Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/851

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Е.Баасанжав,

улсын яллагч Э.Бадрал,

насанд хүрээгүй хохирогч У.Н, түүний хууль ёсны төлөөлөгч М.Энхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Б.Орхон /№1317/, Д.Алтантуяа /№2230/,

гэрч Ж.Улаадай,

шинжээч Г.Ханхүү,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /№1149/,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр /№1126/, О.Баяраа /№0330/,

нарийн бичгийн дарга Б.Оч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Г, Иөншөөбү овогт Ядамжавын Б нарт холбогдох эрүүгийн 201725030528 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймаг Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Түүх уран зохиолын багш мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Мэргэжилийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 6-19 насны 3 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Ч.Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй. Дээд боловсролтой, Геологи Уул уурхайн инженер мэргэжилтэй, "УББУ" ХХК-д нярав ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 3-6 насны 2 хүүхдүүдийн хамт, улаас авсан гавьяа шагналгүй, урд 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ялаар, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрх 1 жилийн хугацаагаар хасч 2 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Иөншөөбү овогт Я.Б

 

Холбогдсон хэргийн талаар: ßллагдагч Ч.Г, Я.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3 хүнтэй хамт буудалд байж байхад гаднаас Я.Б, Номинзаяа, Отгончимэг нар орж ирэхэд надтай хамт байсан 3 хүн гарч явсан. Бид 4 үлдээд юм ярьж байгаад Я.Б явсан. Бид 3 пиво ууж байгаад Номинзаяа усанд орж Отгончимэг Эрхэмбаатарын хэвтэж байсан орон дээр хэвтсэн. Би өөрийнхөө сууж байж дээр унтаж байхад Номинзаяа усанд орж ирчихээд хажууд хэвтсэн. Би Номинзаяагийн биед хүрэхэд намайг болиоч гэсэн тэгээд би болиод эргэж хараад унтсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Бын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Îòãîí÷èìýã надруу çàëãàñàí. Би тантай уулзмаар байна надтай уулзаач гэхэд би ажилтай байна гэж хэлсэн. Тухайн өдрийн орой ажлаа тараад явж байхад өөр дугаараас залгаад би Баянбүрдэд байна та надтай уулзаач гэхээр нь би уулзсан. Тухайн үед Номинзаяа, Отгончимэг нар хамт явж байсан. Бид 2 тэмцээнд ороод жоохон пиво уусан юмаа гэртэй хариж болохгүй байна хонох газар олж өгч тус болооч гэхээр нь манай найз хөдөө орон нутгаас ирсэн байгаа тийшээ явж байна гэхэд тэгвэл бид 2 тийшээ чинь хамт явий гэхээр нь дагуулж явсан. Буудалын гадаа очоод Эрхэмбаатартай яриад надтай хамт 2 хүн байна дагуулаад орох уу гэж хэлэхэд хамт ороод ир гэхээр нь дагуулж орсон. Би удаан уулзаагүй хүмүүс байсан болохоор юм ярьж байгаад өглөө ирье гээд гараад явсан. Маргааш өглөө нь Эрхэмбаатар надруу залгаад хөдөө аж ахуйн яамны энд машинтай мөргөлдчихлөө хүрээд ир гэхээр нь би буудлаар нь дайраад тэнд очсон. Иргээд буудалд очиход Отгончимэг надаа 20.000 төгрөг өгөөч гэхээр нь надад мөнгө байхгүй байна гэсэн чинь та нөгөө хэдээс асуугаад аваад өгөөч гээд байсан. Отгончимэг усанд орж гарч ирээд миний хажуугаар хэвтсэн тэгээд бид 2 бэлгийн харьцаанд орсон. Надад бол хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл огт байхгүй гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч У.Номинзаяагийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 10-ны шөнө Отгончимэг Бàäðàë àõòàé ÿðèàä шөнийн 10 цагийн үед дуудсан. Бадрал ах ажлаа тараад явж байна гээд бид хоёрыг Баянбүрдийн автобусны буудал дээрээс ирж авсан. Тэгээд хамт бид 3 тав дугаар сургуулийн тэнд байдаг буудалд очоод Эрхэмбаатар гэдэг хүнийг дуудсан. Эрхэмбаатар гэдэг хүн гарч ирээд бид 3-ыг аваад өрөөнд орсон. Өрөөнд ороход 3 хүн байснаас 2 хүн нь зөрөөд гарсан. Бид 5 сууж байхад Отгончимэг бид хоёрт шилтэй пиво задалж өгсөн бид 2 нойл ороод талыг нь асгаад дотор нь ус хийсэн. Бид хоёрт архи хийж өгсөн Отгончимэг нэг уугаад унтсан надад 3 удаа өгсөн. Би тэгээд усанд ороод гарч ирээд Отгончимэгийн хажууд хэвтэхэд Отгончимэг надтай зөрөөд усанд орсон. Намайг хэвтэж байхад Г ах миний хажуугаар орж ирээд намайг оролдоход би зүгээр бай гээд хөнжлөөс нь гарч унтсан. Г ах бас эргэж хараад унтаад өгсөн. Маргааш өглөө нь 8 цагийн үед босоод кино үзээд байж байхад гаднаас Бадрал ах орж ирээд Эрхэмбаатар машинтай мөргөлдсөн байна гээд буцаад гарсан. Эрхэмбаатар ах бид хоёрт 20.000 төгрөг өгсөн тэр мөнгөөр нь гарч гоймон аваад орж ирээд би усанд ороод гарч ирэхэд 12 цаг болж байсан. Бадрал ах мөн 12 цагийн үед ирсэн. Намайг усанд ороод гарч ирсэний дараа Бадрал ах зөрөөд орсон. Тэр үед Отгончимэг надаа Бадрал ах чамтай унтмаар байна дараа нь надтай унтана гэж байна чи эхлээд унтчих гэсэн тэгэхээр нь үгүй ч гээгүй тэгий ч гээгүй. Бадрал ах усанд орчихоод гарч ирээд Отгончимэгт 10.000 төгрөг өгөхөд Отгончимэг дэлгүүр гараад ирий гэж хэлээд гарсан. Тэгээд би сандал дээр сууж байхад Бадрал ах хүрээд ир гэхэд нь би очсон тэгэхэд намайг хөнжилдөө татаж оруулаад миний хувцасыг тайлаад бид 2 бэлгийн ажил хийсэн гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Улаадайгийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энэ хэрэг гарсан. Тэр үед охиноо Отгончимэг гэдэг охинтой хамт явсанг мэдээд хайж байсан. Тэгээд 5 дугаар сургуулийн тэндээс интернэтийн газраас 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олсон. Хаана хэнтэй хамт хоносон бэ? гэж асуухад Отгончимэг Я.Б гэдэг ахыг дуудаад хамт буудалд хоносон гэж надад хэлсэн тэгээд би цагдаа дуудсан гэв.

 

            1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Гт хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэгүйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанд холбогдуулан ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: бага насны хохирогч У.Номинзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн эхний мэүүлгээрээ шүүгдэгч Ч.Гтэй бэлгийн харьцаанд орсон утга, агуулга бүхий мэдүүлэг өгчээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны үед дээрхи мэдүүлгүүдийн дараа мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдгэгч нарыг шүүх хуралдааны танхимаас тусгаарлаж байгаад бага насны хохирогч У.Номинзаяагийн өгсөн мэдүүлэг нь: “... шүүгдэгч Ч.Гтэй бэлгийн харьцаанд ороогүй, намайг оролдсон, боль гэж хэлэхэд, болиод цаашаа хараад унтасан,...” гэх утга, агуулгатай зөрүүтэй мэдүүлж байна. Мөн бага насны хохирогч нь өөрийн төрсөн эх энэ хэрэгт гэрчээр оролцсон Ж.Улаадайд “Ч.Гтэй бэлгийн харьцаанд ороогүй”  гэж хэлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Улаадай мэдүүлжээ. Мөн хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Г нь бага насны хохирогч У.Номинзаяатай бэлгийн харьцаанд орсон гэх үйл баримт тогтоогдохгүй, эргэлзээ бүхйи байна. Харин бэлгийн харьцаанд орох санал болгосон байдал нь бага насны хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гийн өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан хэргийн үйл баримтыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Иймд шүүгдэгч Ч.Гийг хүүхдэд садар самууныг суртчилах, уруу татаж бэлгийн харьцаанд орох санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

2. Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11 -нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дрим" нэртэй зочид буудлын 44 тоот өрөөнд бага насны буюу 13 нас 11 cap 24 хоногтой хохирогч У.Номинзаяаг согтуурсан үед нь бэлгийн харьцаанд орх санал болгосон,

 

Шүүгдэгч Я.Б нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дрим" нэртэй зочид буудлын 44 тоот өрөөнд бага насны буюу 13 нас 11 cap 24 хоногтой хохирогч У.Номинзаяаг эд хөрөнгийн улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь:

              шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, бага насны хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Улаадайн өгсөн мэдүүлэг,

              бага насны хохирогч У.Номинзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн Эрхэмээ гэж ах нь шилтэй пиво бид хоёрт задалж өгсөн тэр хоёр ах хоорондоо юм яриад суугаад байсан юу ярьж байсныг ойлгоогүй ямар байсан өөр ажил төрөл л яриад байх шиг болсон тэгхээр ньбид хоёр шилтэй пиво байриад 00 ороод пивоных нь талыг асгаад дээр нь ус нэмээд буцаж гарч ирээд хажууд нь ус хольсон пивоо уугаад суугаад байсан тэгсэн Эрхэмээ гэж ах бид хоёрт архи хундгалж өгөөд уу гээд шахаад байсан Отгончимэг эхлээд уусан дараа нь би стиканы талаас доогуур архи уусан тэгсэн Отгончимэг орон дээр унтаад өгсен Эрхэмээ ах дахиад надад 2-3 удаа тэр аягаараа хийж өгсөн би бүгдийг нь уусан би усанд орно гээд 00 руу орсон би толгой эргээд гуйваад унах гээд байсан усанд орчихоод гарч ирээд намайг Отгончимэгийн хажуугаар унтах гэхэд Отгончимэг босоод усанд орчихоод гарч ирэхэд би сэрүүн байсан тэр гарч ирээд шууд хажуугийн оронд дээр очоод хэвтсэн Эрхэмээ, Г гэдэг хоёр ах пиво уугаад суугаад байсан тэгээд нэг мэдсэн чинь унтчихсан байсан, ... өглөө нь 8 цаг болж байхад би Отгончимэгийг босгоод зурагтаар кино үзээд сууж байтал гаднаас урд шөнө байж байгаад гараад явдаг 2 ах орж ирээд тэд цуг гараад явсан юм бид хоёр тэр буудалд үлдсэн.

...Эрхэмээ ах Отгончимэгт 10000 төгрөг өгсөн. Г ах надад 10000 төгрөг өгсөн ингээд Отгончимэг бид хоёр үлдсэн бид хоёр гарч дэлгүүр ороод Г ах надад өгсөн 10000 төгрөгөөр 1 хайрцаг тамхи гал, бэлэн гоймон, шоколад, алим мандарин авч орж ирээд идсэн ингээд өдөр 10 цагийн үед Бадрал /Я.Б/ ах өрөөнд орж ирээд нөгөөдуүл чинь машинтай шүргэлцсэн байна гэнээ оччихоод ирье эргэж ирээд та хоёрыг байранд чинь хүргэж өгнө гэж хэлээд эргээд гараад явсан. Байр гэдэг нь Бадрал ахын түрээсэлж өгнө гэж Отгончимэгт хэлсэн байр юм байна гэж би ойлгосон. Би өмнө нь очиж үзээгүй Тэгээд Отгончимэг бид хоёр агаарт гарахаар гадагш гарч зочид буудлын хажууд байдаг тоглоомын талбай дээр 20-30 минут орчим сууж байгаад эргээд буудалруугаа орсон тэгсэн Отгончимэг бөөлжөөд уйлаад бие өвдөөд байна Бадрал ахыг дуудаач гээд уйлаад байсан. би усанд орох гээд 00-ийн өрөөнд ороод өглөөний идсэн юм аа бөөлжсөн тэгээд усанд орчихоод дотуур хувцасаа угаагаад хувцасаа угааж тавьсан тэгээд биеэ алчуураар ороогоод гарч ирэхэд Бадрал ах ирчихсэн Отгончимэгтэй юм яриад сууж байсан тэгээд Бадрал ах шууд надтай зөрөөд 00 өрөөрүү орсон тэр хооронд Отгончимэг Бадрал ах эхлээд чамтай унтана дараа нь надтай унтана гэсэн та хоёрт байр, мөнгө өгнө гэж хэлсэн би ямар нэгэн юм хэлээгүй дуугуй байсан тэгтэл Бадрал ах уснаас гарч ирээд Отгончимэг Бадрал ахаас 10000 төгрөг аваад гарч зайрмыг авч орж ирсэн тэгээд Отгоичимэг зайрмагаа идээд орондоо орж хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрсөн тэгээд Бадрал ах намайг нааш ир гэж дуудсан тэр намайг нааш ир гэж дуудсан тэр намайг тэвэрч аваад хажуудаа хэвтүүлсэн тэгээд битүү хөнжлөөр хучсан би тэр үед дотор муухай оргисон тэгээд Бадрал ах миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнлүү хийж бэлгийн ажил хийсэн би болиоч гэж нэг удаа хэлээд өөр ямар нэгэн эсэргүүцэл тэр үед Отгончимэг рүү харахад хөнжлөөрөө битүү хучсан завсар гаргаад нэг нүдээрээ харж байснаа нүдээ аниад унтаж байсан дүр үзүүлээд байсан....51-52, 53-55, 56-58х/,

гэрч Ж.Улаадайн мөрдөн шалгах ажиллагааны үед: ...Эхлээд Г гэж хүн надтай бэлгийн харьцаанд орсон гэж ярьдаг байсан дараа нь Бадрал гэж хүнтэй маргааш нь бас бэлгийн харьцаанд орсон гэж ярих болсон юм өөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар ямар нэгэн юм яриагүй.гэх мэдүүлэг/хх-ийн 93х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаар 3710 тоот дүгнэлт /хх-ийн 159х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаар 2688 тоот дүгнэлт/хх-ийн 161х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаар 4594 тоот дүгнэлт /хх-ийн144-145х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаар 3037 тоот дүгнэлт /хх-ийн 155х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №543 /хх-ийн 182-184х/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 189х/, гэрч Н.Батболдын мэдүүлэг /2хх-ийн 240х/, У.Номинзаяагийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 59-60х/, Б.Отгончимэгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 74х/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26х/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Я.Быг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Гийг хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татаж бэлгийн харьцаанд орох санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б, Ч.Г нараас мөнгө нэхэмжлээгүй, хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн үнийн дүнг Я.Б нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүүхдэд бэлгийн харьцаанд орох санал болгосон хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн хэргийн хорих ялын дээд хэмжээ нэг жил бөгөөд хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг ял шийтгэл оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.Бт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Иөншөөбү овогт Я.Быг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Гийг хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татаж бэлгийн харьцаанд орох санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Бт 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Ч.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн харуцлагаас чөлөөлсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Я.Бын цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч Ч.Г, Я.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Гантөгөс нь нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Я.Бын урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Бт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт

тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧИД                                 Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                    Г.БУЯННЭМЭХ