Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/958

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч Б.Энхбат, хохирогч П.А, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260/ гэрч Р.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, -мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын М-ид холбогдох эрүүгийн 1808 0355 81141 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин угсрагч мэргэжилтэй, “Бугант-Эрхэс” ХХК-д мах ангилагч ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт хххх тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл: 1.2004 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 179 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан , 2.2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32, 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ял тус тус шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 жил 5 сар хугацаагаар тогтоосон , 3.2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, урд өмнө 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 51 дүгээр захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө буюу эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 27 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан , 4.2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 544 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, үүн дээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 45 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, бичелэн эдлэх нийт хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн , - Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 426 дугаар “Ялаас өршөөн хасах” тухай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан “Өршөөл” үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг хасч, үлдэх 5 жил 1 сар 12 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, - Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хорих ялыг дүйцүүлэн хасах” тухай 108 дугаар захирамжаар 5 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 16 хоногийн хорих ялаар тогтоосон , - Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 154 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 9 хоног хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэж байсан /хэргийн 87-88х/, Б овогт Ч-ын М- /РД: /, Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч Ч.М нь: - 2018 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-39 тоотод оршин суух иргэн П.Агийн байнга амьдрах байшинд нэвтэрч, Айфоне 5 загварын гар утас, 17-46 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эмэгтэй хүний хар өнгийн цүнх, бор эрээн өнгийн цүнх, улбар шар өнгийн цүнх, бор өнгийн түрүүвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 102.000 төгрөгийн хохирол учруулсан ; - Урьд нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” буюу бусдыг хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан Ч овогтой М нь 2018 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-39 тоотод оршин суух иргэн П.Агийн байнга амьдрах байшинд нэвтэрч, хулгайн гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн П.Агийн хүсэлт зоригийн эсрэг хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг: Шүүгдэгч Ч.Моос: Хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Энэ айлд хулгай хийх гэж орсон. Нокиа 2600 гэсэн загварын цэнхэр өнгөтэй утсыг авсан. Харин Айфоне 5 загварын гар утас, тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваагүй. Энэ айлд ороод гарахад хоёр хүн унтаж байгаад сэрсэн. Би хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй. Харин юун хүн бэ гэхээр нь хутгаа аман дээрээ барьж байгаад чимээгүй бай гэж хэлсэн. Хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн гэв. Хохирогч П.Агаас: 2018 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих байшин халуун байсан болохоор хаалгаа онгорхой унтсан. Үүрээр гэрт танихгүй эрэгтэй хүн орж ирсэн. Унтаж байхад зүүн талын мөр рүү хүн цохих шиг болохоор нь сэрсэн чинь хүзүүнд хутга тулгасан. Би “чи юун хүн бэ” гэхэд “чи надтай унт, чимээгүй бай, ална шүү, би чамайг ганц л шаана, хөдлөх юм бол ална шүү” гэж их л заналтай хэлсэн. Бэлгийн харьцаанд орохыг шаардсан. “Би нөхөртэй хүн шүү дээ” гээд гуйж байтал манай нөхөр сэрээд “юун хүн бэ” гэсэн чинь энэ залуу хутгаа шидээд гараад зугтсан. Манай нөхөр араас нь гарсан боловч алга болсон байсан гэв. Гэрч Р.Уээс: 2017 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хүүхэд халуураад би хүүхдийнхээ унтаж байсан орон дээр унтсан. Унтаж байтал чимээ гарах шиг болохоор нь юун хүн бэ гэсэн чинь гараад явсан. Би араас нь гутлаа өмсөөд гартал алга болсон байсан. Тэгээд эхнэр А- “хүн орж ирээд хувцсаа тайл гээд хутга тулгасан” гэж хэлсэн. Манай эхнэрт “чамтай унтмаар байна” гэж хэлсэн гэсэн гэв. Хоёр. Эрүүгийн 1808 0355 81141 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 3 дугаар гудамжны 39 тоотод байх гэртээ нөхөр, хүүхэдтэйгээ унтаж байхад миний мөр рүү цохихоор нь би сэрээд хартал үл таних эрэгтэй хүн хутга барьчихсан миний хүзүүн тус газар хутга тулган “намайг босоод ир хөдлөх юм бол ална шүү” гэж хэлэхээр нь би “хөөш юун хүн бэ” гэсэн чинь “чимээгүй байгаарай дуугарвал ална шүү” гэж хэлээд хутгатай гараа өөрийнхөө аманд ойртуулсан. Тэгээд тэр хүн надад хэлэхдээ “чи надтай унт, би чамайг ганц л шаана” гэж хэлэхээр нь би өөдөөс нь нөхөр хүүхэдтэй хүн шүү дээ чи намайг битгий тэгээч” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр Р.У сэрээд “хэн бэ” гэсэн чинь тэр залуу барьж байсан хутгаа угаалгын машин руу шидээд манай гэрийн хаалгаар гараад гүйсэн. Тэгэхээр нь манай нөхөр босоод араас нь хөөсөн. Тэгээд манай нөхөр тэр хүнийг хайгаад олоогүй гэж байсан. ..манай гэрээс айфон-5 загварын гар утас 1 ширхэг, 17-46 УБЧ улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримтыг авсан байна лээ. 25- 30 орчим насны эрэгтэй, өндөр нь 165 см өндөртэй, өтгөн хар хөмсөгтэй, давхраатай нүдтэй, мах мариатай хүн байсан. Манай гэрээс миний хар өнгийн цүнх, бор эрээн өнгийн цүнх, бор түрийвч, улбар шар өнгийн гар цүнх зэрэг эд зүйлсийг манай байшингийн цонх нь доор тавиад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж тавьсан байсан. ...миний цүнх нь дотроос эд зүйл алга болоогүй байсан. ...миний хүзүүн тус газар хутга тулган “чи надтай унт, би чамайг ганц л шаана” гэж айлган сүрдүүлсэн...хар өнгийн цүнхийг 35.000 төгрөгөөр, бор эрээн өнгийн цүнх болон бор түрийвчийг нийлүүлээд 50.000 төгрөгөөр, улбар шар өнгийн цүнхийг 12.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Айфоне-5 загварын гар утсыг мөнгөөр үнэлэхгүй. Тухайн утас ашиглах боломжгүй сим уншдаггүй гэмтсэн байсан...Надад хутга тулгасан залуугийн ээж нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр миний дугаар руу залгаад 500.000 төгрөгийг “Арвайн Үндэс” ХХК-ны үүдэн дээр надад өгсөн...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг , 2.Гэрч Р.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 01- ний өдөр өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөөний 05 цагийн үед нэг чимээ гарахаар нь сэрсэн чинь манай эхнэр П.А доош суусан нэг үл таних залуу хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь хараад “юун хүн бэ” гэсэн чинь тэр залуу гартаа байсан нэг зүйлийг угаалгын машин руу шидээд хаалгаар гараад зугтаасан. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд араас нь хөөгөөд гарсан чинь байхгүй хаашаа явсан болохыг мэдээгүй, тэр орчмын гудамжаар хайгаад олоогүй. ...Хоёр хүн хоорондоо ярих шиг болсон. Тэгэхээр нь би сэрээд харсан чинь эхнэр П.А нэг танихгүй залуугийн урд сууж байсан...Тэгээд эхнэр П.Агаас “энэ хэн бэ, яагаад манай гэрт орж ирээд хулгай хийж байгаан” гэж асуусан чинь манай эхнэр уйлаад дуугарч чадахгүй “би энэ хүнийг танихгүй шүү дээ, саяны хүн миний хүзүүнд хутга тулгаад би чамтай унтмаар байна” гэж хэлсэн гээд уйлаад байсан. Тухайн үед манай эхнэр маш их айсан, юм дуугарч чадахгүй байсан. ...манай гэрээс айфон-5 маркийн гар утас, Соната-5 маркийн машины гэрчилгээ алга болсон байсан. Тэгээд манай эхнэр А-гийн хар, бор, шар өнгийн цүнхүүдийг манай байшингийн цонхны доор гаргаж тавьсан, дотор нь байсан эд зүйлийг гаргасан байдалтай байсан. Тухайн залуу 165 см өндөртэй, өтгөн хөмсөгтэй, мах мариатай, саарал өнгийн бэлтгэлийн хувцастай байсан. ...” гэх мэдүүлэг , 3. Шүүгдэгч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “... 2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 05 цагийн үед байшингийн хаалгаар орж зурагтын тавиур дээр байсан нокиа 2600 загварын цэнхэр саарал өнгийн гар утас 1 ширхэгийг авсан. Би айфон-5 гар утас, машины бичиг баримт хулгай хийгээгүй. Би тэр эмэгтэйг хүчиндэх гээгүй. Гар утсыг нь аваад гарах гэтэл эхнэр, нөхөр хоёр сэрээд “хөөе” гэхээр нь сандарсандаа цонхны хажууд байх халбага, сэрээ, аягатай хамт байсан ширээн дээр байсан хутгыг шүүрч аваад эхнэр, нөхөрт хандаж хутгыг уруулдаа ойртуулаад “чимээгүй байгаарай” гэж хэлээд хутгыг хаяад зугтаасан. Хулгайлсан гар утсаа асааж үзэх гэтэл асахгүй байхаар нь гудамжинд хаясан. Хулгай хийх гэж тэр айлд орсон. Энэ айлын бүх хаалга нь дэлгээтэй онгорхой байсан. Тэгээд яваад ортол хоёр том хүн, нэг хүүхэд унтаж байгааг харсан. Сэмхэн зурагтын урд байгаа гар утсыг аваад гарах гээд эхнэр, нөхөр сэрсэн. Би 3-4 шил пиво уусан байсан. Нэг их согтоогүй. ...” гэх мэдүүлэг , 4.Шүүгдэгч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед манай хоёр найз гэр рүүгээ явсан юм. Тэгээд би ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 8 дугаар гудамжны 23 тоот гэр рүүгээ явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 3 дугаар гудамжны 39 тоотод 2018 оны 7 дугаар сарын 30-ны 5 цагийн үед байшингийн хаалгаар нь орж зурагтын тавиур дээр байсан нокиа-2600 загварын цэнхэр саар өнгийн гар утас 1 ширхэгийг авсан. Би айфон-5 машины бичиг баримт хулгай хийгээгүй. Би тэр эмэгтэйг хүчиндэх гээгүй. Гар утсыг аваад гэрээс нь гарах гэтэл эхнэр, нөхөр хоёр сэрээд хөөе гэхээр нь сандарсандаа цонхны хажууд байх халбага, сэрээ, аягатай хамт байсан ширээн дээр байсан хутгыг шүүрч аваад эхнэр, нөхөрт хандаж хутгыг уруулдаа ойртуулаад чимээгүй байгаарай гэж хэлээд хутгыг хаяад зугтаасан. Тэр айлаас чигээрээ гарахад нарийн гудамж байдаг ба энэ гудамжаар явж байгаад хулгайлсан гар утсаа асааж үзэх гэтэл асахгүй байхаар нь тэр гудамжинд хаясан. Энэ нарийн гудамжнаас дээшээ өгсөөд манайх холгүй байдаг. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 8 дугаар гудамжны 23 тоотод байх өөрийн гэртээ ороод унтаж байхад цагдаа нар ирж сэрээхэд өглөөний 9 цаг орчим болж байсан. ...би тухайн айлын хаалгаар нь нэвтрэн ороод улбар шар өнгийн цүнх, хар өнгийн гар цүнх, бор эрээн өнгийн гар цүнх уг айлын зурагтын тавиур дээр байхаар нь аваад байшингийн цонхоор гараад авсан цүнхүүдэд юу байгааг харсан чинь дотор нь үнэд хүрэхээр эд зүйл байхгүй байхаар нь би гэрээс нь авсан цүнхнүүдийг байшингийн цонхны доор үлдээгээд дахиж байшингийн цонхоор ороод зурагтын тавиур дээр байсан нокиа-2600 загварын цэнхэр саарал өнгийн гар утас 1 ширхэгийг аваад зогсож байсан чинь гэрийн эзэн эмэгтэй сэрээд “хөөш юун хүн бэ” гэж хэлэхээр сандарсандаа ширээн дээр байсан бор иштэй хутга шүүрч аваад “чөөш чимээгүй байгаарай” гэж хэлээд зогсож байсан чинь цаанаас нь нэг эрэгтэй хүн “юун болоод байгаан юм бэ” гэхээр би барьж байсан хутгаа угаалгын машин дээр хаяад зугтаасан ...” гэх мэдүүлэг , 5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04/235 тоот дүгнэлтэд: Хэргийн утга: 2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 3-39 тоотод хулгай орж хутга тулган сүрдүүлсэн гэх. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: 1.Гарын мөр 6 ширхэг. Дүгнэлтэд: -Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь Адис Папилон салбар станцад MN000210021320 дугаарт бүртгэгдсэн Боржигон овгийн Чулуунбаатарын Мягмардоржийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг , 6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 4762 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: -гарын мөр 7 ширхэг, -Хутга 1 ширхэг Дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 3-39 тоотод иргэн П.Аг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ч.М нь хутга тулгасан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 2, 3, 4 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөрийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг нь тод бэхжигдсэн бөгөөд тоо болон чанарын шаардлага хангаж байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. ...” 2. Шинжилгээнд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 3-39 тоотод иргэн П.Аг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ч.М нь хутга тулгасан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд MN000210021320 дугаарт бүртгэгдсэн Боржигон овгийн Чулуунбаатарын Мягмардоржийн гэх баруун гарын дунд хурууны хээний дардастай, шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын баруун талаас илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь баруун гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. ...” гэсэн дүгнэлт , 7. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “... үзлэгээр гарын мөр бэхжүүлж авсан тухай болон...”, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , 8. 20 см урттай шар өнгийн бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол, 9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан , шүүгдэгчийн ар гэрээс 500.000 төгрөг хохирогчид шилжүүлсэн тухай баримт , 10.2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр сэжигтэн Ч.Мийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай баривчлагдсан сэжигтэн Ч.Мийг суллах тухай тогтоол , 11. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа , ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас , хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа , “Ч.Мид барилгын өрөгч угсрагчийн мэргэжил олгосон тухай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар , шийтгэх тогтоолын хуулбарууд болон шүүхийн ял дүйцүүлэн хассан, хугацааны өмнө тэнсэн судалсан захирамжуудын хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт I.Гэм буруугийн талаар. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Мийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн урьд хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан Ч.М нь хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн П.Аг хүчиндэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.М нь гэрийн эздийг шөнө унтаж байхад гэрт нь орж эд хөрөнгийг нь хулгайлж, хулгайлсан эд хөрөнгөө гэрээс нь зөөж гаргаж хашаанд нь тавьсан, мөн Ч.М нь 2007, 2014 онд хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан ба дээрх хулгайн гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч П.Ад хутга тулгаж, заналхийлэн түүнийг хүчиндэх гэсэн үйлдлийг нь нөхөр Р.У сэрснээр үйлдэл нь таслан зогсоогдсон, хохирогч П.Аг хүчиндэхийг завдсан гэж дүгнэж, дээрх зүйл, хэсэгт зааснаар Ч.Мийг тус тус гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас шүүгдэгч Ч.М нь 2002 оны Эрүүгийн хуулиар 2007, 2014 онд хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан бөгөөд түүний 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэгдсэнийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэх шинжийг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь 2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Иймд улсын яллагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргаж байгааг зөвтгөж өгнө үү. 2015 оны Эрүүгийн хуулиар урьд нь гэмт хэрэг үйлдсэнээр нь хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж заасан. Мөн хүч хэрэглэх, заналхийлэх нь утга агуулгын хувьд өөр өөр гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Шүүгдэгч Ч.М нь хохирогч П.Ад ямар нэг хохирол учруулаагүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байгаа тул тус хүчиндэхийг завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн. Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 1.1 Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-39 тоотын хашааны хаалга, гэрийн хаалга нь онгорхой байх үед иргэн П.Агийн байнга амьдрах байшинд хулгай хийх зорилгоор сэм нэвтэрч, улмаар эмэгтэй хүний хар өнгийн цүнх, бор эрээн өнгийн цүнх, улбар шар өнгийн цүнх, бор өнгийн түрүүвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байшингаас гаргаж, цонхны нь дор тавьж, дахин байшингийн цонхоор нь орж эд зүйл хулгайлах гэж байх үед түүний хүсэл зоригоос үл хамаарч, унтаж байсан гэрийн эзэд сэрснээр түүний үйлдэл нь таслан зогсоогдсон байна. Иймд шүүгдэгч Ч.М нь 2018 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-39 тоотод иргэн П.Агийн байнга амьдрах байшингаас шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор эмэгтэй хүний хар өнгийн цүнх, бор эрээн өнгийн цүнх, улбар шар өнгийн цүнх, бор өнгийн түрүүвч зэрэг 97.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: -хохирогч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 5 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 3 дугаар гудамжны 39 тоотод байх гэртээ нөхөр, хүүхэдтэйгээ унтаж байсан. ...манай гэрээс ...миний хар өнгийн цүнх, бор эрээн өнгийн цүнх, бор түрийвч, улбар шар өнгийн гар цүнх зэрэг эд зүйлсийг манай байшингийн цонхон доор тавиад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж тавьсан байсан...миний цүнх дотроос эд зүйл алга болоогүй байсан ...гэх мэдүүлэг , -гэрч Р.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөөний 05 цагийн үед ...манай эхнэр А-гийн хар, бор, шар өнгийн цүнхүүдийг манай байшингийн цонхны доор гаргаж тавьсан, дотор нь байсан эд зүйлийг гаргасан байдалтай байсан..” гэх мэдүүлэг , -Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн “... “...2018 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 3 дугаар гудамжны 39 тоотод 2018 оны 7 дугаар сарын 30-ны 5 цагийн үед байшингийн хаалгаар нь орж, ...би тухайн айлын хаалгаар нь нэвтрэн ороод улбар шар өнгийн цүнх, хар өнгийн гар цүнх, бор эрээн өнгийн гар цүнх уг айлын зурагтын тавиур дээр байхаар нь аваад байшингийн цонхоор гараад авсан цүнхүүдэд юу байгааг харсан чинь дотор нь үнэд хүрэхээр эд зүйл байхгүй байхаар нь би гэрээс нь авсан цүнхнүүдийг нь байшингийн цонхны доор үлдээгээд дахиж байшингийн цонхоор ороод зурагтын тавиур дээр байсан нокиа-2600 загварын цэнхэр саарал өнгийн гар утас 1 ширхэгийг аваад зогсож байсан чинь гэрийн эзэн эмэгтэй сэрсэн ...” гэх мэдүүлэг , -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04/235 тоот дүгнэлтийн”...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь Адис Папилон салбар станцад MN000210021320 дугаарт бүртгэгдсэн Боржигон овгийн Чулуунбаатарын Мягмардоржийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг , 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Мийг хохирогчийн эд хөрөнгийг гэрээс нь зөөж гарган, хашаанд нь тавьсан байгаа тул тус хулгайн гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн. Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ч.М нь хохирогчийн цүнхнүүд, түрийвч зэргийг гэрээс нь гаргаж байшингийнх нь цонхон доор тавьсан байгаа явдал нь тухайн этгээд гэмт үйлдлээ туйлд нь хүргэж чадаагүй, улмаар хэргийн газраас зөөж зайлуулаагүй, дахин өөр эд зүйл нэмж хулгайлахаар цонхоор нь эргэж орж гэрийн эзэд сэрснээр үйлдэл нь таслан зогсоогдсон байгаа зэрэг үндэслэлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь төгсөөгүй буюу гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй тул бусдын эд хөрөнгийг хулгайлах завдсан гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Мийг гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.А айфон 5 загварын гар утсыг хулгайд алдсан, гэхдээ айфоне-5 загварын гар утсыг мөнгөөр үнэлэхгүй. Тухайн утас ашиглах боломжгүй сим уншдаггүй гэмтсэн байсан гэж мэдүүлсэн, мөн хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэрт эстимэйт” ХХК нь дээрх гар утсыг үнэлэх боломжгүй талаар тайлан гаргасан байх тул хохирогч П.Ад эд хөрөнгийн бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Мөн хохирогч П.А нь мөрдөн шалгах ажиллагаанд нокиа 2600 загварын гар утас алдсан гэх талаараа мэдүүлээгүй, энэ талаар шалгах ажиллагаа хэрэгт хийгдээгүй байх бөгөөд хохирогчоос шүүх хуралдаанд нокиа 2600 загварын гар утас алдсан талаар мэдүүлж байх боловч тус гар утас нь батерейгүй учраас ашигладаггүй байсан, нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул уг асуудлыг нэмж шалгах шаардлагагүй гэж үзлээ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч П.Агаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ алга болсон, дараа нь нүүхдээ хайгаад олоогүй гэж мэдүүлэх ба шүүгдэгч Ч.М нь 17-46 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хулгай хийгээгүй гэж гэм буруугийн талаар маргасан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ч.М хулгайлсан гэх байдал нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл тус тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан эсэх, хэний автомашины гэрчилгээ эсэх талаар хэрэгт авагдсан лавлагаа байхгүй байна. Иймд шүүгдэгч Ч.Мид холбогдох хэргээс 5000 төгрөгийн үнэ бүхий 17-46 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хулгайлсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 1.2 Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-39 тоотод оршин суух иргэн П.Агийн байнга амьдрах байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлахыг завдах явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж буюу иргэн П.Агийн хүзүүнд хутга тулгаж, “чи надтай унт би чамайг ганц л шаана, чимээгүй бай, хөдлөх юм бол ална шүү” гэж заналхийлж, бэлгийн харьцаанд орохыг шаардах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: -хохирогч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний мөр рүү цохихоор нь би сэрээд хартал үл таних эрэгтэй хүн хутга барьчихсан миний хүзүүн тус газар хутга тулган намайг босоод ир хөдлөх юм бол ална шүү гэж хэлэхээр нь би хөөш юун хүн бэ? гэсэн чинь чимээгүй байгаараа дуугарвал ална шүү гэж хэлээд хутгатай гараа өөрийнхөө аманд ойртуулсан. Тэгээд тэр хүн надад хэлэхдээ “чи надтай унт би чамайг ганц л шаана гэж хэлэхээр нь би өөдөөс нь нөхөр хүүхэдтэй хүн шүү дээ чи намайг битгий тэгээч” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр Р.У сэрээд хэн бэ гэсэн чинь тэр залуу барьж байсан хутгаа угаалгын машин руу шидээд манай гэрийн хаалгаар гараад гүйсэн. ...Тэгээд манай нөхөр тэр хүнийг хайгаад олоогүй гэж байсан......миний хүзүүн тус газар хутга тулган “чи надтай унт, би чамайг ганц л шаана” гэж айлган сүрдүүлсэн. ...” гэх мэдүүлэг , мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, -гэрч Р.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөөний 05 цагийн үед нэг чимээ гарахаар нь сэрсэн чинь манай эхнэр П.А доош суусан нэг үл таних залуу хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь хараад юун хүн бэ гэсэн чинь тэр залуу гартаа байсан нэг зүйлийг угаалгын машин руу шидээд хаалгаар гараад зугтаасан. Тэгэхээр нь би хоёр гутлаа өмсөөд араас нь хөөгөөд гарсан чинь байхгүй хаашаа явсан болохыг мэдээгүй. ...Хоёр хүн хоорондоо ярих шиг болсон. Тэгэхээр нь би сэрээд харсан чинь эхнэр П.А нэг танихгүй залуугийн урд сууж байсан...Тэгээд эхнэр П.Агаас “энэ хэн бэ яагаад манай гэрт орж ирээд хулгай хийж байгаан” гэж асуусан чинь манай эхнэр уйлаад дуугарч чадахгүй, би энэ хүнийг танихгүй шүү дээ саяны хүн миний хүзүүнд хутга тулгаад би чамтай унтмаар байна гэж хэлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг , мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, - 20 см урттай шар өнгийн бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол , -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 4762 дугаар дүгнэлтийн “...шинжилгээнд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 3-39 тоотод иргэн П.Аг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ч.М нь хутга тулгасан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд MN000210021320 дугаарт бүртгэгдсэн Боржигон овгийн Чулуунбаатарын Мягмардоржийн гэх баруун гарын дунд хурууны хээний дардастай, шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын баруун талаас илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь баруун гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. ...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Мийг урьд нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” буюу бусдыг хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан гэсэн үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь шүүгдэгч Ч.Мийн хувийн байдлын талаар түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, болон шийтгэх тогтоолын хуулбараас үзвэл Ч.М нь 2007, 2014 онуудад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байна. Харин 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар бүлгийн “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн”-д тухайн зүйл заалтаар хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн 2015 оны Эрүүгийн хуулийн тухайн бүлэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хамаарах заалт юм. Харин тус заалтыг 2002 оны Эрүүгийн хуульд заасан “хүчиндэх гэмт хэрэг”-ийн заалтад хамааруулан ойлгох боломжгүй юм. Нөгөө талаас 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэстэй байна. Иймд тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мийг гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Ч.М нь хохирогч П.Аг хүчиндэхийг завдаагүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч хохирогч П.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахдаа “гэрт нь хулгай хийхээр орж ирсэн Ч.М нь түүний хүзүүнд хутга тулгаж, бэлгийн харьцаанд орохыг шаардсан талаар тогтвортой мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь давхар гэрч Р.Уийн мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээр тогтоогдсон ба эдгээр баримтыг үгүйсгэх, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтгүй болно. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн хэт хайхрамжгүй байдал буюу хашааны хаалга, гэрийн хаалга зэрэг нь онгорхой байдалтай байсан нь гэмт этгээд гэрт нь сэм орох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайн гэмт этгээд Ч.М нь хохирогчид хүйтэн зэвсэг тулгаж, улмаар заналхийлж, бэлгийн харьцаанд орохыг шаардсан зэрэг гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч түүний үйлдэл нь хохирогч П.Агийн нөхөр болох Р.У сэрснээр Ч.Мийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж шүүгдэгч Ч.Мид холбогдох хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно. Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар. Шүүгдэгч Ч.Мийн хохирогчийн гэрээс гаргаж тавьсан байсан цүнхнүүд, түрийвчийг хохирогч П.А нь буцаан авсан байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Мийн ар гэрээс 500.000 төгрөгийг хохирлын төлбөрт гэж нөхөн төлсөн талаар хохирогчоос мэдүүлсэн, мөн энэ талаар хэрэгт баримт авагджээ. Шүүхээс шүүгдэгч Ч.Мийг хохирогч П.Ад төлөх төлбөргүй гэж үзэв. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 7 сарын хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэгдэж байсан хэдий боловч энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн хамгийн сүүлд ял шийтгэгдэж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан хорих ялаас үлдсэн хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дууссан байна. Мөн бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр тус тус эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 4 удаа удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 544 тоот шийтгэх тогтоолоор 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 154 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 9 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байх ба уг хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх ялгүй байна. Мөн эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд гэж сайн дураараа 500.000 төгрөг хохирогчид нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан. Иймд шүүгдэгч Ч.Мийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэгт 8 сарын хорих ял, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв. 3.Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг: - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1; -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон түүнд холбогдох хэргийн зүйлчлэлүүдийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 3.Шүүгдэгч Б овогт Ч-ын М-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авахыг; -хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг тус тус завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 4. Шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял; - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хүнд ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хөнгөн ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Мид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 9. Энэ хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгч Ч.М нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Ад төлөх төлбөргүйг тус тус тэмдэглэсүгэй. 10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай. 11. Ялтан, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ч.Мид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА