Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/918   

 

 

                                                           

         

 

 

 

 

  2020          12       21                   2020/ШЦТ/918                      

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт С.Нд холбогдох эрүүгийн 2011 00000 1079 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигин овогт С.Н, Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 25ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг, Амгалан амаржих “Их зайсан” цайны газарт зөөгч, бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эцэг, эгч, ах, дүү, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5-9 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................

 /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Самъян хийд”-ийн дэргэд байрлах айлын хашаанд Б.Лхамаатай айлын гэрт шүлсээ хаялаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, зовхи, хөмсөг, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Лхамаагийн зүүн нүд рүү би өөрийнхөө зүүн гараа атгаж байгаад 2 удаа цохисон ...тухайн үед хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/, 

         Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хамт архи ууж байсан. Лхамаа гэж хүн намайг үгээр доромжлоод байсан. Тэгээд айлын гэрт шүлсээ хаяад байхаар нь би битгий гэж хэлсэн. Тэр Лхамаа гэж хүнийг би 2 удаа цохисон” гэв.

Хохирогч Б.Лхамаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа найз Даваапүрэвийн гэр болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Самъян гэх нэртэй хийдийн дэргэд байрлах хашаа байшинд очиход Даваапүрэв, Даариймаа, Даваапүрэвийн эхнэр  нэрийг нь мэдэхгүй мөн 2 эмэгтэй, эрэгтэй байсан ...намайг очиход “Сэнгүр” нэртэй пиво ууцгааж байсан. Бүгдээрээ гайгүй нээх согтуу биш байсан ...4-5 ширхэг пиво ууцгаасан. Хамгийн сүүлийн пивыг ууж байхад нэг эмэгтэй босож ирээд намайг хэл амаар доромжилж, улмаар ууж байсан пивоны стаканыг над руу шидэхэд би зүүн гараараа хамгаалсан ба стакан хагарсан зүйл байхгүй бөгөөд цус гарсан, гэмтсэн, бэртсэн, зүсэгдсэн зүйл байхгүй ...Даваапүрэвийн эмэгтэй найз нь согтоод унтаад өгсөн юм. Тэгтэл гадаа машинд унтаж байсан найз нь сэрээд над руу дайраад миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон ...миний зүүн нүд болон нүдний зовхи, хөмсөг рүү С.Н зүүн гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-7-13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №11493 тоот дүгнэлтэд:

“1. Б.Лхамаагийн биед зовхи, хөмсөг, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна”  гэжээ /хх-18-19х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-125х/,

Хохирогчийн хүсэлт /хх-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Самъян хийд”-ийн дэргэд байрлах айлын хашаанд Б.Лхамаатай айлын гэрт шүлсээ хаялаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, зовхи, хөмсөг, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч С.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Лхамаагийн зүүн нүд рүү би өөрийнхөө зүүн гараа атгаж байгаад 2 удаа цохисон ...тухайн үед хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/, 

шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хамт архи ууж байсан. Лхамаа гэж хүн намайг үгээр доромжлоод байсан. Тэгээд айлын гэрт шүлсээ хаяад байхаар нь би битгий гэж хэлсэн. Тэр Лхамаа гэж хүнийг би 2 удаа цохисон” гэв.

хохирогч Б.Лхамаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа найз Даваапүрэвийн гэр болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Самъян гэх нэртэй хийдийн дэргэд байрлах хашаа байшинд очиход Даваапүрэв, Даариймаа, Даваапүрэвийн эхнэр  нэрийг нь мэдэхгүй мөн 2 эмэгтэй, эрэгтэй байсан ...намайг очиход “Сэнгүр” нэртэй пиво ууцгааж байсан. Бүгдээрээ гайгүй нээх согтуу биш байсан ...4-5 ширхэг пиво ууцгаасан. Хамгийн сүүлийн пивыг ууж байхад нэг эмэгтэй босож ирээд намайг хэл амаар доромжилж, улмаар ууж байсан пивоны стаканыг над руу шидэхэд би зүүн гараараа хамгаалсан ба стакан хагарсан зүйл байхгүй бөгөөд цус гарсан, гэмтсэн, бэртсэн, зүсэгдсэн зүйл байхгүй ...Даваапүрэвийн эмэгтэй найз нь согтоод унтаад өгсөн юм. Тэгтэл гадаа машинд унтаж байсан найз нь сэрээд над руу дайраад миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон ...миний зүүн нүд болон нүдний зовхи, хөмсөг рүү С.Н зүүн гараараа цохисон ...”  /хх-7-13х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №11493 тоот дүгнэлт /хх-18-19х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-125х/, Хохирогчийн хүсэлт /хх-29/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Лхамаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН