн хажуу доод хэсэгт 1х3см хөх өнгийн цус хуралттай, зүүн гуяны ар дээд хэсэгт 1.5х3см улаан хүрэн зулгаралттай. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: биеийн ерөнхий доргилт, шүдний хугарал. ДҮГНЭЛТ: 1.Б.Бийн биед зүүн чамархай, зулайн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар доод эрүү, дээд уруул, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн гуяны зулгаралт, дээд талын 2 шүдний сулрал, буйл, зүүн завьж, зүүн чихний ар хөхлөг хэсэг, хэвлийн цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2, 6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14), 3. Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Б.Б гэрт согтуу орж ирээд өөрийн хүүхэд болох Б.Мөнхжинг авч явах гэж байхад нь би сэрээд Б.Мөнхжинг салгаж аваад Б.Бийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохин гэрээсээ хөөж гаргасан. ...Миний төрсөн дүү болох Б.Уламбаяр, хүргэн Б.Б хоёрын дундаас гарсан Б.Мөнхжин гэдэг 3 настай хүүхэд байдаг юм. Б.Уламбаяр, Б.Б хоёр салаад 2 жил болж байна. Дүү маань хүүхдээ бидэнд үлдээгээд Япон явсан. Тэр өдөр бид нарыг амрах гэж байхад Б.Б яаж орж ирсэнг нь мэдэхгүй байна, гэрт ороод ирсэн Б.Мөнхжинг авч явах гээд байж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Гэмтлийг би учруулсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23), 4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 31), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 40, 42), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 41) ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 34), Худалдаа хөгжлийн банкинд Б.Гийн эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 35-38, )хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 46-47) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: I. Гэм буруугийн талаар. Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, АлтанОвооны 40-26 тоот гэртээ 2018 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед, хувийн таарамжгүй харилцааны улмаас, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Бийг гэрт орж ирээд гарахгүй байсан гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд зүүн чамархай, зулайн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар доод эрүү, дээд уруул, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн гуяны зулгаралт, дээд талын 2 шүдний сулрал, буйл, зүүн завьж, зүүн чихний ар хөхлөг хэсэг, хэвлийн цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: -хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүүгээ санаад байхаар нь хадам Баасангийн гэрт шөнө 00:00 цагийн үед очсон. Хаалга нь онгорхой, хадам аав Баасан, ээж Баасанжав, мөн Гантөмөр нар унтаж байсан. ...ороод хүү Мөнхжин газар унтаж байхаар нь хүүхдээ үнсээд тэвэрсэн чинь Б.Г босож ирээд учир зүггүй зодоод эхэлсэн. ...намайг зодоод байхаар нь би зугтаагаад гараад явсан. ...Б.Г гар хөлөөрөө цохиж зодсон дагз хавдсан, үүдэн 4 шүд хөдөлсөн, хавдсан зүүн талын нүд хөхөрсөн, цээж рүү өшиглөсөн гуя дээр хөхөрсөн байсан...Одоо толгой эргэн нүд бүрэлзэн нүд хөдөлсөн хэвээр байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8), -шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11287 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 14), -шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Б.Б гэрт согтуу орж ирээд өөрийн хүүхэд болох Б.Мөнхжинг авч явах гэж байхад нь би сэрээд Б.Мөнхжинг салгаж аваад Б.Бийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохин гэрээсээ хөөж гаргасан. ... гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Бийг хүүхдээ авч явах гэлээ, гэрээс гарсангүй гэх тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатай үйлдлээр зодож, учруулсан хөнгөн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэрэгт хамаарах тул Б.Гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх боловч эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав. III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялын саналыг Б.Гт танилцуулж, шүүгдэгч нь зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд шүүгдэгч мэтгэлцээгүй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Г нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн “Эс Энд Эй трейд” ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 147 дугаар албан бичигт “... Б.Г нь тус компанид бетон арматурчинаар ажилладаг ба, нэг сарын хөдөлмөрийн хөлс нь 1.000.000 төгрөг болох...”-ыг тодорхойлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, цалин хөлс, прокурорын саналыг харгалзан Б.Гийг 460.000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. IV. Бусад асуудлаар Эрүүгийн 1808 0432 71236 дугаар хэрэгт , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА