| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0562/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/523 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн 1711009090206 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, оёдлын технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 2 сарын 16-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 3 сарын 9-ний өдөр хугацааны өмнө тэнсэн сулласан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны и9 сарын 23-ны өдрийн 507 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 10 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод 11 настай Э.Наянбаярын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Хаас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Тухайн хүүхдийг зодсон шалтгаан гэвэл урьд тэр хүүхэд манай вакум цонхыг хагалсан, одоо хүртэл засаагүй, тэгээд дахин цонхоор угаадас асгаснаас болж тухайн хүүхдийг нэг удаа алгадсан. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүмүүсээс гарсан зардлыг бүгдийг нөхөн төлсөн. Би нар хоорондоо эвлэрсэн. гэсэн мэдүүлэг /хх 27-28/
Насанд хүрээгүй хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ..Хүлэгсайхан ах намайг заамдаж аваад гараа атгаж байгаад нэг удаа нүүр лүү цохисон. Тэгээд дараа нь би хашааны гадаа явж байхад таараад чи галзуу юу, тэнэг юмуу гээд нэг гараараа заамдаж аваад нөгөө гараараа цохисон. Тухайн үед миний дээд, доод уруул язарсан, нэг шүд өвдөөд байсан. Бас хэд хоног толгой өвдөөд 3 хоног акт аваад хичээлдээ явж чадаагүй. Тухайн үед намайг байрны цонхоор ус асгалаа гэж зодсон бас эд нар байрны мөнгө өгөөгүй гэж ярьж байсан. Би одоогоос 2-3 хоногийн өмнө манай ээж угаалгын машинд хувцас угаагаад усаа асгалгүй үлдээгээд намайг бага багаар асгачихаарай гэсэн. Тэгээд би ээжийг ажилдаа явсан хойгуур 2 жоохон дүүгээ харж байгаад угаалгын машинд байсан усаа асгаж чадаагүй юм. Улмаар би тэр усыг саванд аваад нийтийн байрны цонхоор 2 давхараас асгасан юм. Асгаж дуусаад байж байтал байрны ах Хүлэгсайхан халамцуу орж ирээд чи яагаад доошоо ус асгаад байгаа юм, доод айл руу ус орсон байна төлөөрэй гээд гараад явсан. Орой ээж, аав хоёр ирээд юун ус асгасан юм гээд намайг мөн л загнасан. Харин өнөөдөр намайг гаднаас гэртээ ороход Одхүү, Хүлэгээ нар пизда минь хаалгаа зөөлхөн хаа, эн муу их зэвүүн бацаан дээрээс ус асгадаг гээд байсан. Тэгээд манай ээж ажилдаа яваад, би дүү нартайгаа үлдэж доод айлын усны савыг өгөх гээд доошоо буухад Хүлэгээ ахтай таарсан чинь намайг чи яах гэж дээрээс ус асгаж байгаа юм бэ пизда чинь гээд намайг заамдаж аваад дугтраад өнгөрсөн. Би шууд гэртээ ороод хаалгаа цоожлоод үлдсэн. Хэсэг хугацааны дараа жорлон орох гээд гартал дахиад Хүлэгээ ахтай таарсан чинь намайг чи тэнэг үү, тэнгэрээс ус асгадаг гээд намайг дахиад заамдаж аваад миний ам руу 2 удаа цохьсон. Тэгээд болсон явдлыг ээждээ хэлээд цагдаагийн байгууллагад хэлсэн. Хүлэгээ ах ер нь байнга согтуу байдаг. Өнөөдөр ч бас нилээд согтуу надтай таарах болгондоо намайг айлгаж, заналхийлээд байсан. Өмнө нь ээж аавыг байхгүй байхад гэрт орж ирчихээд толгойноос барьж дээшээ өргөөд ор луу шидэж байсан.. гэсэн мэдүүлэг /хх 10/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад манай хүү Наянбаяр над руу утсаар залгаад уйлаад Хүлэгээ ах намайг цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд би байрны эгчээсээ асуутал цагдаа нар ирчихсэн гэж хэлсэн. Тэгээд би 17 цагийн үед цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. Тэгээд би хүүхдээсээ юу болсон талаар асуухад Хүлэгээ ах согтуу цонхоороо ус асгалаа гэж заамдаж аваад угзарсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь хашаанд таараад цохьсон гэж хэлсэн. Байрны эзэн Хүлэгээ манай хүүхдийг цохьсон шалтгаан бол хоёр хоногийн өмнө манай хүүхэд 2 давхрын цонхоороо угаалгын машины ус асгаснаас болсон. Манай хүүхдийн биеийн байдал зүгээр байгаа, манайх удахгүй энэ байрнаас гарах гэж байгаа, манай байрны эзэн Хүлэгсайхан манай хүүхдийг үзүүлж, бидний гомдлыг барагдуулна гээд уучлалт гуйсан учраас одоо надад гомдол санал байхгүй. Манай хүүхдийн биеийн байдал зүгээр байгаа.. гэсэн мэдүүлэг /хх 13-14/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹12717 дугаартай дүгнэлтэнд: ..Э.Н биед дээд, доод уруулын салстад шарх, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.. гэсэн дүгнэлт. /хх 22/
Шүүгдэгч Д.Хы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 29/, /хх-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 63-65, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2017 оны 10 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод 11 настай Э.Наянбаярын нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлсэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Х Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Д.Хд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР