| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/228 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/228
2021 02 25 2021/ШЦТ/228 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний, Улсын яллагч Д.Уянга, Иргэдийн төлөөлөгч Х.Батжаргал, Насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /ҮД:1242/, Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа /ҮД:2360/, Б.Энхтуяа /ҮД:0668/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох 2006 00000 2620 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулагч, ой хамгаалагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хас банкинд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 657 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Галзуут овогт Аийн Б /РД: /, Холбогдсон гэмт хэргийн товч агуулга: А.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлх болон Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өврийн задгайд оршин сууж байхдаа дагавар охин болох Т.Марал-Эрдэнийг 9 нас 1 сартайгаас буюу 14 нас 3 сартай хүртэл нь буюу 2015 оны 06 дугаар сарын сүүлчээс 2020 оны 08 дугаар cap хүртэл хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг байнга хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, 2 бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын өгсөн: “Оюунчимэг бид хоёр 2013 оноос 2014 оны хооронд анх амьдралаа эхэлж байсан. Танилцахад охин минь цусны өвчтэй эхнэр маань арьсны өвчтэй байсан. Бид нар гэр оронгүй айлын гэрт амьдардаг байсан. Өдийг хүртэлх хугацаанд сайхан, муухай, баяр жаргалтай мөчүүд байсан. Хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэг минь хэвээр байна. Би охин Марал-Эрдэнийг эрүүл болгохын тулд бэлгийн бойжилтыг нь дэмжих дааврын булчирхайнаас шингэнийг нь гаргах гэж тэвэрч, үнсэж байсан. Охин минь цусны өвчтэй. Би хүнээс ингэдэг талаар сонссон. Охины хамраас эхлээд цус гараад дараа нь амнаас нь гардаг. Маш хурдан очих тусмаа эмчилгээ авна. Удаан очих юм бол эмчилгээ удаан авдаг юм. 2014 оны намар эх нялхсын гадаа охиноо хүргэж өгөөд машиндаа тамхи татаж байгаад нэг хүнээс энэ талаар сонссон. Би тэр хүнийг мэдэхгүй надаас ирж тамхи гуйсан. Би эхнэртээ хэлье гэж бодож байсан боловч ам султай бүх зүйлээ тойчоод явдаг болохоор хэлээгүй. Би яллах дүгнэлт зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргалын өгсөн: “2020 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн Мишээл байцаагч манай байгууллагатай холбогдож хууль ёсны төлөөлөгч томилогдох шаардлагатай гэсний дагуу эрх зүйч Гэрэлцэцэг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож ажиласан. 2020 оны 12 сард нийслэлийн мөрдөн шалгах газрын байцаагч Номин-Эрдэнэ мэдүүлэг өг гэж дуудахад эрх зүйч жирэмсний амралт авсан байсан учраас би очсон. Тухайн үед хүүхэдтэй уулзалт хийх гэсэн боловч хөл хорио тогтоосон байсан учраас сэтгэл зүйчийг 2 удаа яриулж, 2 удаа охинтой уулзсан. Охин бүрэг, дуу султай, өөрийгөө илэрхийлэхдээ айдастай байдаг. Цаашид сэтгэл зүйн үйлчилгээ биш сэтгэл заслын үйлчилгээ хэрэгтэй гэж үзэж байна. Марал-Эрдэнэ сургууль дээрээ найз нөхөд байхгүй. Юм асуухад маш их боддог, айдаг. Сэтгэл зүйн үйлчилгээ цаашид авмаар байна гэхэд ээжид битгий хэлээрэй гэж хэлдэг. Гэр бүлийн зүгээс түгшүүр ихтэй...” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн өгсөн: “... 2015 онд би ээжтэйгээ, хойд аавтайгаа Сүхбаатар дүүрэгт Бэлхэд амьдардаг байсан. Тэгээд ээж машинтайгаа таксинд явах гээд гарсан хойгуур хойд аав намайг газар унтах гэхээр “орон дээрээ гараад унт” гээд орон дээр гаргаад тэврээд, хөлөө над дээр давуулж тавиад байхаар нь “яагаад байгаа юм” гээд хөлийг нь авахаар “юундаа маяглаад байгаа юм бэ” гэдэг. Мөн миний уруул дээр үнсдэг, миний бүх хувцсыг тайлаад бүх газар үнсэж байгаад дээр гарч хэвтээд “би чамд хайртай” гээд мөөм бариад, бэлэг эрхтнийг гараараа оролдож байгаад цагаан шингэн гаргачихдаг. 2019 онд манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгайд нүүж ирсэн... тэгээд ээжийг ажилдаа явсан хойгуур, мөн ээж архи уугаад тасраад унтсан хойгуур нь намайг оролдоод гар хангалга хийж тавьдаг, мөн нэг удаа бэлгэвч авч ирээд өөрийнхөө эрхтэндээ углаад намайг оролдоод дээр гарч хэвтээд үнсээд бэлэг эрхтэн оролдоод байсан. Тэгээд би уйлаад “болиоч” гээд орилсон чинь ээж рүү залгаад “хурдан ир” гэж уурлаад ээжид уураа гаргаад байдаг... 2015 оноос 2020 оны 07 дугаар cap хүртэл ээж байхгүй үед байнга намайг оролддог байсан. Тэгээд гар хангалга хийдэг. Миний бие дээр цагаан өнгийн шингэн гаргаад тэрийгээ өөрөө арчаад авдаг байсан. 2-3 удаа бэлгэвч авч ирээд хэрэглэх гэж оролдож байсан. Би эсэргүүцэж байсан... Намайг ээждээ хэлбэл “ээжийг чинь ална” тэгээд намайг шоронд орохоор та нар юу ч үгүй болно. Шоронгоос гарч ирээд “чамайг ална” гээд дэрэн доогуураа хутга хийж хонодог байсан. Мөн намайг биеэ оролдуулахгүй эсэргүүцэх юм бол ээжид уурлаж ээжийг “хурдан ир” гэж дуудаад зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх.1.21/, “... 2015 оны 06 дугаар сарын сүүлчээр хичээл амарчихсан байсан, ээжийг ажилдаа явсан хойгуур намайг утсаараа оролдоод сууж байтал Б аав намайг “нааш ир” 3 гэж дуудсан, би хажууд нь очиход “чи унт” гээд намайг орон дээрээ хэвтүүлээд өөрөө босож хажууд суугаад миний хувцсыг тайлсан, би “болиоч ээ ааваа” гэхэд “зүгээрээ, яах ч үгүй“ гээд миний бүх хувцсыг тайлаад миний дээр гараад илээд ... эрхтнээ хоёр гуяны завсар хийгээд хөдөлж байгаад эрхтнээсээ цагаан шингэн зүйл миний гуя дээр гаргаад миний дээрээс буугаад миний хувцсыг өмсүүлээд “ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлж байсан. Энэ өдрөөс хойш ээжийг байхгүй үед байнга 1-2 хоногийн зайтай дээрх муухай үйлдлээ давтаж дандаа эрхтнээсээ шингэн цагаан юмаа гаргадаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын эхээр дээрх үйлдлээ хийгээд дахиж хийгээгүй. Намайг зодож цохидоггүй, миний ам руу бэлэг эрхтнээ хийж байгаагүй. Харин миний бэлэг эрхтэн рүү болон бөгсний нүх рүү согтуу байхдаа нэг нэг удаа хийх гэж оролдоод бэлэг эрхтнээ наалдуулаад шүргүүлээд хөдлөөд байсан. Миний хөхийг амандаа хийгээд сороод байдаг, бас бэлэг эрхтэн дээр үнсдэг. Ам руу, бэлэг эрхтэн рүү, бөгс рүү хуруугаа, гараа бусад зүйл хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.25-27/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Борчулууны өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын эхээр манай нагац дүү Марал-Эрдэнэ нь “хойд эцэг Б нь 2015 оноос хойш бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, бүх хувцсыг тайлаад бэлэг эрхтнийг нь оролдож байгаад дур тавьдаг” гэж надад хэлсэн. Энэ байдал нь 5 жил үргэлжилсэн, 1-2 хоногийн зайтай байнга үйлдэгдэж, Б нь эгч Оюунчимэгт хүчээр архи өгч тасраачхаад мөн эгч Оюунчимэгийг ажилдаа явсан хойгуур энэ үйлдлээ хийдэг...” гэх мэдүүлэг /хх.1.28/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэцэгмаагийн өгсөн: “... Оюунчимэг нь тус зоогийн газарт борлуулагч хийдэг. Оюунчимэг нь нөхөртөө зодуулсан талаар манай ажилчид бүгд мэддэг бөгөөд өөрөө нөхөртөө зодуулсан талаараа ярьдаг. Саяхнаас “Оюунчимэгийн нөхөр охиныг нь оролдсон байна” гэсэн яриа ажлаар гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.31/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Оюуны өгсөн: “... Сүүлийн 2-3 жилд Оюунчимэг нь нүд, нүүр хэсэгтээ цохиулчихсан, мөрөндөө хазуулчихсан ирж байсан. Нөхөртөө зодуулсан болон нөхөр нь охиныг нь оролдсон талаар хэлж байсан. 2020 оны 08 сард Оюунчимэг надад “Барсаа манай охиныг оролдсон байна” гэж уйлаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.32-34/, Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын хувийн байдлын талаар гэрч А.Баярдуламын өгсөн мэдүүлэг /хх.1.37-38/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Оюунчимэгийн өгсөн: “... Б бие өвдөөд байна ганц юм авъя гэж аваад хамт хуваагаад ууя гэж хэлээд уудаг. Би бол архи ууя гэж уудаггүй. Охиныг гаднаас орж ирэхээр ээж чинь архи авсан гэж над руу чихдэг байсан юм. Би тэр үед нь ч охиндоо ээж нь архи авсан юмаа гэж хэлдэг байсан. Би одоо ч шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний охиныг хүчирхийлсэн, дарамт үзүүлсэн Бт гомдолтой байна. Миний охинд хууч өвчин байхгүй. Харин 2014-2017 оны хооронд хамраас нь гэнэт цус гараад Эх нялхсын эмнэлэгт үзүүлээд хэвтээд дархлааг нь сайжруулж 2017- 2020 оны хооронд зүгээр болсон. Цус ч гараагүй. А.Б охиныг ганцаараа дагуулж эмнэлэгт үзүүлж эмчтэй уулзаж байсан тохиолдол байхгүй. Би охиноо 2014-2017 оны хооронд дандаа өөрийн биеэр дагуулж эмнэлэгт үзүүлдэг байсан. Б анх хамраас нь цус гарах үед 1 л удаа надтай хамт явж байсан. Тэгэхдээ эмчтэй нь бол нэг ч удаа уулзаж байгаагүй. Би өөрөө охиноо дагуулж орж эмчтэй нь уулздаг байсан. Харин охиныг эмнэлэгт хэвтэж байхад Б бид 4 хоёр хоол цай хүргэж ирдэг байсан. Би өглөө 9 цагт гэрээсээ Барсаатай хамт гараад миний ажил 18 цагт тараад Барсааг ажлаас нь аваад гэрт хүргэж өгөөд хоолоо хийчхээд халтуур хийхээр гэрээсээ 20 цагийн үед гараад шөнө 02 цагт гэртээ тогтмол ордог юм. Ер нь би гэртээ бараг байхгүйтэй адил байсан. Ганцхан бүтэн сайн өдөр л амардаг байсан. Миний завгүй үеийг ашиглаж миний охиныг хүчирхийлсэн байна. Миний охин 2020 оны 08 дугаар сард гэнэт гэрээсээ яваад манай дүүгийн гэрт оччихсон. Хичээл ортол гэртээ огт ирээгүй. Шалтгаан нь Б 2020 оны 8 дугаар сард бас хүчирхийлээд миний охин аргаа барсандаа гэрээсээ явсан байсан. Энэ байдлыг хэрвээ би мэдээгүй байсан бол миний охин амиа хорлох байсан байх. Би охиноо харж хандахгүй байсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.39-43/, Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын хувийн байдлын талаар гэрч С.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх.1.44-45/, Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын хувийн байдлын талаар гэрч Д.Оюунболдын өгсөн мэдүүлэг /хх.1.46-48/, Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын хувийн байдлын талаар гэрч Д.Рэгзэдмаагийн өгсөн мэдүүлэг /хх.1.49-50/, Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх.1.49-50/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11862 дугаартай: “1. Т.Марал-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Т.Марал-Эрдэнийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болно. 3. Т.Марал-Эрдэнэ нь АВО системээр В(III) бүлгийн цустай байна. 4. Т.Марал-Эрдэнийн охин хальс бүтэн гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хх.1.52-53/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13423 дугаартай: “1. А.Б бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 2. А.Бын гадна бэлэг эрхтэнд гаднын биед тодорхойлогдохгүй байна. Шодойн хэмжээ 6х3 см, массаж хийсний дараа 8х3.5 см болов. 3. А.Бт бэлгийн замын ХДХВ, тэмбүү, заг хүйтэн, трихоминоз өвчин илрээгүй. 4. В /III/ бүлийн цустай байна” гэх дүгнэлт /хх.1.55-56/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1146 дугаартай: “1. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. А.Б нь асуултад үнэн зөв хариулах чадвартай байна. 3. А.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. А.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.” гэх дүгнэлт /хх.1.59-60/, 5 Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1167 дугаартай: “1. Т.Марал-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.. 2. Т.Марал-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Т.Марал-Эрдэнэ нь асуултад үнэн зөв хариулах, мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна. 4. Т.Марал-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Т.Марал-Эрдэнэ нь гэмт хэргийн үйлдлийн үед өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна” гэх дүгнэлт /хх.1.62-63/, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах тухай тэмдэглэл /хх.1.4/, Нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаах тухай прокурорын тогтоол /хх.1.6/, Хэргийн харьяалал тогтоолгох тухай прокурорын албан бичиг /хх.1.8, 12/, Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.15/, Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.18, 24/, Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.51/, Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.1.70-71/, Яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжууд /хх.1. 74-76, 83-85, 232-233/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.1.87-88/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.1.98/, Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.109/, Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.111-115, 139-145/, Аюулын зэргийн үнэлгээ /хх.1.116-117/, Насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн насыг тоолсон тэмдэглэл /хх.1.118/, Төрсний гэрчилгээний хуулбар /хх.1.119/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх.1.121/, Сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.129-130/, Прокурорт яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /хх.1.156-157/, Хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авсан маягт /хх.1.162- 172/, Эмнэлгийн шинжилгээний баримтууд /хх.1.188-190/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.1.213/, Насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн хүсэлт /хх.2.18/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх баримтууд /шинээр гаргасан 4 хуудас/, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохирол нөхөн төлсөн тухай баримт /шинээр гаргасан 6 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: А.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлх болон Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өврийн задгайд оршин сууж байхдаа дагавар охин болох Т.Марал-Эрдэнийг 9 нас 1 сартайгаас буюу 14 нас 3 сартай хүртэл нь буюу 2015 оны 06 дугаар сарын сүүлчээс 2020 оны 08 дугаар cap хүртэл үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг байнга хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь: Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн өгсөн: “... 2015 онд би ээжтэйгээ хойд аавтайгаа Сүхбаатар дүүрэгт Бэлхэд амьдардаг байсан. Тэгээд ээж машинтайгаа таксинд явах гээд гарсан хойгуур хойд аав намайг газар унтах гэхээр “орон дээрээ гараад унт” гээд орон дээр гаргаад тэврээд хөлөө над дээр давуулж тавиад байхаар нь “яагаад байгаа юм” гээд хөлийг нь авахаар “юундаа маяглаад байгаа юм бэ” гэдэг. Мөн миний уруул дээр үнсдэг, миний бүх хувцсыг тайлаад бүх газар үнсэж байгаад дээр гарч хэвтээд “би чамд хайртай” гээд мөөм бариад бэлэг эрхтнийг гараараа оролдож байгаад цагаан шингэн гаргачихдаг. 2019 онд манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгайд нүүж ирсэн... тэгээд ээжийг ажилдаа явсан хойгуур, мөн ээж архи уугаад тасраад унтсан хойгуур нь намайг оролдоод гар хангалга хийж тавьдаг, мөн нэг удаа бэлгэвч авч ирээд өөрийнхөө эрхтэндээ углаад намайг оролдоод дээр гарч хэвтээд үнсээд бэлэг эрхтэн оролдоод байсан. Тэгээд би уйлаад “болиоч” гээд орилсон чинь ээж рүү залгаад “хурдан ир” гэж уурлаад ээжид уураа гаргаад байдаг... 2015 оноос 2020 оны 07 дугаар cap хүртэл ээж байхгүй үед байнга намайг оролддог байсан. Тэгээд гар хангалга хийдэг. Миний бие дээр цагаан өнгийн шингэн гаргаад тэрийгээ өөрөө арчаад авдаг байсан. 2-3 удаа бэлгэвч авч ирээд хэрэглэх гэж оролдож байсан. Би эсэргүүцэж байсан... Намайг ээждээ хэлбэл “ээжийг чинь ална” тэгээд намайг шоронд орохоор та нар юу ч үгүй болно. Шоронгоос гарч ирээд “чамайг ална” гээд дэрэн доогуураа хутга хийж хонодог байсан. Мөн намайг биеэ оролдуулахгүй эсэргүүцэх юм бол ээжид уурлаж ээжийг “хурдан ир” гэж дуудаад зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22/, “... 2015 оны 6 дугаар сарын сүүлчээр хичээл амарчихсан байсан, ээжийг ажилдаа явсан хойгуур намайг утсаараа оролдоод сууж байтал Б аав намайг “нааш ир” гэж дуудсан, би хажууд нь очиход “чи унт” гээд намайг орон дээрээ хэвтүүлээд өөрөө босож хажууд суугаад миний хувцсыг тайлсан, би “болиоч ээ ааваа” гэхэд “зүгээрээ, яах ч үгүй“ гээд миний бүх хувцсыг тайлаад миний дээр гараад илээд ... эрхтнээ хоёр гуяны завсар хийгээд хөдөлж байгаад эрхтнээсээ цагаан шингэн зүйл миний гуя дээр гаргаад миний дээрээс буугаад миний хувцсыг өмсүүлээд “ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлж байсан... миний бэлэг эрхтэн рүү болон бөгсний нүх рүү согтуу байхдаа нэг нэг удаа хийх гэж оролдоод бэлэг эрхтнээ наалдуулаад шүргүүлээд хөдлөөд байсан. Миний хөхийг амандаа хийгээд сороод байдаг, бас бэлэг эрхтэн дээр үнсдэг...” гэх мэдүүлэг /хх.1.25/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Борчулууны өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын эхээр манай нагац дүү Марал-Эрдэнэ нь “хойд эцэг Б нь 2015 оноос хойш бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, бүх хувцсыг тайлаад бэлэг эрхтнийг нь оролдож байгаад дур тавьдаг” гэж надад хэлсэн. Энэ байдал нь 5 жил 7 үргэлжилсэн, 1-2 хоногийн зайтай байнга үйлдэгдэж, Б нь эгч Оюунчимэгт хүчээр архи өгч тасраачхаад мөн эгч Оюунчимэгийг ажилдаа явсан хойгуур энэ үйлдлээ хийдэг...” гэх мэдүүлэг /хх.1.28/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэцэгмаагийн өгсөн: “... Саяхнаас “Оюунчимэгийн нөхөр охиныг нь оролдсон байна” гэсэн яриа ажлаар гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.31/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Оюуны өгсөн: “... нөхөр нь охиныг нь оролдсон талаар хэлж байсан. 2020 оны 08 сард Оюунчимэг надад “Барсаа манай охиныг оролдсон байна” гээд уйлаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.34/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Оюунчимэгийн өгсөн: “... Миний охиныг хүчирхийлсэн, дарамт үзүүлсэн Бт гомдолтой байна. Миний охинд хууч өвчин байхгүй. Харин 2014-2017 оны хооронд хамраас нь гэнэт цус гараад Эх нялхсын эмнэлэгт үзүүлээд хэвтээд дархлааг нь сайжруулж 2017-2020 оны хооронд зүгээр болсон. Цус ч гараагүй. А.Б охиныг ганцаараа дагуулж эмнэлэгт үзүүлж эмчтэй уулзаж байсан тохиолдол байхгүй. Би охиноо 2014-2017 оны хооронд дандаа өөрийн биеэр дагуулж эмнэлэгт үзүүлдэг байсан. Б анх хамраас нь цус гарах үед 1 л удаа надтай хамт явж байсан. Тэгэхдээ эмчтэй нь бол нэг ч удаа уулзаж байгаагүй. Би өөрөө охиноо дагуулж орж эмчтэй нь уулздаг байсан... Миний завгүй үеийг ашиглаж миний охиныг хүчирхийлсэн байна. Миний охин 2020 оны 8 дугаар сард гэнэт гэрээсээ яваад манай дүүгийн гэрт оччихсон. Хичээл ортол гэртээ огт ирээгүй. Шалтгаан нь Б 2020 оны 08 дугаар сард бас хүчирхийлээд миний охин аргаа барсандаа гэрээсээ явсан байсан. Энэ байдлыг хэрвээ би мэдээгүй байсан бол миний охин амиа хорлох байсан байх...” гэх мэдүүлэг /хх.1.39-43/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11862 дугаартай: “1. Т.Марал-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Т.Марал-Эрдэнийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болно. 3. Т.Марал-Эрдэнэ нь АВО системээр В(III) бүлгийн цустай байна. 4. Т.Марал-Эрдэнийн охин хальс бүтэн гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хх.1.52-53/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13423 дугаартай: “1. А.Б бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 2. А.Бын гадна бэлэг эрхтэнд гаднын биед тодорхойлогдохгүй байна. Шодойн хэмжээ 6х3 см, массаж хийсний дараа 8х3.5 см болов. 3. А.Бт бэлгийн замын ХДХВ, тэмбүү, заг хүйтэн, трихоминоз өвчин илрээгүй. 4. В /III/ бүлийн цустай байна” гэх дүгнэлт /хх.1.55-56/, 8 Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1146 дугаартай: “1. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. А.Б нь асуултад үнэн зөв хариулах чадвартай байна. 3. А.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. А.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.” гэх дүгнэлт /хх.1.59-60/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1167 дугаартай: “1. Т.Марал-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.. 2. Т.Марал-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Т.Марал-Эрдэнэ нь асуултад үнэн зөв хариулах, мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна. 4. Т.Марал-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Т.Марал-Эрдэнэ нь гэмт хэргийн үйлдлийн үед өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна” гэх дүгнэлт /хх.1.62-63/, Насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн насыг тоолсон тэмдэглэл /хх.1.118/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх.1.121/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо. Дээрх нотлох баримтуудаар А.Б бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтогдоогүй, харин бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эсхүл хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан болно. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйл/ нь хүчиндэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл/-тэй объектив талын шинж болох үйлдлийн арга, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэр, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдсэн байдгаараа төстэй боловч объектив талын үндсэн шинж болох гэмт үйлдлээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчтой бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх зорилгогүйгээр хохирогчийг тохуурхан доромжлох хэлбэрээр дур хүслээ хангасан байдаг бол хүчиндэх гэмт хэргийн тухайд хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байдаг. Хэрэв гэмт этгээд хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан бол хүчиндэх гэмт хэргээр зүйлчилнэ. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн өгсөн: “... миний уруул дээр үнсдэг, миний бүх хувцсыг тайлаад бүх газар үнсэж байгаад дээр гарч хэвтээд “би чамд хайртай” гээд мөөм бариад бэлэг эрхтнийг гараараа оролдож байгаад цагаан шингэн гаргачихдаг... намайг оролдоод гар хангалга хийж тавьдаг, мөн нэг удаа бэлгэвч авч ирээд өөрийнхөө эрхтэндээ углаад намайг оролдоод дээр гарч хэвтээд үнсээд бэлэг эрхтэн оролдоод байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22/, “... миний бүх хувцсыг тайлаад миний дээр гараад илээд ... эрхтнээ хоёр гуяны завсар хийгээд хөдөлж байгаад эрхтнээсээ цагаан шингэн зүйл миний гуя дээр гаргаад... миний бэлэг эрхтэн рүү болон бөгсний нүх рүү согтуу байхдаа нэг нэг удаа хийх гэж оролдоод бэлэг эрхтнээ наалдуулаад шүргүүлээд хөдлөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.25/, 9 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Борчулууны өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын эхээр манай нагац дүү Марал-Эрдэнэ нь “хойд эцэг Б нь 2015 оноос хойш бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, бүх хувцсыг тайлаад бэлэг эрхтнийг нь оролдож байгаад дур тавьдаг” гэж надад хэлсэн. Энэ байдал нь 5 жил үргэлжилсэн, 1-2 хоногийн зайтай байнга үйлдэгдэж ...” гэх мэдүүлэг /хх.1.28/ зэрэг нотлох баримтаас үзэхэд: А.Б нь насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн биеийн аль нэг хэсэгт буюу хоёр гуяны завсар бэлэг эрхтнээ оруулан хөдөлж, мөн хохирогчийн бэлэг эрхтэнд хуруугаа оруулж оролдон гар хангалга хийж дур тавьдаг, бага насны хохирогчийн бэлэг эрхтэн рүү болон бөгсний нүх рүү хийх гэж оролдон бэлэг эрхтнээ наалдуулж шүргүүлэн хөдөлж дур ханах зэрэг үйлдлийг хохирогчтой бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх зорилгоор байнга хийсэн нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шинжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ. Гэтэл А.Бын бага насны хохирогч Т.Марал-Эрдэнийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэн гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, олон удаагийн санаатай үйлдлийг гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Б нь дагавар охин, насанд хүрээгүй хохирогч Т.МаралЭрдэнийн гарыг нь барьж хувцсыг нь тайлах, мөн хохирогчийг биеэ оролдуулахгүй эсэргүүцвэл ээжид нь уурлаж хүчирхийлэл үйлдэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, мөн “ээжийг чинь ална”, “өөрийг чинь ална” гэх мэтээр заналхийлж дэрэн доороо хутга хийх зэргээр айлгаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бага насны хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт нь бодит хохирол, хор уршиг учруулж байгааг ойлгох, ухамсарлах чадваргүйг нь далимдуулан хүүхдийн сэтгэл санааны хувьд айдас төрүүлж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгосон, ээжид нь архи согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн согтоож унтуулсан хойноо буюу ээжийг нь энэ гэмт хэргийн талаар мэдэх боломжгүй болгох, “намайг шоронд орохоор та нар юу ч үгүй болно” гэж эдийн засгийн хувьд дарамталсан бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байлгах зэргээр бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлджээ. Мөн “шүүгдэгч А.Б бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж иргэдийн төлөөлөгч дүгнэсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд шүүгдэгч А.Быг “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов. Шүүгдэгч А.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм 10 буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдлийн улмаас бага насны хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргалын өмгөөллийн хөлсний 700.000 төгрөг нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх И.Оюунчимэгт 7.000.000 төгрөг өгсөн гэх боловч энэ талаар нотлох баримт мөн хангалтгүй байх тул шүүгдэгчийг хохирлоос нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй юм. Харин насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. А.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Бын гэр бүлийн болон хувийн байдлыг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч тухайн бага насны хүүхдийг хүндрүүлэх шинжтэй хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. А.Быг 2020 оны 10 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, одоог хүртэл цагдан хорьсон 140 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь: 1. Галзуут овогт Аийн Быг “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд 11 тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Бт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Быг урьд нь цагдан хорьсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй 7. Насанд хүрээгүй хохирогч Т.Марал-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй. 8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР ШҮҮГЧИД Ц.МӨНХТУЛГА М.ТҮМЭННАСТ