Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Х.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 201621000130 дугаартай, *******3/2016/0063/Э/ индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8 эцэг, эх, ах эгч, дүү нарын  хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ******* дугаар гудамж ******* тоотод  оршин суух , ял шийтгэлгүй, ПЮ ******* дугаарын регистртэй ******* овогт *******ы *******

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Х.******* нь болгоомжгүй хөнгөмсгөөр найдсаны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Еркежан” хүнсний  дэлгүүрийн урд талын засмал замд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай, Хюндэй Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б-д заасан “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр,тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5 В-д “ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага / ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, мөн дүрмийн 9.2-т заасан ” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Х. мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл, түүний унаж явсан дугуй буюу эд хөрөнгөнд *******0000 төгрөгний шууд хохирол, Ховд аймгийн Жаргалант сум, Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгийн Онцгой байдлын газрын хойт талын шороон замд мөн дүрмийн 8.11-д заасан” Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.9-д заасан” Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас 67-08 ГАҮ улсын дугаартай  Мицубиши  Ер Ви Эр / RVR/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч А.Одонтуяад 1860000 төгрөгний, ******* ХОА улсын дугаартай Хюндэй Ексел маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 80000 төгрөгний шууд хохирол тус тус учруулж, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэнХовд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр 06-01 тоот хашаан дотор ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан “Еркежан” дэлгүүрийн урд талын засмал зам дээр болсон байв.”В” цэгээр тээврийн хэрэгсэл засмал замаас гарсан цэгийг ,”А” цэгээр мөргөлтийн цэг “Б” цэгээр дугуй байх цэг  10-н тоогоор 56x46 см хэмжээтэй засмал зам дээр байх цус мэт ягаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 8-ын тоогоор үл хөдлөх цэг буюу Еркежан дэлгүүрийн үүдийг тэмдэглэсэн. В цэгээс А цэг  хүртэл 14м 80 см, А-Б хүртэл 5м 67 см, 10-А хүртэл 10м 80 см, А-Б хүртэл 5м ******* см засмалын ирмэгээс унадаг дугуй унасан байсан хэсэг хүртэл 11см засмал замын өргөн 7м 60см байсан.  Засмал замын ирмэгээс А цэг хүртэл 33 см байв....  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын дээд талын  засмал 3 замын уулзвар дээр болсон байв. 3 замын уулзварын урд хэсэгт ******* ГАҮ улсын дугаартай  RVR маркийн автомашин баруун зүг рүү харсан байдалтай ******* ХОА улсын дугаартай Эксел маркийн автомашин урд зүг рүү харсан байдалтай байв. Мөргөлтийн цэгийг А цэгээр 8-н тоогоор үл хөдлөх цэг буюу Наран багийн 06-01тоот хашааны баруун хойд өнцгийг тэмдэглэв. Б цэгээр ******* ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогссон цэгийг В цэгээр ******* ХОА дугаартай автомашиныг түрж мөргөсөн цэгийг 7-н тоогоор ******* ХОА улсын дугаартай Эксел маркийн машины зогссон цэгийг тус тус тэмдэглэв. 8-А хүртэл 20м 20см, А-цэгээс засмалын ирмэг хүртэл 2м 60см, А-Б хүртэл 10м 5см, А-В цэг хүртэл 28м, В цэгээс 7 тоо хүртэл 28м 30см, 7-ийн тоогоос баруун гар тийш шороон замын ирмэг хүртэл 2м, В-Б хүртэл 26м 80см, Б цэгээс цэвэрлэх байгууламжийн хашааны өнцөг хүртэл 4м 10см, засмалын ирмэгээс ******* ГАҮ улсын дугаартай автомашины урд хэсэг хүртэл 4м 60 см, хойд хэсэг хүртэл 3м 76 см байв..... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13 14-16 дугаар хуудас /

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн : "...67-08 ГАҮ улсын дугаартай RVR маркийн автомашин байв. Уг машины зүүн урд талын их гэрэл хагарсан, урд гупер хагарч хэлбэрээ алдсан, зүүн урд шанаа хонхойн хэлбэр дүрсээ алдсан, радиотор хагарч хэлбэрээ алдсан, рүүлийн гидер мурийж хэлбэрээ алдсан, баруун шанаа хонхойж хэлбэр дүрсээ алдсан, мотор тогтоогч хугарсан байв. Нэмэлт копут зүүн урд хэсгээр хонхойн хэлбэр дүрсээ алдсан,  рүүлийн аппарат ажиллахгүй байв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: "...Саарал өнгийн ******* ХОА улсын дугаартай “Эксел” маркийн атомашин байв. Уг машины зүүн талын хоёр гэрэл 20x2 см хэмжээтэй хагарсан. Зүүн ар шанаа хэсэгт 8x5см хэмжээтэй газар чихэгдэж хэлбэр дүрсээ алдсан, арын гупер 11x4 см хэмжээтэй хагарч  хонхойсон байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /xx-ийн 21, 22-р дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: "...76-65 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркын автомашин байв. Уг автомашины урд гупер нь гол хэсгээрээ хагарч хэлбэрээ дүрсээ алдсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 24 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр ... шар өнгийн рамтай, рам дээрээ Suma tim.er wolves  гэсэн бичигтэй, суудал нь хагарсан, хойд дугуй нь муруйсан, хойд тоормос нь хагарч төмөр нь хазайсан, хойд дугуйны данхраат байсан гэх газар нь рам нь хазайсан,  рүүл нь хугарсан, урд хоёр амаржин муруйж хазайсан, урд дугуйны овуд нэг хэсэг газраа хонхойж орсон байдалтай байв.  230000 төгрөгөөр авч байсан ... гэх баримт, гэрэл зураг  / хх – 31-32 дугаар  хуудас/

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан:...” Сэжигтэн , яллагдагч Х.*******ыг та болсон явдлын талаар  зааж өгөөд тэмдэг тавиад ярих уу? гэхэд “ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би өөрийнхөө ******* ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркийн машинтай Улаан богочийн постоос Ховдын төв рүү чиглэлтэй явж байхад “Еркежан” дэлгүүрийн үүднээс унадаг дугуйтай хүүхэд гэнэт гарч ирээд машинд мөргүүлсэн гэв. Уг газрыг “1” тоогоор тэмдэглэж харуулав. Би сандарсандаа чигээрээ яваад уулзвараар зүүн эргээд явсан. Тэгж явж байгаад Онцгой байдлын газрын  дөрвөн замын уулзвараар зүүн тийш эргэсэн.Тэгэхдээ RVR маркийн машиныг мөргөсөн. Би мөн л зогсолгүй цааш яваад шороон замруугаа ороод урдаа явж байсан Эксел маркийн машиныг мөргөөд сандарсандаа цаашаа явсан. Тэндээсээ шууд гэрлүүгээ харьсан. Би тухайн үед их айж сандарсан байсан болохоор зогсоогүй юм...” гэх мэдүүлэг гэрэл зургийн үзүүлэлт / 36-41-р хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 01-******* тоотод оршин суух /  Х.ийн өгсөн  ...2016 оны 06 сарын 01-ний өдөр би унадаг дугуйтай гэрээсээ гараад “Еркежан” дэлгүүр орчихоод буцаад гэр лүү явж байтал өөдөөс хурдтай том машин ирээд мөргөсөн.Тэрнээс хойш зарим зүйлийг тодорхой санахгүй байгаа. Би эмнэлэгт ухаан орсон. Улаанбаатар хотод эмчилгээнд явж байгаад ирсэн. Жолооч намайг мөргөчихөөд орхиод явсан...” гэх мэдүүлэг / 44 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч А.Одонтуяагийн өгсөн ... Би 67-08 ГАҮ улсын дугаартай хөх өнгөтэй, RVR маркийн машинтай 2016 оны 06 сарын 01-ний өдөр Онцгой байдлын газрын доод талын 3 замын уулзвараар  ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чигээрээ явж байтал  хойт зүгээс буюу миний машины зүүн талаас цагаан өнгөтэй Маяти маркийн машин ирж мөргөөд миний машин бүтэн эргээд Онцгой байдлын газар луу  буюу урд зүг рүү яваад шороон замаар ороод мөнгөлөг өнгийн Эксель маркийн автомашины араас нь мөргөөд зогсолгүй цаашаа явсан. Би машинаа Говь-Алтай аймгийн хүнээс худалдаж аваад 2 хонож байсан, бичиг баримтаа шилжүүлж амжаагүй явсан.2016 оны 06 сарын 06-ны өдөр эд ангийн үнэлгээ тогтоолгоход 8 төрлийн эд ангийн үнэлгээ 1860000 төгрөг гарсан. 2 төрлийн эд ангийг үнэлэх боломжгүй гэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ж.Бауржанын өгсөн  ... Би 2016 оны 06 сарын 01-ний өдөр 19 цагийн үед Наран багийн 4-3 тоот хашаанаас гараад Али гэх дэлгүүрээс  Онцгой байдлын газрын доод талын 4 замын уулзвараар  гараад урд зүгт шороон зам руу ороод явж байтал миний машины араас машин мөргөж түрээд хажуугаар гараад урд зүгт яваад өгсөн. Би тухайн газраас хөдлөлгүй машинаасаа буухад 4 замын уулзвар дээр  бас нэг машин мөргүүлээд баруун зүгт харчихсан зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй машины эд ангийн үнэлгээ хийлгэхэд 110000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 49 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн...  Би 2016 оны 06 сарын 01-ний өдөр 19 цагийн үед гэртээ байж байтал манай  2 дахь хүүхэд Х. гүйж орж ирээд “эгчийг машин дайрчихаад зугтаагаад явчихлаа”  гэсэн. Би гэрээс гүйж гараад “Еркежан” дэлгүүрийн үүдэнд очиход  баахан хүн цуглачихсан. Манай охин Х. засмал зам дээр толгой нь баруун зүгт харчихсан биеэ хураагаад толгой хэсгээс нь цус гарчихсан  хэвтэж байхад нь би очоод авахад ухаангүй байсан. Удалгүй цагдаа, эмнэлгийн машин ирээд эмнэлэг рүү охиноо авч явсан. Тухайн үед охины толгойн хэсгээс цус гарчихсан, хөмсөг, хацар, дух, хамар уруулын дотор талд нь язарчихсан,2 хөлний шууны булчингийн ар хэсгээр зулгарчихсан байдалтай байсан. Ховдын эмнэлэгт 10 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн. Х.******* эмчилгээний төлбөрт 3500000 төгрөг өгсөн. Миний охиныг эрүүл саруул болтол эмчилгээ хийлгэж өгвөл надад гомдол санал гэх зүйл алга. Охиноо эрүүл болгож авмаар байна...  гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч А.ийн өгсөн ...   2016 оны 06 сарын 01-ний өдөр би гэр бүлээрээ гол гарах гээд Ч.ын эхнэр манай эхнэр 2 Еркежан дэлгүүрээс юм авах гээд орчихсон Ч. бид хоёр дэлгүүрийн гадна машин дотроо сууж  байсан. Тэгтэл урдаас нэг цагаан өнгийн Маяти машин хурдтай ирээд засмал замаас доош гараад дэлгүүрийн үүд рүү ирж байгаад тормос гишгээд хойт дугуй нь чирэгдсэн,энэ үед нэг эмэгтэй унадаг дугуйтай машины урдуур доороос дээш явж байсныг машин мөргөсөн. Мөргүүлсэн хүүхэд машин доор урд 2 дугуйны дунд орчихсон унадаг дугуй нь автомашин доор орчихсон байсан.Хүүхдийн толгой засмал зам тал руугаа харчихсан дээшээ зүтгээд байсан. Ч. бид 2 машинаас буугаад “битгий хөдөл хүүхэд гарах гэж байна”  гээд гүйгээд очих зуур автомашин аймаар хаазлаад хөдлөөд хүүхдийн 2 хөлийг автомашины жолооч талын урд талын дугуйгаар дайраад зугтаад явсан. Хүүхдийн толгойноос цус гараад ухаангүй байдалтай хэвтэж байсан удалгүй аав нь ирээд тэврээд авсан. Би машинаасаа буугаад гүйгээд очих хооронд нөгөө машин хөдлөөд би машины бариуланд хүрээд алдсан...” гэх мэдүүлэг / 51-52-р хуудас/

 Мөрдөн байцаалтад  гэрч  Ч.ын өгсөн...   Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед манай найз  А.ийн цагаан өнгөтэй  Аксент маркын автомашинтай манайхан гол явах гээд “Еркежан” дэлгүүрээс юм  авах гээд А.ын эхнэр, манай эхнэр хоёр хүүхдүүдтэйгээ дэлгүүр орчихсон. А. бид хоёр дэлгүүрийн эсрэг талд засмал замын хажууд автомашин дотор сууж байхад урд зүгээс нэг цагаан өнгийн Маяти автомашин ирж байгаад замаас дэлгүүр тал руу гараад дэлгүүрийн үүдэнд ирж байхад гэнэт дугуйтай хүүхэд гарч ирээд автомашинд мөргүүлээд автомашин зогссон. Хүүхэд тухайн Маяти маркын автомашины урд хоёр дугуйны дунд унасан. Тэгээд би машинаас буугаад гүйсэн. Энэ хооронд автомашин доор байсан хүүхэд автомашин доороос засмал зам дагуу гарч байсан. Хоёр хөл нь гараагүй байхад тухайн автомашин хөдлөөд тэр машин хүүхдийн хоёр хөлийн жолооч талын урд дугуйгаар дайраад гарсан. Хүүхэд хөлөө татаад биеэ хураагаад хэвтсэн. Тэгээд тэр автомашин тэр чигээрээ хөдлөөд яваад өгсөн. Тэр автомашин хүүхэд мөргөөд зогсчихоод удалгүй хөдлөөд тэр чигээрээ яваад өгсөн. Тэр охины толгойноос нь цус гарч байсан. Бусад зүйлийг сайн анзаараагүй. Тухайн үед цагаан өнгийн Маяти маркын автомашин байсан. Би дугаар болон жолоочийг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн ...2016 оны 06 дугаар сарын 1-ний өдөр 20 цагийн  үед манай гэрийн хойд талын зүлгэн дээр Х.******* нь уйлаад сууж байсан. Би ишиг хурга торонд нь хийчихээд Х.******* дээр очиход “би хүн дайрчихлаа” гээд уйлаад сууж байхаар нь би гэрт оруулж цай өгөөд сууж байсан чинь Х.******* унтчихсан. Тэгээд 22 цагийн үед манай гэрт Ш.Нурбек орж ирээд хэн унтаж байгаа талаар асуухаар нь “Х.******* унтаж байна хүн дайрчихсан “ гээд уйлж байгаад унтаад өглөө гэж хэлсэн чинь Ш.Нурбек Х.*******ы ах Х.Серекбай  руу  утсаар залгаад Х.******* энд байгаа талаар хэлсэн. Тэгээд 00 цаг болох гэж байхад Х.Серекбай ирж Х.*******ыг Аксент маркын саарал өнгөтэй автомашинаар авч явсан. Тэр согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Нурбекийн өгсөн"...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би аймаг орж ирээд сүүгээ зарчихаад 22 цагийн үед гэртээ ирээд манай хажуу талд байдаг С.ийнд яваад ороход Х.******* тэр айлд унтаж байсан. С.тэй уулзаад энэ ямар хүн байгаа талаар асуухад  “Х.******* унтаж байна, юу хийж явааг нь мэдэхгүй учиргүй уйлж байгаад унтаад өглөө” гэж байсан. Ах Серекбай руу би утсаар залгаад Х.******* энд байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй ах нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч К.гийн өгсөн"...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гийн төрсөн өдрийг тэмдэглээд Наран багийн 04-16 тоот , , бид нар 3 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво ууж байгаад , Бахаа гэдэг залууг дуудсан. Тэгээд 18 цагийн үед Бахаа, ******* хоёр орж ирсэн. Тэр хоёр орж ирээд сууж байгаад Бахаа руу ******* би харьж амарлаа гээд  гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч  А.ы өгсөн...  2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  гийн төрсөн өдрийг тэмдэглээд К.гийн аав Калимын гэрт, , К., бид нар 3 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво ууж байгаад бахаа гэдэг залууг дуудсан. Удалгүй Бахаа, Х.******* хоёр орж ирсэн. Тэр хоёр орж ирээд сууж байгаад Бахаа руу “******* би харьж амарлаа  гээд  гараад явсан. Араас нь удахгүй Бахаа надад мөнгө байхгүй гээд нэг хүнтэй ярьж байгаад гараад явсан. Бид дөрөв пиво ууж дуусаад гэр гэр лүүгээ харьсан.  Тухайн үед Х.*******  эрүүл байсан бид нар орж ирээд таваг амсаад би машин барьж яваа  гэж байсан. Удалгүй яваад өгсөн бид нарын хажууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Х.гийн өгсөн...  2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орой болж байхад нагац ах К.гийн гэрт сууж байхад Н.*******  орж ирээд Х.*******ыг хүмүүс хайж байна “машинаараа хүн мөргөчихсөн байна” тэгээд хашаандаа ирэхэд гэрт хүн байхгүй Х.******* унаж явсан ******* ХОҮ улсын дугаартай авто машинаа хашаанд тавьчихсан байхаар нь Х.*******ыг хайгаад явж байхад “Еркежан” дэлгүүрийн үүдэнд цагдаа нар ирчихсэн байхаар нь цагдаа нартаа уулзаад “би ах нь байна” гэж хэлсэн. Автомашины бичиг баримтыг аваад ир гэсэн би буцаж гэрт очоод машины бичиг баримтыг аваад буцаж цагдаа нар дээр очсон. Цагдаа нарын  хамт гэрт ирээд ******* ХОҮ улсын дугаартай автомашины зураг аваад дараа нь Онцгой байдлын газрын  доод талын уулзвар дээр автомашин дээр ирээд дараа нь цагдаа дээр ирж байцаалт өгөөд дүүгээ олоод ир гээд намайг  явуулсан. Би Х.*******ы найз нөхдөөс асуугаад хайж байхад 99837885 гэсэн дугаараас надруу утсаар яриад Х.******* манай гэрт байна гэж хэлсэн.  Тэгэхээр нь яваад очсон чинь  үхнэ гээд Улаан богочийн рашааны баруун талд явж байхад нь барьж авлаа гэж байсан. Шөнө 03 цаг болж байсан болохоор гэртээ авч ирээд маргааш өглөө нь 08 цагт Цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.гийн...   Манай төрсөн дүү 1994 онд айлын дөрөв дэх хүүхэд болж төрсөн, дээрээ хоёр ах, нэг эгчтэй, хоёр дүүтэйгээ, аав,ээжийнхээ хамт амьдардаг, 2002-2012 оны хооронд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд суралцаж төгссөн. 2012 онд Ховд их сургуульд элсэн орж суралцаж багаад 2013 оны намар мал маллах шаардлага гараад сургуулиасаа гараад Ховд аймгийн Жаргалант суманд *******0 орчим бог мал маллаж байгаа, мал маллаж  хариулахын хажуугаар Буянт сумын Дөрвийн газар ногоо тарьдаг, одоогоос 2 жилийн өмнө жолооны курст сурч, автомашин жолоодох эрхийн үнэмлэх авсан. Үнэмлэх авснаас хойш Аксент маркийн автомашин жолоодож хөдөө гадаа болон ногоо руугаа явдаг байсан. Сүүлд 2016 оны ******* дугаар сарын сүүлээр Маяти маркийн автомашин аваад ногооны ажил хийж байгаад 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяр тэмдэглээд гадуур явж байхад манай бэргэн эгч надруу утасдаад гэртээ хүрээд ир гэхээр нь гэрт яваад очсон чинь Х.******* зам тээврийн осол гаргасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн...   Би Х.*******ыг 2011 онд надтай хамт сургуульд орж байсан үеэс нь хойш сайн мэднэ. Х.******* нь хичээл номондоо сайн бусдаас хоцроод байдаггүй, даруухан, анги үймүүлээд байдаггүй, хүүхдүүдтэй янз бүрийн хэрүүл маргаан хийгээд байдаггүй байсан. Х.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Одоо ч гэсэн хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн...  ******* ХОҮ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэт хотоос авч ирээд унаж байгаад 2016 оны ******* дугаар сард Х.******* надаас худалдаж авсан. Бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй. Би нэр дээр нь шилжүүлж өгөх гэж байхад зам тээврийн осол гаргасан байсан.Би эзэн нь байж байгаад Х.******* гэдэг хүнд зарсан тэгээд бичиг баримтыг шилжүүлж амжаагүй байгаа болохоос Х.*******ы автомашин болсон. Би удахгүй бичиг баримтыг нь шилжүүлж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн...  Би ******* ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг эзэмшдэг байж байгаад 2016 оны ******* дугаар сарын сүүлээр өөрийн төрсөн дүү Ж.Бауржанд зарсан нэр дээр нь шилжүүлж чадаагүй байгаа юм. Би мөнгө төгрөгөө бүрэн авсан ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо удахгүй нэр дээр нь шилжүүлж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд: 1. Х.*******ы биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.2. Х.*******ы гэх цусанд этилийн спирт илрээгүй. Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ. / 84-р хуудас/

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 1. Х.ийн биед зулайн зүүн хэсгийн хуйханд 2.5х0.3 см хэмжээтэй  3 ширхэг оёдол бүхий шарх, хамрын нуруунд 3х3 см хэмжээтэй зулгаралт, зүүн хөмсөгний дээд талд 6х2 см хэмжээтэй зулгаралт, зүүн мөрөнд 5х3 см хэмжээтэй зулгаралт, баруун гарны 1-р хурууны 1-р үен дээр 0.5х0.5 см хэмжээтэй 2 ширхэг зулгаралт, баруун гарын 1-р хурууны 2-р үен дээр 1х1 см, 1х0.25 см хэмжээтэй зулгаралт, баруун өвдгөн дээр 1х3 см хэмжээтэй зулгаралт.

2. Баруун шилбэний дотор дунд хэсэгт 12х11 см хэмжээтэй цус хуралт, зүүн шилбэий гадна дунд хсэгт *******х12 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 3. Х.ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Х.ийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хуул зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Х.ийн биед үүссэн гэмтэл нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан. Шинжээч эмч Т.Энэбиш гэжээ./ 87-88-р хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Энэбишийн өгсөн...  Миний бие тухайн үед шинжээчийн дүгнэлт гаргахын тулд Ховд аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт очиж үзлэг хийсэн.Х.ийн биед олон тооны өөр өөр хэмжээтэй зулгаралт, цус хуралт, гэмтэл үүссэн байсан. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу Х. нь зам тээврийн ослын улмаас дээрхи гэмтлийг авах боломжтой. Шилбэний рентгэн зурганд шилбэ ясны хугарал цуурлын шинжгүй гэсэн хариу нь рентгэн зурагны хамт байсан. Мөн гавлын рентгэн зурагны хариуд хуруу дардасны шинж дагз хэсгээр илэрсэн гэсэн нь тархи доргилтын шинж байгааг илтгэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болно гэжээ. / 91-р хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд: 1. Х.******* нь ******* ХОҮ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн Х. мөргөсөн үйлдэл нь:МУ-ын ЗХД-ийн 9.2-д заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэргслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн. 2.67-08 ГАҮ улсын дугаартай RVR маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэл нь: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн.3.******* ХОА улсын дугаартай Эксел маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэл нь: МУ-ын ЗХД-ийн 8.11-д зааснаар “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн жолооч Х.******* нь МУ-ын ЗХД-ийн “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг,МУ-ын ЗХД-ийн 2.5-ийн /б/-д заасан:”Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа  эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг, МУ-ын ЗХД-ийн 2.5-ийн /в/-д заасан “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл тогтоогдож байна.

2. Жолооч Х.******* нь Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдэх гэсэн жолоочийн үүргээ биелүүлээгүйн улмаас шалтгаалан бие махбодь, эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай үйлдлүүд тогтоогдож байна гэж үзэв. Дүгнэлт гаргасан. Цагдаагийн ахмад Б.Ганбаатар гэжээ. /93-94 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад  Х.*******ы сэжигтэн, яллагдагчаар  өгсөн   “...Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн , Маяти маркийн автомашинтай Улаан богочийн постны ойролцоо байдаг гэрээсээ гараад засмал замаар хойшоо явж байхад “Еркежан” дэлгүүрийн үүднээс унадаг дугуйтай эмэгтэй хүүхэд гэнэт гарч ирээд миний автомашины урдуур ороод мөргүүлээд баруун тал руу хүүхэд нь үсэрсэн, дугуй нь автомашинд дайрагдсан.Тухайн үед би айгаад зогсолгүй цаашаа яваад гурван замын уулзвараар зүүн эргэж яваад Онцгой байдлын газрын доод талын дөрвөн замын уулзвар дээр урдаас ирж явсан цэнхэр өнгийн автомашиныг өнгөрөөхгүйгээр зүүн талруу эргээд тэр автомашинтай мөргөлдөөд шороон зам руу ороод урд зүгрүү явж байсан мөнгөлөг өнгөтэй Эксел автомашины араас нь мөргөөд зогсолгүй явсаар байгаад хашаанд орж ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би “Б” ангилалын үнэмлэхтэй. Би тухайн үед тэр хүүхдийг дайрчихаад айгаад сандарсандаа зугтаасан. Би Онцгой байдлын газрын доод талын дөрвөн замын уулзвар дээр хар хөх өнгийн автомашин мөргөсөн, дахиад цааш яваад нэг мөнгөлөг өнгөтэй Эксел машиныг мөргөсөн. Би 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед тэр хүүхэд гэнэт гарч ирээд зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Би энэ автомашиныг гэдэг хүнээс 2016 оны ******* дугаар сарын 20-нд худалдаж авсан, бичиг баримтыг  нь өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байсан юм. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 103-1*******-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 108-р хуудас/

Хохирогч Х.ийн өвчний түүх / 133-142-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ы өгсөн... Би 2016 оны 06 сарын 01- ний орой 19 цагийн үед “Еркежан” дэлгүүрийн үүдэнд дугуйтай хүүхэд мөргөөд цаашаа явсан. Замдаа хоёр машин мөргөсөн. Тэгээд хашаандаа машинаа тавьсан. Буруу үйлдэл хийснээ хүлээж байна. Тухайн машиныг гэдэг хүнээс худалдаж авсан байсан. Би дугуйтай хүүхдийг хараагүй байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ад 3500000 төгрөг, А.Одонтуяад 5000000 төгрөг, Бауржанд 100000 төгрөг төлсөн. Тухайн мөнгийг манай эцэг, эх тэтгэврийн зээл авч төлсөн. Гэм  буруугаа ойлгон гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн  5-2 тоотод оршин суух, Ители овогт Сайны ын өгсөн... Хүүхдийн бие цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Хүүхэд байнга эм хэрэглэж байна. Х.******* хохиролд 3500000 төгрөг төлсөн. Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлэхэд 3500000 төгрөг дээр *******00000 төгрөгний зардал гарсан. Түүнийг нэхэмжилж байна. Хотод эмчилгээ  хийлгэсэн    болон  замын  зардлын баримтыг шүүхэд өгсөн тул хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн хүүхэд цаашид эмнэлгийн хяналтанд байж эмчлүүлэх шаардлагатай тул цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 2016 оны 06 дугаар сарын 01- ний  орой 19 цагийн үед   Ховд аймгийн Жаргалант сумын нутаг Наран багийн нутаг дэвсгэр “Еркежан” дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн ХОҮ ******* дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа насанд хүрээгүй хохирогч Х. мөргөж,  цааш явж  Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын хойд талын шороон замд ГАҮ 67-08 дугаартай Мицувиши RVR  маркын тээврийн хэрэгсэл, Хюндей эксел маркын тээврийг хэрэгслүүдийг мөргөж,  улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь  шүүгдэгч Х.*******ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...  Дугуйтай хүүхэд гэнэт гарч ирээд мөргөсөн. Тэгээд сандраад цааш явж хоёр машин мөргөөд машинаа хашаанд тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг,  насанд хүрээгүй хохирогч Х.ийн ... 2016 оны 06 сарын 01- ний өдөр “Еркежан” дэлгүүр ороод буцаад гэр лүүгээ явж байтал өөдөөс хурдтай машин ирээд мөргөсөн ... гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын... 2016 оны 06 сарын 01- ний өдөр манай охин Х. “Еркежан”  дэлгүүрийн үүдэнд машин дайрчихаад зугтаагаад явчихлаа гэж дүү нь ирж  хэлсэн.   Хүүхэд зам дээр хэвтэж байсан.  Тухайн үед хүүхэд ухаангүй байсан... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Одонтуяагийн ... Би 67-08 ГАҮ улсын  дугаартай хөх өнгийн  Мицувиши RVR  маркын автомашинтай Онцгой байдлын газрын  доод талын гурван замын уулзвараар баруун тийш чигээрээ явж байтал хойд зүгээс буюу миний машины зүүн талаас цагаан өнгийн Маяти маркын машин ирж мөргөхөд миний унаж явсан машин бүтэн эргээд зогссон. Тэр машин урд зүг рүү шороон зам руу ороод мөнгөлөг өнгийн Эксел машин мөргөөд зогсолгүй цаашаа яваад өгсөн. Миний машинд 1860000 төгрөгний хохирол учирсан ... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Бауржаны ...  2016 оны 06 сарын 01- ний өдөр Онцгой байдлын газрын доод талын дөрвөн замын уулзвараар ороод урагшаа явж байтал машины ар талаас машин  мөргөж, түрээд хажуугаар гараад урагшаа явсан. Миний машинд 110000 төгрөгний хохирол учирсан...  гэх мэдүүлэг, гэрч А.ийн... Урдаас хойд зүг рүү хурдтай нэг цагаан  өнгийн Маяти машин засмал замаас доош гараад дэлгүүрийн үүд рүү ирж байгаад тооромз гишгээд зогссон. Нэг эмэгтэй хүүхэд доороос дээш явж байсныг мөргөсөн.  Мөргүүлсэн хүүхэд нь авто машины доод урд хоёр дугуйны дунд орчихсон, унадаг дугуй нь авто машины доогуур орчихсон байсан. Ч. бид хоёр “ битгий хөдөл хүүхэд гарах гэж байна “ гээд гүйгээд очтол аймаар хаазлаад хөдлөөд явсан. Хүүхдийн хоёр хөлийг авто машины хоёр дугуй дайраад явсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.ын ... Урд зүгээс цагаан өнгийн Маяти машин ирж байсан. Замаас гараад дэлгүүрийн үүдэнд ирж байтал гэнэт дугуйтай хүүхэд гарч ирээд машинд мөргүүлээд авто машин зогссон. Хүүхэд уг авто машины урд хоёр дугуйны дунд унасан.  Тэр хүүхэд машины доороос засмал зам руу гарч байсан. Хоёр хөл нь гараагүй байхад нөгөө машин хөдлөөд явсан ... гэх мэдүүлэг, гэрч С.ийн... 2016 оны 06 сарын 01- ний өдөр манай гэрийн хойд талын зүлгэн дээр Х.******* нь “ Би хүн дайрчихлаа” гээд уйлаад сууж байсан... гэх мэдүүлэг, гэрч Х.гийн... 2016 оны 06 сарын 01- ний өдөр Х.******* өөрийн унаж явсан цагаан өнгийн ******* ХОҮ дугаартай тээврийн хэрэгслийг хашаанд тавьчихсан байхаар түүнийг хайгаад явж байтал “Еркежан” дэлгүүрийн урд талын үүдэнд цагдаа нар ирсэн байсан . Би машины бичиг баримтыг цагдаа нарт авчирч өгсөн.  Дүүгээ олж ир гэхээр нь хайж олж маргааш нь уулзуулсан... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, сэжигтэн Х.*******ы мэдүүлгийг газар  дээр нь  шалгасан тэмдэглэл, хохирогч А.Одонтуяагийн унаж явсан тээврийн хэрэгсэлд 1860000 төгрөгний хохирол учирсан тухай “ Эд зүйлийн үнэлгээ тогтоосон  баримт”, мөн иргэний нэхэмжлэгч Х.Бауржаны унаж явсан тээврийн хэрэгсэлд 80000 төгрөгний хохирол учирсан тухай “ эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт”  насанд хүрээгүй хохирогч Х.ийн биед хөнгөн гэмтэл учирсан тухай  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 13- ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь Ховд аймгийн  Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 06 сарын 16- ны өдрийн 23 дугаартай  дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* нь зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Х.ийн бид хөнгөн гэмтэл учруулж, улмаар осол гарсан газрыг санаатай  орхиж зугтаах явцдаа  хохирогч А.Одонтуяагийн эд хөрөнгөд 1860000 төгрөг, хохирогч Ж.Бауыржаны эд хөрөнгөд 80000 төгрөгний хохирол  учруулсан нь  хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Х.*******ы зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч Х.*******ыг  зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах  нь зүйтэй.

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэм хэрэг үйлдсэн нь хэргийн 108 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “ – аар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эм тарины үнэ 8*******45 төгрөг, 13500 төгрөг, 28700 төгрөг, 30000 төгрөг,  хөлний зурагны үнэ 40000 төгрөг,  толгойн зурагны үнэ 270000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн зардал 300000 төгрөг, замын  зардал 1*******000 төгрөг, онгоцны зардал 255700 төгрөг нийт 1189285 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна.

Шүүгдэгч Х.******* нь  насанд хүрээгүй хохирогч Х.д 3500000 төгрөгний хохирол төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч нь хохирогчид 23107******* төгрөгийг илүү төлсөн байна.

Мөн шүүгдэгч Х.******* нь  иргэний нэхэмжлэгч А.Одонтуяад 5 сая төгрөг төлсөн нь хэргийн 122 дугаар хуудас дахь хохирол төлсөн баримт, иргэний нэхэмжлэгч Ж.Бауржанд 100000 төгрөгний хохирол төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн...иргэний нэхэмжлэгч Ж.Бауржанд 100000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,  гэрч Ж.ийн...Би машинаа Ж.Бауржанд зарсан байсан.Мөнгө төгрөгөө авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...  гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.*******ыг  хохирогч нарт учруулсан хохирлоо  сайн дураар төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын ... шүүгдэгч Х.*******ыг ял эдлүүлэх хүсэлгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг өгөөсэй гэж хүсэх байна ... гэх мэдүүлэг  зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 –д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

  Харин насанд хүрээгүй хохирогч Х.ийн биед хөнгөн гэмтэл учирсан, цаашид эмчлүүлэх шаардлагатай, эмчилгээний зардал нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэснийг харгалзан үзэж түүний цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн 201621000130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,   бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний эзэмшлийн Маяти маркын ХОҮ ******* дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06  сарын 20- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” –ыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгов. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг  зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Х.*******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 201621000130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  насанд хүрээгүй хохирогч Х.д 23107******* төгрөг илүү төлсөн, хохирогч А.Одонтуяад 5 сая төгрөг, хохирогч Ж.Бауржанд 100000 төгрөг төлсөн, цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, насанд  хүрээгүй хохирогч  Х.ийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Х.*******д  оногдуулсан  1 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1/нэг/ жил, 6/ зургаа / сарын  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Х.*******ы  эзэмшлийн Маяти маркын ХОҮ ******* дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06  сарын 20- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг  хүчингүй  болгосугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА