Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/920   

 

 

                                                           

           

 

 

 

 

  2020          12       22               2020/ШЦТ/920                      

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Р.Ж /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Н.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхант овогт Р.Жид холбогдох эрүүгийн 2011 00000 1060 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Бурхант овогт Р.Ж, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23ы өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Өгөөмөр бурхант ХХК-ний барилгын инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 33 дугаар гудамжны 414 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................................

 /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Р.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт хохирогч Н.Эрдэнэбатыг эхнэр лүү утсаар ярьж гэрийн хаяг асуулаа гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Жоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэр залуу машин чинь асахгүй байна. Би явлаа гээд байхаар нь би зүүн нүд рүү нь нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/, 

         Шүүгдэгч Р.Жоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр үед машин асахгүй байсан гэдгээс маргаан үүссэн. Орхиж явах гээд байна гэдгээс болоод ийм байдалд орчихлоо” гэв.

Хохирогч Н.Эрдэнэбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэр өдөр дуудлага хүлээж авсан. Тэгээд яваад очиход 2 машин байсан. Тэгээд би нэг машиныг нь барих болсон. Тэгээд найз нь болгоомжтой яваарай гэхээр нь би буугаад явчихгүй биздээ гэсэн чинь тэр нь гайгүй жоохон агсан шүү гээд байсан. Тэгээд явж байгаад гэр чинь хаана вэ гэж асуусан чинь л цохиод байсан” гэв.

Хохирогч Н.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цаг 44 минутанд Яргайт зуслан дээр 2 жолооч дуудсан тул би үл таних манай компанийн дуудлагын жолоочийн хамт Яргайт зуслангийн хар зам дээр очсон. Клугер маркийн машинд би суугаад Жамбалдоржийн хамтаар суусан чинь урд Альпард машинаас нэг найз нь хүрч ирээд ахын дүү болгоомжтой яваарай, жоохон агсам шүү, энэ эхнэрийн нь дугаар гээд надад дугаар үлдээгээд түрүүлээд яваад өгсөн. Би машинд суугаад суудлаа тохируулаад хөдлөхийн өмнө Жамбалдоржийн эхнэр лүү залгаж хаягийг нь асуугаад салгасан чинь Жамбалдорж гэнэт “Чи намайг доромжиллоо, би өөрөө гэрийн хаягаа мэдэж байхад” гэж хэлээд машинаас буугаад тойрч жолооч талын хаалгыг онгойлгоод миний зүүн нүд рүү гараараа цохих үед би доошоо тонгойсон чинь дээрээс хэд хэдэн удаа цохиод байхаар нь би машинаас буух гэтэл Жамбалдорж миний ам луу өшиглөөд авсан. Тэгэхээр нь хажуугаар нь зөрж гарч гүйсэн чинь араас чулуу шидээд хойноос хөөгөөд байхаар нь би Жамбалдоржийн эхнэр лүү залгаж болсон явдлыг хэлтэл цагдаа дууд гэж хэлсэн тул цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Гэрч Г.Батсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Жамбалдоржийг нэг дуудлагын жолоочтой суулгаад эхнэрийн нь утасны дугаарыг дуудлагын жолооч залууд өгөөд, болгоомжтой яваарай гэж хэлээд түрүүлээд манай найзууд яваад өгсөн чинь нээх удалгүй Жамбалдоржийн эхнэр нь залгаад цагдаа, сэргийлэх болоод байх шиг байна, яваад очиж байгаач гэхээр нь хэдэн найзуудаа хүргэж өгөөд буцаж дуудлагын жолоочийн хамтаар очсон чинь цагдаа ирсэн Жамбалдоржийг аваад явсан. Анх дуудлагын жолоочийн биед гэмтэл шарх байгаагүй, харин маргааны дараа баруун билүү зүүн талын шанаа хэсэг нь жаахан хавдсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Гэрч Ө.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхрийн найз Батсайхан над руу залгаад дуудлагын жолооч дуудсан, танай нөхрийг хүргээд өгөх байх гэж хэлээд надад нэг дугаар өгсөн. Удалгүй 15 минут орчмын дараа би өгсөн дугаар луу залгаж жолоочтой холбогдоход хөдлөж байна гэсэн. Эргээд 5-10 минутын дараа жолооч над руу залгаад гэрийн хаяг асуухаар нь хаягаа хэлж өгөөд утсаа салгасан. 30 орчим минутын дараа над руу жолооч эргээд залгахаар нь ирсэн юм байх гэж бодоод утсаа автал жолооч “танай нөхөр чинь намайг цохичихлоо, шүд хугарсан, нүүр маань хавдаад аймаар болсон, гэрийн хаяг асуусан чинь намайг доромжиллоо гэж зодсон” гэж  хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-23х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11766 тоот дүгнэлтэд:

“1. Н.Эрдэнэбатын биед зүүн зовхинд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-26-27х/,            

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-48х/,

Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-72х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Р.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт хохирогч Н.Эрдэнэбатыг эхнэр лүү утсаар ярьж гэрийн хаяг асуулаа гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Р.Жоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэр залуу машин чинь асахгүй байна. Би явлаа гээд байхаар нь би зүүн нүд рүү нь нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/, 

шүүгдэгч Р.Жоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр үед машин асахгүй байсан гэдгээс маргаан үүссэн. Орхиж явах гээд байна гэдгээс болоод ийм байдалд орчихлоо” гэв.

хохирогч Н.Эрдэнэбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэр өдөр дуудлага хүлээж авсан. Тэгээд яваад очиход 2 машин байсан. Тэгээд би нэг машиныг нь барих болсон. Тэгээд найз нь болгоомжтой яваарай гэхээр нь би буугаад явчихгүй биздээ гэсэн чинь тэр нь гайгүй жоохон агсан шүү гээд байсан. Тэгээд явж байгаад гэр чинь хаана вэ гэж асуусан чинь л цохиод байсан” гэв.

хохирогч Н.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цаг 44 минутанд Яргайт зуслан дээр 2 жолооч дуудсан тул би үл таних манай компанийн дуудлагын жолоочийн хамт Яргайт зуслангийн хар зам дээр очсон. Клугер маркийн машинд би суугаад Жамбалдоржийн хамтаар суусан чинь урд Альпард машинаас нэг найз нь хүрч ирээд ахын дүү болгоомжтой яваарай, жоохон агсам шүү, энэ эхнэрийн нь дугаар гээд надад дугаар үлдээгээд түрүүлээд яваад өгсөн. Би машинд суугаад суудлаа тохируулаад хөдлөхийн өмнө Жамбалдоржийн эхнэр лүү залгаж хаягийг нь асуугаад салгасан чинь Жамбалдорж гэнэт “Чи намайг доромжиллоо, би өөрөө гэрийн хаягаа мэдэж байхад” гэж хэлээд машинаас буугаад тойрч жолооч талын хаалгыг онгойлгоод миний зүүн нүд рүү гараараа цохих үед би доошоо тонгойсон чинь дээрээс хэд хэдэн удаа цохиод байхаар нь би машинаас буух гэтэл Жамбалдорж миний ам луу өшиглөөд авсан. Тэгэхээр нь хажуугаар нь зөрж гарч гүйсэн чинь араас чулуу шидээд хойноос хөөгөөд байхаар нь би Жамбалдоржийн эхнэр лүү залгаж болсон явдлыг хэлтэл цагдаа дууд гэж хэлсэн тул цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

гэрч Г.Батсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Жамбалдоржийг нэг дуудлагын жолоочтой суулгаад эхнэрийн нь утасны дугаарыг дуудлагын жолооч залууд өгөөд, болгоомжтой яваарай гэж хэлээд түрүүлээд манай найзууд яваад өгсөн чинь нээх удалгүй Жамбалдоржийн эхнэр нь залгаад цагдаа, сэргийлэх болоод байх шиг байна, яваад очиж байгаач гэхээр нь хэдэн найзуудаа хүргэж өгөөд буцаж дуудлагын жолоочийн хамтаар очсон чинь цагдаа ирсэн Жамбалдоржийг аваад явсан. Анх дуудлагын жолоочийн биед гэмтэл шарх байгаагүй, харин маргааны дараа баруун билүү зүүн талын шанаа хэсэг нь жаахан хавдсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

гэрч Ө.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхрийн найз Батсайхан над руу залгаад дуудлагын жолооч дуудсан, танай нөхрийг хүргээд өгөх байх гэж хэлээд надад нэг дугаар өгсөн. Удалгүй 15 минут орчмын дараа би өгсөн дугаар луу залгаж жолоочтой холбогдоход хөдлөж байна гэсэн. Эргээд 5-10 минутын дараа жолооч над руу залгаад гэрийн хаяг асуухаар нь хаягаа хэлж өгөөд утсаа салгасан. 30 орчим минутын дараа над руу жолооч эргээд залгахаар нь ирсэн юм байх гэж бодоод утсаа автал жолооч “танай нөхөр чинь намайг цохичихлоо, шүд хугарсан, нүүр маань хавдаад аймаар болсон, гэрийн хаяг асуусан чинь намайг доромжиллоо гэж зодсон” гэж  хэлсэн ...” /хх-23х/ гэх мэдүүлгүүд, 

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11766 тоот дүгнэлт /хх-26-27х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-48х/, Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-72х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Р.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Жоос хохирогч Н.Эрдэнэбатад энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын 175000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Р.Жид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бурхант овогт Р.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Жоос хохирлын 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Эрдэнэбатад олгосугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Р.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН