| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/01579/И |
| Дугаар | 1367 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1367
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би, Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 9 гудамж, 215 тоотод оршин суух Шарнууд овогт Лхагвасүрэнгийн Мягмарсүрэнд /РД:ШД76051894/ холбогдох, Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 270 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний дэд захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Мягмарсүрэн нь манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1147749 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Л.Мягмарсүрэн нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Л.Мягмарсүрэнгээс гэрээний үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, 870 хоногийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги буюу 90 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийн гаргуулан агч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Л.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Мягмарсүрэн миний бие “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 270 000 төгрөгийг 2017 оны 7 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Л.Мягмарсүрэнд холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 270 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 270 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 4 375 төгрөг, хариуцагч Л.Мягмарсүрэнгээс 4 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгохоор шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Мягмарсүрэнд холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 270 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 270 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 270 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 4 375 төгрөг, хариуцагч Л.Мягмарсүрэнгээс 4 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН
| ||||
| |