| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1736 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1736
2020 10 05 2020/ШЦТ/1736 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний, Улсын яллагч Я.Сансар, Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 2006 02489 2388 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монелын 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Мын Б, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 14 дүгээр гудамжны 255Б тоотод өөрийн найз А.Сүхбаатарыг цохилоо гэх шалтгааны улмаас иргэн Б.Амаржаргалыг нүүрэн тус газарт нь цохиж гараараа зодон тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, 2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амаржаргалын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатарын төрсөн өдөр болоод Дамдинбазар, Сүхбаатар бид гурав манайд 2 шил архи уусан. Тэгээд манайхаас гараад Сүхбаатарын гэрт очсон. Би тэр зуур дэлгүүр яваад архи аваад ирсэн чинь тэднийд Б ирчихсэн сууж байсан. Б анх ирэхдээ согтуу байсан. Тэр найз нь чиний төрсөн өдөрт хоосон ирлээ шүү, өчигдөр хүнд зодуулсан байна гээд өөрийнхөө бие дээр учирсан байсан гэмтлийг үзүүлж байсан. Тэр цээжээ сөхөөд харуулсан чинь юмаар урчихсан болов уу гэмээр 2-3 урт хэмжээтэй зураас байсан... Б Сүхбаатарыг өмөөрөөд босож ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон чинь би хойшоо саваад ар дагзаараа зуух руу унасан. Тэгээд Б намайг шалан дээр унангуут миний дээрээс нүүр хамар луу 1 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Зулцэцэгийн өгсөн: “... Тэд нар хоорондоо маргалдаж байгаад Амаржаргал, Сүхбаатар 2 маргалдахаа болиод сууж байснаа Амаржаргал Сүхбаатарын эрүү лүү өшиглөсөн. Тэгсэн чинь Б нь Сүхбаатарыг өмөөрөөд Амаржаргалтай зодолдсон гэсэн. Тэгээд зодолдож байгаад салцгаасан юм шиг байна лээ. Би тэрийг нь сүүлд гэртээ ирээд дүүгээсээ сонссон...” гэх мэдүүлэг/хх.28-30/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дамдинбазарын: “... Тэгээд Мари /Амаржаргал/ гараад 1 шил 0.750 граммын Хараа нэртэй архи авчирсан. Тэгээд орж ирэх дээ жоохон халамцуу орж ирсэн 05 дугаар сарын 15-ны өдөр Моност дээрэмдүүлчихдэг юм байна гээд цамцаа сөхөөд цээжээ үзүүлээд байсан. Тэрний цээжний хэсэгт 3 газар маажчихсан юм уу урчихсан гэмээр шарх байсан... Мари амаа дарж тонгойж байгаад босож ирээд Сүхбаатарын эрүү хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Бээ босож ирээд Маригийн нүүрэн хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод авсан чинь тэр хойшоогоо саваад Сүхбаатарын гэрийнх нь зуухыг толгойн ар дагз хэсгээрээ мөргөөд унасан. Тэгээд Бээ Маригийн дээр гараад хоолойг нь боогоод зууралдаж байснаа тэгээд салцгаасан. Тэр үед Маригийн уруул хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/31-33/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сүхбаатарын өгсөн : “... Б намайг өмөөрөөд Амаржаргалын шанаа руу нь цохичихсон. Тэгсэн чинь Амаржаргал манай гэрийн зуухан дээр толгойныхоо ар дагз хэсгээр мөргөөд уначихсан. Тэгээд тэр хоёр гэрийн шалан дээр хоорондоо зодолдсон. Тэр үед Б Амаржаргалын дээр нь гарчихсан гараараа тэрний нүүр цээж рүү гараараа хоёр гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.34-36/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2020 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 5905 дугаар: “1. Б.Амаржаргалын биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 3 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.45-46/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 14 дүгээр гудамжны 255Б тоотод өөрийн найз А.Сүхбаатарыг цохилоо гэх шалтгааны улмаас иргэн Б.Амаржаргалыг нүүрэн тус газарт нь цохиж гараараа зодон тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амаржаргалын өгсөн: “... Б Сүхбаатарыг өмөөрөөд босож ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон чинь би хойшоо саваад ар дагзаараа зуух руу унасан. Тэгээд Б намайг шалан дээр унангуут миний дээрээс нүүр хамар луу 1 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Зулцэцэгийн өгсөн: “... Амаржаргал Сүхбаатарын эрүү лүү өшиглөсөн. Тэгсэн чинь Б нь Сүхбаатарыг өмөөрөөд Амаржаргалтай зодолдсон гэсэн...” гэх мэдүүлэг/хх.28-30/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дамдинбазарын: “... Бээ босож ирээд Маригийн нүүрэн хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод авсан чинь тэр хойшоогоо саваад Сүхбаатарын гэрийнх нь зуухыг толгойн ар дагз хэсгээрээ мөргөөд унасан. Тэгээд Бээ Маригийн дээр гараад хоолойг нь боогоод зууралдаж байснаа тэгээд салцгаасан. Тэр үед Маригийн уруул хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/31-33/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сүхбаатарын өгсөн : “... Б намайг өмөөрөөд Амаржаргалын шанаа руу нь цохичихсон. Тэгсэн чинь Амаржаргал манай гэрийн зуухан дээр толгойныхоо ар дагз хэсгээр мөргөөд уначихсан. Тэгээд тэр хоёр гэрийн шалан дээр хоорондоо зодолдсон. Тэр үед Б Амаржаргалын дээр нь гарчихсан гараараа тэрний нүүр цээж рүү гараараа хоёр гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.34-36/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 4 шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2020 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 5905 дугаар: “1. Б.Амаржаргалын биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.45-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. М.Бий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Хохирогч Б.Амаржаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Бийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй. Шүүгдэгч М.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус 5 тус удирдлага болгоод ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Мын Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд сануулсугай. 5. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Амаржаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР