| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0159/Э |
| Дугаар | 185/ШЦТ/2021 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 185/ШЦТ/2021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
-улсын яллагчаар М.Гансувд,
-хохирогч, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Ганбаатар,
-хохирогч, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.Гд холбогдох эрүүгийн 2007002670557 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физик-математикийн багш мэргэжилтэй гэх, өндөр насны тэтгэвэрт байдаг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.О
Монгол улсын иргэн, төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилчих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Оийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.О мэдүүлэхдээ: “Би гүйгээд очиход энэ тэнд цохиж, хөшиглөсөн. Ер нь гараараа хайр найргүй зоддог. Энэ явдлаас хойш дахиад хэд хэдэн удаа зодсон. Ер нь их гар нь хурдан. Гэхдээ гэмтлүүд нь эдгэсэн. Хамгийн гол зүйл нь болсон хэргийн талаар худлаа ярьж байгаад маш их гомдолтой байна” гэв.
Хохирогч Б.Г мэдүүлэхдээ: “Би гомдол саналгүй гэж ярьсан. Би шүүх эмнэлгээр орохгүй гэсэн. Тэгээд байцаагч намайг шүүх эмнэлгээр ор гэсээр байгаад намайг оруулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч, шүүгдэгч Б.Г хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/, хохирогч, шүүгдэгч Б.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 416 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 тал/, хохирогч, шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85, 86-87/, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Г, Б.О нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хаан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн нөхөр Б.Гыг “дүү н.Бямбадоржийг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилчих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Оийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч, шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “... Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний ажиллуулдаг Тоорил хан амралтад найз н.Мөнхбат ажлынхаа хүмүүстэй 20 цагийн үед ирсэн. н.Мөнхбат надад нэг шил архи өгсөн. н.Мөнхбат нь өөрөө уудаггүй. Би тэр архийг ах н.Будтай хувааж уусан. н.Мөнхбат ажлынхнийгаа үлдээчихээд 23 цагийн үед явсан. Ах бид хоёр тэр архийг 22 цагийн үед ууж дуусгаад би 4 ханатай гэр дотор ороод унтаад өгсөн. 4 цагийн үед сэрээд би босож амралтын газрынхаа бүх үүд хаалгыг түгжсэн. Биллъяардны зааланд ороод хэвтэх гэж байхад эхнэр утсаар залгаж хаан байгаа юм бэ гэхээр нь би байгаа газраа хэлсэн. Эхнэр удалгүй халамцуу орж ирээд намайг хардаад, хэрүүл хийгээд хаана хоносон юм бэ гэхээр нь би 4 ханатад хэсэг унтчихжээ гэхэд итгэхгүй байсан. Гэр рүү бид хоёр орсон, тэр үед хардаад миний нүүрийг маажсан. Би гараад н.Болдын ахын машинд суугаад Налайх дүүргийн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Миний нүүрийг нилээн маажчихсан байсан. Одоо эдгэрсэн, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг гэв. /хх-ийн 13-15 тал/,
Хохирогч, шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “Би Б.Г гэх хүнтэй 1989 оны 12 дугаар сараас нэг гэр бүл болж амьдарч эхэлсэн. Дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаатай 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нөхөрийн ангийнхан найз эхнэр болон ажлын хүмүүстэй манай амралтын газар ирээд 2 гэр авсан. Би болон нөхөр үйчилж хорхог болон хоол ундыг хийж өгсөн. Дүү н.Бямбадорж тусалж хүлээн авч бид нар хамтдаа архи уусан. Манай караокед орж бөөнөөрөө дуулсан. Тухайн хүмүүстэй караокед н.Болд ах дүү н.Бямбадорж би болон ирсэн хүмүүсээс 5-6 хүн орж дуулсан. Намайг гое дуулж байна гэж надаа архи хундагалаж өгөхөөр нь уусан. Ач хүү уйлж байна гэхээр нь би гэрлүүгээ очсон. Хүүгээ унтуулж байхад араас н.Бямбадорж, н.Болдоо ах нар ирсэн. Н.Болдоо ах унтаад өгсөн, дүү хойд талын орон дээр унтаж амарсан. Ач хүүгээ унтуулаад байж байсан чинь байшингийн хаалга дуугарах чимээ гарахаар нь шагайгаад харсан чинь Б.Г байсан. Би гэрээс гараад Б.Г дээр очоод н.Бямбаагийн хадгалуулсан архи сефендээ байхгүй байна гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд хэд хэдэн удаа цохисон. Гэрт орж манай дүү н.Бямбадоржийг оронд нь хэвтээд унтаж байхад нь хэд хэдэн удаа цохихоор нь дүүгээ өмөөрөөд нөхөрийн нүүрийг нь маажсан чинь Б.Г гараад явсан. Араас нь н.Болд ах гараад явсан” гэв. /хх-ийн 16-18 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай “Б.Гын биед нүүрэнд зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 416 дугаартай “Б.Оийн биед буруун бугалга, нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,
Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тоорил Хан нэртэй амралтын газарт очсон юм. Анх Тоорил хан амралтын газрыг үүсгэн байгуулж байхад миний бие 40 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний төрсөн дүү Б.Г 60 хувийг нь гаргаж үүсгэн байгуулж байсан. Тэгээд л би тухайн үед амралтын газарт дүү дээрээ очсон байсан. Тэр өдөр “ЭПС” ХХК-ийн ажилчид нь Тоорил хан амралтын газарт ирээд амарч байсан. би өөрийнхөө машинтай очсон байсан болохоор би машиндаа унтаж байсан. Миний төрсөн дүү том зааландаа ганцаараа унтаж байсан. Би машиндаа унтаж байгаад гадаа сэрүүхэн байсан болохоор жиндээд 4 4 ханатай гэрт ороод хэвтсэн. Гэрт ороход манай дүүгийн эхнэр хүүхдийнхээ хүүхэдтэй байж байсан. Би унтах гээд зүүрмэглээд хэвтэж байтал хүмүүс хэрэлдээд орилох чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Б.Г ахаа намайг Б.О ийм болгочихлоо гэж хэлсэн. Б.Гын нүүр улаан нялга цус гарчихсан Б.Г орон дээр Б.Оийг дарчихсан байж байсан. Тэгээд би боль гээд дундуур нь ороод салгасан. Би дүүгээ аваад явах гэтэл гэрийн үүдэнд эхнэр нь гарч ирээд бас л зууралдаад хэрэлдээд байсан. Тэгээд би дүүгээ аваад явсан, ойролцоогоор үүрээр 4-5 цагийн үед болсон асуудал...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г, Б.О нарын ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 78, 70, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Б.Гын биед “нүүрэнд зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт”, хохирогч Б.Оийн биед “баруун бугалга, баруун гуянд цус хуралт” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-10%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Г, Б.О нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Г, Б.О нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Г, Б.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Г, Б.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Г, Б.О нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, хохирогч Б.О нь шүүгдэгч Б.Гоос, хохирогч Б.Г нь шүүгдэгч Б.Оээс нэхэмжлэх “гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Г, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас “шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.От 450.000 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс “Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйчилсэн байна. Иймд улсын яллагчаас 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг оногдуулж байна. өмгөөлөгчийн зүгээс энэ саналыг дэмжиж байна” гэх саналыг,
-шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Н.Ганбаатараас “Манай үйлчлүүлэгч өмнө нь 2020 оны 03 сарын 04-ний өдөр 700 000 төгрөгөөр торгуулж байсан учраас тустаа хамааралгүй учир болохгүй. Гэхдээ тохиолдлын шинж чанартай үйлдсэн харин миний хувьд бол торгуулийн мөнгө болон амралтаас ямар нэг газраас авна. Б.Гын хувьд ямар ч цалин байхгүй. Ковид-19 вирустэй холбоотойгоор тус амралт нь ажиллахгүй нөхцөл байдалтай байгаа учраас 1.000.000 төгрөгийг багасгаад цаг хугацааны хувьд торгуулийг нь төлөх боломжийг нь харгалзаж үзнэ үү” гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Г, Б.О нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Г, Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 торгож шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2007002670557 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА