Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Ганбат,

шүүгдэгч Б.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр аймаг, суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа арьсан эдлэл хийдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ,, тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгүүлж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* овогт *******ийн ******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр аймаг, суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт , , “” тоотод оршин суух,

урьд аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 342 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 cap, 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 cap 05 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байсан хохирогч С.гийн Айфони-10 маркийн гар утас, айпад, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч С.д 3.000.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед амарч явж байгаад архинаас болоод хүний юм авч гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 07 сарын 10-ны өдөр арван жилийн найз нартайгаа амрах гээд явсан. Эхний өдөр 11-ний орой явах юм чинь гээд баяраа тэмдэглэсэн. Би тухайн үед найзалж байсан хүнтэйгээ онлайнаар ярих гээд гэрийн гадаа ширээн дээр сууж байсан. Тэр үед энэ хоёр тэр хавиар эргэлдээд яваад байсан, та 2 амрагч юм уу гэсэн чинь амарч байна гэсэн. Зүүрмэглээд  5 минут болох хооронд миний утас, айпадыг аваад гэр лүү ороод цэнэглэгчтэй нь хамт нөүтбүүкийг авч явсан. Дараа нь хяналтын бичлэг үзээд  бичлэгийг бүх талаас нь харсан. Хулгай хийх зорилготой байсан. Ширээн дээр байсан виски зэргийг авч явсан байсан. Хохиролд 3.000.000 төгрөг гаргуулж өгсөн. Би хувиараа ажил хийдэг, гадаадын зах зээлд арилжаа хийдэг, үүнээсээ болж  15.000.000 төгрөг олох боломжоо алдсан, үүнийгээ нэхэмжлээгүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна, гадаа ширээн дээр нөүтбүүкэндээ айпадаа цэнэглээд байж байсан байх” гэв.

 

            Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт 2 хоног амрахаар очсон. Маргааш орой нь ...нэгдүгээр гэрийн гадна ширээн дээр айпадаараа дуу сонсоод сууж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө сэрэхэд миний Айфони-10 маркийн гар утас, айпад алга болсон байхаар нь амарч байсан гэртээ ороход орны хөлд тавьсан байсан нөүтбүүк цэнэглэгчийн хамт алга болсон байсан. Тухайн амралтын газрын хяналтын камерыг шалгаж үзэхэд ... хоёр хүн модны хажууд архи ууж байгаад 23 цагийн үед хяналтын камерыг доош унагаасан байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

 

            Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтойгоо танилцлаа. Надад яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найз Б.*******ын хамт ид явж байгаад хоёр үл таних хүүхэнтэй танилцаж, улмаар тэр хоёр хүүхэнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. ...Б.******* бид хоёр хоёулаа тасарч муудсан байсан. Гэтэл бид хоёрын байсан газрын ойролцоо чанга хөгжим, дуу чимээ гараад байхаар нь тэр дуу чимээ гараад байгаа зүг рүү сонирхоод яваад очтол нэг амралтын газарт хүмүүс дуу хөгжим тавиад бүжиглэцгээгээд байж байсан. ...тэгээд явж очоод нэг амралтын гэрийн үүдний ширээн дээр Айфони икс маркийн гар утас, Дэлл маркийн нөүтбүүк, Айпад ямар ч эзэнгүй юм шиг л байхаар нь манай найз Б.******* бид хоёр авчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 35 дугаар тал),

 

            Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найз А.*******тай цуг ид амарч байгаад хоёр үл таних хүүхэнтэй танилцсан. Тэр хоёр хүүхэнтэйгээ бид хоёр шөнө болтол хамтдаа архи, пиво ууж хамт байсан. ...тэгээд шөнө яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна А.******* бид хоёр модонд хоёулахнаа архи уугаад сууж байтал бид хоёрын байсан газрын ойролцоо чанга хөгжим, дуу чимээ гараад байхаар нь тэр дуу, чимээ гараад байгаа зүг рүү сонирхоод шоу цэнгээн болж байвал очъё гэж бодоод л яваад очтол нэг амралтын газарт хүмүүс дуу хөгжим тавиад бүжиглэцгээгээд байж байсан. ...нэг амралтын гэрийн гадна үүдний ширээн дээр баахан архи, пивонуудтай дээрээс нь Айфони икс маркийн гар утас, Делл маркийн нөүтбүүк, айпад байсан. Тэгэхээр нь А.******* бид хоёр тэдгээр нөүтбүүк, айфони икс маркийн гар утас, айпaдыг аваад шууд тэр амралтын газраас яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 44 дүгээр тал),

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

 

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний:

  1. Нөүтбүүк буюу зөөврийн комьютер-1.050.000 төгрөг,
  2. Айпад-1.200.000 төгрөг,
  3. Гар утас-750.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

            Хохирол төлбөр авсан тухай тайлбар (хавтаст хэргийн 101, 116 дахь тал),

 

Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал), захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл (хавтаст хэргийн 89-92 дахь тал) зэрэг,

 

Шүүгдэгч А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал), Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл (хавтаст хэргийн 71-86 дахь тал), эх Б.*******ийн эрүүл мэндийн дэвтэр зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******, А.******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Ганбат улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байсан хохирогч С.гийн “Айфони-10” маркийн гар утас, Айпад, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч С.д 3.000.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

           

            Үүнд: Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...архинаас болоод хүний юм авч гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зүүрмэглээд  5 минут болох хооронд миний утас, айпадыг аваад гэр лүү ороод цэнэглэгчтэй нь хамт нөүтбүүкийг авч явсан. Хулгай хийх зорилготой байсан. ...Гэхдээ би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна, гадаа ширээн дээр нөүтбүүкэндээ айпадаа цэнэглээд байж байсан байх” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэгдүгээр гэрийн гадна ширээн дээр айпадаараа дуу сонсоод сууж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө сэрэхэд миний Айфони-10 маркийн гар утас, Айпад алга болсон байхаар нь амарч байсан гэртээ ороход орны хөлд тавьсан байсан нөүтбүүк цэнэглэгчийн хамт алга болсон байсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тэгээд явж очоод нэг амралтын гэрийн үүдний ширээн дээр Айфони икс маркийн гар утас, Делл маркийн нөүтбүүк, Айпад ямар ч эзэнгүй юм шиг л байхаар нь манай найз Б.******* бид хоёр авчихсан юм...” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нэг амралтын гэрийн гадна үүдний ширээн дээр баахан архи, пивонуудтай дээрээс нь Айфони икс маркийн гар утас, Делл маркийн нөүтбүүк, айпад байсан. Тэгэхээр нь А.******* бид тэдгээр нөүтбүүк, айфони икс маркийн гар утас, айпaдыг аваад шууд тэр амралтын газраас яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч С.гийн хулгайд алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн НА-21-74 дугаартай үнэлгээний тайлан зэрэг болно.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С. нь “миний утас, айпадыг аваад гэр лүү ороод цэнэглэгчтэй нь хамт нөүтбүүкийг авч явсан байсан” гэж, дахин мэдүүлэг өгөхдөө “хулгайд алдсан нөүтбүүк, гар утас, айпад гурав гурвуулаа амралтын гэрийн гадаа саравч бүхий ширээн дээр байсан” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.гийн өгсөн “...тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна, гадаа ширээн дээр нөүтбүүкэндээ айпадаа цэнэглээд байж байсан байх...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нар нь орон байранд нэвтрэхгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

           

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Б.*******, А.******* нар нь бүлэглэн хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түр унтсан хойгуур нь түүний хэрэглэж байсан зүйлсийг сэм, нууц байдлаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор камерыг зориуд түлхэж унагасан, хохирогчийн анхаарал саринах буюу унтахыг хүлээж ойр хавиар нь явцгаасан, хулгайлсан эд хөрөнгийг бусдад зарж борлуулсан орлогыг хамтдаа захиран зарцуулсан зэрэг ажиллагаанд үйлдлээрээ болон санаа зорилгоороо санаатай нэгдэж үйлдсэн байх тул шүүгдэгч Б.*******, А.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч А.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.д 3.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирогч С. нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Үнэлгээгээр тогтоогдсон 3.000.000 төгрөгийг хувааж төлснийг бүрэн авч дууссан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.*******, Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Ганбат нь “Миний үйлчлүүлэгч А.******* нь урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй боловч тухайн ял шийтгэлээ бүгдийг нь эдлээд дууссан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй, мөн хөгшин настай, бие муутай ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. Харин Б.******* нь бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь бие муутай, өөрөө гэр бүлээ тэжээдэг хүн юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, хохирогч С. “Залуу хүмүүс гэм буруугаа ойлгох хэрэгтэй, хөнгөн ял оногдуулуулахад зүгээр гэж бодож байна” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

 

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.******* нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон, шүүгдэгч А.******* нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул шүүгдэгч нарт нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, урьдчилан үгсэн тохиролцсон), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн), хувийн байдал (өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж, мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас хорих ялыг оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарт тус бүр 10 (арав) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.*******, А.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “” амралтын газрын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ыг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарыг 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарт оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.000.000 (гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” амралтын газрын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ыг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ