| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0845/э |
| Дугаар | 2017/ШЦТ/147 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 098.1., 261.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Д. Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г Д Э холбогдох 201625031074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-нд хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамж, 127 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 416 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журмалан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан ,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 07 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Г Д Э (РД:),
нь (яллах дүгнэлтэд тэмдэглсэнээр) 2016 оны 5 дугаар сарын 05-ны 19-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх Лхагваагийн гэрт Нэргүй, Нямбуу нартай архидан согтуурч байхдаа хохирогч Нямбуутай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, улмаар цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, өвчүү ясны хугарал, зүүн шанаа, хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, хамрын нуруу, доод уруулын салст, баруун алганд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
мөн уг хэрэгтээ 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр тооцогдож бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах талын болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз Лхагваагийнд байхад гаднаас Нямбуу, Нээнээ гэх залуутай орж ирсэн. Тэгээд бид архи уусан. Тэгсэн архи нь дуусах гээд байхаар нь эзэнд үлдээгээч гэсэн. Тэгэхэд Нямбуу уурлаад дахиад аваад өгчихөж чадна гээд миний аманд салаавч хийх гээд байсан. Тэгээд дайраад байхаар нь өөдөөс 2-3 цохьсон. Тэгсэн Нямбуу гараад хашааны гадаа баахан орилж байгаад явсан, Нээнээ Нямбуу бид 2-ыг ноцолдож байхад гараад явсан гэв.
Д. Эаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-“2016 оны 5 сарын 05-ны өдөр би 15 цагийн үед Чингэлтэйд манай хойд гудамжинд байдаг Лхагваа гэдэг залуугийн гэрт нь ороод юм яриад сууж байтал 18 цагийн үед байхаа гаднаас зүс таних Нямбуу нь Нээнээ гэдэг залуутай хамт архи уучихсан согтуу нэг шил архи бариад орж ирсэн. Энэ үед бол Лхагваа хойшоо дүүгийндээ орох гээд явсан. Би гэрт нь ганцаараа байхад орж ирсэн юм. Ингээд тэр хоёр орж ирээд нөгөө архиа задлаад уусан ба надад аяганд архи хийж өгөхөөр нь би тэр архийг нь уусан. Тэгтэл нөгөө хоёр нөгөө архиа хувааж дуусгах гээд байхаар нь би тэр хоёрт хандаад наад архинаасаа гэрийн эзэнд нь үлдээгээч гэж хэлэхэд Нямбуу над руу салаавч гаргаад би дахиад архи аваад өгөх чадалтай хүн гэж хэлээд салаавчаа миний ам руу чихэх гэж оролдсон. Ингээд Нямбуу нь надруу салаавч өгөх гээд дайраад байхаар нь бид хоёр барилцаж аваад түлхэлцэж байгаад орон дээр нь давхарладаад унасан. Тэгээд Нямбуу нь босож ирээд мөн надлуу салаавч гаргаад дайраад байхаар нь би түүний цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Цохихдоо гараа атгаж байгаад цохисон. Ингээд Нямбуу ч гараад явсан ба гадаа нэлээд орилж, орилж байгаад гараад явсан. Ийм л асуудал болсон юм. Энэ үед бол хажууд Лхагваа байгаагүй. Мөн Нээнээ гэдэг залуу нь бид хоёрыг барилцаад авангуут гэрээс гараад явчихсан. …Би гэмт хэрэг үйлдсэн гэж 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдоод эхнэр Б.Болороо болон дүү Б.Солонго нарын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ өдрөөс хойш би мөрдөн байцаагч дээр 2 удаа ирж цагаа бүртгүүлээд ингээд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ял шийтгэл авах байх гэж айгаад мөрдөн байцаалтаас оргосон. Би 2016 оны 07 дугаар сарын сүүл хүртэл гадуур гэр орондоо очилгүй зугатаасан ба 2016 оны 08 дугаар сарын эхээр ганцаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумруу Лхамсүрэн гэдэг эмээгийндээ байсан. Тэгээд одоогоос 20 орчим хоногийн өмнө хотод орж ирээд өчигдөр Цагдаагийн байгууллагад баригдсан юм. Би хотод ганц нэг удаа орж ирэхээрээ охинтойгоо уулздаг байсан. Мөн өнгөрсөн жилийн наадмын үеэр эхнэртэйгээ тааралдсан ба цагдаагаас дуудаад байна гэхээр нь очилгүй зугатаасан гэжээ.
Хохирогч Г.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-... Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед байхаа найз Нэргүйгийн хамт 7 буудлын дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн Монгол Стандарт архи аваад Чингэлтэйд байдаг Лхагваа гэдэг таньдаг залуугийн гэрт нь очсон. Тэгээд Лхагваагийн хашаанд ороод зуных нь байшинд орж нөгөө архиа задлаад ууж байтал гаднаас урьд нь таньдаг байсан Тайван гэдэг залуу орж ирсэн. Тэгээд орж ирээд Тайван бид хоёр маргалдсан байх. Би
Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Би Энхтайвантай 2009 оны гэр бүл болсон бөгөөд одоо нэг хүүхэдтэйгээ хамт гурвуулаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9-127 тоотод оршин суудаг. Манай нөхөр Энхтайван 1976 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой хүн. Архи уухаараа л хүнтэй муудцалцлаа гэж ярьдаг болохоос гэр орондоо агсам согтуу тавиад байдаггүй гэжээ.
Гэрч Ш.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Би яг өдөр сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 5 дугаар сарын дундуур Энхтайван бид хоёр манай гэрт архи уугаад сууж байтал манай гэрт Нямбуу, Нэргүй нар гаднаас 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг задлаад би 1 уучихаад хашаандаа байдаг дүү Өнөрдэлгэрийн гэр лүү хоол идэхээр ороод хоол цай идээд 20-30 минут болоод буцаад гэртээ ороод иртэл Нэргүй байхгүй гараад явчихсан. Энхтайван нь Нямбууг цамцных нь захаар боочихсон зууралдсан байхаар нь би салгаад Нямбуу гараад явсан. Нямбуугийн гутал байхгүй болчихсон гээд миний тавчикийг өмсөөд явсан. Ийм л асуудал болсон юм. Би өөр зүйл мэдэхгүй байна. Харин маргааш нь Чингэлтэй хорооны буудал дээр би Нямбуутай тааралдахад цээж нь улайчихсан Тайван зодоод ийм болгосон гэж байсан гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.5.11-ний ¹6247 тоот актын дүгнэлтэд:
1.Г.Нгийн биед өвчүү ясны хугарал, зүүн шанаа, хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, хамрын нуруу, доод уруулын салст, баруун алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, ял шалгах хуудас /хх-ийн 29/, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 49/, Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 50/, Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52/, Сонгиноайрхан дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 67-69/, Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 72/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 74-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Д. Э нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны 19-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх
Лхагваагийн гэрт Нэргүй, Нямбуу нартай архидан согтуурч байхдаа хохирогч Нямбуутай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, улмаар цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, өвчүү ясны хугарал, зүүн шанаа, хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, хамрын нуруу, доод уруулын салст, баруун алганд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн уг хэрэгтээ 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр тооцогдож бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Нгийн “…Тайван бид хоёр маргалдсан байх. Би ч тухайн үед маш их согтуу байсан. Тэгээд л Тайван бид хоёр барилцаж аваад ноцолдсон. Тэгээд газар давхарладаад унасан бөгөөд тэр үед миний цээж гэмтсэн. Ингээд Тайван миний нүүрлүү 2-3 удаа алгадчихаад боссон. Тэгэхээр нь би шууд л гараад зугатаачихсан. Тэгээд би цагдаад хандахгүй гэж бодож байсан боловч миний цээж хөндүүрлэж өвдөөд байсан тул эмнэлэгт үзүүлэхэд өвчүү гэмтсэн байна гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. ... Би эмчилгээний зардалд 300 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. …Би эмчилгээний зардалд гарсан хохирлын мөнгөө Энхтайванаас гаргуулж авсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Лхагва-Очирын “…Энхтайван бид хоёр манай гэрт архи уугаад сууж байтал манай гэрт Нямбуу, Нэргүй нар гаднаас 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг задлаад би 1 уучихаад хашаандаа байдаг дүү Өнөрдэлгэрийн гэр лүү хоол идэхээр ороод хоол цай идээд 20-30 минут болоод буцаад гэртээ ороод иртэл Нэргүй байхгүй гараад явчихсан. Энхтайван нь Нямбууг цамцных нь захаар боочихсон зууралдсан байхаар нь би салгаад Нямбуу гараад явсан. Нямбуугийн гутал байхгүй болчихсон гээд миний тавчикийг өмсөөд явсан. Ийм л асуудал болсон юм. Би өөр зүйл мэдэхгүй байна. Харин маргааш нь Чингэлтэй хорооны буудал дээр би Нямбуутай тааралдахад цээж нь улайчихсан Тайван зодоод ийм болгосон” гэх мэдүүлэг, хохирогч Г.Нгийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.5.11-ний ¹6247 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай прокурорын тогтоол, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Г Д Эг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн
98.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д. Э нь 2006 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 01 жил 07 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан
Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул түүнийг 2016 онд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д. Эд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан ял дээр мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Хавтаст хэрэгт хохирогчоос “эмчилгээний зардлаа авсан” гэсэн байх тул шүүгдэгч Д. Эг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт ирүүлээгүйг дурдав.
Шүүгдэгч Д. Эы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г Д Эг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д. Эд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д. Эд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д. Эы цагдан хоригдсон 84 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол,
эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч
Д. Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА