Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/958

 

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт О-ы Э-д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

**********************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээо/:

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын орчимд иргэн Ч.Ц “хог оо цонхоор хаясан шалтгаанаар маргалдаж улмаар

Ч.Ц-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбоджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цагийн үед баруун 4 замаас баруун тийш явж байтал урд явж байсан аксэнт маркийн машин цонхоороо цаас хог их хэмжээгээр хаяхаар нь шаардлага тавьсан чинь өөдөөс үхээрээ энэ тэр гэж хэл ам хийсэн. Би биед нь халдсан зүйл байхгүй. Тэр эгч хаалганд гараа хавчуулсан гэсэн. Би хаалгыг нь хаагаад явчихсан юм” гэв.

Хохирогч Ч.Ц мэдүүлэхдээ: “84-40 УНТ улсын дугаартай приус 30 машины жолооч 30 орчим насны залуу машиныхаа цонхоор намайг цаас хаялаа гэж машины хаалгаар цохисон. Толгой руу цохисонг би тухайн үед мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр очоод дух хавдчихсан байсанг мэдсэн...” гэжээ. /хх 10/

 

 

Гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...эхнэр дахиад буух гэтэл тэр жолооч залуу хаалга өшиглөж хаачихаад машиндаа суугаад машины урд хөндөлдөөд яваад байсан. эхнэрийн баруун гарыг хаалганд цохьчихсон байхаар нь эхнэр цагдаа дуудсан цагдаа ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Гэмтэл дээр очиход дух нь бас хавдчихсан байсан...” гэжээ. /хх 13/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12569 дугаартай дүгнэлтэд: “1.Ч.Ц-ын биед дух, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хх 16 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/

Ял шийтгэлийг шалгах хуудас /хх 28/

Хохирогч Ч.Ц-ын гомдол саналгүй гэх баримт /хх 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын орчимд иргэн Ч.Ц-тай “хог оо цонхоор хаясан шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Ц-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Ц-ын: “84-40 УНТ улсын дугаартай приус 30 машины жолооч 30 орчим насны залуу машиныхаа цонхоор намайг цаас хаялаа гэж машины хаалгаар цохисон. Толгой руу цохисонг би тухайн үед мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр очоод дух хавдчихсан байсанг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 10/

Гэрч Б.Б-ын: “...эхнэр дахиад буух гэтэл тэр жолооч залуу хаалга өшиглөж хаачихаад машиндаа суугаад машины урд хөндөлдөөд яваад байсан. эхнэрийн баруун гарыг хаалганд цохичихсон байхаар нь эхнэр цагдаа дуудсан цагдаа ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Гэмтэл дээр очиход дух нь бас хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх 13/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12569 дугаартай дүгнэлт /хх 16 хуу/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх 28/, хохирогч Ч.Ц-ын гомдол саналгүй гэх баримт /хх 36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Ц нь мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Э-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 36/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч

О.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө ү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар
прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр
торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д
зааснаар шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас
анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх
нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө
битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тухайн үед хохирогч
цонхоороо цаас хаясан талаар мэдүүлсэн ба уг асуудлаар хохирогчид Зөрчлийн
тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн
8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овогт О-ны Эг Эрүүгийн хуулийн тусгай
    ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн
    хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Ө-тэй овогт О-ны Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Ө-тэй овогт О-ны Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх
    биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
    хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч
    гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн
    оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр
    зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,
    хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах
    гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг
    сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,

О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ