Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/534

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Ж.О, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.О, О.Б нарт холбогдох эрүүгийн 1711008810214 дугаартай хэргийг 2017 оны 11  сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 1971 оны 09 сарын 09ий өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 50 дугаар гудамж 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 02 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, Дэнжийн 50 дугаар гудамж 9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 09 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-ийн 32-05 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Бг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Ж.Оийн нуруун тус газар нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч О.Бгаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Сүхбаатарыг сууж байхад нөхөр Одгэрэл согтуу гэрт орж ирсэн. Сүхбаатарыг сууж байхад Одгэрэл надтай хардаад хоорондоо маргалдаад байхаар нь гэрээс гаргасан.. Алтанхундага бид 2 Оюунчимэгийн гэрт ороод найзын төрсөн өдөр учир 1 шил архи хувааж уугаад сууж байхад Одгэрэл согтуу орж ирсэн. Одгэрэл зүгээр байж байхад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод агсам согтуу тавиад байхаар нь сууж байгаад амрахаар хэвтсэн. Тэгсэн чинь үүрээр Одгэрэл унтаж байхад сэрээгээд өшиглөөд хувцаснаас заамдаад цохиод байсан. Миний зүүн баруун гуянд хөхөрсөн, зүүн талын гар цус хураад хавдсан байсан. гэсэн мэдүүлэг /хх 14-15/

 

Хохирогч Ж.Оээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..эхнэр Бүжидмаагийн гэрт очоод маргалдаж байснаа санаж байна. Өөр ямар нэгэн байдлаар болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Миний ар нурууны хэсэгт зүсэгдсэн байгаа. Энэ зүсэгдсэн хэсэгт нь 2 оёдол тавиулсан байгаа. Би эхнэртэйгээ маргалдаад зууралдаад ноцолдож байх үед ийм асуудал болсон байсан. Одоо миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. гэсэн мэдүүлэг /хх 17-19/

 

Яллагдагч О.Бгаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Òóõàéí ¿åä Îäãýðýë íàìàéã çîäîîä áàéõààð íü ººðèé㺺 õàìãààëàõ ãýýä õóòãà äàëàéñàí ÷èíü àð äàë õýñýãò íü ç¿ñýãäýýä öóñ ãàðààä áàéõààð íü ýìíýëýã äóóäñàí áàéãàà. Îäãýðýë áèä 2 äóíäààñàà õ¿¿õýäòýé áîëîõîîñ õàìò àìüäàð÷ áàéãààã¿é. Íàìàéã ºìíº íü çîäîæ áàéñàí àñóóäàë áàéõã¿é. Õààÿà óóëçàõààðàà õýðýëäýýä òààðäàãã¿é ó÷ðààñ õî¸ð òèéø áîëñîí. ãýñýí ìýä¿¿ëýã /хх-51/.

 

Яллагдагч Ж.Оээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Áè îí ñàðûã íü òîäîðõîé ñàíàõã¿é áàéíà. 2017 îíû 8 ñàðûí 28-íû ºäºð ×èíãýëòýé ä¿¿ðãèéí 9 ä¿ãýýð õîðîî, Äýíæèéí 1000-í öàãààí áàéðíû îð÷èì ÿâæ áàéãààä ç¿ñ òàíèõ Øèíýý ãýýä çàëóóòàé òààðñàí. Òýãñýí ÷èíü Øèíýý þì çººãººä ºã÷èõ ãýõýýð íü àæèëä íü òóñëààä ïîðòåð äýýð þì à÷ààä ×èíãýëòýé ä¿¿ðãèéí 10 äóãààð õîðîî, Äýíæèéí 1000-í çàõûí îð÷èì ãýðò íü àâàà÷èæ áóóëãàñàí. Øèíýý áèä 2 îðîé àæëàà äóóñãààä 18 öàãèéí îð÷èì 2 øèë 0.75 ëèòðèéí Õàðàà àðõè äýëã¿¿ðýýñ àâààä ãóäàìæèíä óóæ áàéõàä äàõèàä ç¿ñ òàíèõ íýðèéã íü ìýäýõã¿é çàëóó èðýýä áèä 3 àâñàí 2 øèë àðõèà õóâààæ óóñàí. Èíãýýä áè òýíäýýñ ãàðààä Äýíæèéí 1000-í öàãààí áàéð ëóó ÿâñàí. Èíãýýä Äýíæèéí 1000-ä î÷îîä õýíòýé óóëçñàí ãýäãýý òîäîðõîé ñàéí ìýäýõã¿é áàéíà. Øèíýýòýé 2 øèë àðõè óóãààä íèëýýä ñîãòóó áàéñàí ó÷ðààñ òóõàéí ¿åä þó áîëñîí òàëààð ñàíàõã¿é áàéíà.. ãýñýí ìýä¿¿ëýã /хх 48-50/

 

Гэрч О.Бгаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Одгэрэлтэй маргалдаж байгаад миний нойр хүрээд шөнө болсон учраас унтаж байсан чинь Одгэрэл шөнө дунд намайг сэрээгээд дахиад хэрүүл маргаан хийгээд хэл амаар доромжлоод, миний үснээс зулгаагаад дахиад цохиод байхаар нь ширээн дээр байсан хутгыг аваад айлгана гэсэн чинь миний хутгыг авах гэж дайрахаар нь ноцолдож байх үедээ ар нуруу хэсэгт нь зүссэн. гэсэн мэдүүлэг /хх 23/

 

Гэрч П.Алтанхундагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Бүжидмаа бид 2 нэг, нэг шил пиво уугаад дуулаад сууж байхад Одгэрэл Бүжидмааг цохиж аваад ерөөсөө суулгахгүй байхаар нь бид 2 зугтаагаад найз Оюунчимэгийн гэрт ирсэн..Одгэрэл араас 23 цагийн үед ирээд Бүжидмааг дахиад цохиод байхаар нь Оюунчимэгийн хүүхэд хөөгөөд гаргасан чинь дахиж орж ирээд цохиод байсан. Шөнө тэр 2 хэрэлдэж байгаад учраа олоод унтацгаасан. Үүрээр 06 цагийн орчим Одгэрэл, Бүжидмаа 2 хэрэлдээд байх шиг байхаар нь босоод харсан чинь түргэний 2 эмч ирчихсэн Одгэрэлийг үзээд байж байсан.. Одгэрэл Бүжидмаагийн хацар, шанаа ар нуруу орчим нь цохиод байсан. Өглөө сэрэд харахад Одгэрэлийн ар нуруу хэсэгт бага зэрэг зүсэгдсэн харагдаж байсан. гэсэн мэдүүлэг /хх-26/.

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹12464 дугаартай дүгнэлтэнд: .. О.Бгийн биед зүүн гуя, баруун өвдөг, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.. гэсэн дүгнэлт. /хх 36/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹14066 тоот дүгнэлтэнд: ..Ж.Оийн биед нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн мэдүүлэг /хх 39/.

 

Шүүгдэгч Ж.Оийн  иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 69/, шүүгдэгч О.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 68/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68/ шүүгдэгч нар “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мөдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч  Ж.О нь 2017 оны 9 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-ийн 32-05 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Бг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Ж.Оийн нуруун тус газар нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.О, О.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, гарын үсэг зуруулан хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлсэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.О, О.Б нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.О, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгуулах саналтай болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э.О О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.О, О.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, О.Б нарыг торгуулийн ялыг тус тус 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О, О.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ж.О, О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч Ж.О, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР