Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/967

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-ын Х-д холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

****************************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч О.Х нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төв дотор иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр бичигдсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.Б- мэдүүлэхдээ: “...Намайг очиход лангуу түрээслэгчийн хүүхэд нь гээд 20-22 орчим насны залуу зогсож байсан, би тэр залууд тооцоогоо хийчих гэхэд тэр залуу “бараа дутуу байна” гэхээр нь би “дутуу бараагаа хасаад мөнгөн дүнгийг нь биччихсэн байгаа гэхэд тэр залуу “дутсан бараагаа авъя” гэхэд нь би “мөнгөө өгч чадахгүй бол бараагаа буцааж авъя” гэсэн. Тэгэхэд тэр залуу гэнэт босож ирээд миний хамар луу духаараа мөргөчихсөн, би хамраа барьтал тэр залуу намайг нэг удаа цохиод нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс

 

салгасан би “Хар хорин” захаас гараад цагдаад дуудлага өгсөн юм...” гэжээ. /хх 16- 17/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 611 дугаартай дүгнэлтэд: “1 .Д.Б-ийн биед хамар ясны хугарал хамарт зөөлөн эдийн няцрал зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 21 хуу/

Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хх 22/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/

Ял шийтгэлийг шалгах хуудас /хх 65/

Хохирогч Д.Бийн гомдол саналгүй гэх баримт /хх 75/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч О.Х нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төв дотор иргэн Д.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Бийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...би тэр залууд тооцоогоо хийчих гэхэд тэр залуу “бараа дутуу байна” гэхээр нь би “дутуу бараагаа хасаад мөнгөн дүнгийг нь биччихсэн байгаа гэхэд тэр залуу “дутсан бараагаа авъя” гэхэд нь би “мөнгөө өгч чадахгүй бол бараагаа буцааж авъя” гэсэн. Тэгэхэд тэр залуу гэнэт босож ирээд миний хамар луу духаараа мөргөчихсөн, би хамраа барьтал тэр залуу намайг нэг удаа цохиод нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх 16-17/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 611 дугаартай дүгнэлт /хх 21 хуу/, Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хх 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх 65/, хохирогч Д.Бийн гомдол саналгүй гэх баримт /хх 75/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Хд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Хтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 75/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч О.Х нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч О.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт О-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт О-ын Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт О-ын Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ