Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1435

 

2020 08 05 2020/ШЦТ/1435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч С.Энхням, Иргэдийн төлөөлөгч Б.Цогтбаяр,

Хохирогч Р.Энхзаяа, түүний өмгөөлөгч Б.Болорцэцэг, Хохирогч, иргэний хариуцагч Н.Уламбаяр, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Черуш овогт Жагасханы Бегзатад холбогдох эрүүгийн 201626030995 дугаартай 16 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сус 7 дугаар баг Зурагт 6 дугаар гудамжны 68 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, *******

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Яллагдагч ******* нь Япон улсаас хямд үнэтэй Ланд круйзер 200 маркийн автомашин оруулж ирж өгнө гэж хуурч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Т.Баасангаас 21.000.000 төгрөг, иргэн Д.Галхүүгээс 29.894.000 төгрөг, нийт 50.894.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбарт иргэн Н.Цэрэнпунцагт Тоёота Хайландр маркийн автомашин зарна гэж хуурч, 10.000.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ 22-ын товчооны орчим хашаанд байх иргэн Д.Болорын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Батдолгорыг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч Б.Батдолгороос бусдын дансаар мөн өдөр 2.000.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү задгай тоот хашаанд байрлуулсан иргэн Д.Болдбаатарын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Батдолгорыг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч Б.Батдолгороос бусдын дансаар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2.800.000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Үнэгүй.мн зарын сайтад чингэлэг зарна гэх утгатай зар тавьж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бусдын эзэмшлийн чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ж.Мөнх-Одыг төөрөгдөлд оруулж, хуурамч түлхүүр хүлээлгэн өгөн хуурч, худалдан борлуулахаар тохирч Ж.Мөнх-Одоос өөрийн дансаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Архангай аймгийн фэйсбүүкийн нэгдсэн грүпп-т чингэлэг зарна гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аврах тусгай ангийн Шатахуун түгээх станцын урд байрлах иргэн Д.Цэрэнбатын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Д.Эрдэнэбаярыг төөрөгдөлд оруулж, хуурамч түлхүүр хүлээлгэн өгөн хуурч, худалдан борлуулахаар тохирч Д.Эрдэнэбаяраас бусдын дансаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Хөвсгөл аймгийн фэйсбүүкийн нэгдсэн грүпп-т контейнер зарна гэх утгатай зар тавьж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын замын эсрэг талын хашаанд байх иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Даваадоржийг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч Ч.Даваадоржоос бусдын дансаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1.900.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Батнасан Мөнхзаяа гэх фэйсбүүк хаяганд контейнер зарна гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булгийн 1 а-21 тоотод хашаанд байрлуулсан бусдын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн И.Галхүүг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар мөн өдөр иргэн И.Галхүүгээс 1.000.000 төгрөгийг, 3 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сутай буянт” зах дээр байрлах бусдын эзэмшлийн 20 тонны 4 ширхэг, 40 тонны 1 ширхэг, нийт 5 ширхэг чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Л.Насанбаярыг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн Л.Насанбаяраас бусдын дансаар мөн өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж Батнасан Мөнхзаяа гэх фэйсбүүк хаяганд контейнер зарна гэх утгатай зар тавьж, БаянӨлгий аймгийн иргэн Ж.Еркинд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу чингэлэг ачуулсан гэж бодит байдлыг нуух замаар фэйсбүүкээр зураг үзүүлж, иргэн Ж.Еркинийг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн Ж.Еркинээс бусдын дансаар мөн өдөр 2.500.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж Үнэгүй.мн зарын нэгдсэн сайтанд контейнер зарна гэх утгатай зар тавьж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байрлах бусдын эзэмшлийн чингэлийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн А.Анарыг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн А.Анараас бусдын дансаар мөн өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүкийн зарын сайтанд тавигдсан чингэлэг авна гэх зарын дагуу иргэн Ц.Нарантуяатай холбогдож, фэйсбүүкээр бусдын 40 тонны чингэлэгийн зураг үзүүлж, өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ц.Нарантуяаг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч, Ц.Нарантуяагаас бусдын дансаар 2.500.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Мөөгий Мөнхбатгэх фэйсбүүк хаягнаас контейнер зарна гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн М.Санчирын эзэмшлийн 40 тонны чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Т.Лхагвадоржийг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэнТ.Лхагвадоржоос 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдын дансаар 1.500.000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Batjii Luwsan гэх фэйсбүүк хаягаар иргэн Т.Октябрьтай холбогдож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол транс ХХК-ий гаалийн хашаанд байсан 40 тонны чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Т.Октябрийг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн Т.Октябриас бусдын дансаар 3.500.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж фэйсбүүкийн зарын сайтанд чингэлэг зарна гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол транс ХХК-ий Ачаа гаргах зөвшөөрөлийн бичгийг хуурамчаар үйлдэн ашиглаж, тус ХХК-ий гаалийн хашаанд байсан 20, 40 тонны 3 ширхэг чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Г.Бат-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, хууран, худалдан борлуулахаар тохирч, иргэн Г.Бат-Эрдэнээс бусдын дансаар 2019 оны 03 дугаар 4 сарын 20-ны өдөр 10.200.000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүкийн зарын сайтанд тавигдсан чингэлэг авна гэх зарын дагуу иргэн П.Батсүхтэй холбогдож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг УБТЗ-ын АБТЭМА /Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги/-ийн хашаанд байсан 20 тонны чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн П.Батсүхийг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн П.Батсүхээс бусдын дансаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1.800.000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр фэйсбүүкийн зарын сайтанд тавигдсан чингэлэг авна гэх зарын дагуу иргэн Б.Тавхайтай холбогдож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнгүр горхи хотхоны урд талд байрлах 20 тонны чингэлэгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Тавхайг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн Б.Тавхайгаас бусдын дансаар мөн өдөр шилжүүлэн 2.000.000 төгрөгийг , 2018 оны 12 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн орчим хохирогч Н.Уламбаярт Монгол транс Тээвэр зуучийн хашаанд байгаа гааль дээрээс суларсан контейнер зарна хэмээн Дэлгэрцэцэг нэрээр 3 ширхэг зөвшөөрлийн хуудас өгч хууран, зохиомол байдлыг зориудаар бий болгож З.Дэлгэрцэцэгийн 5749431372 дугаартай Хаан банкны дансаар 3.000.000 төгрөгийг, Надад 40 тонны GESU472426-7C SU-926771-445G1 гэсэн 2 ширхэг зарах чингэлэг байна, Материал импексийн хашаанд байгаа гэж харилцаа холбооны хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч иргэн Д.Гантөмөрөөс 5 300 000 төгрөгийг түүний эзэмшдэг Хаан банкны 5027296897 дугаарын данснаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И Март худалдааны төвийн хажуу талын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэнийг иргэн Б.Баянжаргалын эзэмшдэг Хаан банкны 5031207050 дугаарын дансыг ашиглан өөртөө шилжүүлэн авч 5.300.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 40 тонны контайнар зарна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож , бодит байдлыг нуух замаар Б.Батцэрэнг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Соло малл дэлгүүрээс шилжүүлэх байдлаар 2.000.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Энхтайванг Япон улсаас хямд үнэтэй Приүс-20 загварын автомашин оруулж ирж өгнө гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1.100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн 5755105747 дугаарын дансаар шилжүүлж бэлнээр 1.000.000 төгрөгийг бэлнээр үргэлжилсэн үйлдлээр нийт 2.500.000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Нарангаравт Япон улсаас RX450 маркийн 5 автомашин оруулж ирнэ, тээврийн хөлсөнд 2.000.000 төгрөг өгөх шаардлагатай гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг , Япон улсаас хямд үнээр автомашин захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар иргэн Г.Төрболдоос 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Б.Баярмаагийн Хаан банкны 5753208553 дугаартай дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 129 754 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг, Мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд ДарханУул аймгийн Дархан сумын малчин баг, хөтөл хорооллын задгай тоотод байх иргэн Т.Ганпүрэвийн эзэмшлийн 20 тонны чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан Т.Ганпүрэвт 3.000.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын зүүн талын грашийн хажууд байрлуулсан иргэн Г.Эрдэнэцогтын эзэмшлийн 20 тонны 1 ширхэг чингэлэгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан, Г.Эрдэнэцогтод 2.630.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ 22-ын товчооны орчим хашаанд байх иргэн Д.Болорын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг, дотор нь байсан эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан, Д.Болорт 6.042.948 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү задгай тоот хашаанд байрлуулсан иргэн Д.Болдбаатарын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан, Д.Болдбаатат 3.500.000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 11-ээс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Хустай гэх газарт байсан иргэн Р.Банзрагчийн эзэмшлийн 40 тонны чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан, Р.Банзрагчид 3.592.500 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байсан иргэн Д.Сарангэрэлийн эзэмшлийн 40 тонны чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан, Д.Сарангэрэлд 6.096.060 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аврах тусгай ангийн Шатахуун түгээх станцын урд байрлах иргэн 6 Д.Цэрэнбатын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны 1 ширхэг чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан, хулгайлахыг завдсан, 2018 оны 07 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бор толгой гэх газарт байх хашаанаас иргэн Б.Наранчулууны эзэмшлийн 2.000.000 төгрөгний үнэ бүхий 20 тонны 1 ширхэг чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлахыг завдсан, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын замын эсрэг талын хашаанд байх иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлэгийг, доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан Б.Батчимэгт 10.178.000 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булгийн 1а-21 тоотод хашаанд байрлуулсан иргэн Э.Баясгалангийн эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан Э.Баясгаланд 5.000.000 төгрөгийн, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн М.Санчирын эзэмшлийн 40 тонны чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан М.Санчирт 4.600.000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах иргэн Р.Энхзаяагийн эзэмшлийн 20 тонны 2 ширхэг чингэлэгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан Р.Энхзаяад 6.052.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 03-наас 09-ний өдрийн хооронд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Галзуу харын худаг гэх газарт байрлах иргэн Э.Гантөмөрийн эзэмшлийн 40 тонны чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан Э.Гантөмөрт 4.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 59.891.508 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Эс Пи Ти ХХК-р дамжуулан манай ах Төмөрбаатар нь приус20 маркийн автомашин захиалж авсан ... уг компанируу залгаад Ланд-200 7 захиалах гэсэн юм гэж асуухад том машиныг бол Эрдэнэчимэг гэж хүн мэднэ гэж хэлээд надад 95280319 дугаарын утсыг өгсөн. Тэгээд Эрдэнэчимэг гэж хүнтэй холбогдоход би японд олон жил амьдарсан. Японд дуудлага худалдаан дээр ажилладаг хүмүүс танидаг. Тэд нартай холбогдоод хямд үнээр машин авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө Эрдэнэчимэг гэж хүнээс машин захиалуулж авахаар болоод 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эс Пи Ти ХХКий Хаан банкны дансанд 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уг компанид ажилладаг менежер Энхтайваны Очирхүү гэж хүний Хаан банкны 5276074787 дугаарын дансруу 8.700.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр машин цуг ачуулж байгаа хүн гээд Гомбын Бямбаа гэж хүний дансруу 7.000.000 төгрөгийг Эрдэнчимэгийн хэлсэний дагуу шилжүүлсэн. Дараа нь Эрдэнэчимэг гэж хүн манай ээжид мөнгө хэрэг болоод байгаа юм гэж хэлээд ээж Алия гэж хүний дансруу 2.300.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Нацагдоржийн Сэрээтэр гэж хүний дансруу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 32.000.000 төгрөгийг Эрдэнэчимэг гэж хүний хэлсэний дагуу шилжүүлсэн байгаа. Ингээд манай дүү болох Т.Баасан бас машин захиалж байсан учраас урьдчилгаанд нь нөхөр Сэрээтэр гэж хүний дансруу бэлнээр 11.000.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баасан нь өөрийн данснаас Нацагдоржийн Сэрээтэр гэж хүний дансруу 10.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Нийт 53.000.000 төгрөгийг Эрдэнэчимэг гэж хүний дансруу шилжүүлсэн байгаа ... 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэчимэгтэй холбогдоод асуухаар би хоёр контейнер ачуулсан чинь Мөнхбат гэж хүний нэр дээр бичиг баримтын бүрдүүлэлтээ хийсэн байгаа одоо хөдөө явж байгаад машин эвдэрсэн учир амжихгүй болчихоод байна. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уулзаад машиныг авч өгье гэж тохирсон ... 2016 оны 05 дугаар сарын 10-нд би машиныг чинь хямдхан авч өгнө гээд эхний ээлжинд дуудлага худалдааны 2 сая төгрөг хий гэхээр нь би дансанд нь хийсэн ... намайг хуурч нийт 4 хүний дансанд 53.000.000 төгрөг хийсэн. Ингээд нөгөө эмэгтэй сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18, 134-135, 172-173, 11, 65-66 дугаар хуудас/, Хохирогч Т.Баасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Галхүү ахаас нөгөө машин оруулж ирдэг гэх Эрдэнэчимэг гэж хүний утсыг нь аваад ярьж үзсэн чинь урьдчилгаа болгож 11.000.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Галхүүгийн Хаан банкны дансруу 11.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг Сэргэлэн гэж хүний дансруу шилжүүлчих гэхээр нь би Хан-Уул дүүргиин 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн хажуу талд байдаг банкнаас шилжүүлсэн байгаа. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Галхүү ахын машиныг авах гээд Эрдэнэчимэг гэж эмэгтэйтэй утсаар ярьсан чинь бид хоёрыг хотын гааль дээр хүрээд ир гэж хэлсэн. Үүнээс хойш Эрдэнэчимэг гэж эмэгтэй нь утсаа салгаад алга болсон байгаа. Анх Эрдэнэчимэг гэж эмэгтэй нь хэлэхдээ 2014 оны Ланд круйзер-200 маркийн авто машиныг 64.000.000 төгрөгөөр зарж борлуулна гэж хэлээд урьдчилгаа болгож эхний ээлжинд 50 хувийг нь шилжүүл гэж байгаад 21.000.000 төгрөг аваад алга болсон байгаа. Одоо би Эрдэнэчимэг гэж эмэгтэйгээс 21.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг 8 /1хх-ийн 22-23, 136-137 дугаар хуудас/, Гэрч Ж.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2016 оны 01 дүгээр сарын орчим байх миний 99116536 дугаарын утас руу авто машин зарна гэсэн үү гээд эмэгтэй хүн залгаад камри машин ямар үнэтэй бэ гэж асуусан. Хамгийн доод талын үнээ хэлчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн зарж байсан машинаа 17.2 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгээд маргааш нь байх нөгөө эмэгтэй надруу залгаад машиныг чинь үзчихлээ манай ажлын газрын хүн авах гээд байна. 17.200.000 төгрөгөөс дээшээ гарсан мөнгийг нь би зуучлалын хөлсөнд авъя гэж хэлсэн. Тэгээд уг машиныг хүнд лизингээр зуучилж зарсан. Тухайн үед миний дансруу 18 орчим сая төгрөг орж ирсэн ... Ингээд хүнд машиныг өгөөд байж байхад Чэмка гэж эмэгтэй ирээд би Эм Си Эс ХХК-нд Айриш пабад ажилладаг юм. Танд машин зуучилж өгч байя гэж надад хэлээд зуучлалын мөнгөө бэлнээр аваад явсан байгаа ... Түүнээс хойш хааяа нэг утсаар яриад машин байна уу гэж асуудаг байсан. Мөн 2016 оны наадмын өмнө нэг удаа залгаад танд ямар машин байна приус машин байна уу гэж залгаж байсан .... Би Эрдэнэчимэг гэж хүнээс мөнгө авсан ямар нэгэн асуудал байхгүй ... анх Эрдэнэчимэг гэж нэрээ хэлсэн хүнтэй танилцаж байсан, Эрдэнэчимэг нь Бегзат гэж нэртэй болохыг мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20, 174, 14хх-ийн 196-197 дугаар хуудас/, Гэрч М.Мядагмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай нөхөртэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр байхад энэ Эрдэнэчимэг гэж эмэгтэй ирж уулзсан ... Тэгэхэд өөрийгөө Эм Си Эс групп ХХК болон Айриш пабад ажилладаг гэж танилцуулсан. Ингээд манай компани олон ажилтантай тийм учраас та нараас машин авч баймаар байна гэсэн. Тэгээд Эрдэнэчимэг гэж эмэгтэйгээр зуучлуулаад нэг эгч манайхаас Тоёота Камри маркийн машин авсан. Тэгээд тэр машинаа тухайн үед банкны лизингээр авсан бөгөөд мөнгө нь шилжиж орж ирэхээр зуучлалын хөлс болох 700.000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Тэр эмэгтэй ирж уулзахад нь өөрсдийн машин зарж байгаа үнээ хэлэхэд би 700.000 төгрөг нэмээд хэлсэн байгаа энэ мөнгө миний зуучлалын хөлс гэсэн. Тэгээд хэлсэн үнээрээ зарсан учраас зуучлалын хөлсийг нь өгсөн ... Гэхдээ хааяа утсаар яриад танайд ямар машин байна гэж асуухаар нь үнийг нь хэлж өгөөд утсаа тасалдаг байсан ... Өөрийн хийсэн хэрэгтээ манай нөхрийн нэрийг оролцуулаад явж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг /11хх-ийн 11, 67- 69 дүгээр хуудас/, Сэжигтэн Н.Сэрээтэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2016 оны 03 дугаар сарын орчим байх надтай утсаар өөрийгөө Чимгээ гэж танилцуулсан эмэгтэй 95280319 дугаарын утаснаас залгаад манай хамаатны ах машин авах гэж байгаан та зарж өгөх юм бол надад урамшуулал өгөх үү гэж асуусан ... надад Чимгээ гэж эмэгтэй машиныг 8.400.000 төгрөгөөр зарж өгөөд урамшуулалд нь 100.000 төгрөгийг өгөөд 5025582121 дугаарын дансруу шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд нөгөө эмэгтэйрүү залгаад 100.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлэхэд ороод ирлээ гэж хэлсэн ... Тэрнээс хойш 7-14 хоногтоо утсаар залгаад машин асуугаад зарж өгнө гэж байнга асууж байсан гэхдээ надад машин зарж өгч байгаагүй ... Ингэж явсаар байгаад 2016 оны 06 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим надруу залгаад таны дансаар мөнгө авъя би банканд лизингтэй юм 9 тийм болохоор миний дансаар шилжүүлээд авчих уу, манай нөхөр хадам ах гадаадад байдаг юм. Зуслангийн хашааны мөнгө надруу шилжүүлж байгаа юм гэж хэлэхээр нь тухайн үед нэг их юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн. Тэгээд миний дансруу 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5090593519 дугаарын данснаас 10.000.000 төгрөг ороод ирэхээр нь Чимгээ гэж эмэгтэйд 10.000.000 төгрөг ороод ирлээ хэзээ ирж авах юм бэ гэж асуусан. Да хүрээ зах дээрээс ирээд надаас 10.000.000 төгрөгөө аваад явсан. Би тухайн үед ямар нэг юм бодоогүй мөнгийг нь өгөөд явуулсан ... 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр газар авах гэж байгаа үлдэгдэл мөнгө орж ирэх гэж байгаа юм одоо 21.000.000 төгрөг орж ирнэ гээд байж байтал 11.000.000 төгрөг миний дансруу орж ирсэн. 2016 оны 07 дугаар сарын 17- ны өдөр миний дансруу 10.000.00 төгрөг орж ирсэн байгаа. Ингээд энэ мөнгийг маргааш нь хороололд надтай уулзаад 21.000.000 төгрөгийг бэлнээр аваад явсан байгаа. Тэрнээс хойш Чимгээ гээд эмэгтэй алга болоод надтай уулзаагүй ... Надад ямар нэгэн урамшуулал өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-32 дугаар хуудас/, Гэрч Э.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Унаа.мн сайт дээр Приүс 20 маркийн машин зарна гэсэн хаягтай 4-5 машины зурагтай 95280319 дугаарын утас байхаар нь би залгаад та машин зардаг уу ЭС БЭ ТЭ ХХК-иас ярьж байна гэхэд нэг эмэгтэй хүн үгүй ээ, танайх үнэтэй машин зардаг гэж хэлээд тасалсан. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг ажилаа хийгээд байж байхад 95280319 дугаараас залгаад Эрдэнэчимэг гэх хүн гэх хүнтэй ирж уулзаад танай компаниас 150 прадо 2 ширхэгийг худалдаж авмаар байна гэхээр нь би болно урьдчилгаа мөнгөө байршуул гэхэд тэр хүүхэн эхний ээлжинд нэг ширхэгийг авмаар байна гэхээр нь би уг машиныг дуудлага худалдаанаас авах эрх үүсгэхэд шимтгэлтэйгээ 101.000 иенийг Япон дахь МИЦУБУШИ банк дахь манай компаний дансанд байршуулаарай” гэхэд тэр эмэгтэй манай Галхүү ах сайн ах байгаа юм туслаад хямдхан 150 прадо авч өгмөөр байна, надад бас туслаж байгаа Япончуудад зэс гаргаж өгч байгаа юм, мөнгө өгөх Галхүү ах энд байхгүй хөдөө Эрдэнэтэд байдаг чи хаан банкны дансаа өгчих өө, чамаар дамжуулаад өгье” гэхээр нь би өөрийн ХААН банкны 5276074787 дугаарын дансаа өгсөн. Ингээд тэр өдөр буюу 2016 оны 05 сарын 10-ны өдөр миний дансанд эрх авах мөнгө болох 1.894.000 төгрөг орж ирсэн. Ингээд би тэр мөнгийг Эрдэнэчимэгтэй хамт явж Хас банкны багшийн дээд салбараас Японы МИЦУБУШИ банк дахь SВТ ХХК-ий дансруу шилжүүлсэн. Тэгээд би Галхүү ахын дүү гэх Баасанд баримтыг өгсөн. Тэгээд маргааш дуудлага худалдаанд орох эрх нь сэргэсэн. Ингээд 4-5 хоногийн дараа дуудлага худалдаанд оролцоод 150 прадо авсан. Машины төлбөрийг төлөх гэж Эрдэнэчимэг манай компани дээр 2-3 өглөө ирж уулзаж байсан. Уулзахдаа эхний ээлжинд мөнгө орж ирхээр хийнэ гэж хэлээд хүлээлгээд байсан. Тэгээд ерөөсөө хийхгүй байж байгаад манайхаас мөнгөө хий гээд шаардахад Эрдэнэчимэг надад Галхүү гэх хүн 150 прадо авах аа болиод миний зарж байгаа Ланд 200 худалдаж авхаар болсон, би өөрөө наад 150 прадог чинь худалдаж авна надад нэг машин байгаа тэрийг лизингээр зараад 7 хоногийн дараа мөнгийн төлье гэхээр нь за гэж хэлээд төлбөрөө түр хойшлуулсан. Ингээд уулзахдаа би миний эзэмшлийн 2004 оны приүс 20 байна энийг авах хүн байвал мэдэж байгаарай 10 7.500.000 төгрөг зарна та дээшээ зараад өөрөө зөрүү гаргаж болно шүү гэхэд Эрдэнэчимэг манай өрөөнөөс гарч яваад удалгүй буцаж орж ирсэнээ машиныг чинь зарчилаа, чиний дансанд 8.700.000 төгрөг орсон шүү гэж хэлхээр нь би та яаж зарсан юм үзэж харахгүй юмуу нөгөө хүн чинь гэхэд хөдөө байдаг ах маань байгаа юм надад итгэдэг надаас машин авдаг гэж хэлээд миний машиныг үзэх гээд бид 2 гарсан. Тэгээд миний машиныг авдаг хүний дүүд машинаа үзүүлэх гээд 5 дугаар сургуулийн тэнд 30 минут хүлээхэд Эрдэнэчимэг чиний машины гүйлтийг 300.000 явсан өндөр гүйлттэй машин байна гээд тэр ах 2006 оны приүс авахаар боллоо гээд мөнгөө бэлнээр аваад хүрээд ир гээд байна би дансруу нь буцаагаад мобайлдаад явуулъя гэхэд бэлнээр аваад яаралтай хүрээд ир машинаа сонгочихлоо гээд байна гэхээр бид 2 Хаан банк ороод би бэлнээр 8.700.000 төгрөг авч өгөөд тэндээсээ салсан. Тэгээд би нөгөө прадоны мөнгөө нэхээд залгахад Эрдэнэчимэг хэд хоногийн дараа надтай уулзаад мөнгө залилуулчилаа, нөгөө прадог авах аа болилоо надад ямар ч мөнгө алга наад машинаа буцаагаад дуудлага худалдаагаар зарчихаа гэхээр нь би энэ машиныг буцаагаад зарахад 100.000 иен ч хүрэхгүй шүү дээ гэхэд илүү гарсан зардлыг би хариуцна гэж хэлээд над руу машин буцаах өргөдлөө фэйсбүүкээр явуулсан байсан. Тэгээд машин буцаах зардал нь нийт 100.000 иен дээр 25000 иений зардал нэмэгдэж гараад би компанид учруулсан хохиролоо төлөөд ажлаасаа халагдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 175-176 дугаар хуудас/, Гэрч С.Алиягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би миний дансанд орсон мөнгөний талаар ёстой мэдэхгүй байна. Уг нь Бегзат надаас дээрх данстай хааны виза картыг авч хэрэглэж байгаад саяхан өөрийн Бегзат нэрээрээ Хааны данс нээлгээд карттай болоод миний картыг өгсөн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Иргэн Г.Бямбын эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /1 хх-ийн 45 дугаар хуудас/, Иргэн Э.Очирхүүгийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /1ххийн 49, 177 дугаар хуудас/, Иргэн С.Алиягийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /1хх-ийн 4 дүгээр хуудас/, Иргэн Э.Сэрээтэрийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /1ххийн 98-99 дүгээр хуудас/, Хохирогч Н.Цэрэнпунцагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2015 онд Хос Саран нэртэй жолооны сургалтын төвд явж байсан юм. Тэр үед надтай хамт Эрдэнчимэг гэх хүүхэн хамт сурч байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 10-даар яриад японоос машин оруулж ирсэн та машин худалдаж авах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэр үедээ Эрдэнэчимэг япончуудтай хамт хайгуулын ажлаар Дорнод аймагт явж байна хотод орж ирэхээрээ ярья гэж хэлээд таг болсон. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 15-ны үеэр Эрдэнэчимэг надруу 80146158 гэсэн дугаараас залгаад нөгөө машинаа авах уу дахиад машин оруулаад ирчихсэн байна. Энд Хайландер, Приус, Субару зэрэг машин байна гэж хэлсэн. Тэгээд би 11 Хайландер маркийн автомашин авахаар тохиролцоод уулзах гэтэл манай ээжийн цагаан сарын юм бэлдэх ажил байна, амралтын өдөр өнгөрөхөөр уулзья гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр утсаар залгаад хүүхдийн паркын урд талд машин зардаг газар байгаа хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь машин зардаг хүмүүсийн пүткнээс гарч ирээд за машинаа үз гэж хэлээд хашаан дотор байсан машин үзүүлсэн. Тэгээд цагаан, хар өнгийн хайландер байсан бөгөөд цагаан өнгийн машиныг нь сонгоод авах гэтэл машины түлхүүр нь түншид байгаа гэж хэлээд үдээс хойш ирж машинаа ав гэсэн. Машин авахаасаа өммө нотариатаар орж гэрээ хийгээд урьдчилгаа мөнгөө шилжүүл гэхээр нь тэгье гэж хэлээд Эрдэнэчимэгтэй хамт төмөр замын вокзал дээр буугаад такси аваад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 28 дугаар байранд байх гэрийнхээ хажууд ирээд 16 дугаар хорооны нутагт байх Төрийн банкруу орж өөрийн хадгаламжмаас 8.000.000 төгрөг аваад хамт гэрт ороод цай уучихаад гарч явсан. Би өөрийн төрсөн хүү Намбаярлуу утсаар ярьж мобайл банкаар Эрдэнэчимэгийн дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Эрдэнэчимэг Хас банк орж байж байгаад гараад ирсэн. Тэгээд Эрдэнэчимэгтэй цаашаа хамт машинаа авахаар такси бариад явж байтал иргэний үнэмлэхээ мартсан байна гэрээсээ авах хэрэгтэй байна гэхээр нь Вива Сити хотхон орж хамгийн арын зам дээр зогсоод Эрдэнэчимэг буугаад иргэний үнэмлэхээ авахаар явсан. Гэтэл эргэж ирээгүй. Би Эрдэнэчимэгийн утас руу залгатал дуудаж байсанаа гэнэт холбогдохоо больчисон Ингээд би залилуулсанаа мэдээд цагдаад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-22, 70-71 дүгээр хуудас/, Гэрч Ц.Намбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай аав Цэрэнпунцаг машин авахаар болсон очиж үзнэ хамт яваадах гэхээр нь гэрээсээ уулзаад Хүүхдийн паркын урд байх Америк автомашин худалдааны төв дээр очсон. Тэр үед Эрдэнэчимэг гэх хүүхэн уг газрын манаачын байрнаас гарч ирсэн. Тэгээд уулзаад очиж машиныг үзсэн бөгөөд цагаан саарал өнгийн Хайландер маркийн автомашиныг авахаар болоод үзэх гэтэл Эрдэнэчимэг гэх хүүхэн уг машины түлхүүр нь байхгүй. Түлхүүр авч явсан хүн нь удах юм байна, тэр хооронд нь хэдүүлээ яваад нотариат ороод лизингийн гэрээгээ хийгээд эргээд ирье гэж хэлсэн. Би машинтайгаа явж байсан учир Барс зах дээр үлдээд аав Эрдэнэчимэгтэй хамт аавын гэрлүү явсан. Тэгээд байж байгаад би аав руу утсаар ярьтал банкнаас мөнгөө авчихсан гэртээ орж ирээд байж байна дансны дугаар явуулья 2.000.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд аав надруу 5025582121 тоот данс явуулахаар нь би уг дансруу мобайлаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлчихлээ гээд ярьтал Эрдэнэчимэг нь бичиг баримтаа орхичихсон байна Вива сити хороолол орж бичиг баримтаа авна гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа аав надруу залгаад нөгөө эмэгтэй чинь гарч ирэхгүй байна буусан газар нь 30 минут хүлээлээ гэсэн. Хэсэг хугацааны дараа би аавруу залгатал утас нь дуудаад байна утасаа авахгүй байна гэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн. Миний хувьд өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-24 дүгээр хуудас/, *******ын сэжигтэн Л.Эрдэнэчимэг нэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цэрэнпунцаг ахтай уулзаж 10 сая төгрөг авсан. Тухайн үед би өрөнд орсон байсан хүнд мөнгө өгөх хэрэгтэй байсан. 12 Инээд Цэрэнпунцагтай утсаар яриад машин зарж байгаа та худалдаж авах уу гэтэл авья гэсэн. Тэгээд замын цагдаагийн газрын хажууд байх америк машин зардаг газар уулзаад Тоёота Хайландер маркийн машин үзүүлээд та урьдчилгаа болгож 10.000.000 төгрөг өгчих тэгвэл машин гаргаж өгье гэж хэлээд хамт яваад 1 дүгээр хороололд гэрт нь ирээд ярилцаж тохироод Хас банк орж 10.000.000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлсэн. Тэгээд машинаа очиж авья гэхээр нь миний бичиг баримт байхгүй гэрт үлдээчихсэн байна гэж хэлээд Вива сити хороолол орсон. Тэгээд би бичиг баримтаа аваад ирье гэж хэлээд машинаас нь буугаад байр нь дундуур гараад тэр чигээрээ зугтаасан. Дахиж Цэрэнпунцагтай уулзаагүй. Залилж авсан 10.000.000 төгрөгийн 7.000.000 төгрөгийг малын арьс шир дардаг Шин гэх хужаад өгөөд 3.000.000 төгрөгийг өөртөө зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-28 дугаар хуудас/, Иргэн Ц.Намбаярын эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /2ххийн 138 дугаар хуудас/, *******ын сэжигтэн Л.Эрдэнэчимэг нэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цэрэнпунцаг ахтай уулзаж 10.000.000 төгрөг авсан. Тухайн үед би өрөнд орсон байсан хүнд мөнгө өгөх хэрэгтэй бойсан ... би бичиг баримтаа аваад ирье гэж хэлээд зугтаасан. Дахиж Цэрэнпунцагтай уулзаагүй. Залилж авсан 10.000.000 төгрөгөө 7.000.000 төгрөгийг нь малын арьс шир зардаг Шин гэх хужаад өгөөд, 3.000.000 төгрөгөөр нь өөртөө зарцуулаад дуусгасан ... Намайг залилан хийхэд хамтран оролцсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 221-222 дугаар хуудас/, Гэрч Ж.Лхамцэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 11 жил Улсын бүртгэлийн газарт ажиллаж байна. Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Лхагвасүрэнгийн Эрдэнэчимэг гэх хүнийг нас барсаны бүртгэлд бүртгэж авсан. Тухайн үед 50 орчим насны эрэгтэй хүн ирээд өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлээд Л.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэх, нас барсан тухай Сонгинохайрхан дүүргийн Өнөр эрүүл мэндийн салбарын нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг бичиг баримт үзүүлээд нас баралтыг бүртгүүлж нас барсаны гэрчилгээ авсан. Би Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Улаанбаатар Буян компани дээр суудаг ажилтан байгаа юм. Тухайн үед ар гэрийнхэн нь ирээд нас барсан гэхээр нь би тэрийг шалгаад тогтоогоод байх үндэслэл байхгүй. Мөн олон хүн ирдэг учир тэр болгонд хардаад сэрдээд шалгаад байх боломж байдаггүй. Ямар ч байсан бичиг баримтаа бүрдүүлж ирсэн байсан. Хуурамч эсэхийг яг шалгаад хараад тогтоох боломжгүй байсан. Эмнэлгийн нас барсан гэсэн гэрчилгээ нь зохих журмын дагуу бичилт хийгдэж, баталгаажсан тамга тэмдэгтэй байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 167- 168 дугаар хуудас/ Гэрч Г.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Л.Эрдэнэчимэг гэх хүнийг умайн хүзүүний Өмөн буюу хорт хавдар өвчнөөр нас барсан гэж эмчийн тодорхойлолт хийж өгсөн байна. Би архиваас шүүхэд миний гарын үсэгтэй эмчийн тэмдэг дарагдсан тодорхойлолт гарч ирсэн. Би ямар учраас энэ тодорхойлолтыг хийж өгсөн талаараа санахгүй 13 байна. Манайх ачаалалтай байдаг учир тэр болгоныг хянах боломж байдаггүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 176-177 дугаар хуудас/, Гэрч Р.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Эрүүл мэндийи сайдын 2013 оны 450 дугаартай тушаалыг баримталж нас барсан тухай гэрчилгээг бичиж олгосон, Уг тушаал дээр нас баралтын үндсэн шалтгааныг тогтоохдоо урьд нь эмчлүүлж байсан эмнэлэг, өрхийн эмчийн хяналтыг үндэслэж, эсвэл задлан шинжилгээ хийсний үндсэн дээр бичнэ гэсэн байдаг. Ингээд би эмчлэгч эмч Хандсүрэнгийн тодорхойлолтыг үндэслэн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ бичиж олгосон. Уг нь Намжилмаа гэх статистикч нас барсан тухай гэрчилгээ бичиж олгох ёстой бөгөөд тухайн өдөр байгаагүй учир би бичиж олгосон” гэх мэдүүлэг /2хх-ийн 179-180 дугаар хуудас/, *******ын сэжигтэн Л.Эрдэнэчимэг нэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2016 оны 05 дугаар сард Галхүү, Баасан гэх хүмүүст автомашин худалдан гэж хэлээд 54.000.000 төгрөг авч ашигласан хэргээр Хан-Уул дүүрэг дээр сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаад Баянзүрх дүүргийн цагдаа дээр хэрэг нь харьяаллаар очсон байсан бөгөөд би хэргээс мултрахын тулд би өөрийнхөө иргэний үнэмлэхийг аваад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв дээр очсон. Тэгээд хавдарын эмч дээр ороод манай эгч Эрдэнэчимэг умайн хорт хавдартай байж байгаад нас барчихлаа тодорхойлолт авах гэсэн юм гэтэл эмч нь бичиг баримтыг нь аваад ир гэхээр нь өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгтөл манайд хяналтанд байдаг юм уу гэхээр нь тиймээ гэтэл нас барсан тухай эмчийн тодорхойлолт хийж өгсөн. Тэгээд уг тодохойлолтыг бариад дүн бүртгэл дээр нь очоод нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ гаргуулж аваад Буян ХХК-д байрладаг Улсын бүртгэлийн ажилтан дээр очоод нас баралтын гэрчилгээг гаргуулж авсан. Ингээд миний шалгагдаж байсан 148.3-тай хэрэг хэрэгсэхгүй болсон. Би энэ явдлаас болоод олны хөлөөс дайжиж Өмнөговь аймаг дээр байх Алья гэх хүн дээр очиж амьдарч байсан. Намайг залилан хийхэд хамтран оролцсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 221-222 дугаар хуудас/ Лхагвасүрэн овогтой Эрдэнэчимэгийн нас барсан талаарх эмчийн тодорхойлолт, эмнэлэгийн гэрчилгээ /2хх-ийн 162-163 дугаар хуудас/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 240 дүгээр хуудас/, Яллагдагч *******ад холбогдох эрүүгийн 201626030995 дугаартай хэргээс эрүүгийн 170601229 дугаартай хэргийг тусгаарласан тухай прокурорын тогтоол /2хх-ийн 249 дүгээр хуудас/, Хэрэг бүртгэлтийн 170601229 дугаартай хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 250 дугаар хуудас/, Гэрч Т.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Лхагвасүрэнгийн Эрдэнэчимэг гэх хүнийг танина. 2008 оны 05 сард телевизэд тээгч эх хайж байна гэсэн зар өгсөн чинь Эрдэнэчимэг холбогдоод гэрээгээр тээгч эхээр хөлслөхөөр болоод 600.000 төгрөгөөр тохироод тээгч эх болгосон. Тэгээд 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай хүү Чулуудай төрсөн. Тэгээд хүүхдээ өөрийн нэр дээрээ 14 үрчлэлээр шилжүүлж аваад Эрдэнэчимэг манай зуслангийн гэрт амьдардаг байсан. Тэгээд байж байгаад 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг байхгүйд хүү Чулуудайг хулгайлаад явсан байсан. Тэгээд хайж явсаар байгаад 2011 оны 04 дүгээр сард олж авсан чинь 05 дугаар сарын 18-ны өдөр 2 хүн хөлслөөд манай хүүхдийг дахин хулгайлуулсан байсан. Чулуудайг улсын бүртгэл дээр нэрийг нь солиод өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Ингэж явсаар байгаад 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Ганбатын нэр дээр Чулуудайг байлгах нь зөв гэж шийдвэр гарсан. Тэгээд шүүх хурал тараад Эрдэнэчимэг хүүхдээ аваад алга болсон бөгөөд одоо болтол олдохгүй байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 181-182 дугаар хуудас/, Хохирогч Т.Ганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2016 оны хавар Дархан сумын Малчин баг Хөтөл хороололд Блокоор шинэ хашаа бариад хашаанд 20 тонны контейнер буулгаж орхиод дотор нь хэрэглээгүй эд зүйлээ хийгээд цоожлоод орхисон юм. Хааяадаа хашаагаа эргэж үздэг байсан, тэгэхэд зүгээр байдаг байсан. Ингээд 2018 оны 03 сарын 25-ны өдөр контейнераас хүүхдийн дугуй авах гээд иртэл хашаан дотор байсан контейнер алага болчихсон, дотор байсан эд зүйл зүгээр хашаан дотор овоолоод тавьчихсан, хашааны хаалганы цоож зэргийг эвдээд хаячихсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 2.600.000 төгрөгөөр худалдан авсан. Мөн доторлогоог нь 400.000 төгрөгөөр хийлгэсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 116 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 111- 112 дугаар хуудас/, Гэрч Ц.Дуйнхарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байхад 94110864 гэсэн дугаараас нэг эмэгтэй залгаад контейнер худалдан авч байгаа гээд өөрөө хүрч ирээд контейнер авч байгаа юм уу хэдээр авч байгаа талаар асуусан. Тухайн эмэгтэй нь 165-170 орчим см өндөртэй махлаг бор царайтай мөрөө давсан хар үстэй хүн байсан би харуул танина, уг хүнд би 1.800.000-2.000.000 төгрөгийн хооронд худалдан авч байгаа талаараа хэлэхэд уг эмэгтэй 1.500.000 төгрөгөнд 20 тонны контейнер байна, өгчие гэхээр нь би 20-г худалдан авахгүй, 40 тонны контейнер худалдан авна гэж хэлсэн тэгээд уг эмэгтэй гараад явсан. Маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 94110864 дугаарын утаснаас залгаад нэг эмэгтэй 20 тонны контейнер суларсан байна аваачаад буулгалаа гэхээр нь эргээд хэлье гэж хэлээд гар утсаа салгасан. Ингээд удалгүй нөгөө эмэгтэй цэнхэр өнгийн контейнерийг 03- 11 ДАХ улсын дугаартай авто машин дээр ачаад өөрөө цагаан өнгийн аксент машинтай ирсэн, уг эмэгтэй захиралтай уулзаад Улаанбаатар хотод дахиад нэг контейнер байгаа бас зарна гэж хэлсэн. Тэгээд 20 тонны контейнерийг 1.500.000 төгрөгөнд авья гэж хэлээд мөнгийг нь нэг дэх өдөр өгнө гэж хэлнэ. Тэгээд уг эмэгтэйрүү залгаад 5025582121 дугаартай дансны дугаар авсан. Тэгээд уг дансруу мөнгийг нь шилжүүлсэн. Эрдэнэчимэг гэдэг хүний данс байсан ... Тухайн эмэгтэй нь мөнгө шилжүүлж авсанаас хойш утсаа авахгүй алга болсон” гэх мэдүүлэг /3ххийн 113 хуудас / 15 Гэрч С.Барсболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим эгчийгээ вокзал хүргэж өгөөд гэртээ ирсэн байхад манай урд талын хашаанд саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан. Кран нь цэнхэр өнгийн авто машин байсан. Би тухайн машин дугаарыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 114 дүгээр хуудас/, Гэрч Б.Дамбинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад дугаарыг нь сайн санахгүй байна нэг эмэгтэй 15 цагийн орчим залгаад Хөтөл хорооллоос контейнер ачаад Бурхан хашаатын хаалганд буулгана хэдэн төгрөгөөр ачих бэ гэж асуухаар нь 120.000 төгрөгөөр ачна гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ машинаа асаагаад Монгол оюу сургуулийн гадаа очиход саарал өнгийн верна аксент машинд суусан эмэгтэй намайг дагаад яв гээд хөтөл хорооллын орчим очоод блокон хашаан дотор байсан цэнхэр өнгийн контейнерийг ачаад Бурхан хясаатын хашаанд буулгасан. Би тэр эмэгтэйгээс ачаа ачсан хөлсөө авъя гэхэд мөнгө байхгүй, энэ компанийн хүмүүс мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд компанийн хүмүүсээс асуухад мөнгө байхгүй маргааш өгье гэхээр нь яваад өгсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 117 дугаар хуудас/, Гэрч Ц.Дуйнхарын таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3хх-ийн 122-124 дүгээр хуудас/, Капитал зууч ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 128-129 дүгээр хуудас/, Л.Эрдэнэчимэг нэрээр Хаан банкны 5025582121 дугаартай данс эзэмшдэг талаарх Хаан банкны албан бичиг /3хх-ийн 137 дугаар хуудас/, Гэрч Ц.Дуйнхарын эзэмшдэг Хаан банкны дансны дансны хуулга /3хх-ийн 138 дугаар хуудас/, Хохирогч Г.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гараад Драгон явах замдаа өөрийн эзэмшлийн контейнерээ харсан чинь алга болчихсон байсан. Би хамгийн сүүлд 4 дүгээр сарын дундуур контейнер дээрээ очоод дотроос нь тос авсан. Уг контейнер нь ямар нэгэн бичиг баримт, гэрчилгээ байхгүй, би контейнер зарах талаар ямар нэгэн хүнд хэлж байгаагүй ... Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай контейнер дотор гацуур мод байсан. Бусад эд зүйлс нь үнэ хүрэхгүй, хэрэггүй дугуй байсан учраас үнэлэх шаардлага байхгүй. Миний хувьд өнөөдрийг хүртэл 20 тонны контейнераа эргүүлэн аваагүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 180-182, 186-187 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 175- 176 дугаар хуудас/, Тэнцвэр эстимэйт ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 203-205 дугаар хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 05 дугаар 16 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололын дунд евро жимс дэлгүүрийн хажуу талын грашнууд дунд улаан өнгөтэй 20 тонны контейнер байхыг харсан. Ингээд би фэйсбүүкээс контейнер авна гэсэн зар харж байгаад зарын дагуу холбогдоод контейнер авах уу гээд асуухад авна гэсэн. Тэгээд контейнер авна гэсэн хүн машинтай ирээд 1.400.000 төгрөг бэлнээр төлөөд аваад явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 210-214 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 1-3 дугаар хуудас/, Хохирогч Д.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ 22-ын товчооны орчим байх хашаанд блокны үйлдвэр ажиллуулах гэж байгаа бөгөөд 40 тонны 2 чингэлэг тухайн хашаандаа түр тавьчихсан байсан. Тэгээд би хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр очиж хашаагаа эргэхэд зүгээр байсан ба 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр очиж үзэхэд хашаанд байсан 1 ширхэг 40 тонны контейнер алдагдсан байсан. Миний алдагдсан контейнер дотор 14 ширхэг блокны хэв, 5 ширхэг угсардаг листен хэв, 6 метр урттай 7 ширхэг арматур төмөр, 10х10 хэмжээтэй 7 ширхэг дуут тав, 4 ханатай дан бүрээстэй гэр, 50х100 хэмжээтэй төмөр 40х40 хэмжээтэй 10 ширхэг төмөр зэрэг эд зүйл байсан. Би хулгайд алдагдсан контейнер, дотор нь байсан Монгол гэрийн мод үлдсэн байсан. Үлдсэн барилгын материалын үнийг мэдэхгүй байна ... Би хулгайд алдагдсан чингэлэгээ буцаан авсан, дотор нь байсан 4 ханатай монгол гэрийн мод үлдсэн байсан болохоор үлдсэн барилгын материалын үнийг сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 4-7 дугаар хуудас/, Хохирогч Б.Батдолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хувиараа барилгын материал зарж борлуулах ажил хийдэг. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд Төмөр замын харъяа ачиж буулгах хэсэгт очиж Соёлоо гэж хүнтэй уулзаад зарах чингэлэг байгаа талаар асуухад одоогоор надад чингэлэг байхгүй байна чингэлэг гарвал хэлье гээд миний гар утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд маргааш нь надруу 89110120 дугаарын утаснаас залгаад энэ манай нөхрийн дугаар байгаа юм манай эгч чингэлэг зарна гээд 88243650 дугаарын утас өгсөн. Тэгээд би тухайн дугаарлуу залгахад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-н товчооны орчим 2 ширхэг чингэлэг байгаа тус бүрийг нь 2.500.000 төгрөгөөр авахаар болоод би найз Машбат гэдэг хүнд дугаарыг нь чингэлэгийг нь үзүүлсэн чинь боломжийн чингэлэг байхаар нь Дундговь аймагт байдаг танил жолооч Бямба-Очир гэж хүнээр 1.600.000 төгрөгөөр ачуулахаар болсон. Тэгээд 18 цаг 45 минутын орчим чингэлэг зарсан эмэгтэй надруу утасдаад 5464134909 дугаарын дансруу 2.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би өөрийн мобайл банкаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь дахин залгаад 5035114581 дугаарын данс руу 2.800.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Хаан банк орж Балдорж Ууганбаяр гэсэн нэртэй данс руу 2.800.000 төгрөг шилжүүлсэн. Мөн чингэлэг ачсан жолоочид 2.000.000 төгрөг шилжүүлээд 44-н зах дээр очоод цемент ачаад ир гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед нэг хүн залгаад чи миний контейнерийг хулгайлсан 17 байна гэхээр үгүй би худалдаж авсан гээд 88243650 дугаарын утасруу залгаж чи надад хулгайн чингэлэг зарсан байна, наад чингэлэгийнхээ учрыг олж өг гэхэд би хулгайн чингэлэг зараагүй би одоохон эргээд залгая гэж хэлээд утсаа тасалсан бөгөөд дахин залгахад холбогдох боломжгүй болсон байсан ... 2 контейнер худалдаж аваад сүүлд нь хулгайн эд зүйлийг мэдээд нийтдээ 5.630.000 төгрөгөөр хохирсон” гэх мэдүүлэг /4хх-ийн 9-10, 69-71 дүгээр хуудас/, Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Гэрэлцэцэгийн хамт Өргөө кино театрын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд зогсож байтал нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн орж ирээд та 2 цуг явж байгаа юм уу, эхнэр нөхөр үү би хүнээс мөнгө авах гэсэн чинь утасны цэнэг дуусчихлаа, бичиг баримтаа үлдээчихсэн байна, хүнтэй яриад дансаар чинь мөнгө шилжүүлээд авах гэсэн юм.” гэхээр нь манай эхнэр гар утсаа өгч яриулахад дансны дугаараа хэлж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай эхнэрийн 5464134906 дугаарын дансанд 2.000.000 төгрөг ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэйд мөнгийг нь авч өгөх гэтэл зарлага гарч ирээд мөнгө нь гарч ирэхгүй, цагаан хуудас гарч ирээд байсан. Тэгээд манай эхнэр Хаан банк руу залгаад дахин үзээд болохгүй байхаар нь бид нарын хажууд нэг хүн данс руугаа мөнгө хийх гээд байж байтал тэр хүүхэн очоод би дансруу чинь мөнгө шилжүүлж өгье, та надад бэлэн мөнгөө өгчих гэтэл тэр зөвшөөрөөд бэлэн мөнгө өгч, эхнэр тэр ахын дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4ххийн 11-12 дугаар хуудас/, Гэрч Б.Соёлтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би төмөр замын ачиж буулгах хэсэгт талбайн эрхлэгч ажилтай. Манай ажил дээр чингэлэг зарах хүн байна уу гэж асуусан хүмүүст чингэлэг зардаг хүмүүсийг зааж өгөөд явуулдаг. Хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын эхээр Өмнөговь аймагт байдаг гэх хүүхэн ирээд чингэлэг зарах уу, зарах хүн байна уу гэхээр нь бид надад зарах чингэлэг байхгүй гэж хэлээд хэрвээ чингэлэг зарах хүн байвал дугаарыг нь өгье гээд тухайн эмэгтэйн утасны дугаарыг нь аваад үлдсэн. Тэгээд ажил дээрээ байж байтал нэг залуу залгаад чингэлэг худалдаж авахуу гэхээр нь очиж уулзаад чингэлэг үзээд авахгүй, муу чингэлэг байна гэж хэлэхэд хажууд хүүхдээ тэвэрсэн хүүхэн зогсож байгаад надад зарах чингэлэг байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэнтэй уулзахад манай ахын чингэлэгүүд байгаа юм, надад зарах 2 чингэлэг байгаа гэхээр нь Өмнөговь аймгаас ирсэн гэх хүүхний 88303355 гэсэн дугаарыг өгөөд энэ хүн чингэлэг авах гээд хайгаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүүхэдтэйн эмэгтэйн нэрийг асуухад намайг Чимэгээ гэдэг гээд 88243650 гэсэн дугаар өгөхөөр нь би тэмдэглэж авсан. Тэгээд би орой Өмнөговь аймагт байдаг гэх эмэгтэйрүү залгаад 88243650 дугаар дээр нэг эмэгтэй байгаа тэр чингэлэг зарна гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 18-20 дугаар хуудас/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 23-26 дугаар хуудас/, Хохирогч Б.Батдолгорын эзэмшлийн Хаан банкны 5035114581 дугаарын дансны хуулга /4хх-ийн 75-76 дугаар хуудас/, 18 Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2018 оны 05 дугаар сарын эхээр Дундговь аймгийн фэйсбүүк зар үзэж байсан чинь Б.Батдолгор гэдэг хүн 40 тонны чингэлэг авна гэсэн зар тавьсан байсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэй хүнтэй 88303355 дугаарын утсаар холбогдоод чингэлэг авах уу гээд асуутал авъя гэсэн. Тэгэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 тонны чингэлэг үзүүлэхэд авъя гэсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа чингэлэгийг том ачааны машинд ачуулж өгөөд 2.500.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 61-64 дүгээр хуудас/, Хохирогч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү задгай тоотод байх хашаанаас 40 тонны багтаамж бүхий чингэлэг хулгайд алдагдсан ...Тэгээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Саппорагийн урд талд байх 44 гэх газарт явж байсан чинь миний чингэлэгийг том улаан бүхээгтэй машин дээр ачсан байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлж мэдэгдсэн, уг машиныг ТЭЦ-4-ийн урд байрлуулж доторх эд зүйлсээ харахад ширээ, сандал, төмөрнүүд, барилгын хуванцар хоолой зэрэг эд зүйлсүүд маань байхгүй байсан ... миний хувьд 40 тонны контейнераа бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 66-67, 12хх-ийн 67 дугаар хуудас/, Гэрч И.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Дундговь аймгийн Сайнцагаан сум Мандал 11-22 тоотод оршин суудаг бөгөөд хувиараа өөрийн эзэмшлийн 89-64 ДУА улсын дугаартай Норт бенз маркийн автомашинаар ачаа тээвэрлэдэг юм. Би 2018 оны 05 дугаар сарын 12, 13-ны үеэр Өмнөговь аймагт байдаг танил Гоо гэх хүнтэй 88303355 дугаарын утсаар холбогдож ачаа байна уу гэхэд 2 чингэлэг, Налайх дүүргээс тоосго байгаа гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед Гоо гэх хүнтэй дахин утсаар холбогдож ачаа байна уу гэхэд 2 чингэлэг байна тэрийг ачаад дотор нь 60 тонн цемент хувааж ачаад ирмээр байна гэхээр нь би ачааг ачихаар тохиролцсон бөгөөд надад чингэлэг зарах хүний дугаар гээд 88243650 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би тухайн дугаараар нь холбогдоход би хотын төвд түгжрээд явж байна та түрүүлээд очиж бай би таньд компанийн хашаагаа заагаад өгье гэхээр нь би түрүүлж очих болоод танил дүү Энхээгийн хамт чингэлэг зарна гэсэн хүнээр зам заалгаад явахад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо шинэ 22-ын товчоо гараад замын урд талд хар өнгийн сараалжин хашаан дотор 1 чингэлэг нь байгаа гэхээр нь тухайн газар нь очиход хүнгүй байхаар нь энд хүн алга хашааны хаалга нь цоожтой байгаа юу гэхэд би 2, З хоногийн өмнө очиход цоожгүй байсан та очоод үздээ гэхээр нь би хашааны хаалган дээр очиход цоожгүй төмөр утсаар ороочихсон байсан. Тэгээд байж байтал коран ирээд миний машин дээр чингэлэг ачаад өгөхөөр нь чингэлэгний эзэн гэх хүнрүү залгаад миний машин дээр чингэлэгээ аччихлаа гэхэд та хоёр 5 шар дээр хүрээд ир нэг чингэлэгийг нь эндээс ачихаар боллоо гэхээр нь би 5 шарруу том машин оруулахгүй ТЭЦ-4-н урд талд 19 очоод байж байя чи наанаасаа унаа олоод ачаад ир гэхэд тэгье гэсэн. Тэгээд Энхээтэй хамт ТЭЦ-4 дээр очоод цайны газар хоол идээд сууж байхад чингэлэгний эзэн гэх хүүхэн Энхээрүү залгаад 1 чингэлэгийг нь түрүүний газрын ойролцоогоос авхаар боллоо гэж хэлсэн гэсэн. Тэгээд Энхээ чингэлэг ачихаар явсан бөгөөд би машин дээрээ үлдсэн ба Энхээг ачаа ачих гээд явчихсан байхад над дээр чингэлэгний эзэн гэх цагаан өнгийн приүс 20 маркийн автомашинтай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ирэхээр нь чи түлхүүрээ өгөх гэж ирж байна уу гэхэд би сая контейнер ачуулах гээд явж байгаад түлхүүрээ хаячихсан байна, хайгаад олохгүй байна та цоожийг нь хөшөөд онгойлгочих гэхээр нь би дээр нь гарч чадахгүй гэсэн чинь миний машины хажууд байсан том машины жолооч залууг гуйж байгаад цоожийг нь хөшүүлж онгойлгочихоод яваад өгсөн. Тэгээд Энхээ буцаж ирэхдээ улаан өнгийн 40 тонны чингэлэг ачаад ирсэн бөгөөд тухайн өдрөө ТЭЦ-4-н урд талд машиндаа хоноод өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед гурвалжингийн гүүрний хажууд байх 44-с цемент ачаад байж байтал цагдаа нар ирээд хулгайд алдагдсан чингэлэг байна гэхээр нь би Гоо гэгчтэй ярьж хэлсэн чинь хэсэг хугацааны дараа надруу буцааж залгаад нөгөө хүүхэн чинь утсаа унтраачихлаа гэж хэлсэн. ...Би чингэлэг зарсан гэх хүүхнийг танихгүй над дээр ирж уулзахад 160-165 см орчим өндөртэй, дунд зэргийн махтай, хар өнгийн богино халимаг үстэй, зууван шар царайтай, хөхүүл хүүхэдтэй хүүхэн байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 80-81 дүгээр хуудас/, Гэрч Б.Энхбаатарын “... Би Дундговь аймгийн Сайнцагаан сум 8-р баг Айраг 8-39 тоотод оршин суудаг бөгөөд хувиараа ачаа тээвэрлэдэг юм. Би 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгаас ачаа ачиж ирээд байж байтал БямбаОчир ах Өмнөговь аймагруу 2 чингэлэг ачих ачаа байна гэхээр нь ачихаар болоод маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бямба-Очир ах нэг хүүхэнтэй утсаар яриад урд гараад явсан ба би араас нь дагаж яваад шинэ 22-н товчооны цаана хар өнгийн сараалжин хашаан дотроос 1 чингэлэг ачсан ба нөгөө чингэлэг нь 5 шар дээр байна гэхээр нь ТЭЦ-4 дээр байж байхаар болсон. Тэгээд хоол идээд сууж байтал чингэлэг зарсан гэх хүүхэн яриад 1 чингэлэг нь 3-84-ын гарамын тэндээс ачихаар боллоо гэхээр нь би тэр хүүхний дугаарыг аваад 88243650 дугаарын утсаар яриад замаа заалгаж яваад 3-84 гарам дээр очиход цагаан өнгийн приүс 20 маркийн автомашинтай хүүхэн коран дагуулж ирсэн ба би араас нь дагаж яваад Буян компины замын эсрэг талд байх блокон хашаатай улаан өнгийн төмөр хаалгатай хашааны үүдэнд очсон. Тэгээд хашааны хаалгыг нь кораны жолооч, чингэлэгний эзэн хүүхэн 2 нээчихээр нь би машинаа оруулах гээд машин дээрээ оччихоод буцаад иртэл хүүхэн явчихсан кораны жолооч байхаар нь 88243650 гэсэн дугаарын утсаар нь залгаад чингэлэг чинь хаана байна гэтэл наана чинь хаалга нь онгорхой 40 тонн улаан өнгийн чингэлэг байгаа гэхээр нь би очоод хартал дотор нь барилгын материал байхаар нь энд байгаа юмыг яах вэ гэхэд би хот орж портер аваад очъё та ТЭЦ-4 дээр очоод байж бай гэсэн. Тэгээд би чингэлэгээ ачуулаад ТЭЦ-4 дээр ирээд тэндээ хоноод өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гурвалжингийн гүүрний зүүн талд байх 44-н хашаанаас цемент аччихаад гарах гээд үүдэнд нь ирсэн чинь 2 залуу ирээд наад чингэлэг чинь миний өчигдөр хулгайд алдсан чингэлэг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4хх- 20 ийн 81-84 дүгээр хуудас/, Гэрч Ж.Гэрэлцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нөхөр Ууганбаатарын хамт Өргөө кино театрын урд талд байх Экспресс Хаан банк дээр гүйлгээ хийгээд зогсож байсан. Тэгсэн нүдний шил зүүсэн, хүүхэд тэвэрсэн эмэгтэй ирээд Та 2 гэр бүлийн хүмүүс үү би гэртээ картаа орхиод ирчихэж. Таны дансруу манай эгч мөнгө шипжүүлнэ. Автобусны мөнгө авах гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй та гар утсаа өгеөч ээ миний утасны цэнэг дууссан болохоор эгчрүүгээ ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй миний утсаар 89242969 дугаарын утас руу залгаад “Би таньруу дансны дугаар явуулья гэж ярьж байсан. Тэгээд өөрийн 5464134906 дансныхаа дугаарыг 89242969 дугаарлуу явуулаад 15 минутын дараа миний дансанд 2.000.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би юун 2 сая төгрөг ороод ирэвээ гэж асуухад тэр эмэгтэй “манай хүүхдийн эмчилгээний зардал байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд тэр 2 сая төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /4хх-ийн 85-86 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 90 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 91 дүгээр хуудас/, Тэнцвэр эстимэйт ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 93-95 дугаар хуудас/, Иргэн Б.Батдолгорын эзэмшлийн Хаан дансны дансны хуулга /4хх-ийн 75-76 дугаар хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би Дундговь аймгийн фэйсбүүк нэгдсэн зар луу 2018 оны 05 дугаар сарын 10-ны орчим зар дээр чингэлэг авна гэсэн зар байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун турууны задгайд 40 тонны чингэлэг байхаар нь би Батдолгор гэх хүнд өөрийн чингэлэг гэж хэлээд 2.500.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 101-102 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 111-112 дугаар хуудас/, Хохирогч Р.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Хустай” гэх газар зуслангийн газартай. Тэгээд би тухайн газар хашаа бариад хашаан дотор өөрийн эд зүйл хийх төмөр 40 тонн контайнер байрлуулсан байсан юм. Тэгээд би 2018 оны 06 сарын 11-ний өглөө Төв аймгийн Заамар сум орох гээд зуслангийн хойд талаар замаар явж байхад манай хашаанд контайнер байсан. Тэгээд би Заамар сумаас ирээд Төв аймагт байж байгаад зуслангийн газраа 2018 оны 06 сарын 21- нд очсон чинь манай хашааг буулгаад дотор нь байсан 40 тонн контайнер хулгайд алдагдсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. 40 тонны багтаамжтай улаан хүрэн өнгийн нугастай, 2 хаалгатай, дотор нь эд зүйл байхгүй хоосон контайнер хулгайд алдагдсан юм. Содон шинж тэмдэг нь хоёр хаалга нь 21 будаг нь бага зэрэг цайвар өнгөтэй байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 115-116 дугаар хуудас/, Гэрч М.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би найз Баасанцэрэнгийн хамт хувиараа авто тээвэр, контейнер худалдаж аваад зарж борлуулах чиглэлээр ажилладаг юм. Ер нь бол голдуу гааль бараа ачигдаж ирээд буусан контейенрийг худалдан аваад зарах ажил хийдэг байсан. 2018 оны 06 дугаар сарын дундуур байх “Үнэгүй.мн” сайтан дээр контейнер зарна гэсэн зарын дагуу 9560 дугаартай утасруу залгахад нэг эмэгтэй авсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найрамдал зуслангийн орчим 40 тонны контейнер байгаа 4,0 сая төгрөгөөр зарна одоо сулраагүй байгаа. Сулрахаар нь өөртэй чинь холбогдъё гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа байх нөгөө эмэгтэй надтай холбогдоод контейнер суларсан байна очоод үзэх үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь контейнер чинь хаана байгаа юм бэ гэж асуухад Төв аймагт байгаа тэнд байсан барилгын ажил дууссан. Тэр ашиглаж байсан контейнерээ зарах гэж байгаа авахаар бол цуг очоод үзүүлж болно ... Тэгээд нөгөө Бегзат гэж эмэгтэй гурвалжин дээр байдаг манай ажил дээр ирсэн. Тухайн эмэгтэй нь 30 гаран насны, 5-6 сартай эрэгтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй ирж уулзаад контейнер дотор манай ахын юмнууд байгаа авахаар бол хамтад нь ачаад явчих би дараа нь танай ажил дээрээс ирээд ачаад явъя гэсэн. Тухайн үед би ажилтай байсан манай ажлын залуу Баасанцэрэн өөрийн машинаар нөгөө эмэгтэйг хүүхдийн хамт дагуулаад явсан. Ингээд 2 орчим цагийн дараа Төв аймаг Сэргэлэнд суманд байна. Зарна гэсэн контейнерий нь үзлээ боломжийн, шаардлага хангахаар байна гэсэн. Тэгэхээр нь контейнерийг хол учраас тээврийн зардлыг нь хасаад 2.900.000 төгрөгөөр авахаар болсон. Ингээд Улаанбаатар хотоос Баасанцэрэн машинтай тохироод тухайн эмэгтэйг байлгаж байгаад тэр өдрөө контейнерийг ачуулаад гурвалжин дээр манай ажлын гадаа тухайн контейнерийг өөрсдийн хашаандаа буулгасан. Ингээд нөгөө контейнерээ яах бэ гэхэд би жоохон хүүхэдтэй гэрлүүгээ харих хэрэгтэй байна. Би тар нарыг манаачтай нь яриулаад өгье гээд манаачтай нь Баасанцэрэн, жолооч хоёрын нэгэнтэй нь утсаар яриулаад байршлыг нь заалгасан. Ингээд нөгөө эмэгтэйгээс 2 дахь контейнерийн мэдээллийг нь авахад адилхан ямар нэгэн асуудалгүй контейнер байгаа би манаачтай нь яриулсан юм чинь асуудалгүй гэж хэлсэн. Ингэж ярьсаны үндсэн дээр нөгөө эмэгтэй 5.800.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тухайн үедээ тэр эмэгтэйгээр мөнгө хүлээж авсан гэсэн баримт бичүүлж авсан. Өөрийгөө тухай үед Энхцацрал гэж танилцуулж байсан бөгөөд бичиг баримтаа үзүүл гэхэд эмнэлэг дээр үлдээсэн байхгүй гэж байсан ... Төв аймгийн Баянчандмань суманд байрлах контейнерийг орой нь ачаад ирсэн. Тухайн хоёр контейнерийг замын зардлаа өөрсдөө гаргаад нэг бүрийг нь 2.900.000 төгрөгөөр нийт 5.800.000 төгрөгөөр худалдан авсан. Контейнер худалдаж авсан үнээс гадна тээврийн зардалд нь 1 сая төгрөг өгсөн байдаг. Нийт 6.800.000 төгрөгөөр тээврийн зардалтай нь авсан байдаг. Ингээд маргааш нь байх зарын дагуу хоёр ширхэг контейнерийг нь тус бүрийг нь 4.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн 2 контейнерийн нэгийг нь Булган аймгийн Бүрэгхангай сумруу явсан. Одоо ямар хүнд зарсан гэдгээ мэдэхгүй байна. Надад холбоо барих утасны дугаар нь байхгүй. Нөгөө контейнерийг нь зүүн зүгийн аймагруу зарсан. Надад 22 зарсан хүний холбоо барих утасны дугаар нь байхгүй. Контейнер ззарсанаас хойш нэг эмэгтэй ирж уулзаад манай алдсан контейнер энд ирсэн байна гэхээр нь хулгайн эд зүйл байна гэдгийг мэдсэн. ...Түүнээс хойш нөгөө эмэгтэйгийн хийж байгаа хэргүүд нь ихсээд ойрын хүмүүс залилуулсан талаараа яриад яваад байсан. Ингээд бид нар хоорондоо ярилцаад энэ арай дэндэж байна бүгдээрээ нийлж байгаа төмөр замын ачих буулгах анги дээр нэг хүнийг хуурах гэж байхад нь бариад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Баасанцэрэн аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /4хх-ийн 204-206 дугаар хуудас/, Гэрч Б.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би найз Жанчивдоржийн хамт хувиараа авто тээвэр, контейнер худалдаж аваад зарж борлуулах чиглэлээр ажилладаг юм. Бид хоёр гааль бараа ачигдаж ирээд буусан контейенерийг худалдан аваад зарах ажил хийдэг байсан. 2018 оны 06 дугаар сарын дундуур байх Үнэгүй.мн сайтан дээр контейнер зарна гэсэн зарын дагуу Жанчивдорж ярисан. Ингээд зар тавьсан өдрөөс нэлээд хэд хоногийн дараа утсаар яриад танай ажил дээр очоод уузая гэсэн ... Тэгээд манай ажил дээр 35 орчим насны хүүхэдтэй эмэгтэй, хүүхэд нь 5-6 сартай байсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад байна хоёр контейнер хямдхан 3.500.000 төгрөгөөр нэгийг нь зарна гэсэн. Тухайн хоёр контейнерээ Төв аймаг явах чамд нэг нь байгаа, нөгөө контейнер нь Баянчандмань сум 52-ын давааны орчим байгаа гэж хэлэхээр нь хол байгаа юм чинь тээврийн зардал өндөр гарна, дээрээс нь үнэтэй байна гэдгийг нь хэлсэн. Тэгвэл та хоёр хямдруулаад өгье гэхээр нь эхний ээлжинд яваад контейнерээ үзэхээр тохироод миний приус-30 маркийн машинтай Төв аймаг орох замын энгэрт байх контейнерийг очоод үзэхэд 40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнер байсан бөгөөд үзэхэд хоосон байсан ... Тухайн контейнер боломжийн байна гэхэд одоо авчаач надад мөнгөний хэрэг байна хүүхдээ эмчлүүлэх гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэсэн ... 5.800.000 төгрөг хоёр контейнерийн мөнгийг өгөөд хоёр дахь контейнерийг манаачид нь хэлсэн байгаа манай хүүхэд уйлаад байна гээд манаачийн дугаарыг нь өгөөд яриулсан. Тэгээд нөгөө жолооч тухайн өдрөө очоод ачаад ирсэн. Контейнерийг үзэхэд дотор нь хувийн эд зүйлс байсан. Тэгээд маргааш нь гэртээ амарч байхад Жанчивдорж хоёр контейнерийг зарж борлуулсан байсан. Зарсаны маргааш өдөр нь контейнерийн эзэн гээд эмэгтэй ирж уулзаад контейнер алдсан гэдгээ хэлсэн ... Тухайн үед дотор байгаа эд зүйлс нь манай ахын юмнууд байгаа юм хотод ирэхээр нь ачаад явна гэхээр нь хамт ачаад ирсэн. Ингээд маргааш нь юмаа ирээд аваарай гэхэд манай ах авахаа больсон хаячих гэхээр нь хүнд хэрэг болохоор зүйлүүд байхаар нь хадгалаад байж байсан. Дээрх хоёр контейнерийг хөдөө орон нутгийн хүмүүст зарсан. Би ямар хүнд зарсан гэдгийг нь мэдэхгүй би амарч байсан. Төв аймаг Баянчандмань суманд байх Сарангэрэл гэж хүний контейнер дотор байсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн байгаа. Харин Сэргэлэн суманд байрлах контейнер дотор бол ямар нэгэн эд зүйл байгаагүй хоосон контейнер байгаагүй. Ер нь бол анх уулзахдаа энэ хүнээс хулгайн эд зүйл биш биздээ гэж асуухад үгүй хулгайн эд зүйл биш гэж хэлсэн. Мөн та нар итгэхгүй бол би өөрөө очоод онгойлгож үзүүлж болно гэсэн. Тэгээд очоод үзэхэд түлхүүр нь таарч байхаар нь өөрийнх нь юм байна гэж бодсон. Ер нь бол сэжигтэй хүн бол авдаггүй. Би 2015 оноос эхлэн контейенр худалдаж аваав зарах 23 ажил хийж байна. Энэ хугацаанд ямар нэгэн ийм асуудал гарч байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 208-211 дүгээр хуудас/, “Эй Жэй Жэй” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 128 дугаар хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үнэгүй мн сайтад контейнер зарна гэсэн зар тавиад хүмүүстэй холбогдож эхэлсэн. Хүмүүст нь байгаа газрыг нь болон үнийг нь хэлж байсан юм тэгэхэд над руу утасны дугаарыг нь би сайн санахгүй байна Жанчив гэх залуу надтай холбогдоод контейнер байгаа газрыг чинь очиж үзээд худалдаж авъя гэсэн. Тэгэхээр нь би тэр залуутай Хөсөг трейдын ойролцоо уулзаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Төв аймгийн төв зам дагуу замын ертөнцийн зүгээр урд зүгт уулын бэлд айлын хашаанд байсан улаан өнгийн контейнерийг манай ахын контейнер байгаа юм гэж хэлээд Жанчив гэх залууд 2.800.000 төгрөгөөр зараад Төв аймгийн Баянчандмань суманд 52-ын даваа гэх газарт бас зарах контейнер байгаа гэж хэлээд тэр контейнерийг 3.000.000 төгрөгөөр зарна гэж хэлээд мөнгийг нь аваад жолоочийг нь тэр байгаа газар нь ойролцоо байдаг манаачтай нь холбож өгөөд явуулсан ба тэд нар очоод авсан байсан ... Өмнө нь очоод цоожыг нь эвдэж солиод дараа нь очихдоо сольсон цоожоо түлхүүрээр онгойлгон худалддаг байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 144-145 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 111-112 дугаар хуудас/, Хохирогч Д.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг 60-н даваа гэх газарт зуслангийн газартай юм би тэр газартаа 2017 оны намар 40 тонны улаан өнгийн контейнер аваачиж тавьж байсан ба манай зуслангийн газрын залгаа хашаанд байдаг манаачид хашаагаа захиад харуулаад байдаг байсан. Би тэр манаачруу заримдаа залгаж хашаагаа ямар байгааг асуудаг байсан. 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр их бороо орж байсан өдөр би тэр манаачруу залгаад манай хашаа яаж байна ямар байна бороо их орж байна уу манай хашаандаа тарьсан мод хэр байна гэж асуусан тэгтэл тэр манаач эрэгтэй чи хэзээ ирж хашаандаа буулгаж орхисон шкафуудаа авах юм бэ гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм надаар тоглоод байгаа юм уу гэж асуутал юу гэж тоглох юм бэ чи өөрөө ирээд үз уржигдар хүүхэдтэй хүүхэн тоёота приус маркийн машинтай ирээд контейнерийн чинь цоожийг солиод явчихсан ба маргааш хүн ирж ачна би утасны дугаарыг чинь контейнер худалдаж авах жолоочид өгсөн та зам заагаад өгөөрэй гэж хэлээд явсан ба өчигдөр контейнерийг чинь машинтай хүмүүс ирээд ачаад явсан контейнер ачсан жолоочийн дугаар надад байгаа гээд надад 95822284 дугаарын утас өгсөн ба би уг дугаарлуу залгаад чи өчигдөр Баянчандмань сумаас ачсан контейнер хаана буулгасан юм гэж асуутал гурвалжин дээр буулгасан гэж хэлсэн тэгэхээр нь би чи контейнер буулгасан хүнийхээ утасны дугаарыг өгчих гэхэд Баасанцэрэн гэх хүний 99076817 дугаарыг өгсөн ба би залгаж холбогдоод би контейнер үзэх гэсэн юм тэр хүнтэй уулзаад би контейнер хулгайд алдчихлаа 24 танайд байгаа гэж хүн ярьсан гэж хэлсэн тэгтэл тэр залуу танай контейнер зарагдчихсан гэж хэлсэн. Тэгвэл дотор нь байсан эд зүйлүүд яасан бэ гэж асуухад энд өөр контейнер дотор хийсэн байгаа гээд Жанчивдорж гэх хүн ирээд цэнхэр өнгийн контейнер онгойлгосон ба тэр контейнер дотор манай контейнерт байсан эд зүйлүүд байсан. Тэгэхээр нь би тэнд эд зүйлүүдээ хадгалуулж байгаад 3 сарын дараа буцааж авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 159-163, 164-165 дугаар хуудас/, “Уваа уул аудит” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 173-175 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 180-181 дүгээр хуудас/, Хохирогч Ж.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “unegui.mn” сайтаас 40 тонны контейнер зарна гэсэн зарын дагуу 95600986 гэсэн дугаарт холбогдоод үнийг нь асуугаад маргааш нь утсаар нь холбогдоод зарах контейнерийн байршлыг мэдэж аваад очиж үзсэн. Доторхыг нь үзье гэтэл дотор нь юм байгаа би маргааш сулалчихна маргааш та үзчих гэхээр нь маргааш нь залгатал би хөдөөнөөс орж ирж байна хоёулаа 5 цагийн үед уулзая гэхээр нь 5 цаг өнгрөөгөөд залгаад Хархоринд уулзахаар болоод 19 цаг 20 минутын орчимд уулзаад машиндаа суулгаад явах гэтэл Би таньд нэг газрын 2 контейнерийг үзүүлнэ тэндээс нэг мөсөн авчих юм уу гэж асуухад би зөвшөөрөөд орбитруу явсан. Орбитруу очоод байхгүй болохоор нь цаашаа найрамдал зүгрүү нилээн яваад нөгөө 2 контейнерт очиход түлхүүрээ мартчихсан байна. Гэхээр нь бид нар цуг явж авахаар болоод 10 дугаар хороололд дүү нь түлхүүрийг нь авчирч өгөхөөр болоод хөдлөөд 10 дугаар хорооллын ЕРРES худалдааны төвын зүүн талын хаалгаар ороод 30 орчим минут болоод гарч ирсэн. Гарч ирээд дахиад тэр төвийн Айриш пабад ороод бие засчихаад ирье гэж ороод 10 орчим минут болоод түлхүүрээ авчихлаа гэж хэлээд гараад ирсэн. Тэгээд замдаа москва хорооллын хажууд байсан контейнорийг үзэх гэтэл манаач нь байхгүй түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд хөдөлтөл хамт явсан 2 сар гаруй настай хүүхэд нь уйлаад байхаар нь Драгон төвийн үүдэнд очоод зогстол та байршилаа мэдэх юм чинь та өөрөө очоод ачуулчих юм уу? гэж хэлээд та 2 контейнероо ачиж авч яваад алга болчих юм биш үү ядаж нэгийх нь мөнгийг шилжүүлчих гэхээр нь би зөвшөөрөөд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр эмэгтэйд баримтыг нь өгчихөөд буулагчихаад нөгөө газраа очоод контейнероо ачиж байтал хажуу талын айлынх нь хүмүүс ирээд та нар буруу контейнер ачаад байгаа юм биш үү зарна гэж хэлээгүй гэж байна би эзнийг нь дуудчихсан ирж байна гэнэ гэхээр нь нөгөө утасруугаа залгатал дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан" гэх мэдүүлэг /4хх-ийн 245-247 дугаар хуудас/, Хохирол төлж барагдуулсан талаарх тэмдэглэл /5хх-ийн 6-7 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 8-13 дугаар хуудас/, *******ын Л.Эрдэнэчимэг нэрээр эзэмшдэг байсан Хаан банкны дансны 25 хуулга /5хх-ийн 34 дүгээр хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 06 сард надад мөнгөний хэрэг их байсан учир Үнэгүй.мн сайтад контейнер зарна гэж зар тавьсан. Тэгтэл Мөнх-Од гэж хүн утсаар холбогдоод контейнер авья гэсэн. Тэгээд Мөнх-Одтой уулзаад Орбитын 2 дугаар эцэс гэх газар байх хүний контейнер үзүүлээд 3.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Од миний Л.Эрдэнэчимэг нэрээр ашиглаж байсан 5025582121 тоот дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Мөнх-Одод контөйнерийн түлхүүр гэж өөр түлхүүр өгсөн. Ингээд би 3.000.000 төгрөгийг үрээгүй хадгалж байсан. Хадгалж байсан учир нь манай хүү 10 сартай Б.Оргил нь зүрхний ховдол хоорондын цооролт, тулгуур ясны эмгэгтэй учир үүний эмчилгээнд хэрэглэх гэж байсан” гэх мэдүүлэг /5хх-ий 25-26 дугаар хуудас/, Хохирогч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн зарын нэгдсэн грүпп гэсэн “фэйсбүүк” хаяг байхаар нь орж үзэхэд Батнасан Мөнхзаяа гэсэн нэртэй хаягаар 40 тоннын чингэлэг зарна гэсэн зар байрлуулсан байхаар нь утсаар ярьж уулзахаар болсон. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Онцгой байдлын ШТС-ын урд талд байрлах улаан өнгийн чингэлгийн хажууд уулзаад тухайн контейнерийг худалдаж авахаар болсон ...Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 20- ны өдөр Мөнхнасан гэх хүний 5516086953 дугаарын дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр контейнерийг ирээд ачих гэсэн эзэн гэх залуу ирээд би контейнераа зараагүй гэхээр нь 95600986 дугаарын утасруу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Миний хувьд 1.000.000 төгрөгийг миний данс руу тэр эмэгтэй сүүлд цагдаа дээр баригдсан байхдаа шилжүүлсэн. Үүнээс гадна машины хөлсөнд төлсөн 200.000 төгрөг байгаа. Энэ хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 67-68, 69-70 дугаар хуудас/, Хохирогч Д.Цэрэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2017 оны 05 сарын үеэр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Онцгой байдлын шатахуун түгээх станцын урд талд байх хашаанд өөрийн эзэмшлийн 40 тонны багтаамжтай улаан өнгийн чингэлэг байрлуулсан юм. Тэгээд тухайн чингэлэгтээ ойр зуурын хэрэглэхээ больсон эд зүйлээ хийдэг байсан. Тэгээд 2018 оны 07 ард миний чингэлэг тавьсан газрын хажууд талын хашааны хүн надруу залгаад эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирчихсэн байна эмэгтэй нь өөрийгөө танай дүү гээд байна ирчихээд явлаа эсэн. Тэгээд 2 хоногийн дараа дахин залгаад чингэлэгийг чинь машин дээр аччихсан чи зарчихсан юм уу гэхээр нь би зараагүй наад хүмүүсээ байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад чингэлэг байдаг газраа очиход худалдаж авсан гэх хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд би тухайн чингэлэгийг зараагүй надад эмэгтэй дүү байхгүй гэж хэлээд чингэлэгээ буцааж байранд нь буулгуулаад үлдээсэн ... Би чингэлэгээ цоожилсон байсан бөгөөд түлхүүр нь надад байсан. Анх нэг эмэгтэй танай чингэлэгийг чинь нээгээд үзлээ гэхээр нь очиж үзэхэд цоожийг нь тасалчихсан байсан. Тэгэхээр нь би цоожийг нь солиод өөр цоож хийсэн. Машин дээр аччихсан байна гээд очоод буулгуулахад цоожтой хэвээрээ байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 71-73 дугаар хуудас/, 26 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 81 дүгээр хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн фэйсбүүкийн нэгдсэн групп дээр 40 тонн чингэлэг зарна гэсэн зарыг Батнасангийн Мөнхзаяа гэсэн нэртэй Фэйсбүүк хаягаар зар тавьсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр надтай Эрдэнэбаяр гэх холбогдоод бид Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аврах тусгай ангийн урд шатхуун түгээх станцийн урд байсан 40 тонн чингэлэгийг үзүүлээд Дараа нь Хан-Уул дүүргийн Биокомбинетын орчим байсан 40 тонны чингэлэгийг үзүүлсэн. Тэгсэн чинь Эрдзнэбаяр ах эхэлж үзүүлсэн чингэлэгийг авъя гэсэн. Тэгээд надаас 40 тонны чингэлэгийг хэд гэж байгаан гэхээр 3.000.000 төгрөгөөр өгнө гэсэн чинь авъя гэж хэлээд надад урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг миний 5516086353 дугаарын дансруу хийсэн. Тэгээд чингэлэгийнхээ түлхүүрийг надаас авахаараа үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Би дараа Хөвсгөл аймагт байж байгаад ирсэн чинь намайг Эрдэнэбаяр гэх хүн цандаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан ... Би 1.000.000 төгрөгөө үрээгүй зарцуулаагүй өөртөө хадгалж байсан ... Тухайн үед би Мөнхзаяагийн фэйсбүүк хаягийг гуйж байгаад зар тавьсан ... Эрдэнэбаярт 1.000.000 төгрөгийг хохирлыг буцааж өгсөн” гэх мэдүүлэг /5хх-ийн 86-87 дугаар хуудас/, Хохирогч Б.Наранчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг 23 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бор Толгойн задгай тоотод байх хашааны урд талд байдаг айлын хүн надруу залгаад танай чингэлэгийг ачих гэж байна. Чи зарчихсан юм уу гэхээр нь би зараагүй та түр байлгаж байгаарай гэж хэлээд цагдаад мэдэгдээд гэрээсээ гарч чингэлэг байрлуулсан газраа очиход цагдаа нар ирчихсэн нэг залуу миний чингэлэгийг краноор өргөчихсөн зогсож байхаар нь юу болж байгаа юм бэ гэхэд надруу нэг эмэгтэй залгаад чингэлэг аваад ир гэж явуулсан. Би тэр хүн рүүгээ яриад хэлье гэж байсан. Тэгээд би чингэлэгээ буцааж байранд нь тавиулаад урд талын хүндээ захиж үлдээгээд маргааш нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн ... Миний чингэлэгийг өргөхдөө хашаа эвдсэн байсан. Тэр хашааг засуулахад ойролцоогоор 100.000 төгрөгийн зардал гарна. Өөр ямар нэгэн хохирол учираагүй” гэх мэдүүлэг /5хх-ийн 104-108 дугаар хуудас/, Гэрч Б.Отгонбүрэнгийн “Би хувиараа краноор эд зүйл зөөдөг ажилтай бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонд байх аж ахуйн хашаанд мотор ачаад зогсож байтал миний 99229533 дугаарын утас руу 95600986 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад "Чи Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Найрамдал зуслангийн ойролцоогоос 20 тонны чингэлэг очоод Орбитын тойрог дээр машинд ачиж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь 150.000 төгрөгөөр зөөж өгнө гэхэд хэсэг хугацааны дараа дахиж залгаад нөгөө машин төв замын зөвшөөрөлгүй учраас орой 22 цагаас хойш ачих болчихлоо гэхээр нь би тийм орой очиж чадахгүй 20 цагийн үед болно гэсэн чинь тэгвэл болно гэж хэлсэн. Нөгөө хүүхэн би очиж чадахгүй Дүнжингарав дээр ажилтай байна гэж хэлсэн ба би ганцаараа очоод ачихаар болох юм уу, тэр газарт 27 харуул манаач гэж байгаа юу гэхэд тэнд харуул байхгүй, та зүгээр очоод аччихаа тэнд очоод янз бүрийн асуудал гарвал над руу залгаараа гэж хэлсэн. Чингэлэгийг ачих гээд өргөж байтал нэг эрэгтэй хүн ирээд чи юу ачаад байгаа юм бэ энэ чингэлэгний эзэнтэй уулзсан юм уу гэхээр нь би нэг эмэгтэй хүн ачуулж байгаа юм гэж хэлээд нөгөө эмэгтэй хүнтэй утсаар яриулахад тэр эмэгтэй нөгөө эрэгтэйд хандан наадах чинь танд хамаагүй наад жолоочдоо өгөөд явуул би эзэнтэй нь яриад тохирчихсон гэж хэлсэн, тэгээд би тухайн эмэгтэйтэй яриад чи надад анх хоосон чингэлэг байгаа гэж хэлсэн. Энэ дотор нь юм хийчихсэн байна. Энэ чингэлэгийг өргөж дийлэхгүй, тэгээд 2 цоожны түлхүүр нь хаана байгаан, өөрөө ирж онгойлгож үзүүл гэхэд надад чингэлэгний эзэн манай ах хоосон гэж хэлсэн. Би дүнжингараваас очих боломжгүй байна гэж хэлсэн. Хэсэг байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /5хх-ийн 113-114 дүгээр хуудас/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 120-121 дүгээр хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2018 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Бор толгой гэх газар 20 тонны чингэлэг байхыг хараад бусдад зарах гэж байгаад баригдсан. Чингэлэгийн эзний гэр нь ойролцоо байдаг гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /5хх-ийн 128-129 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 138-140 дүгээр хуудас/, Хохирогч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн хашаанд хүн амьдардаггүй, мөн тус хашаан дотор үйл ажиллагаа явуулдаггүй болохоор харуул хамгаалалт байдаггүй. Хашааны хаалга бол цоожтой байдаг...Би өөрийн санаж байгаа эд зүйлээ хэлж, мэдүүлэн үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна....40 тонны контейнер дотор байсныг сайн мэдэж байгаа монгол гэр, цахилгаан үүсгүүр 2 ширхэг, шургааг мод, блокны ком машиныг үнэлгээний комиссийн үнээр нэхэмжилж байна. Эрүүгийн хэргийн 5 дугаар хавтасны 179 дүгээр хуудаст байгаа эд зүйлийн жагсаалтыг үзэхэд үнэлгээ хийгдсэн эд зүйлсээс блокны машин болон зуурагч гэж байна ... Үнэлгээ хийлгэсэн эд зүйлээ нэхэмжилнэ ... Миний хувьд тухайн үед контейнер дотор байсан эд зүйлээ нэхэмжилнэ. Хуучин хэрэглэж байсан блокны машин 10.000.000 төгрөг, тог гаргагч генаратор /том/ 500.000 төгрөг, жижиг 300.000 төгрөг, Монгол 5 ханатай гэр жижиг гэр 1.000.000 төгрөг зэрэг эд зүйл байсан. Миний хувьд контейнераа эргүүлэн авсан. Бусад эд зүйлүүдийг нь аваагүй” гэх мэдүүлэг /5хх-ийн 143-144, 12хх-ийн 64-65, 14хх-ийн 180-181 дүгээр хуудас/, Хохирогч Ч.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөлийн нэгдсэн зар фэйсбүүк групп дээр 20 ба 40 тонны контейнер яаралтай хямд зарна гэж 95600986 гэсэн утасны дугаар бичсэн байхаар нь би тэр даруйдаа уг утасны дугаар руу нь залгахад эмэгтэй хүн авсан ба контейнер байгаа юу гэж асуухад байгаа японоос дугуй оруулж ирээд олон контейнер суларсан та хэдэн тонны контейнер авах юм гэж асуухаар нь 20 тонны 28 контейнер авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би үнэ ханшийг нь асуухад тухайн үед зах зээлийн ханшнаас хамаагүй хямд үнэтэй байсан бөгөөд 40 тонн чингэлэгийг 2.300.000 төгрөгөөр зарна гэж байсан ба яагаад ийм хямд байгаа талаар асуухаар мөнгөний хэрэг гараад яаралтай зарах хэрэг болоод байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би очиж үзээд хараад авъя гэж хэлээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирээд 95600986 дугаарын утасруу нь залгаад Драгон төв дээр хоёулаа уулзаад зарах контейнеруудыг нь үзэхээр хамт явсан. Тухайн үед эхлээд Москва хорооллын зүүн талд байх хураалгаастай 4-5 ширхэг 20-40 тонны чингэлэгийг үзүүлсэн, мөн Сонсголонгийн гүүрний ойролцоо бас нэг 40 тонны чингэлэг үзүүлсэн. Тэгээд би маргааш Хөвсгөл аймгийн ачааны машинаа олчихоод утсаар яръя гэж хэлээд тэр эмэгтэйг /тухайн үед танихгүй байсан ба сүүлд нь нэрийг нь Бегазат гэж мэдсэн/ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буулгасан. Тэгээд би маргааш нь Хөвсгөлийн ачааны том машины жолооч нартай уулзчихаад Бегазат гэх эмэгтэйрүү ярихад намайг Москва хорооллын тэнд байх чингэлэгүүд дээр очоод байж бай би удахгүй очино гэж хэлсэн. Тэгээд тухайн газар нь очоод Бегазатруу удаа дараа ярьсан боловч утсаа авахгүй утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би тэр өдөржингөө хүлээгээд 16 цаг өнгөрөхөөр нь маргааш ажилтай байсан болохоор орой 18 цагийн унаанд сууж явахаас өөр арга байгаагүй. Тэгээд би автобусанд суугаад Баруун хараа өнгөрөөд явж байтал Бегазат надруу утсаар яриад би чиний авна гээд байсан 40 тонны чингэлэгийг хөвсгөлийн ачааны машин дээр ачуулчихлаа гэж хэлэхээр нь би жолоочтой утсаар яриад давхар фэйсбүүк мессежээр зургийг нь авч явуулсан болохоор би итгээд 5057467199 гэсэн дугаартай Адъяасүрэн гэх хүний дансруу 1.900.000 төгрөг шилжүүлж тээвэрлэлтийн хөлс гэж 400.000 төгрөгийг Хатанбаатар гэх хүний дансруу шилжүүлсэн /дансны дугаарыг мэдэхгүй байна/. Тэгээд 2-3 хоногийн дараа Хөвсгөл аймагт ачуулсан гэх улаан өнгийн чингэлэг нь ирээд би хүлээн аваад тээврийн зардал болох 650.000 төгрөгийг 5890714117 гэсэн дугаартай дансанд шилжүүлсэн ба хашаандаа буулгах гээд кран хөлсөлж бэлнээр 300.000 төгрөг өгч мөн 5890585667 гэсэн дугаарын дансруу 120.000 төгрөг шилжүүлж нийт 420.000 төгрөг өгч Энхжаргал гэх айлын хашааны гадна буулгасан. Тухай үед уг контейнер нэлээн хүнд байсан ба дотор нь эд зүйл байгаа гэдэгийг нь мэдээгүй ба сүүлд нь мэдсэн. Тэгээд удаагүй Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Раднаабазар гэх хүн надруу утсаар яриад та Улаанбаатар хотоос контейнер авсан уу гэхээр нь би тиймээ авсан гэж хэлсэн чинь наад чингэлэг чинь хулгайн контейнер байна дотор нь өндөр үнэлгээтэй барилгын материал байгаа юм байна яаралтай Улаанбаатар хотруу ачуул гэж хэлэхээр нь би өөрөө Улаанбаатар хотоос авчирсан жолоочид дахиж ачуулаад Улаанбаатар хотруу явуулаад Раднаабазар мөрдөгчид мэдэгдсэн ... Тухайн үед 40 тонны чингэлэгийн 2.300.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан ба би Хөвсгөл аймгийн автобусанд суухаас өмнө нь уг эмэгтэйтэй холбогдож би чингэлэгээ авахаа болъё, Хөвсгөл явлаа гэж утсаар ярьж хэлсэн. Түүнээс өөрөө хойноос ачуулаад явуулаарай гэж ерөөсөө хэлээгүй. Тухайн үед би чинэгэлэгний мөнгө гэж 1.900.000 төгрөг шилжүүлсэн ба хот дотор Хөвсгөлийн машинд ачуулсан 400.000 төгрөг Улаанбаатар хотоос ачиж ирсэн зардал 650.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд буулгасан 420.000 төгрөгийг би бүгдийг нь өөрөөсөө 29 гаргасан. Одоо чингэлэгч үгүй мөнгө ч үгүй болчоод байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 149-150 дугаар хуудас/, Гэрч М.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өөрийн 53-26 УББ улсын дугаартай МАЗ гэх том оврын автомашиндаа байж байхад нэг эмэгтэй ирээд Налайхын Эврийдэй гэх газраас дотроо жаахан ачаатай контейнер ачуулъя гэсэн ингээд тэр хүн миний утасны дугаарыг аваад за би ахтайгаа яриад эргээд хэлье гээд МТ колонкийн урд талд торон хашаан дотор 40 тонны контейнер байгаа гэхээр нь тэр хашааны гадаа очсон. Тэр эгч ирээд 2 ширхэг түлхүүр өгөөд онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан, утсаар яриад эвдчих үү гэж яриад бид 2- ыг эвд гэхээр нь хашааг нь давж ороод лантуугаар цоожийг эвдээд 2 машинаа оруулж ачаад 5 шарын ТЭЦ-2 ард талд 9 метрийн урттай АСИО маркийн машинд ачуулсан Хөвсгөлийн дугаартай машин байсан ... тэр эгч над дээр хүрч ирээд миний дүү дансны дугаараа өгчих гээд миний 5018519725 гэсэн дугаартай дансыг аваад 400.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Шилжүүлэхдээ цаана очоод нэг хүнтэй утсаар ярьж байгаад шилжүүлсэн. Тэгээд үлдсэн 300.000 төгрөгөө бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /5хх-ийн 156-157 дугаар хуудас/, Гэрч Ц.Дэмчигдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Даваадорж та чингэлэг ачингуутаа хэлчихээрэй гээд тухайн эмэгтэйн 95600986 дугаарын утасруу залгаад ачихаар болоод ... чингэлгийн түлхүүр гээд 4 ширхэг түлхүүр өгөөд би тухайн түлхүүрийг хийж үзэж шалгаагүй авчихсан ... Маргааш нь түлхүүр хийгээд үзтэл ондоо түлхүүр болж таараад тэгээд тухайн залгасан дугаарлуу нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утсаа салгасан байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 159 дүгээр хуудас/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 163-164 дүгээр хуудас/, Иргэн Ч.Даваадоржийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /5хх-ийн 188 дугаар хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын дундуур наадмын дараахан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Товчооны орчмоос миний бие нь 40 тонны улаан өнгийн чингэлэг байсныг олж улмаар Хөвсгөл аймгийн нэгдсэн зар дээр чингэлэг зарна гэж зар тавьсан юм. Ингээд зарын дагуу Хөвсгөлөөс нэг хүн холбогдож дээрхи чингэлэгийг авахаар болсон юм. Тэгээд энэ чингэлэгээ 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн иргэн Даваадорж гэгчид 2.300.000 төгргөөр зарсан бөгөөд мөнгөө би найз Адъяасүрэн гэдэг хүний Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Миний хувьд крантай машиныг 700.000 төгрөгөөр хөлсөлж чингэлэгийг ачиж өгч явуулсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 170-171 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 230-232 дугаар хуудас/, Хохирогч Э.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Шарын голруу ажлаар яваад Улаанбаатар хотруу ирээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гарамын булагийн 1а-20, 21 30 тоот хашааныхаа хажуугаар өнгөрөөд хашааруугаа харахад миний 40 тонны улаан өнгийн контейнер хашаанд байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед манай дүү Энхбаясгалан надруу залгаад танай 361 гарамын хашаанд байх контейнэр байхгүй байна. Та зарчихсан юмуу гэсэн тэгэхээр нь би үгүй гээд хашаандаа очиж үзэхэд миний 40 тонны контейнэр байхгүй байсан. Тэгэхээр нь хажуу талд ногоон зоорины манаач Заяатай уулзахад Заяа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн дугаартай Маз кранаар 2-3 залуучууд худалдаж авч байгаа гэж хэлээд ирж үзээд уулзаад энэ контейнерийг худалдаж авч байгаа юм. Дархан руу ачихаар нь надруу хэлээрэй гэж хэлээд 99189241 гэх дугаарыг үлдээгээд явсан байсан. Тэгээд би 99189241 дугаарлуу холбогдоод ярихад Нямбаяр гэх дугаарын эзэн залуу энэ контейнерийг би фейсбүүкийн чатаар “Батнасан Мөнхзаяа” гэх хаягаар холбогдоод худалдаж авахаар болсон байтал манай хажуу талын айлын залууд зарсан байна лээ гэсэн. Би худалдан аваагүй Манайх Дарханд байдаг манай ойролцоо айлын хашаанд буулгасан байсан гэсэн. Тэгсэн манай охин Дарханд амьдардаг болохоор би охиноо миний контейнерийг худалдан авсан жинхэнэ эзнийг олоод уулзаад байж бай гэсэн. Тэгсэн манай охин миний контейнерийг худалдан авсан Галхүү гэх залуутай уулзсан байсан. Тэгээд Нямбаяртай холбогдож байгаад би маргааш нь Дархан орох гээд явж байтал нөгөө Нямбаяр гэх залуу холбогдоод контейнер зарсан эмэгтэйтэй уулзахаар болсон гэсэн. Тэгээд миний контейнерийг зарсан эмэгтэйг барихаар хоорондоо тохирч байгаад барихаар болсон. Тэгсэн тэр эмэгтэй Нямбаяртай холбогдоод хоорондоо ярилцаад уулзахаар болсон байсан. Тэр үед Нямбаяр тэр эмэгтэйг Дарханы 3 замын уулзвар дээр байна гэсэн. Тэгээд тэр эмэгтэйг Дарханы 3 замын уулзвар дээрээс барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан. Би танихгүй. Би Дарханд бариад цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Өөрийгөө Эрдэнэчимэг гэж байсан. Тэгээд Дарханы цагдаагийн газар бичиг баримт байхгүй гэж ярьж байсан. Тэгээд мэдүүлэг өгснийхөө дараа бичиг баримтныхаа лавлагааг аваад ирье гээд зугтаагаад явсан ... 2015 онд би ахаасаа 2.500.000 төгрөгөөр авч байсан. Тэгээд зөөврийн зардалд 1.500.000 төгрөгөөр тээвэрлүүлж байсан. Одоо 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед 40 тонны улаан хүрэн өнгийн РН11445457-9 гэсэн дугаартай контейнерийг Улаанбаатар хотруу авч явах боломжгүй байсан болохоор Дархандаа 3.300.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 234-235 дугаар хуудас/, Хохирогч И.Галхүүгийн “... 2018 оны 07 дугаар сарын эхээр контейнер хэрэг болсон учир интернет зараар контейнер хайж байтал Дархан хамгийн том зар гэсэн грүпп дээр Батнасан Мөнхзаяа гэсэн нэртэй хаягнаас 20 болон 40 тонны контейнер зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд би тухай зарны доор үнийг нь асууж сэтгэгдэл бичихэд надруу чатаар дугаараа үлдээх боломжтой юу гэсэн. Тэгээд би скайтэлийн 96228666 гэсэн дугаараа үлдээсэн надруу 95600986 гэсэн дугаарын утаснаас залгаж 20 тонны контейнер сонирхож байгаа юмуу гэж ярьсан тэгээд би 20 болон 40 тонны контейнер сонирхож байгаа гэсэн тэгээд хаана байгаа талаар асуусан чинь Улаанбаатарт байгаа гэж хэлсэн. Тэгээд очиж үзэх боломжгүй тул зургийг нь аваад чатаар явуулаач гэж гуйсан, тэгээд надруу зураг явуулсан. Үнийг асуухад 40 тонны контейнерийг 2.000.000 төгрөг, 20 тонны контейнерийг 31 1.500.000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд эхлээд 20 тонны контейнерийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод очиж тэр Мөнхзаяа гэх хаягнаас чат бичсэн эмэгтэйтэй уулзаж 20 тонны контейнер байгаа газарт очиж үзсэн тэгээд авахаар болсон. Тэгээд 2-3 хоногийн дараа би өөрөө очиж шөнө 24 цагийн үед Дарханы дугаартай машинд ачиж дарханд авчирч Дархан сум 10 дугаар баг 12-р хороолол бичил хотхоны гадаа буулгаж байрлуулсан. Тухайн үед цоожтой байсан болохоор тэр эмэгтэйрүү залгасан боловч утсаа авахгүй байсан тэгээд зөвшөөрөл авч чадалгүй онгойлгоогүй. Энэ 20 тонны контейнерийн мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Чингис хаан банкны 3950011331 дугаарын данснаас 5083114437 гэх дугаарын дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би энэ 20 тонны кантенерийг ачиж ирэхэд тээврэлсэн машины жолоочид 200.000 төгрөг, хотод кран өргөж ачихад 100.000 төгрөг төлсөн, дарханд буулгахад кранд хөлсөнд нь 50.000 төгрөг тус тус төлж авчирсан. Дараа нь 40 тонны контейнерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой Улаанбаатар хот 61-н гарамны тэнд нэг хашаанаас очиж маз кранаас ачуулсан хөлсөнд нь 250.000 төгрөг, тээврийн хөлсөнд машинд 400.000 төгрөг, дарханд буулгахад краны хөлс 60.000 төгрөг тус тус зардал гарсан. Кантенерийн хөлс 2.000.000 төгрөгийг шилжүүл гэж 50479943- тай дугаарын дансанд хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөнгийг нь хийнэ гээд тохирцон байсан. Өглөө нь утасдаад мөнгө хийгээчээ гэсэн би тэгээд өдөр цайны цагаар мөнгийн шилжүүлье гэсэн тэгээд 12 цагийн үед Баясгалан гэх залуугийн хүүхэд 95769697 гэсэн дугаараас залгаж манай хулгайд алдсан кантенер танай хашаанд байна гэсэн. Тэгээд тэр залуутай уулзаж энэ хүн хулгайн контейнер зарсан талаар тухайн үед анх мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 7-10, 13-14 дүгээр хуудас/, Гэрч Х.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би контейнер авхаар интернет зараар хайж байсан. Тэгж байтал Батнасан Мөнхзаяа гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгчтэй 2018 оны 07 сарын 10-ны өдөр фэйсбүүк чатаар холбогдоод 95600986 энэ дугаарын утсыг өгөөд 61-ийн гараммын тэнд нэг контейнер, 32-ын тэнд 20 тонны гурван ширхэг контейнер байгаа, ТЭЦ-3-н тэнд хашаанд 40 тонны гурван контейнер байна гэж хэлж байсан. Тэгээд би баярын дараа очиж үзье гээд холбоогүй байж байгаад 2018 оны 08 сарын 08-нд надтай 95134708 гэсэн дугаарын утаснаас холбоо барьсан тэгээд контейнер авахаар болоод би 08 сарын 09-нд 17 цаг өнгөрч байхад 32-ын тэнд очсон тэгээд надад контейнер байгаа газрыг зааж өгсөн, зааж өгсөн газарт нь очиход миний авахаар очсон контейнер байхгүй байсан тэр эмэгтэй энэ талаар би Дарханы нэг залууд бас контейнер зарна гэж ярьж байсан юм гэхдээ яг тохироогүй байхад аваад явчихсан юм байхдаа гээд тэгээд намайг чи 61-н гарамын тэнд байдаг 40 тонны контейнерийг очоод авчих гэсэн тэгээд очиж үзээд 2.000.000 төгрөгөөр авахаар болсон тэгээд надад машин олдохгүй байсан болхоор авч чадаагүй. 2018 оны 08 сарын 10-ны өдөр надруу яриад манай нэг Сэлэнгийн машин буцах болчихлоо кран нь бас манай кран тэгээд надруу хөлс мөнгийг нь өгөөрэй гэсэн. Тэгээд орой нь 23 цаг өнгөрч байхад хотоос контейнер гарсан жолоочид нь утасны чинь дугаарыг өгсөн байгаа очихоор нь хүлээгээд аваарай гэсэн. Тэгээд Дарханд ирэхэд нь би хөдөө ажилтай явж байсан болохоор эхнэрээ явуулсан чинь Галхүү гэх хүн 32 очоод энэ танай контейнер бишээ би өөрөө очиж үзэж харж авсан контейнер байгаа юм гээд аваад явсан. ...Тухайн контейнерийг худалдаж авахаар төлбөр тооцоо хийгээгүй. ...Мөнхзаяа гэх эмэгтэй нь өөр хүнд зарсан байсан. Тэрнээс 2 хоногийн дараа Баясгалан гэх хүн яриад би энэ контейнерийн эзэн гэж над руу ярьсан, Тэгээд би Баясгаланд контейнерийн хаана байгаа талаар хэлсэн, Ингээд Галхүү гэх хүнтэй Баясгаланг уулзуулсан. Энэ үед Галхүү контейнерийн мөнгийг Мөнхзаяа гэх хүнд өгөөгүй байсан учраас Мөнхзаяа нь надруу яриад нөгөө контейнер авах уу нөгөө худалдаж авах хүн нь мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн ... Би Баясгалан гэх хүнээс хэрэг явдал тодорхой болсоны дараа албан ёсоор худалдаж авсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 241-242, 249 дүгээр хуудас/, Иргэн И.Галхүүгийн эзэмшлийн Чингис хаан банкны дансны хуулга /6хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Тэнцвэр эстимэйт ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх-ийн 24-25 дугаар хуудас/, *******ын ашиглаж байсан 95600986 дугаарын утаснаас хохирогчтой мессеж бичсэн талаарх баримтууд /6хх-ийн 36 дугаар хуудас/, Хохирогч Л.Насанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр контейнер зарна гэж над руу үл таних эмэгтэй хүн ярьсан. Тэгээд 4 ширхэг 20 тонны, 1 ширхэг 40 тонны контейнерыг нийт 13.500.000 өөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахаар болсон. Тэгээд тухайн үл таних эмэгтэй хүн 1 дүгээр эмнэлэгт хүн сахиж байна та өөрөө Сутайн буянт зах дээр очоод үзчих гэж хэлсэн. Тэгээд би Сутайн буянт зах дээр очиж үзсэн ба утсаар ярьж залгаад бүгдийг авахаар болсон. Тэгээд урьдчилгаа мөнгөө шилжүүлчих орой контейнераа ав гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед 10.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн автобусны буудал дээр байх Хаан банкны салбар дээр очиж Бямбабаатарын Пунцаграш гэсэн хүний 5920258471 дугаарын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлээд тухайн дугаартай эмэгтэйтэй тохиролцоод машин кранаа дуудаад контейнераа авъя гэж тохиролцоод, би оройн 18 цагаас 21 цаг хүртэл тухайн эмэгтэйг хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө утасруу нь залгаад чамайг хэн гэдэг юм гэхэд намайг Жаргалбатын Эрдэнэбаяр гэдэг гэж надад хэлсэн ба тэгж утсаар ярьснаас хойш утсаа аваагүй. Надад 10.000.000 төгрөгийн хохирол учраад байна” гэх мэдүүлэг /6хх-ийн 78-79 дүгээр хуудас/, Гэрч Б.Пунцаграшийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өгөөмөр зах дээр автомашины дугуй зардаг ажилтай бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байтал нэг эмэгтэй ирээд би танайхаас приус маркийн автомашинд таарах 4 ширхэг өвлийн дугуй худалдаж авах гэсэн юм. Надад одоогоор мөнгө алга байна чиний данс руу дугуйныхаа мөнгийг шилжүүлнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд нэг хүнтэй утсаар ярьж байгаад миний дансны дугаарыг асуухаар нь би өөрийн 5920258471 дугаарын дансыг хэлсэн. Тэгээд 30 орчим минутын дараа миний дансанд 10.000.000 төгрөг орохоор нь юун мөнгө вэ гэсэн 33 чинь би Да хүрээ зах дээрээс приус 20 маркийн автомашин худалдаж авах гэж байгаа юм тэгээд машины мөнгө хамт орчихсон байна гэж хэлсэн. Би 4 дугуй авахаа болиод 8 ширхэг дугуй авъя гэж хэлээд дугуйг нь авч өгсөн. Тэгээд тэр хүүхэнтэй хамт зам гараад такси бариад хамт Чулуун-Овооны автобусны буудал дээр байдаг Номин дэлгүүрийн Хаан банкны АТМ дээр очиж эхлээд 5.000.000 төгрөг дахин 3.000.000 төгрөг, дахин 500.000 төгрөг авч өгөөд өөрийн дугуйны 360.000 төгрөг аваад үлдсэн 1.140.000 төгрөгийг таксины жолоочийн данс руу шилжүүлсэн ... Би тухайн зургийг сайтар харлаа, надаас дугуй худалдаж авч, миний дансаар мөнгө шилжүүлж авсан эмэгтэй мөн байна. Би тухайн эмэгтэйг үс нүдний шил, царайны төрх зэргээр нь таньж байна” гэх мэдүүлэг /6хх-ийн 87-90 дүгээр хуудас/, Гэрч Б.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Хаан банкны 5028163854 дугаарын дансны эзэмшигч мөн. Би тухайн дансыг 2008 оноос эхлэн ашиглаж байгаа. Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Өгөөмөр захын урдуур өөрийн эзэмшлийн 39-60 УНР улсын дугаартай приүс 20 маркийн автомашинтай явж байтал зам дээр нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод хаашаа явах юм гэхэд Да хүрээ орно гэхээр нь би 10.000 төгрөгөөр явна гэхэд зөвшөөрөл дугуйг нь ачаад хөдлөх гэтэл нэг эрэгтэй хүн нэмэгдэж суугаад ЧулуунОвооны Номин агуулах худалдаа дээр зогсоод эмэгтэй, эрэгтэй 2 дотогш орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гарч ирээд машинд суугаад эмэгтэй нь та надад Хаан банкныхаа дансыг өгчих би энэ хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Гэхээр нь би дансаа хэлэхэд хамт явж байсан залуу нь миний дансруу 1.140.000 төгрөг шилжүүлээд замын эсрэг талруу гараад таксинд суугаад явсан ба тухайн хүүхэн надтай хамт цааш яваад Да хүрээ дээр очоод машин дундуур явж байгаад миний авах гэж байсан машин алга байна гээд ченжрүү нь залгаад утас нь холбогдохгүй байна гээд буцаад явахаар болсон. Тэгээд Голомт хотхонруу явна гээд явж байхдаа найзруугаа залгаад Офицерийн тэнд буулгахаар боллоо гэхээр нь Офицер дээр очоод Хаан банкны АТМ-ээс мөнгийг нь авч өгөөд дээш өгсөж Саруул тэнгэр хотхон дэзр очиж граш дотор нь 8 ширхэг дугуйгаа буулгаад тухайн эмэггэйгээс 15.000 төгрөг аваад цааш явсан ... Энэ зурган дээр байгаа эмэгтэй миний машинд сууж, дансруу мөнгө шилжүүлж авсан эмэгтэй мөн байна” гэх мэдүүлэг /6хх-ийн 83-84 дүгээр хуудас/, Иргэн Б.Батхуягийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /6хх-ийн 91 дүгээр хуудас/, Иргэн Б.Пунцаграшын эзэмшлийн Хаан банкны 5920258471 дугаарын дансны хуулга /6хх-ийн 104, 112-113 дугаар хуудас/, Хохирогч Ж.Еркиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 07 дугаар сарын эхээр байх Улаанбаатар хотод явж байхад “Батнасан Мөнхзаяа” гэсэн пэйсбүүк хаяг дээр 40 тонны контейнер зарна гэсэн зар байхаар нь доор нь коммент хэсэгт нь хэдээр зарах бэ гэж асуухад хариу өгөөгүй. Ингээд хэд хоногийн дараа миний мессежрүү утсаа явуулсан байхаар нь надад өгсөн утсаар ярихад нэг эмэгтэй хүнтэй ярьж контейнер асуухад 2.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би 34 Баян-Өлгий аймаг буцсан. Хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй надруу залгаад би казак хүн гээд надтай казакаар яриад байсан бөгөөд нэг их тоолгүй надад контейнер хэрэгтэй байна гэхэд зарах гэж байгаа контейнер нь Хархорин захын орчим байгаа талаар хэлж байсан. Тэгэхээр нь би энэ эмэгтэйгээс 2.500.000 төгрөгөөр 40 тонны контейнер авахаар болоод Нарантуул зах дээр очоод наашаа ачих унаа байна уу мэдээд надад хэлчих гэсэн. Тэгсэн чинь энэ өдрөө нөгөө эмэгтэй надтай холбогдоод нэг жолооч оллоо гэхээр нь Баян-Өлгийн казак жолоочтой ярьсан. Ингээд бид хоёр тухайн үед үнээ тохирч чадаагүй. Энэ үед нөгөө эмэгтэйтэй дахин яриад 4 дүгээр цахилгаан станцын орчим том машинууд байдаг тэнд очоод нэг машин яриадах гэхэд 2-3 цагийн дараа нэг жолоочтой яриулаад тэр жолооч нь контейнерийг 800.000 төгрөгөөр ачна гэхээр нь контейнер ачуулсан машины зураг явуул гэхэд надад чатаар зураг явуулсан. Ингээд орой 19- 20 цагийн орчим нөгөө эмэгтэй залгаад ачуулчихлаа мөнгөө шилжүүл гээд 5039352124 дугаарын данс өгөхөөр нь итгээд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орой 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 1-2 цагийн дараа залгахад холбогдох боломжгүй болохоор нь маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний 2.500.000 төгрөгөөс өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй. Би одоо өөрийн 2.500.000 төгрөгөө Бегзат гэж хүнээс нэхэмжилж байна. Миний хувьд бол өөрийн 2.500.000 төгрөгөө авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /6хх-ийн 143-144 дүгээр хуудас/, Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим 94-72 УНГ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашинтай таксинд явж байтал Шөнийн захын баруун талын зам дээрээс нэг эмэгтэй гар өргөж байхаар нь авсан чинь тэр хүн Их дэлгүүрээр дайраад Хороолол руу явна гэсэн тэгээд замдаа явж байхдаа ахаа би Архангай аймгаас Улаанбаатарт оюутан болж ирж байгаа юмаа. Төлбөрийн мөнгөө ааваасаа авах хэрэгтэй байна таньд хаан банкны карт байгаа юу гэхээр нь байгаа гэсэн чинь би ааваараа таны дансруу мөнгө шилжүүлээд аваадахы гэж хэлэхээр нь болно гэсэн чинь ойрхон Хаан банкны АТМ байгаа юу гэж асуугаад би зам дагуу виставка дээр байдаг гээд тийшээ явсан тэгээд тэр эмэгтэй миний гар утас карт 2-ыг аваад АМТ руу ороод 5-10 минутын дараа мөнгөө авчлаа баярлалаа ахаа миний гар утас карт 2-ыг буцааж өгөөд тэндээсээ Их дэлгүүр ороод тэндээ бууж үлдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 145-146 дугаар хуудас/, Гэрч Б.Мөнгөнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ уг дугаарыг огт мэдэхгүй, тус дугаарыг авч байгаагүй талаараа мэдүүлж байсан. Харин би 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди төвийн Мобиком корпорацийн салбарт үйлчилгээний зөвлөхт очиж хандан, бичиг баримтаа үзүүлэн миний нэр дээр бүртгэлтэй байна гэх 95600986 дугаарыг миний нэр дээр бүртгэлтэй байна, би уг дугаарыг өөрийн биеэр огт авч байгаагүй гэж хэлэхэд үйлчилгээний зөвлөх эмэгтэй та уг дугаарыг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь салбараас авсан байна, тус дугаарт яаралтай холбогдох эхнэр гэх н.Энхчимэг утас 95110878, хүү гэх н.Оргил утас 99817776 дугааруудыг тус тус бүртгүүлсэн байна гэж хэлсэн. Би одоог хүртэл Мобиком корпорациас өөрийн нэр дээр огт дугаар авч 35 байгаагүй ба өөр ямар дугаар бүртгэлтэй байгаа эсэхийг тодруулахад 2017 оны 03 сард 95280319 гэх дугаарыг н.Эрдэнэчимэг гэх хүний нэр дээрээс Баянхошууны салбараас миний нэр дээр шилжүүлсэн байна гэж хэлсэн. Би уг 95280319 дугаарыг огт мэдэхгүй, ашиглаж байгаагүй болно. Улмаар би миний өмнө нь уулзаж байсан гэх Чимгээ гэх эмэгтэйн ажиллаж байсан гэх “Кhааn раlасе irish pub”-д очиж Чимгээ гэх эмэгтэй ажиллаж байсан эсэх талаар асуухад манай байгууллагад ажиллаж байсан ажлаасаа гараад 2 жил орчим болж байна. Лхагвасүрэн овогтой Эрдэнэчимэг гэдэг нэртэй бөгөөд регистерийн дугаар УК86122900, утасны дугаар 95280319 гэж цаасанд бичиж өгсөн юм. Иймд Мобиком корпорацид Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад миний нэр дээр шилжүүлсэн 95280319 дугаар нь Лхагвасүрэнгийн Эрдэнэчимэг гэх хүний утасны дугаартай таарч байна. Надаас албан ёсоор миний бичиг баримтыг авч ашиглаж байгаагүй. Харин түүнтэй уулзаж байх үеэр миний машинаас миний бичиг баримт /иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт/-ууд алга болсон бөгөөд би олдохгүй болохоор нь дахин захиалж авч байсан. Тэр үед Чимгээ авч дээрх дугааруудыг миний нэр дээр бүртгэсэн байх гэж сэжиглэж байна” гэх мэдүүлэг /6хх-ийн 157-158 дугаар хуудас/, Хохирогч Ж.Еркиний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 159-160 дугаар хуудас/, Мобиком Корпораци ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18/2593 дугаартай албан бичиг /6хх-ийн 201, 214-215 дугаар хуудас/, Иргэн Д.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5039252124 дугаарын дансны хуулга /6хх-ийн 148 дугаар хуудас/, Иргэн Ж.Еркиний эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /6хх-ийн 212 дугаар хуудас/, Гэрч Б.Мөнгөнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди төвийн Мобиком корпорацийн салбарт үйлчилгээний зөвлөхт очиж хандан, бичиг баримтаа үзүүлэн миний нэр дээр бүртгэлтэй байна гэх 95600986 дугаарыг миний нэр дээр бүртгэлтэй байна, би уг дугаарыг өөрийн биеэр огт авч байгаагүй гэж хэлэхэд үйлчилгээний зөвлөх эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй байна гэх/ та уг дугаарыг 2018 оны 06 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь салбараас авсан байна, тус дугаарт яаралтай холбогдох эхнэр гэх н.Энхчимэг утас 95110878, хүү гэх н.Оргил утас 99817776 дугааруудыг тус тус бүртгүүлсэн байна гэж хэлсэн. Би одоог хүртэл Мобиком корпорациас өөрийн нэр дээр огт дугаар авч байгаагүй ба өөр ямар дугаар бүртгэлтэй байгаа эсэхийг тодруулахад 2017 оны 03 сард 95280319 гэх дугаарыг н.Эрдэнэчимэг гэх хүний нэр дээрээс Баянхошууны салбараас миний нэр дээр шилжүүлсэн байна гэж хэлсэн. Би уг 95280319 дугаарыг огт мэдэхгүй, ашиглаж байгаагүй болно. Улмаар би миний өмнө нь уулзаж байсан гэх Чимгээ гэх эмэгтэйн ажиллаж байсан гэх “Кhааn раlасе irish pub”-д очиж Чимгээ гэх эмэгтэй ажиллаж байсан эсэх талаар асуухад манай байгууллагад ажиллаж байсан ажлаасаа гараад 2 жил орчим болж байна. Лхагвасүрэн овогтой Эрдэнэчимэг гэдэг 36 нэртэй бөгөөд регистерийн дугаар УК86122900, утасны дугаар 95280319 гэж цаасанд бичиж өгсөн юм. Иймд Мобиком корпорацид Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад миний нэр дээр шилжүүлсэн 95280319 дугаар нь Лхагвасүрэнгийн Эрдэнэчимэг гэх хүний утасны дугаартай таарч байна. Надаас албан ёсоор миний бичиг баримтыг авч ашиглаж байгаагүй. Харин түүнтэй уулзаж байх үеэр миний машинаас миний бичиг баримт /иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт/-ууд алга болсон бөгөөд би олдохгүй болохоор нь дахин захиалж авч байсан. Тэр үед Чимгээ авч дээрх дугааруудыг миний нэр дээр бүртгэсэн байх гэж сэжиглэж байна” гэх мэдүүлэг /6хх-ийн 157-158 дугаар хуудас/, Хохирогч А.Анарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би “үнэгүй.мн” дээрээс контейнер авах гэж зар харж байгаад 86670225 гэсэн дугаартай зар байсан. Тэгэхээр нь тэр дугаарлуу залгасан чинь нэг эмэгтэй хүн авсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Жигжид зуслангийн уулзвараас урагшаа 100м яваад цэнхэр, хөх өнгийн 20 тонны контейнер байгаа гэж хэлсэн. Өөрөө болохоор гачууртад ажилтай явж байна гэсэн бөгөөд надад контейнер байгаа газраа утсаар зааж өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр хамт очоод үзэх гэтэл цоожтой байсан ба нөгөө дугаар руу залгаж хэлсэн чинь түлхүүрийг нь алга болгочихсон төмөр олж байгаад цоожийг нь эвдээд орчих гэхээр нь Дамбадаржаа руу явж танидаг хүнийхээ гэрээс лоом аваад замдаа явж байхдаа урьдчилгаа 2.000.000 төгрөгийг 5719431372 гэсэн дансруу шилжүүлсэн. Тэр хүн надад энэ дансыг утсаар өгсөн бөгөөд Зоригт овогтой Дэлгэрцэцэг гэдэг хүний данс байсан. Тэгээд лоомоороо контейнерийн цоожийг нь цохих гэтэл хажуу талын байшингийн нэг хүн гарч ирээд наадах чинь манай контейнер гэсэн. Би нөгөө дугаар руу залгаад хэлсэн чинь утсаа салгаад дахиж холбогдоогүй ... Тэр эмэгтэй өөрийгөө Дээгий гэж байсан бөгөөд өөрөө гачууртад байгаа болохоор очиж чадахгүй байна гээд надад утсаар контейнер байгаа газраа зааж өгөөд би очсон” гэх мэдүүлэг /7хх-ийн 41-43 дугаар хуудас/, Гэрч Х.Намхайдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би энэ асуудлыг сайн санаж байна. 2018 оны 12-р сарын 01-ны өдөр би өөрийн 88-75УБГ улсын дугаартай королла маркийн машинтайгаа такси үйлчилгээнд явж байгаад орой 19.00 цагийн үед Саппоро төвийн ойролцоогоос нэг хар бараан урт куртиктэй, хар нүдний шилтэй, өөрийгөө 38 настай, Хөвсгөл аймгийн Тариалан сумынх гэж ярьсан эмэгтэйг авсан ба Драгоны орон нутгийн тээврийн газар очно гэсэн. Тэгээд замдаа явж байхдаа надад Хөвсгөл аймгийн Тариалан сумынх гэж хэлсэн ба 38 настай гэсэн. Тэгсэн чинь надаас хаан банкны картаа түр хэрэглүүлээч би өөрийнхөө картыг гээчихсэн байна. Стана маркийн машины гуферний мөнгө хүнд өгөх хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд тэр эмэгтэй надруу мобайл банкаар 1.100.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэгээд би Драгон төвийн АТМ ороод 1.100.000 төгрөгийг нь аваад нэг бүрчлэн тоолж өгсөн бөгөөд тэр эмэгтэй мөнгөө аваад Драгон төв ороод 5 минут орчмын дараа гарч ирээд дансанд чинь дахиад 79.000 төгрөг байгаа гээд миний машинд суугаад эргээд Хархорин орсон ба би Хархорин захын АТМ-ээс 79.000 төгрөг авч өгсөн. Тэгээд дахиж тэр хүнтэй уулзаагүй” гэх мэдүүлэг /7хх-ийн 51-54 дүгээр хуудас/, 37 Гэрч С.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 сарын 01-ний өдөр гэр бүлийн хамт зуслан дээрээ байхад өдрийн цагаар манай контейнерийн цооожийг нэг залуу төмрөөр цохиж байсан. Эхнэр бид 2 гараад тухайн үед яаж байнаа гэсэн чинь худалдаж авсан гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ наадах миний контейнер гэсэн чинь мөнгө шилжүүлсэн хүнрүүгээ залгана гэсэн боловч утас нь холбогдоогүй” гэх мэдүүлэг /7хх-ийн 55-56 дугаар хуудас/, Сэжигтэн З.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би ямар учиртай контейнер, яагаад миний дансанд 2.000.000 төгрөг орсон талаар мэдэхгүй. Миний карт миний цүнхэнд байгаа. Надаас өөр хүн ашигладаггүй. Надад мобайл банк байхгүй” гэх мэдүүлэг /7хх-ийн 57-58 дугаар хуудас/, Гэрч Х.Намхайдоржоор таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 48-51 дүгээр хуудас/, Иргэн А.Анарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /7хх-ийн 44 дүгээр хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 33-35 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /7хх-ийн 34 дүгээр хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Зоригт овогтой Дэлгэрцэцэг гэх хүний иргэний үнэмлэхийг Сансар орчим явж байгаад газраас олсон. Тэгээд хэд хоногийн дараа надтай иргэний үнэмлэхийн зураг нь адилхан юм шиг байхаар нь Хаан банкин дээр очоод асуусан чинь данс байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө утсан дээр мобайл банк хийлгээд дансыг нь холбуулсан. Тэгээд Үнэгүй.мн дээр Чингэлтэй дүүргийн нэрийг нь мэдэхгүй зуслан дээр очоод нэг контейнер байхаар нь зургийг нь дараад 3.000.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-нд санагдаж байна надруу нэг юнителийн дугаараас залгахаар нь би үнэ тохироод 2.000.000 төгрөгөнд зарахаар болсон. Гэхдээ тэр хүнд би гадуур ажилтай байгаа болохоор мөнгөө шилжүүлээд аваад явчих гэж хэлээд Дэлгэрцэцэгийн дансны дугаарыг өгсөн. Одоо дансны дугаарыг нь санахгүй байна. Тэгээд надруу эргэж залгаад контейнер нь цоожтой байна гэхээр нь эвдээд орчих, түлхүүрээ алга болгосон гэж хэлээд мөнгөө авсан болохоор утсаа салгаад дахиж залгаагүй ... З.Дэлгэрцэцэгийн иргэний үнэмлэхийг би сансар орчим явж байгаад гудамжнаас олсон. Одоо надад байхгүй, хаячихсан. Би мөнгөө өөрийнхөө амьдрал хэрэгцээндээ үрээд дууссан. Дандаа дэлгүүрийн дансууд байна” гэх мэдүүлэг /7хх-ийн 71-73 дугаар хуудас/,Тэгээд авахдаа та нар өглөө 5-6 цагийн үед очиж аваарай тэр үед замын хөдөлгөөн бага байдаг юм. 1 дүгээр эгнээн дээр машин тавьж ачих учир гэж хэлж байсан. Тэгээд би 04 дүгээр сарын 21-ний өглөө очиж авсан байсан. Тэгээд надруу 98451888 дугаараар залгаад миний нөхрийн дансруу урьдчилгаа 1.500.000 төгрөг шилжүүлчих гээд дахин дахин залгаад байхаар нь өөрийн Хаан банкны 5800384751 дугаарын дансаар 5019303612 дугаарын дансруу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 98451888 дугаар нь холбогдохгүй болсон тул контейнерийн түлхүүр авая гээд танай эхнэрийн гар утас болохгүй байна цагдаад мэдэгдлээ гэж чат бичсэн. Тэгээд 22-ны өглөө чатаар би бас эхнэртэйгээ холбогдож чадахгүй байна гэж чат бичиж үлдээсэн байсан. Тэрнээс хойш холбогдоогүй. Чатаар холбогдсон гэх хүн 99115759 гэх утасны дугаар өгсөн. Тэр дугаарлуу залгаж үзэхэд тасраад байсан” гэх мэдүүлэг /7хх-ийн 159-160 дугаар хуудас/, Хохирогч М.Санчирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 16-ны 16:00 цагийн орчим миний өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан контейнер алга болсоныг мэдсэн. Тэгээд цагдаад хандсан. Тэгэхэд контейнер авсан гэх хүн бас цагдаад хандсан байсан. Тэгээд контейнер авсан гэх хүн надруу яриад контейнер авсан хүн байна контейнерээ очиж үз гээд 22-ын товчооноос урагшаа газар тавьсан байсан. Тэгээд маргааш нь өглөө 06:30 цагийн орчим эргүүлж авч ирж байсан газар нь тавьж өгсөн. Сонинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр 40 байрны чанх хойно үерийн далангийн дагуу байрлалтай гэж явдаг юм. Контейнер тавьсан газраа би Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас түрээсэлдэг. Надад одоо бол санал хүсэлт байхгүй. Алдсан зүйл байхгүй байгаа” гэх мэдүүлэг /7хх-ийн 162, 12хх-ийн 62 дугаар хуудас/, Гэрч Ц.Пүрэвнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 09:00 үед байх намайг “Хар хорин” зах дээр лангуу дээрээ байж байхад манай нөхөр 1 эмэгтэйтэй хамт ирээд дансанд чинь мөнгө орсон уу? гэж асуусан. Ороогүй байна гэхэд тэгвэл би авах гуталнуудаа үлдээгээд мөнгө орохоор ирээд авая гээд 98-аар эхэлсэн гар утасны дугаар үлдээгээд мөнгө орохоор залгаарай гээд явсан. Тэгээд удалгүй 2 цагийн дараа тэр эмэгтэй 98-аар эхэлсэн дугаараас залгаад эгчээ би дансанд чинь илүү мөнгө хийсэн байна гэхэд нь би ямар ч мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн орчим миний гар утсанд 1.500.000 төгрөгийн орлого орж ирсэн гэсэн мессеж ирсэн. Тэгээд би өөрийн утсаар 98-аар эхэлсэн дугаарлуу нь 2-3 удаа залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа авахаар нь 1.500.000 орсон байна гэхэд тэр эмэгтэй та миний авах барааны мөнгөө аваад үлдэгдлийг нь бэлэн байлгаж байгаарай гэж хэлсэн. 18 цагийн орчим нөгөө эмэгтэй их яарсан байдалтай ирээд 1.410.000 төгрөг аваад явсан ... 90.000 төгрөгийн 8 ширхэг гутал авсан. Би уг эмэгтэй дахин харвал танин. Зуйван, гонзгой нүүртэй, шар царайтай, шонхордуу хамартай эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /7хх-ийн 172 дугаар хуудас/, Гэрч П.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 09 цагийн үед байхаа намайг “Хар хорин” зах дээр лангуу дээрээ байж байхад 1 эмэгтэй ирээд гутал бөөндөж авая гээд үзсэн. Дансаар мөнгө хийе гэхээр нь эхнэр Ц.Пүрэвнямын 5019303612 дугаартай дансыг өгөөд нөгөө эмэгтэйг эхнэр дээрээ дагуулаад очсон. Очоод эхнэрээс дансанд мөнгө орсон уу гэхэд ороогүй гэхэд нөгөө эмэгтэй авах бараагаа үлдээгээд мөнгөндөө яваад ирье гээд явсан. Тэгээд 18 цагийн орчим нөгөө эмэгтэй ирсэн. Ирэхээр нь би эхнэрээ дуудаад мөнгийг нь өгсөн. Нөгөө эмэгтэй их яарсан байдалтай мөнгөө тоололгүй халааслаад яваад өгсөн. 90.000 төгрөгний 8 ширхэг гутал авсан. Би уг эмэгтэйг дахин харвал танин. Туранхайдуу зуйван, гонзгой нүүртэй, шар царайтай, монхор хамартай эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /7хх-ийн 174 дүгээр хуудас/, Гэрч П.Гантулга, Ц.Пүрэвням нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /7хх-ийн 175-175 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-ийн 178-180 дугаар хуудас/, Хохирогч Т.Октябрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 05 сарын эхээр Баян-Өлгий аймагт байж байх хугацаандаа өөрийн файсбүүк хаяг болох Тегшилхан Октябрь хаягнаас Чингэлэг худалдаж авна, зарна” гэх групп дээр яаралтай хямдхан чингэлэг авна гэж зар тавьсаны дараа “Batjii Luwsan” гэдэг хаягнаас надруу чингэлэг авах уу, надад 2 чингэлэг байна, хоёуланг нь зэрэг худалдаж авбал 7.000.000 төгрөгөөр зарна гэсний дагуу мессэжээр холбогдоход би хөдөө орон нутагт явж байна, чи манай эхнэрийн 93303042 дугаараар холбогдоод авчихаарай гэж хэлсэн. Тэгээд би 93303042 дугаараар холбогдож 41 ярихад баруун аймгийн аялгуутай, эмэгтэй хүн байсан ба уг хүн надад хандаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол транс ХХК-ний хашаанд байх гаалийн талбай дээр миний 2 ширхэг чингэлэг байгаа гэсний дагуу Улаанбаатар хотод байх хувиараа ачаа ачдаг Ганбат гэх хүнтэй холбогдож уг хүний Хаан банкны дансруу 2.500.000 төгрөгийг мобайлдаж хийсэн. Намайг мөнгө хийсний дараа Ганбат нь Монгол Транс ХХК дээр очоод надруу залгаад ажлын цаг тарах гээд байна, хурдан мөнгөө хийгээрэй гэхэд нь мөн өөрийнхөө дансруу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг гаалийн агуулахаас чингэлэг гаргах зөвшөөрлийг манаачид нь үлдээсэн байсныг Ганбат жолооч очиж авсан. Би тухайн үедээ бичиг баримт нь асуудалгүй гэж бодоод 2 хоног хүлээгээд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ганбат нь Монгол Транс ХХК дээр чингэлэгээ авах гээд очиход нөгөө харуулаас авсан бичиг нь хуурамч бичиг баримт байсан. Ингээд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад бичгээр өргөдөл гаргаж өгсөн. Би Баян-Өлгий аймагт хувираа цемент зардаг. Тэндээ бусдад зарж борлуулахаар байсан цементүүдээ хийхээр Улаанбаатар хотоос чингэлэг авахаар төлөвлөж байсан. Уг жолоочид Монгол Транс ХХК-иас чингэлэг худалдаж аваад Баян-Өлгий аймагруу зөөврлөн авчирах санаатай 2.500.000 төгрөг гээд замын зардлыг нь шилжүүлсэн байсан. Энэ мөнгөө би Ганбатаас өөрөө авчихна. Надад 3.500.000 төгрөгийн хохирол учраад байна ... Дуламсүрэн гэж хүний дансруу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн ... 350.000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо 3.150.000 төгрөгийг дутуу байна” гэх мэдүүлэг /7хх-ийн 202-203, 204-209 дүгээр хуудас/, Гэрч Л.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 10-ны 16 цаг 50 минутанд манай нөхөр Гантулга руу 93303042 дугаараас үл таних эмэгтэй хүн залгаад танайхаас 4-5 бүргэд хаалга авч байсан. Одоо 350.000 төгрөгийн хаалга авъяа дансаа гэж хэлж байсан. Тэгээд нөхөр маань миний Хаан банкны 5030246078 дугаартай дансыг өгсөн гэсэн. Тэгээд 10 орчим минутын дараа 5030246078 дугаартай данс руу 5035198391 дугаартай данснаас 3.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд 16 цаг 50 минутын орчимд нөгөө мөнгө явуулсан эмэгтэй хүнтэй 93303042 дугаараар яриад “Чи илүү мөнгө явуулсан байна, дансаа явуулаарай гээд” хэлэхэд намайг хүлээж бай гэж хэлсэн. Дахин би 18 цагийн үед нөгөө эмэгтэйтэй дахин ярьж дансаа явуулаарай гэж хэлэхэд 5034154229 дугаартай Баярмаа нэртэй данс явуулахад нь 3.150.000 төгрөгийг шилжүүлээд өөрт нь утсаар залгаж хэлэхэд за гэж хэлээд тасалсан. Уг эмэгтэй хүний хоолой нь өвөр монгол ч юм шиг, казак ч юм шиг, нэлээд аялгуутай 30-40 орчим насны эмэгтэй хүн байсан. Энэ хугацаанд надаас худалдаж авсан гэх хаалгаа авах гээд 100 айлд зогсдог бололтой ачааны машины жолоочийг бүргэд хаалгаа авах гээд өөрөө болохоор жолоочид хороололд хүргээд ирээрэй гээд утсаа тасалсан гэсэн. Би ямар нэгэн хүнээс мөнгө аваагүй” гэх мэдүүлэг /7хх-ийн 211-213 дугаар хуудас/, Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны 17 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ахуй үйлчилгээний төвийн зүүн талын “Монгол бээжин бараа” бэлэн хувцас зардаг газарт ажиллаж байхад гаднаас 35-40 орчим насны туранхай, 42 шаргал өнгийн өвдгөөрөө давсан полито өмссөн, үсээ баздаг хавчаараар хавчсан, бор өнгийн нүдний шил зүүсэн эмэгтэй хүн орж ирээд надад дээр ирээд миний зарж байсан бэлэн хувцаснуудыг асууж байгаад том хүний ягаан цоохор өнгийн унтлагын хувцас, 2 эмэгтэй подволк, эмэгтэй ягаан цамцыг худалдаж авахаар болоод би тэр эмэгтэйд 62.000 төгрөг болж байна гээд хэлэхэд таны данс руу мөнгө хийх гэсэн юм, дансаа өгөөч гэхэд хамт ажилладаг Баярмаагийн хаан банкны 5034154229 дугаартай дансыг өгөхөд уг эмэгтэй хэн нэгэнтэй гар утсаар ярьж байгаад надад хандаж уучлаарай таны данс руу манай ээж андуураад хүнрүү шилжүүлэх гэж байсан ноолуурын мөнгө болох 3.150.000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж хэлсэн. Одоо манай ээж мөнгө хийх гэж байгаад андуураад хийчихсэн байна, яаж мөнгөө авах уу гээд нөгөө Баярмаа чинь хаана явж байгаа бол гээд асуугаад байхаар нь Баярмаагийн 99193253 дугаарлуу залгаж асуухад миний дансанд 3.150.000 төгрөг орсон байна гэж хэлсэн. Баярмаад би хэлэхдээ 3.150.000 төгрөгөөр надаас бараа худалдаж авсан мөнгө болох 62.000 төгрөгийг суутгаад шилжүүлээрэй гэж хэлэхэд Баярмаа нь 3.080.000 төгрөгөөр шилжихгүй байна гээд надтай хамт ажилладаг Цэцэгчимэгийн 5028310244 дугаартай хаан банкны данс руу эхлээд 3.000.000 төгрөг, дараа нь 88.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би уг эмэгтэй нь надад авсан барааныхаа тооцоог хийчихсэн тул хувцас зарах дэлгүүрээс гараад явсан. ...нүүрний хэсэг нь шөвгөр, гурвалжин хэлбэртэй, урт эрүүтэй байсан. Өмсөж явсан хувцас нь улаан алаг өнгийн ороолттой, цайвар шаргал өнгийн өвдгөөрөө давсан политотой, хар өнгийн урт түрийтэй намхан гуталтай байсан. За хэл ярианы хувьд бага зэргийн Баян-Өлгий аймгийн аялгуутай хүн харагдаж байсан. Одоо харвал танина. Өөрийнх нь зураг байвал хараад шууд зааж чадна гэж бодож байна” гэх мэдүүлэг /7хх-ийн 214-216 дугаар хуудас/, Гэрч Б.Цэцэгчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны 17 цаг 40 орчим үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ахуй үйлчилгээний төвийн зүун талын Монгол бээжин бараа бэлэн хувцас зардаг газарт ажиллаж байхад гаднаас 35-40 орчим насны туранхай, шаргал өнгийн өвдгөөрөө давсан полито өмссөн, үсээ баздаг хавчаараар хавчсан, бор өнгийн нүдний шил зүүсэн эмэгтэй хүн ганцаараа орж ирээд Эрдэнэчимэг эгчтэй уулзаад худалдан авалт хийж байгаад Баярмаа эгчийн Хаан банкны 5034154229 дугаартай данс руу бараа худалдаж авсан мөнгөө хийхээр болоод тун удалгүй уг худалдан авалт хийж байсан 35-40 орчим насны эмэгтэй Эрдэнэчимэг эгчид хандаж “Манай ээж андуураад ноолуурын мөнгөө Хаан банкны 5034154229 дугаартай данс руу хийчихсэн байна” гээд яриад байсан. Тэгээд мөнгө орсон эсэхийг Баярмаа эгчээс нөхөр нь болох Алтансүх асуухад Миний дансруу 3.150.000 төгрөг орсон байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд уг эмэгтэй миний зарж байсан бараанаас 10.000 төгрөгийн үнэтэй гэрийн өмд, 18.000 төгрөгийн үнэтэй саарал өмд, 10.000 төгрөгийн эмэггэй подволок гээд нийт 38.000 төгрөгийн бараа худалдаж авсан. Тэгээд надаас бараа худалдаж авсан эмэгтэй яараад байна, эх нялхаст хүүхэд хагалгаанд орж байна, нөгөө мөнгө шилжүүлсэн Баярмаа гэх эмэгтэй хаана явж байгаа талаар асуугаад байсан. Тэр эмэгтэйд хандаж Баярмаа эгч ирэх болоогүй гэхэд та өөрийнхөө дансруу мөнгө хийгээд авчихаач гэхэд нь Баярмаа эгчрүү өөрийн хаан банкны 5028310244 дугаартай дансыг өгч илүү явуулсан гэх 3.088.000 төгрөгийг шилжүүлж 43 авсан. Тэгээд уг эмэгтэйгээс бараа худалдаж авсан мөнгө болох 38.000 төгрөгийг, хажууд зогсдог Наранчимэг эгчээс 2 ширхэг цамц худалдаж авсан мөнгө болох 50.000 төгрөг нийлүүлээд 88.000 төгрөгийг аваад би ганцаараа гарч Хаан банкны АТМ-ээс 3.000.000 төгрөгийг бэлэнээр авчирч уг эмэгтэйд өгсөн. Манай дэлгүүрт орж ирсэн эмэгтэй бие нь өвдөөд байна гээд байхаар хамт ажиллаж байсан. Наранчимэг гаргаж таксинд суулгах гэтэл таксиндаа суугаагүй баруун тийшээгээ ганцаараа алхаад явсан гэсэн” гэх мэдүүлэг /7хх-ийн 220-221 дүгээр хуудас/, Гэрч Г.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Баярмаатай холбогдож асуухад 3.150.000 төгрөг дансаар орсон байна гэж хэлсэн. Тэгээд Баярмаад бараа худалдаж авсан 62.000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг Цэцэгчимэгийн данс руу хийчихээрэй гэсэн” гэх мэдүүлэг /7хх-ийн 222-223 дугаар хуудас/, Гэрч Б.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Цэцэгчимэг нь дэлгүүрээс ганцаараа гарч АТМ-ээс 3.000.000 төгрөгийг нь бэлнээр авчирч өгсөн” гэх мэдүүлэг /7хх-ийн 224-225 дугаар хуудас/, Гэрч А.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна миний 99456116 дугаарын гар утасруу Октябрь гэх залуу залгаад ачаа ачуулах гэсэн юм ачаа ачдаг хүн мөн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тийм гэж хариултал би Улаанбаатар хотоос чингэлэг худалдаж авсан юм тэгээд Баян-Өлгий аймагт авчирах гэсэн чинь том ачааны машин шаардлагатай болоод таньдаг хүнээсээ гар утасны дугаарыг чинь мэдэж аваад чамруу залгаж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 ярилцаж байгаад 1 ширхэг 40 тонны чингэлэгийг 2.500.000 төгрөгөөр ачихаар болж тохиролцоод Октябрь намайг 93303042 гэсэн дугаар руу яриад чингэлэг очоод аваарай гэж хэлсэн. Тэгээд надруу тээврийн зардлын мөнгө болох 2.500.000 төгрөгийг миний 5800661136 дугаарын данс руу шилжүүлсэн. Би Октябрь гэх залуугийн өгсөн 93303042 дугаарын гар утас руу залгахад нилээ баруун аялагаар ярьдаг эмэгтэй хүн миний дуудлагыг авч Моносын уулзварын замын хойд талд байрлах Гаалийн хашаанд ирээд чингэлэгээ аваа би очиж явна очиж байгаад чингэлэг авах гаалийн бичгийг гаргаж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд би зааж өгсөн гаалийн газар нь очоод хүлээж байтал нөгөө эмэгтэй над руу залгаад би гаалийн хашаанд байна чингэлэг ачих тээврийн хэрэгслийн улсын дугаар болон өөрийхөө нэрийг хэлээч гэхээр нь нэр болон машиныхаа улсын дугаарыг хэлтэл за ойлголоо гээд тасалсан. Тэгээд гаалийн хашааны гадна би тус эмэгтэйг нилээн удаан хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь залгатал машин дээр байж бай гээд мөн утсаа тасалсан. Тухайн эмэгтэйгийн гар утас руу дахин хэд хэдэн удаа залгаад утсаа авахгүй болохоор Октябрь руу залгатал чингэлэгийн мөнгө болох 3.500.000 төгрөгийг нөгөө эмэгтэйгийн данс руу хийчихсэн байгаа чингэлэгээ одоо аччих гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байтал Октябрь залгаад нөгөө эмэгтэй чиний гар утсыг холбогдохгүй байна яаралтай ажил гарчлаа гээд яваад өгсөн байна. Харин баримт авах чингэлэгийн зөвшөөрлийг чиний машин тавьдаг хашааны манаачид үлдээсэн байна гэж надад хэлсэн. Тэгэхээр би тухайн машин тавьдаг хашааны манаач дээр очоод баримтаа аваад хартал миний нэрийг бичсэн Монгол транс ХХК-ний ачаа 44 гаргах зөвшөөрлийн баримт байсан. Баримтыг авахад нилээн орой болчихсон гаалийн газар хаачихсан байсан учир тухайн өдрөө амарчихаад маргааш өглөө 09 цагийн орчим Монгол транс ХХК-ний харуулын байраар чингэлэг авах гэсэн юм гээд хашаа руу нь нэвтрэх гэтэл миний баримтыг үзсэн харуул энэ хуурамч баримт байна гээд ахлах ажилтанаа дуудсан. Удалгүй ахлах ажилтан нь ирээд надад хуурамч бичиг баримт байна гэдгийг ойлгуулж хэлсэн. Тэгэхээр нь Октябрь руу өөрийг нь залилсан байна гэдгийг хэлсэн. Би тэгээд Октябрийн 2.500.000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн” гэх мэдүүлэг /7хх-ийн 226-229 дүгээр хуудас/, Гэрч Ц.Оюунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна. Миний төрсөн охин Оюун-Эрдэнэ 2 хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад цагаан машинтай нэг эмэгтэй хүн ирээд Ганбатад өгөөрэй гээд жижиг баримт баримт өгөөд явсан гэсэн” гэх мэдүүлэг /7ххийн 230-231 дүгээр хуудас/, Гэрч С.Тогтохбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна, намайг Монгол транс ХХК-ний ажил дээрээ харуулын ажил дээрээ байж байхад нэг залуу чингэлэг авах гэсэн юм гээд чингэлэг авах 07803 дугаартай зөвшөөрөл үзүүлсэн. Тус чингэлэгийн зөвшөөрлийн бичгийг үзтэл манай байгууллагаас чингэлэг авах зөвшөөрөл олгодог албан тушаалтны гарын үсэг биш байсан. Тэгэхээр нь би манай ахлах ажилтан Б.Итгэлттэй очиж уулз гээд явуулсан” гэх мэдүүлэг /7хх-ийн 232-234 дүгээр хуудас/, Гэрч Б.Итгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна намайг ажил дээрээ байж байхад нэг залуу танай байгууллагаас чингэлэг авах гэсэн чинь танай байгууллагын харуул чингэлэг гаргахгүй байна гээд над дээр хүрээд ирсэн. Би ямар учиртай гаргахгүй байгаа юм гэж асуухад надад чингэлэг авах 07803 дугаартай баримт үзүүлээд танай харуул хуурамч бичиг баримт байна гээд чингэлэгийг гаргахгүй байгаа талаар надад хэлсэн. Тухайн залуу надад Баян-Өлгий аймгаас нэг хүн намайг чингэлэгийг ачаад аваад ирээрэй гэж хэлэхээр нь авах гэж ирсэн юм гэж надад хэлсэн. Тэгэхэээр нь би хуурамч бичиг байна гэдгийг нь тайлбарлаж өгөөд хуурамч баримтыг хураан авсан. Тэгээд би энэ баримтыг цагдаад өгнө гэж тус залууд хэлэхэд тухайн залуу цагдаагийн газраас дуудах юм бол би очно энэ асуудлын учрыг олох хэрэгтэй гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /7хх-ийн 235-238 дугаар хуудас/, Гэрч Б.Эрдэнэчимэгээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 239-243 дугаар хуудас/, Гэрч Б.Цэцэгчимэгээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 244-247 дугаар хуудас/, Гэрч Л.Дуламсүрэнгийн хохирогч Т.Октябрт 350.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /7хх-ийн 210 дугаар хуудас/, Иргэн Т.Октябрийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8хх-ийн 6 дугаар хуудас/, 45 Иргэн Л.Дуламсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8хх-ийн 12-13 дугаар хуудас/, Иргэн О.Баярмаагийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8ххийн 17-18 дугаар хуудас/, Хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг 2019 оны 03 дугаар сарын 19-ний фейсбүүктээ орж байхад чингэлэг зарна утас 88925222 гэсэн утга бүхий зар байхаар нь зарын дагуу 88925222 дугаарын гар утасруу залгахад нэг эмэгтэй дуудлагыг авч Монгол транс ХХК-ний гаалийн талбайд ирж чингэлэг үзэхийг санал болгоод миний зарах гэж байгаа чингэлэгийн дугаар гээд fscu941714/48, awsu941458/6 гэсэн дугаарыг надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн өдрийн орой 18 цагийн орчим чингэлэг зарна гэж ярьсан эмэгтэйтэй холбогдож байгаад Монгол транс ХХК-ий гаалийн талбайд очиж чингэлэгийн дугаарын дагуу үзээд 40 тонны 2 ширхэг чингэлэгийг нэгийг 3.900.000, нөгөө чингэлэгийг нь 3.600.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд чингэлэгээ хэрхэн яаж авах талаар талаараа ярьтал тухайн өдөр ажлын цаг дууссан байсан учир маргааш нь авахаар болсон. Тэгээд нь маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөгөө эмэгтэйгийн 88925222 дугаарын утасруу залгахад одоо би ажилруугаа явж байна машинуудаа явуул, чингэлэг авах мөнгөө шилжүүл гээд 88925222 дугаарын утаснаас “Чулуунцэцэг 5079024457, Шүрэнцэцэг 5020681921” гэсэн данс явуулсан. Тэгэхээр нь би өөрөө гаалийн талбайд очиж чингэлэгээ очиж авах завгүй гадуур ажилтай байсан болохоор чингэлэг ачих жолооч Гантулга гэх залууг 88925222 гэсэн дугаарын утасруу холбогдож байгаад Монгол транс гаалийн талбайгаас 2 ширхэг 40 тонны чингэлэг ачаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байтал нөгөө эмэгтэй залгаад би жолоочтой уулзаад чингэлэгээ үзүүлээд явж байна бас нээрээ ахиад нэг 20 тонны чингэлэг байна авах уу гэхээр нь манай жолоочид үзүүлчих гайгүй бол авна гэж хэлсэн. Гантулга хэсэг хугацааны дараа залгаад гайгүй цэвэрхэн чингэлэг байна гэж хэлэхээр нь би нөгөө эмэгтэйгийн гар утас руу залгаж үнийг нь асуухад 2.700.000 төгрөг гэж хэлсэн. Эмэгтэйгийн хэлсэн үнэ боломжийн байсан учир нэмж худалдан авахаар болсон. Удалгүй нөгөө эмэгтэй чинь миний “gandigmaa baterdene” гэх фейсбүүк хаягруу дүрстэй дуудлага хийж чингэлэг гаргах 2 ширхэг хуудас харуулаад мөнгөө явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би чингэлэг ачсаны дараа мөнгөө шилжүүлнэ гэж хэлэхэд нөгөө эмэгтэй эхний ээлжинд ядаж 1 чингэлэгийн мөнгийг шилжүүлчих чамд ачуулах 3 ширхэг чингэлийг гаалийн төлбөрийг тушаах гээд байна эхний ээлжинд 40 тонны 1, 20 тонны 1 чингэлэгийг ачуулах гэж байна гэж надад хэлсэн. Би хурдхан чингэлэгээ авмаар байсан болохоор 3.600.000 төгрөгийг өөрийн 5113084386 тоот дугаарын эзэмшлийн дансаараа Хаан банкны интернет банк ашиглан 5079024457 дугаарын Чулуунцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа 10 минутын дараа жолооч Гантулга ярихад 2 чингэлэгээ ачиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь за за найдвартай юм гэж ойлгоод үлдсэн дахин нэг 40 тонны чингэлэгийн мөнгө болох 3.900.000 төгрөгийг Хаан банкны 5020681921 дугаартай Шүрэнцэцэгийн дансанд шилжүүлсэн. Ингээд Гантулга над руу яриад чингэлэг буулгана гэж тохирсон газар Баянгол дүүргийн 20 дугаар хороо 4 дүгээр цахилгаан станцын урд талд байрлах аж ахуйн хашаанд 40 46 тонны 1 чингэлэг, 20 тонны 1 чингэлэг буулгасан талаар надад хэлсэн. Би Гантулгатай ярьчихаад үлдсэн 40 тонны чингэлэгийг ачуулахаар Галбадрах жолоочтой холбогдон чингэлэг зарсан эмэгтэйгийн 88925222 дугаарын утсыг өгөөд Монгол транс ХХК-ий гаалийн талбайруу явуулсан. Тэгээд хэсэг байж байтал чингэлэг зарсан гэх эмэгтэй надруу залгаад танай жолоочид зөвшөөрлийн хуудсаа гаргаж өгөх гэж байна үлдсэн мөнгөө шилжүүлчих чамайг удаан хүлээлээ өөр газар ажилтай байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би шууд үлдсэн 20 тонны чингэлэгийн мөнгө болох 2.700.000 Хаан банкны 5020681921 дугаарын данс руу шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа жолооч надруу залгаад нөгөө эмэгтэй чинь утсаа авахгүй байна аль түрүүн ажил руугаа орсон чинь чингэлэг гаргах зөвшөөрлийн хуудсаа гаргаж ирэхгүй байна гэж хэлсэн. Би жолоочтой ярьчихаад нөгөө эмэгтэйн гар утасруу олон удаа залгахад гар утасаа аваагүй. Тухайн үедээ би залилуулсан гэж ойлгоогүй маргааш очиж уулзахаас гэж бодсон. Харин маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн орчим Монгол транс ХХК-иас Туул гэх эмэгтэй надруу залгаад та манайхаас зөвшөөрөлгүй авч гарсан байна авчирч өг гэж хэлсэн. Би тэр даруй Монгол транс ХХК дээр очиж Туул гэх эмэгтэйтэй уулзаад 88925222 дугаараас яриад байсан эмэгтэйд залилуулсан гэдгээ мэдсэн. Туул гэх эмэгтэйтэй уулзаж байх хооронд тус компаний ажилчид 40 тонны чингэлэгийг аль хэдийн өөрийн гаалийн талбайдаа авчирсан байсан. Харин 20 тонны чингэлэгийг үлдээсэн байсан. Би тухайн эмэгтэйг дараа дахин харвал шар зуувин царай дунд зэргийн нуруугаар шууд танина. Тухайн эмэгтэй бага зэргийг аялагатай ярьж байсан. Нэг 40 тонны чингэлэг гаргаж чадаагүй байсан. Харин 20 тонны 1 чингэлэг гаргах албан зөвшөөрлийн хуудас дээр байсан чингэлэгийн дугаарын доод талд хуурамчаар 40 тонны чингэлэгийн дугаар гараар бичиж 2 чингэлэгийг хамтад нь гаргаж намайг залилсан. Надтай ярьсан эмэгтэйгээс өөр хүнтэй би холбогдоогүй. Жолооч нарын хэлж байгаагаар тухайн эмэгтэй дандаа ганцаараа байсан. Надад одоо 7.500.000 төгрөгийн хохирол учирсан байна ... Тухайн эмэгтэйгээс өөр хүн надтай 40 тонны 2 чингэлэг, 20 тонны 1 чингэлэгийн асуудлаар надтай огт яриагүй. Зөвхөн надтай дүрст дуудлага хийсэн эмэгтэй 88925222 дугаараас байнга холбогдсоор байгаад намайг залилсан. Учир нь утсаар надтай ярьсан хүний дуу хоолой нь дүрст дуудлага хийсэн эмэгтэй хүний хоолой нэг хүнийх байсан ... Тухайн үед Монгол транс ХХК-нд 20 тонны контейнерийн мөнгө болох 3.600.000 төгрөг шилжүүлсэн. Тийм учраас 20 тонны контейнерийг 3.600.000 төгрөгөөр авсан гэж тооцоод үлдэгдэл 6.700.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /8хх-ийн 43-54, 12хх-ийн 59- 60 дугаар хуудас/, Гэрч Б.Ариунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Игиймаа нь “Ашли” нэртэй зуучлах компаний 20 тонны 1 ширхэг чингэлэг гаргах зөвшөөрлийн бичгийг авчирсан. Уг нь би 01992 дугаартай зөвшөөрлийн бичиг дээр нэг чингэлэг гаргахийг зөвшөөрсөн атал миний бичсэн зөвшөөрлийн бичиг дээр дахин 40 тонны FSCU9417144 дугаартай 1 ширхэг чингэлэгийг нэмээд биччихсэн байан. Энэ талаар талбай хариуцсан эрхлэгч Туул гэх эмэгтэйд ажлын утсаар залгаж хэлэхэд за гэж хэлээд тасалсан” гэх мэдүүлэг /8хх-ийн 58-60 дугаар хуудас/, Гэрч П.Игиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... маргааш өглөө 47 нь талбайн мэдээгээ шивж байхад 1992 дугаартай зөвшөөрлийн бичгийг харахад 1 чингэлэг гаргах зөвшөөрөл дээр дахин нэмээд 40 тонны чингэлэг биччихсэн байсныг анзаарч хараад Ариунгэрэлээс асуухад 1992 дугаартай зөвшөөрлийн бичиг дээр ганцхан 20 тонны чингэлэг бичигдсэн байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /8хх-ийн 75-77 дугаар хуудас/, Гэрч Б.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Ашли нэртэй Олон улсын тээвэр зуучийн компанид ерөнхий захирлын ажил хийдэг ... Харин манай зуучлалаар ирсэн ачаа нь “Монгол транс” ХХК-ны гаалийн талбайд буудаг. Монгол трансын гаалийн талбайд ирсэн манай ачаа нь манай компаниас гаргаж өгсөн зөвшөөрлийн бичгээр Монгол трансын гаалийн хяналтан доор гардаг. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээр байж байхад манай байгууллагын ажилтан болох менежер Сэмжидмаа надруу залгаад таны дансруу 3.600.000 төгрөг орсон байна уу гэж асуусан. Би дансаа шалгаад үзэхэд 5113084386 тоот данснаас миний 5079024457 тоот Хаан банкны дансанд 3.600.000 төгрөг орсон байсан. Би ажилтанаасаа ямар учиртай мөнгө юм бэ гэж асуухад гаалийн талбайгаас 20 тонны чингэлэг зарсан юм тэгээд мөнгийг нь шууд таны дансруу явууллаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /8х-ийн 86-87 дугаар хуудас/, Гэрч Д.Сэмжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би урьд нь 2010 оны 07 дугаар сараас 2019 оны 05 сар хүртэл “Ашли” нэртэй олон улсын тээвэр зуучийн компанид ажилладаг байсан ... Урьд намайг тээвэр зуучийн компанид ажиллаж байхад 2019 оны 03 дугаар сарын дундуур өдрийг яг тоочны хэлж мэдэхгүй туранхай намхан шар цайвар царайтай эмэгтэй ирээд 20 тонны чингэлэг байна уу гэж асуухаар нь би тиймээ байгаа гэж хэлээд 20 тонны чингэлэгийг үзүүлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй үзэж байгаад за за үзэж харчихлаа гээд яваад өгсөн. Тэгээд маргааш намайг өглөө ажил дээрээ байхад урьд өдөр ирсэн эмэгтэй ирээд нөгөө чингэлэгээ авья гэж хэлэхэд нь би мөнгөө бэлнээр өгөх үү Дансаар шилжүүлэх гэж асуухад тус эмэгтэй дансаар шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би захирал Чулуунцэцэгийн дансыг өгөөд төлбөрөө шилжүүлсэний дараа чингэлэгийг гаргана гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй дансыг аваад түр гарч яваад удалгүй орж ирсэнээ төлбөрөө тушаачихлаа гэж хэлсэн. Би тэр даруй захирал Чулуунцэцэг рүү залгаж 3.600.000 төгрөг шилжиж орж ирсэн талаар асуухад орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 20 тонны гаалийн мэдүүлгийг миний туслах хийж байсан Урнаа гэх эмэгтэйд өгөөд касс руу ороод гаргах зөвшөөрлийг бичүүлээд өг гээд хамтад нь явуулсан. Удалгүй Урнаа кассерт нэг хувт үлдээгээд нөгөө эмэгтэйд 2 хувь зөвшөөрлийг өгчихлө өгээд хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /8хх-ийн 90-91дүгээр хуудас/, Гэрч А.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 03 дугаар сарын 17-наас 25-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн тоёото витз маркийн 96-78 УНО улсын дугаартай автомашинтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны орчимд хувиараа таксинд явж байхад үл таних 30-35 орчим насны эмэгтэй хүн гар өргөж суугаад Баянзүрх нутаг дэвсгэр, Хангамжийн орчимд Тайгар нэртэй аж ахуй нэгж байгууллагын гадна үүдэн дээр буугаад надад таксины мөнгө гээд 13.000 төгрөг өгсөн ... хүргүүлэх 48 замдаа надад суусан үл таних эмэгтэй хэн нэгэнтэй гар утсаар яриад том автомашины сэлбэг авах гэсэн юмаа, хөдөө орон нутагт байгаа хүн нь хаан банкнаас өөр банкны данс руу мөнгө оруулах боломжгүй байна гээд янз бүрийн байдлаар яриад ажил нь бүтэхгүй яваад байхаар нь би өрөвдөөд өөрийн Хаан банкны 5020681921 дугаартай дансыг автомашинд сууж явж байсан үл таних эмэгтэйд өгсөн ... Миний автомашинд суусан хүн тухайн өдрөө ярихгүй байж байгаад 5-6 хоногийн дараа надтай холбогдож “эгчээ нөгөө мөнгийг таны данс руу хийчихсэн байна, би замын үүд яваад ирэх хооронд мөнгө хийсэн байна гээд надад Хаан банкны 5015204560 дугаартай дансыг мэссэжээр явуулаад хэсэг хугацааны дараа миний гар утасны цэнэг дууссан байна гээд өөр өөр дугаараас надруу мөнгө хийсэн үү залгаад байсан. Би тухайн өдрийн 17 цагийн орчимд Хаан банкны 5015204560 дугаартай Оюун-Эрдэнэ гэх хүний данс руу 6.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг нь миний дансанд 6.600.000 төгрөг шилжиж орж ирсэн бөгөөд надад хандаж чи шовгороо авчих гээд намайг 150.000 төгрөг аваарай гэж хэлсэн. Ингээд би 6.600.000 төгрөгнөөс уг эмэгтэйгийн дансруу 6,300,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд өөрийнхөө дансыг шалгаж үзэхэд миний дансанд 300.000 төгрөг үлдсэн байсан. Надаас уг эмэгтэй үлдэгдэл 150.000 төгрөг аваагүй. Анх уг эмэгтэй миний автомашинд суугаад хөдөө орон нутагаас автомашины сэлбэгний мөнгө гээд 1.000.000 төгрөг шилжиж орж ирнэ гээд ярьж байсанаа сүүлд уг мөнгө нь 6.600.000 төгрөг болж нэмэгдэж орж ирсэн. Миний автомашинд суусан эмэгтэй бага зэргийн хазгай яриатай, доожоо муутай, мөрөө хавчсан, туранхай биетэй, зуйван нүүртэй, онигор нүдтэй эмэгтэй хүн байсан. Одоо уг эмэгтэйг харвал танина” гэх мэдүүлэг /8хх-ийн 94-96 дугаар хуудас/, Гэрч Д.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Барс-1 худалдааны төвд зайрмагний бөөний төвд худалдагчийн ажил хийдэг. 2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр үдээс хойш санагдаж байна. Урьд 2018 оны 12 дугаар сарын дундуур ирж манай зайрмагны төвөөс 20 кг зайрмаг авч байсан 30-35 орчим насны нэг эмэгтэй ирсэн. Надад тус эмэгтэй ирээд зайрмаг худалдаж авья гээд 1 кг тус бүр нь 9500 төгрөгний үнэтэй 20 кг зайрмаг савлуулж авснаа за эгчээ түр байж байгаарай би өөр газраас бараа цуглуулна та дансаа өгчих зайрмаг авах мөнгөө таны дансруу хийнэ өөр лангуунуудаар явж бараа цуглуулаад ирье гээд миний Хаан банкны 5015204560 тоот дугаарын Хаан банкны дансыг бичиж аваад явсан. Тэгээд тухайн өдрийн 16 цаг өнгөрч байхад нөгөө эмэгтэй над дээр рээд за эгчээ таны дансруу мөнгө орсон гэж надаас асуухаар нь би дэр дариу дансны хуулгаа шалгаж үзэхэд миний Хаан банкны 5015204560 дугаарын дансанд 6.300.000 төгрөг орж ирсэн байсан. Би тус эмэгтэйгээс ямар учиртай мөнгө ороод ирэвээ гэж асуухад дотор лангуунуудаас авсан барааны мөнгө байгаа юм та өөрийнхөө данснаас бэлнээр аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь хүний мөнгө миний дансруу ороод ирчихсэн юм чинь аваад өгчихье гэж бодоод Барс худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараа теллерээс би өөрөө 6.300.000 төгрөгийг нь бэлнээр авч өгсөн.Тухайн эмэгтэйд 6.300.000 төгрөгийг бэлнээр өгөхөд надад зайрмагны тооцоо болох 190.000 төгрөгийг өгчихөөд тухайн эмэгтэй яваад өгсөн. Тухайн эмэгтэйг би дахин харвал танина гэж бодож байна. Миний анзаарснаар орос хүн шиг шар царайтай 49 зуувин толгойтой эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй казак хүн шиг бага зэргийн аялагатай ярьж байсан. Би бодохдоо казак үндэстний хүн байна гэж бодсон” гэх мэдүүлэг /8хх-ийн 99-100 дугаар хуудас/, Иргэн Г.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8ххийн 100 дугаар хуудас/, Иргэн Д.Оюун-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8хх-ийн 108 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Г.Бат-Эрдэнээр түүнтэй фейсбүүкээр дүрстэй дуудлага хийн ярьсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8хх-ийн 113-116 дугаар хуудас/, Иргэн А.Шүрэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8хх-ийн 151 дүгээр хуудас/, Иргэн Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны дансны дансны хуулга /8хх-ийн 161 дүгээр хуудас/, Хохирогч П.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 онд фэйсбүүк сошиалд контейнер авна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний тавьсан байсан зарыг хүн хараад 86974053 дугаарын утасруу 98451888 дугаарын утаснаас үл таних эмэгтэй хүн залгаад контейнер авах уу 20 тоннын чингэлэг байна 3.000.000 төгрөг гэхээр бэлэн 2.600.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн чинь тэг тэг 4 чингэлэг байгаа тэдгээрээс сонгоод ав гэхээр нь би очиж үзье гэсэн юм тэгээд хаана очиж үзэх вэ гэхэд Гурвалжингийн гүүр даваад байгаа гэж хэлсэн тэгээд гурвалжингийн гүүр дээр ирэхээр чинь заагаад өгье гэж хэлсэн юм. Тэгээд гурвалжингийн гүүрэн дээр ирээд уг 98451888 дугаарын утас руу залгаад очих газрыг заалгахад АБТЭМА буюу гаалийн хашаа байсан тэгээд уг хашаа руу явж ороод нөгөө зарах гэж байгаа эмэгтэйгийн хэлж өгсөн дугаар сери бүхий 4 төрлийн чингэлэг байхаар нь үзээд нэгийг нь авахаар болоод тэгээд нөгөө хүнтэйгээ утсаар нь ярихад тэр хүн өөрийгөө Эрдэнчимэг гэж танилцуулж гаалийнхаа АЦ-д ажилладаг гэж танилцуулсан, наад 4 чингэлэг чинь миний өөрийн контейнерууд байгаа юм тэгээд авна гэвэл үнэ хөлсөө тохироод мөнгөө явуулбал гаргах зөвшөөрлийг хийж өгөөд гаргаж болно гэж хэлсэн юм тэгээд худалдаж авах үнээ 1.800.000 төгрөгөөр тохироод ярилцаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр авахаар болоод уг газарт нь очихоосоо өмнө нөгөө хүнтэй яриад за авахаар боллоо гэж хэлэхэд гаалийн хашаан дээр очиход чи ачиж явах машинтайгаа ирсэн үү? гэж хэлэхээр нь ойр орчмоос нь үзэж байгаад машин олж аваад машинтайгаа ирлээ гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй хүн наанаа байж бай одоохон гэж хэлсэн тэгээд намайг чи энэ дансруу 1.800.000 төгрөгөө хийчих гэж хэлээд 2-3 минутын дараа энэ манай даргын данс байгаа юм. Чинбат гэсэн нэртэй данс байгаа гээд 5025829705 дугаарыг дансыг өгөөд ийшээ мөнгөө хийхээр чинь даргаар гаргах зөвшөөрлийг хийх гэж байна гэж хэлээд байхаар нь итгээд уг данс руу гэрт байгаа өөрийн эхнэр Э.Уранбилэгрүү залгаж уг дансыг өгч эхнэрийн дансанд байх өөрийн мөнгө болох 50 1.800.000 төгрөгийг хийлгэсэн. Тэгээд нөгөө дугаар руугаа мөнгөө хийлээ гэж хэлсэн чинь за одоо ингээд зөвшөөрлийн гарах бичгийг явуулна гэж хэлээд ямар машинтай явж байгаа юм гэж асуусан чинь өөрийнхөө унаж явсан приус машиныг зааж өгсөн чинь одоо хүн явууллаа гэж хэлээд хүлээгээд байж байхад ирээгүй. Тэгээд залгахад утсаа авахгүй байсан тэгээд удалгүй мессэж ирээд түр хүлээж байгаарай кранаа дуудсан байна ирэхээр нь явуулна гэж хэлээд сураггүй алга болохоор нь утасруу хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй, сүүлдээ холбогдох боломжгүй болохоор нь дотогшоо Гаалийн хашааруу явж орсон. Тэгээд манаачтай нь уулзаад танайд Эрдэнэчимэг гэх хүн ажилладаг уу гэж асуухад АЦ-н Эрдэнэчимэг гэх хүнийг зааж өгөөд байгаа газар нь очиж уулзахад тэр хүн байгаагүй учир ажилчдаас нь дугаарыг нь авсан чинь 88-тай дугаар өгөөд тэр дугаарруу залгасан чинь Эрдэнчимэг гэх хүн мөн үү гэсэн чинь мөн гэхээр нь би та сая 98451888 дугаарын утаснаас яриад байсан хүн мөн үү би нөгөө чингэлэг авах гэж байгаа хүн байна гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ, би чингэлэг зарах талаар ярьсан зүйл байхгүй гэж хэлсэн тэгээд би өөрийгөө анх 98451888 дугаарын утастай хүнд залилуулсан талаар мэдээд тэр өдрөө яаралтай цагдаагийн байгууллагад хандах нь зөв юм байна гэж бодоод

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. *******-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн”, “Бусдын эд хөрөнгийг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих тус тус шийтгэсүгэй. 76

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жил хорих ялд нэмж нэгтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч *******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил хорих ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 11 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон нийт 296 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 29.894.000 төгрөг гаргуулж Д.Галхүү-д, 21.000.000 төгрөг гаргуулж Т.Баасан-д, 10.000.000 төгрөг гаргуулж Н.Цэрэнпунцаг-т, 3.000.000 төгрөг гаргуулж Б.Ганпүрэв-т, 2.630.000 төгрөг гаргуулж Г.Эрдэнэцогт-д, 1.482.948 төгрөг гаргуулж Д.Болор-т, 3.592.500 төгрөг гаргуулж Р.Банзрагч-д, 5.047.500 төгрөг гаргуулж Д.Сарангэрэл-д, 5.178.000 төгрөг гаргуулж Б.Батчимэг-т, 1.900.000 төгрөг гаргуулж Ч.Даваадорж-д, 1.000.000 төгрөг гаргуулж И.Галхүү-д, 10.000.000 төгрөг гаргуулж Л.Насанбаяр-т, 2.500.000 төгрөг гаргуулж Ж.Еркин-д, 2.000.000 төгрөг гаргуулж А.Анар-т, 2.500.000 төгрөг гаргуулж Ц.Нарантуяа-д, 1.500.000 төгрөг гаргуулж Т.Лхагвадорж-д, 3.150.000 төгрөг гаргуулж Т.Октябрь-т, 6.600.000 төгрөг гаргуулж Г.Бат-Эрдэнэ-д, 1.700.000 төгрөг гаргуулж П.Батсүх-д, 1.661.000 төгрөг гаргуулж Б.Тавхай-д, 252.000 төгрөг гаргуулж Р.Энхзаяа-д, 4.200.000 төгрөг гаргуулж Э.Гантөмөр-т, 7.400.000 төгрөг гаргуулж Н.Уламбаяр-т, 5.300.000 төгрөг гаргуулж Д.Гантөмөр-т, 2.000.000 төгрөг гаргуулж Б.Батцэрэн-д, 2.500.000 төгрөг гаргуулж П.Энхтайван-д, 2.000.000 төгрөг гаргуулж Л.Нарангарав-т, 6.000.000 төгрөг гаргуулж Г.Төрболд-д, 2.900.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Оргилд тус тус олгосугай.

9. Энэ хэрэгт Баянхонгор аймаг Баянхонгор сум 9 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах Майханцахир ХХК-ий хашаанд хураагдсан 20 тонны ногоон өнгийн чингэлэгийг иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Оргилоос гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Энхзаяад олгосугай. 77

10. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн З.Бегзатаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 5 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын 10 настай хүү Б.Цэнгэл, 2 настай хүү Б.Оргил нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад даалгасугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш

14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                             Ц.МӨНХ ТУЛГА

                                                                       М.ТҮМЭННАСТ