Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 926

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/00926

Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан      би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 107-65 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбаагийн Доржготовын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 8 гудамж, 129 тоотод оршин суух, Сартуул овогт Болдын Амарсайханд /РД:УШ90080530/ холбогдох                      Гэм хорын хохиролд 2 027 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Доржготов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

            Хариуцагч Б.Амарсайхан нь 2016 оны 9 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Богд уулын арын  шинэ зам дээр 50-40 УБС улсын дугаартай Аксент маркын машин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1,10.6 дахь заалтыг тус тус зөрчин  урсгал сөрөн машин жолоодож явсны улмаас Ж.Доржготов миний унаж явсан Ниссан маркийн 44-34 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 2 027 000 төгрөгний хохирол учруулсан болох нь нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар тогтоогдож хариуцагчаас уг хохирлыг барагдуулахаар удаа дараа шаардсан боловч уг хохирлыг төлж барагдуулаагүй тул Б.Амарсайханаас 2 027 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Амарсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

            Миний бие Б.Амарсайхан нь 2016 оны 9 сарын 09-ний өдөр 50-40 УБС улсын дугаартай аксент машин жолоодож  явахдаа Ниссан маркийн 44-34 УНЯ дугаартай машиныг  мөргөж гэмтэл учруулсан. Уг хохирлыг 2 сарын дотор  төлж барагдуулах хүсэлтэй байна. 5 сард 1 000 000 төгрөгийг төлж, 6 сард үлдэгдэл 1 027 000 төлж дуусна гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Доржготов нь хариуцагч Б.Амарсайханд холбогдуулан гэм хорын хохиролд 2 027 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 207 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 027 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 1 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 1 027 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. .

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.       

                                                                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Ж.Доржготовын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Амарсайханд холбогдох гэм хорын хохиролд 2 027 000 төгрөг  гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нь нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2 027 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 027 000 төгрөгийг 2017 оны 5 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 6 сард 1 027 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 000 төгрөгийн 24 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 24 000  төгрөг, хариуцагч Б.Амарсайханаас 24 000  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.ХУЛАН