Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 962

 

017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/00962

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 41 тоотод оршин суух Хоньч харчин овогт Шаравдоржийн Баттуяагийн /РД:ЕШ81051804/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон, 106 байр, 6 тоотод  байрлах “Сипоко” ХХК-д /регистр 2769972/ холбогдох  

Хан-Уул дүүргийн 11 хороо, Энхжин хотхоны G2 загварын байрны 2 дугаар орц, 5 давхарт байрлах, 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 2 849 745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Шаравдорж овогтой Баттуяа нь “Бэст-Эргэл” ХХК-ний захирлаар ажилладаг бөгөөд “Төгс зуурмаг” ХХК-тай нийт 135,702,100 /нэг зуун гучин хоёр сая долоон зуун хоёр мянга нэг зуу/ төгрөгний бетон зуурмаг нийлүүлж тооцоо дуусгасан байдаг. “Төгс зуурмаг” ХХК нь “Бэст-Эргэл” ХХК-аас авсан бараа бүтээгдэхүүнийхээ оронд “Сипоко” ХХК-ний барьсан 2 өрөө орон сууцыг 1 автомашины зогсоолын хамтаар шилжүүлэх санал тавьсаныг “Бэст-Эргэл” ХХК- ний захирал Ш.Баттуяа зөвшөөрсөн.

Уг хэлцлийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр №015/160 тоот албан бичиг “Сипоко” ХХК-д явуулж, Энхжин хотхоны 105 дугаар байрны 5 давхарын 52,07 м/кв 105,702,100 төгрөгний үнэ бүхий 2 өрөө орон сууцыг 30 сая төгрөгний үнэ бүхий авто зогсоолын хамт иргэн Ш.Баттуяад шилжүүлж гэрээ хийхийг хүссэн.

Уг албан тоотын дагуу Сипоко” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ш.Баттуяатай 15/140 тоот “guest house”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уг орон сууцыг 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулж, хүлээлгэж өгөх үүргээ хүлээсэн. Харин авто зогсоолыг одоогоор дугаарлаагүй тул гэрээ хийх боломж байхгүй, байрандаа орохдоо нэгмөсөн гэрчилгээ гаргуулж аваарай гэж хэлсэн байдаг. Ингээд гэрээний дагуу 2016 оны 3 дугаар улирлаас эхлэн Энхжин хотхоны 5 дугаар байрны айлууд нүүж орон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан авч захиран зарцуулах, эзэмших эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ш.Баттуяа нь 2016 оны 7 дугаар сард “орон сууцны түлхүүрээ авъя, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авъя” гэсэн шаардлагыг “Сипоко” ХХК-д тавьсан. “Сипоко” ХХК-ний зүгээс гэрээн дээр гарын үсэг зурсан захирал Ц.Мөнхбаяр, менежер М.Нямтулга нар ”таньд түлхүүрээ өгөөд байрны гэрчилгээ гаргаад өгчихвөл бартераар байр авсан хүмүүс тухайн байраа бусдад хямдхан зарж манай үнийн бодлогыг эвдчихдэг, түлхүүрээ өгөхдөө таньтай дахин гэрээ байгуулж амлалт авахуулж байж л өгнө, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чинь гаргаж өгөхгүй дараа оны 9 дүгээр сар хүртэл хүлээ” гэдэг хууль бус шаардлага тавьсан байдаг.

Мөн бид түлхүүр, байр болон гражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг одоо гаргаж өгөхгүй, бидний зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авсан тохиолдолд бид байрны түлхүүр, байр, гражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө, гэрээний хүү алданги бидэнд хамаагүй гэсэн хариулт өгсөн болно.

Ш.Баттуяагийн нэхэмжлэлтэй “Сипоко” ХХК-нд холбогдох иргэний хэрэг дээр талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдааныг талуудыг оролцуулалгүйгээр шийдвэрлэж, эвлэрлийн гэрээг баталгаажуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Сипоко” ХХК-ийн захирал Б.Галбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани 2015 оны 7 сарын 07-ны өдөр “Төгс зуурмаг” ХХК-иас бетон зуурмаг авч  дээрх гэрээний дүнд орон сууц, авто зогсоол нийлүүлэх гэрээ хийсэн байдаг юм. Энэ гэрээний хүрээнд “Төгс зуурмаг” ХХК нь хүсэлт гаргаж иргэн Ш.Баттуяагийн нэр дээр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ хийж өгөөч ээ, бид энэ хүнтэй хамтарч ажилладаг юм, 100 хувь бетон нийлүүлээд байраа шилжүүлж авна гэж хэлж гэрээ хийлгэсэн. Бидний хооронд хийгдсэн гэрээ 100 хувь дуусгавар болоогүй, иргэн Ш.Баттуяа нь манай компанитай хийсэн №15/140 гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийн дүн  болох 105 702 100 төгрөгийг төлөөгүй тул Ш.Баттуяагийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд

“...1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний алданги болгон нэхэмжилсэн 2 849 754 төгрөгнөөс татгалзан эвлэрч байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Энхжин хотхоны G2 загварын байрны 2 орц, 5 давхарт байрлах 2 өрөө орон сууц, зоорийн газарт байрлах нэг авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 5 сарын 15-ны өдрийн дотор гаргууулан авахыг зөвшөөрсөн болно.

2.Хариуцагч “Сипоко” ХХК нь иргэн Ш.Баттуяагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 9 сарын 18-ны өдрийн 15/140 тоот гэрээний үүргээ биелүүлж, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 5 сарын 15-ны өдрийн дотор гаргуулан өгөхийг зөвшөөрсөн болно.

3.Талууд энэхүү Эвлэрлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 11  хороонд  байрлах Энхжин хотхоны G2 загварын байрны 2-р орц, 5 давхарт байрлах 379 тоот 2 өрөө орон сууцны ашигтай талбай дээр талуудад ямар нэгэн маргаан байхгүй болохыг энэхүү гэрээгээр давхар баталгаажуулж байгаа болно” гэжээ.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ      нь:

 

Нэхэмжлэгч Ш.Баттуяа нь хариуцагч “Сипоко” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 хороо, Энхжин хотхоны G2 загварын байрны 2 дугаар орц, 5 давхарт байрлах, 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 2 849 745 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн 11 хороо, Энхжин хотхоны G2 загварын байрны 2 дугаар орц, 5 давхарт байрлах, 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 2 849 745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 2 849 745 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Энхжин хотхоны G2 загварын байрны 2 орц, 5 давхарт байрлах 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг орон сууцны болон авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцож маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.  

Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

              ЗАХИРАМЖЛАХ нь: 

 1.Нэхэмжлэгч Ш.Баттуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Сипоко” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 хороо, Энхжин хотхоны G2 загварын байрны 2 дугаар орц, 5 давхарт байрлах, 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 2 849 745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй алданги 2 849 754 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Энхжин хотхоны G2 загварын байрны 2 орц, 5 давхарт байрлах 2 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах нэг авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг орон сууцны болон авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 851 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “Сипоко” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 836 460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Баттуяад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын жу рмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ХУЛАН