| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 153/2016/0060/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2016-08-29 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Ц.******* өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хохирогч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 201621000118 дугаартай, 153/2015/0060/Э/ индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 6-10 насны 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сум Тахилт багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа 1210 толгой мал, Вонго Пронтор маркийн машин-1, мотоцикль-1-ийн хөрөнгөтэй, гэр нэг, сард 800000-900000 төгрөгийн орлоготой, урьд ял шийтгэлгүй, ПН81031417 дугаарын регистртэй ******* ******* овогт *******гийн *******. /******* хочтой/
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүй, хөнгөмсгөөр найдсаны улмаас Ховд аймгийн ******* сум Тахилт багийн нутаг дэвсгэр "Гуулин" гэх газарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай Муссо /Миззо/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас шороон замд онхолдож, улмаар зорчигч Л.*******ын амь насыг хохироон, насанд хүрээгүй хохирогч /6 настай/ А.*******ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 3, 4-11 дүгээр хуудас/.
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлээр... 168 см урттай, толгойдоо 39 см урттай, хүрэн өнгийн үстэй, хоёр нүдний зовхи аниастай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, нүдний эвэрлэг бүдгэрсэн, хамар яс мөгөөрс бүтэн, үзэгдэх нүд бүрэн, чих, ам, хамарнаас гарсан зүйлгүй. Цогцос хөрсөн, хөшсөн, хүүрийн толбо ар дарагдаагүй хэсгээр ягаан өнгөөр туурсан, зүүн дух шанааг хамарсан 12x6 см хэмжээтэй тод хүрэн өнгийн зулгаралттай, баруун хөмсөгний дээд талд 2х0,5, 3х0,5 хэмжээтэй зулгаралтууд баруун хацар 3х8 см хэмжээтэй зулгаралт, хамрын нуруунд 4х0,5 см, хамрын зүүн үзүүрт 2х0,5 см зулгаралт, зүүн талын эрүүнд 2х,1 см эрүүний доод талд 0,5х2 см хэмжээтэй зулгарсан шарх эгэмний зүүн талд эгэмний голын шугаманд өнгөц хүрэн өнгийн зулгаралт, баруун гуяны дотор дээд хэсэгт 2х0,5, 2х0,3, 2х1 см хэмжээтэй өнгөц зулгаралтууд, баруун өвдөгний дотор дээд хэсэгт 3х1 см хэмжээтэй бүдэг цус хуралт, 1х1 см хэмжээтэй зулгаралт зүүн өвдөгний дотно дээд хэсэгт 4х5 см хэмжээтэй цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 10х2 см хэмжээтэй бүдэг хөх өнгийн цус хуралттай 40 орчим насны эмэгтэй хүний цогцос байна. Нас бараад 8-12 цаг болсон байна гэжээ.... /хх-ийн 12 дугаар хуудас/
Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл ... / хх – ийн 13 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр... кабины оройн хэсгээр хэлбэр дүрсээ алдсан, баруун урд талын хаалга нээлттэй, хумигдсан эвдрэлтэй, шил нь хагарсан, баруун кирло цааш чихэгдэж хонхойсон, копуд баруун урд хэсгээр зүүн тийш муруйж хонхойж үрчийсэн, машины баруун урд гэрэл дохио хагарч баруун урд гупр хэсгээр зурагдаж хагарсан байдалтай, баруун хойд хаалганы шилний хүрээ хэсгээрээ гадагшаа гулзайж муруйж шил нь хагарсан байдалтай. Мөн урд салхины шил баруун урд хэсгээр хагарч бутарч рамнаасаа мултарсан, уг авто машины баруун талаас зүүн хэсэг нь налж гулзайж нэлэнхүйдээ хазайсан, 2 толь сууриараа тасарч унасан. Мөн зүүн талын урд хаалганы шил хагарч 2 хаалга гажиж эвдэрсэн. Уг авто машины хойд шил хагарсан. Зүүн урд дугуйны хий гарч ободнаасаа мултарсан. Хойд хэвтээ тэнцвэржүүлэгч тасарч хугарсан. Авто машин дотор үзлэг хийхэд дотор рам хэсэг нь дотогш цөмөрсөн байдалтай байв... гэх баримт, үзлэгийн гэрэл зураг /хх-ийн 15-18 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч /******* сумын Хүн эмнэлэгт бага эмч ажилтай/ О.Мөнхтүвшингийн өгсөн "...Дуудлагаар очиход жолооч нь өөрийн эхнэр болох Л.*******ыг машинаас 5 орчим метрийн зайд тэвэрсэн байдалтай сууж, хэвтэж байсан. Тэгээд Л.******* нь ямар ч ухаангүй, нөхөр болох Ц.******* нь орилсон байдалтай уйлаад сууж байсан. Хамт явж байсан 4 хүүхэд нь машины гадна байж байсан. Эмнэлгийн тусламж үзүүлэхэд Л.*******ын нүүрэн хэсэг цус болсон, ухаангүй байдалтай байсан. Бүгдийг нь машинд суулгаад сумын эмнэлэгт хүргэсэн. Ц.******* нь нилээн согтуу, орилсон байдалтай үгэнд орохгүй байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Л.******* сумын эмнэлэгт ирээд эмчилгээ авахгүй 22 цаг 30 минутын орчимд амьсгал хураасан ..." Ц.*******ийн том охин нь нурууны өвдөлттэй байсан. Ц.*******ийн бага хүү нь хөлөндөө гэмтэл авч явж чадахгүй байсан. Бусад нөгөө хоёр хүүхэд нь арай зовиур багатай байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27- ны өдрийн 38 дугаартай шинжээчийн ... Л.*******ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Л.*******аас биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт/ хх-ийн 24 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27- ны өдрийн 27 дугаартай шинжээчийн .... Л.*******ын биенээс авсан гэх цус нь биологийн шинжилгээнд тэнцэнэ. Л.*******ын биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар О/I/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Энэбишийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 19 дугаартай …. .Л.*******ын цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. Л.*******ын цогцосонд хийсэн шинжилгээгээр зүүн уушгины дээд дэлбээнд нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, зүүн талын 1-5 дугаар хавирга эгэмний шугамаар шууд хоёрлосон хугарал, зүүн талын 1-10 дугаар хавирга далны шугамаар шууд хугарлуудтай, духны зүүн хэсэг болон шанааг хамарсан 12x6 см зулгаралт, баруун хөмсгөнд 2x0.3 см, 3x0.3 см зулгаралтууд баруун хацарт 3x8 см зулгаралт, хамрын нуруунд 4x0.5 см, хамрын зүүн талын үзүүрт 2x0.1 см, эрүүний зүүн талд 2x0.1 см, эрүүний доод талд 0.5x2 см зулгарал, баруун гуянд 2x0.5 см, 2x0.3 см, 2x1 см цус хуралтууд, цээжинд 11x8 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Л.*******ын цогцосонд учирсан дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.10-д зааснаар /цээжний гэмтэл үүнд: цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын болон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Л.******* нь цээжний битүү гэмтэл, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, уушгины нэвтэрсэн шархны улмаас нас барсан.
Л.******* нь нас бараад 12 цагаас дээш цаг хугацаа өнгөрсөн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/.
Гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 32-35 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч С.н өгсөн"...2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Ц.******* над руу утсаар залгаад: "хаана байгаа юм" гэхээр нь би: "ээжийн гэрт сумын төвд байна" гэсэн. Тэгсэн чинь Ц.******* манай ээжийн гэрт 2 литрийн Боргио пиво 2 ширхэгийг аваад ирсэн юм. Тэгээд намайг гаргаж өгч байна гээд задлаад уусан юм. Уг пивийг Ц.******* бид хоёр ихэнхийг нь уусан. Манай эхнэр Б 3 аяга уусан. Өөр хүн уугаагүй. Орой нь Ц.******* тэр 2 пивоо хувааж уучихаад "сайн яваарай" гэж надад хэлчихээд малруугаа явна гээд гараад явсан. Дахин эргэж орж ирээгүй. Өглөө нь сонсоход аваар гараад Ц.*******ийн эхнэр нь нас барсан байна гэдгийг мэдсэн. Эхнэр хүүхэдтэйгээ орж ирээд хамт ярьж хөөрч сууж байгаад л бүгд хамт гараад явсан. Манай эхнэр бид хоёр гэртээ үлдсэн. Манайд ирэхдээ машинтайгаа ирсэн байсан. Нэг их согтоогүй байсан. Бага зэрэг халчихсан байсан. Манайд байхдаа эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан юм байхгүй. Бид хоёр гэрээс гараагүй болохоор хэн нь машин барьж явсаныг мэдээгүй. Эхнэр нь ойр зуур машин барьж явдаг юм. Жолооны үнэмлэх байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтанд гэрч Бгийн өгсөн "...2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Ц.******* манай ээжийн гэрт 2 литрийн Боргио пиво 2 ширхэгийг аваад ирсэн юм. Тэгээд манай нөхөр болон намайг гаргаж өгч байна гээд задлаад уусан. Уг пивог Ц.*******, С. хоёр ихэнхийг уусан. Би аяганд хийгээд өгөхөөр нь 3 аяга уусан. Өөр хүн уугаагүй. Орой нь Ц.******* тэр хоёр пивоо хувааж уучихаад "сайн яваарай" гэж манай нөхөр бид хоёрт хэлчихээд малруугаа явна гээд гараад явсан. Дахин эргэж орж ирээгүй. Эхнэр нь ерөөсөө пиво уугаагүй, архи, пиво уудаггүй юм. Эрүүл уугаагүй байсан, эхнэр хоёр хүүхэдтэйгээ орж ирээд хамт ярьж хөөрч сууж байгаад л бүгд хамт гарч явсан. Манай нөхөр бид хоёр гэртээ үлдсэн. Нэг их согтоогүй байсан, бага зэрэг халчихсан байсан. Манайд байхдаа эхнэртэйгээ маргалдаж муудалцаагүй. Бид хоёр гэрээс гараагүй болохоор хэн нь машин барьж явсаныг мэдээгүй. Л.******* машиныг нь бариад явчих байх гэж бодоод үлдсэн. Ойр зуур машин барьж явдаг юм. Жолооны үнэмлэх байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад Ц.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн…Би ******* сумын Тахилт багийн иргэн мал маллаж амьдардаг. Манайх 3 хүүхэдтэй юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөө Тахилт багийн нутаг Хүрэнтолгой гэдэг газарт байдаг. Гэрээсээ эхнэр Л.******* өөрийн хүүхэд А.*******ийн хамт “ манай хонийг маллаж байсан. С. гэдэг хүн хот шилжих “ гэж байна гээд уулзахаар сумын төв дээр ирсэн. Тэгээд би 15 цагийн үед С.тэй таараад хадам ээжийнд нь очоод би “хот явж байна гээд гаргаж өгч байна” гээд 2 ширхэг 2 литрийн бор савтай Боргио гэдэг пиво аваад тэрнийгээ С.гийн эхнэр Б, манай эхнэр бид 4 сууж байгаад 2 пивоо ууж суугаад “за сайн яваарай” гээд эхнэр бид хоёр С.гийн хүүхдийг аваад өөрийнхөө 3 хүүхдийн хамт 20 цаг болж байхад сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явсан. Тэгээд урагшаа явж байхад цас орж байсан болохоор малруугаа яараад явж байсан. Гуулин гэдэг газарт явж байгаад машиныхаа арааг солиод хааз гишгэтэл машины хамар өндийгөөд босоод ирсэн. Тэгээд би сандарсандаа жаахан хажуу тийшээ дарах шиг болсон. Тэгтэл машин унах шиг болсон. Нэг мэдсэн машин өнхрөөд 4 дугуй дээрээ зогсчихсон би суудал дээрээ сууж байсан. Тэгээд би буух гээд хаалгаа онгойлгох гэсэн чинь огт онгойхгүй болохоор нь эсрэг талын хаалганы цонхоор нь гараад сууж явсан хүмүүсээ бас тэр цонхоор гаргасан. Харин манай эхнэр машин унахад гадаа уначихсан байсан. Очоод харсан чинь амьсгалж байсан. Тэгээд би дуудлага дуудсан. Дуудлага ирэх хооронд эхнэрийнхээ толгойг түшээд хажууд нь сууж байсан. Тэгтэл удалгүй дуудлага хүрч ирээд манай эхнэрт нэг тариа хийгээд машинд оруулаад бид нарыг бүгдийг нь аваад явсан. Эмнэлэг дээр ирээд жаахан байж байтал миний бие муудаад ухаан балартсан. Нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Би сайн мэдэхгүй байна. Миний бодлоор 60 километр цагийн хурдтай явж байсан байх. Их хурдан яваагүй. Цасаар шуурч байсан зам сайн харагдахгүй байсан. Хальтарч байсан нь мэдэгдээгүй явж байсан. Миний бодлоор 4 дүгээр араатай явж байсан байх. Би сумын төвд С.тэй уулзаж байхдаа 2 том пиво хувааж уусан. Өөр архи пиво уугаагүй. Машинд манай эхнэр, манай 3 хүүхэд, дээр нь С.гийн нэг хүүхэд бүгд зургуулаа явж байсан. Манай эхнэр урд талын суудал дээр 4 хүүхэд хойд талын суудал дээр сууж явж байсан. Миний бие 2 талын бөөр, нуруу хэсгээр хөшиж, өвдөж байсан ил шарх байхгүй байсан. Харин манай хамгийн бага хүүхэд А.*******ийн шагай хэсгийн дээд талаар хавдсан байсан. Дунд охин А. толгой, дух хэсгээр шалбарсан байсан. Том охин А.Алтантуул хүзүү, нуруу өвдөж байна гэж байсан. С.гийн хүүхэд зүгээр байсан. Талийгаач намайг яваад очиход газар дээр байсан амнаас нь цус гарч байсан өөр ямар шарх байсныг анзаараагүй. Би 2005 онд жолооч болсон. Би Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт алга байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 126-127 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 09- ний өдрийн №246 дугаартай ...
1. А.гийн биед гэмтэл учирсан байна.
2.А.гийн биед тархи доргилт, духны зүүн хэсэгт 4,5х3,5 см зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо.
3.А.гийн гэх толгойн рентген зурагны хариунд тархи доргилтын шинж болох хуруу дардасны шинж үзлэгт нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшинги илэрсэн.
4. А.гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
5. А.гийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. А.гийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
7. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт: /хх-ийн 51 дүгээр хуудас/.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №243 дугаартай ...
1. А.Алтантуулын биед гэмтэл учирсан байна.
2. А.Алтантуулын биед нурууны Th1-р нугалмайн арын сэртэнд хөндлөн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3.А.Алтантуулын гэх толгойн рентген зурагны хариунд тархи доргилтын шинж болох хуруу дардасны шинж үзлэгт нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшинги илэрсэн А.Алтантуулын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4.А.Алтантуулын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.А.Алтантуулын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
6.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №245 дугаартай...
1. А.*******ийн биед гэмтэл учирсан байна.
2.А.*******ийн биед баруун хөлийн шилбэ ясны доод 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.А.*******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4. А.*******ийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.А.*******ийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
6.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №247 дугаартай...
1. Ц.*******ийн биед гэмтэл учирсан байна.
2.Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн бөөрний орчимд 9х8 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.Ц.*******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4. Ц.*******ийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Ц.*******ийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
6.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот ...
1. Ц.*******ийн биенээс авсан гэх цус нь биологийн шинжилгээнд тэнцэнэ.
2.Ц.*******ийн биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт/ хх-ийн 69 дүгээр хуудас/
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч: /хх-ийн 74-75 дугаар хуудас/.
Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.*******ийн шинжээчээр гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №22 дугаартай...
1. Жолооч Ц.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн.
2. Жолооч Ц.******* нь аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гаргасан байна...гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.ийн өгсөн"...Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манай хүүхдүүд утсаар яриад “ Ц.******* машинтай явж байгаад унаад бүгд эмнэлэг дээр ирчихсэн, Л.******* ухаангүй байна" гэсэн. Тэгэхээр нь би сумын төв ороод эмнэлэг дээр ирсэн чинь манай охин Л.******* нас барчихсан, Ц.******* нь нэг өрөөнд ухаангүй байсан. Хүү А.******* хөл нь өвдчихсөн унтсан байдалтай байсан. 2 охин нь толгой хэсгээр шалбарчихсан байдалтай байсан. Ц.******* нь архи уудаггүй, ууж байна гэж нэг их дуулдаад байдаггүй юм. Би тэр өдөр 15 цагийн үед сумын төв ороход манай хүү Л.Мягмарынд байж байтал манай охин Л.******* ирээд “бид нар одоо гарах “ гэж байна гэж хэлээд хоол идээд гарсан. Би охиноо явсны дараа харих гээд явж байтал Ц.******* нь дэлгүүрийн хажууд машиндаа юм хийж байгаа бололтой 3 хүүхэд нь машин дотор тоглож байгаа юм шиг харагдсан тэгээд би очилгүй яваад өгсөн. Тухайн үед архи уусан нь мэдэгдэхгүй эрүүл зүгээр харагдаж байсан. Ц.******* нь зан аашны хувьд элдэв зан төрх байхгүй, даруухан хүнд тусархаг, нэр хүнд сайтай манай хамгийн гайгүй хүргэний нэг юм аа. Урьд нь маргаж, хэрэлдэж байгаагүй. Би Л.*******ыг эмнэлэгт ороод харсан харахад хүзүүнээс дээгүүр нүүр хэсгээр шалбарсан шархнууд байсан. Ц.******* нь 1000 гаруй малтай байх. А.******* нь хөлний шуу хугарсан байсан. Одоо хөл нь эдгээгүй гишгэж чадахгүй байгаа. Нэхэмжлэх зүйл алга байна. Хохирлын талаар ямар нэгэн баримт алга байна, гаргах шаардлага байхгүй, миний болон бусад хүмүүсийн хувьд гомдол, санал алга байна. 3 хүүхдийг нь харах хүн байхгүй байгаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд ял эдлүүлэхгүйгээр шийдэх боломж байна уу? гэж хүсэж байна. Бид нарт гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 80-82 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч А.*******ийн өгсөн "...Би тэр өдөр хөдөөнөөс аав, ээжтэйгээ хамт машинаар сумын төв рүү ороод орой нь хоёр эгч, аав, ээжтэйгээ хамт буцаад машинаараа явсан. Тэгээд би ээжтэйгээ юм яриад явж байсан. Аав машинаа бариад явж байсан. Би машин унасаныг мэдээгүй..." Миний баруун талын хөл өвдсөн. Одоо эдгэж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй …гэх мэдүүлэг. /хх-ийн 83-86 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч А.гийн өгсөн...Миний толгой жаахан шалбарсан. Өөр гэмтэл байхгүй байсан. Одоо надад ямар нэгэн зовиур байхгүй. Би хойд талын суудал дээр аниа, дүүтэйгээ хамт сууж явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн"... Ц.******* манай хүргэн ах байгаа юм. Манай эгчтэй гэрлээд 12 жил орчим болж байна. Зан байдлын хувьд төлөв даруу бусдын үгийг авдаг. Гэр бүлдээ халамжтай. Хааяа архи уучихдаг юм. Архи уухаараа агсан хааяа тавьдаг юм. Надад агсам тавьж байгаагүй манай аавд нэг удаа агсам тавьж байсан. Архи уугаад машин тэргээ унадаг байсан. Тэднийх 3 хүүхэдтэй гэр бүлдээ халамжтай байдаг. Манайх хойд зүгт тэдний гэр урд зүгт байдаг болохоор нэг их таараад байдаггүй болохоор өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн"...Би Тахилт багийн Засаг даргаар 2008 оноос хойш одоог хүртэл 8 жил хийж байна. Би багийнхаа бүх ард иргэдийг зан төрх аж амьдралын талаар сайн мэднэ. Ц.******* нь зан аашны хувьд даруухан төлөв зантай, илүү дутуу зан муу зуршил байхгүй, архи, тамхи хэрэглэдэггүй , олонтойгоо эвсэг уур амьсгалыг бүрдүүлдэг баг хамт олны дунд нэр хүндтэй, бусдыгаа удирдан зохион байгуулах ажилд үлгэр жишээч, манай багийн төдийгүй сум, аймгийн тэргүүний залуу сайн малчин юмаа. Ц.******* нь 2006 онд сумын сайн малчин, 2012 онд аймгийн сайн малчин тус тус болж байсан. Манай багийн хамгийн залуу тэргүүний малчин залуу юмаа. Гэр бүлийн талаар арчаатай ямар нэгэн маргаан зодоон үүсгэдэггүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/
Яллагдагч Ц.*******ийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай Муссо /МUSSA/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115-119 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Н.ийн өгсөн ... Би Ц.******* ахын гэрт очиж нүүлгэх гэж байсан. Тэгээд би Ц.******* ахын машинд суусан. Тэр машинд Ц.******* ах эхнэр, гурван хүүхэдтэйгээ бид зургуулаа явж байсан. Би яг яаж унасныг мэдэхгүй байна, нэг мэдсэн машин уначихсан. Тэгээд унасны дараа хамгийн түрүүнд би машины хаалганы шил хагарсан цонхоор нь гарсан. Тэгээд гарчихаад Ц.******* ахыг татаж гаргасан. Тэгээд дараа нь хүүхдийг нь гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумаас гарахад цасаар шуурч байсан. Харанхуй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрөө барьж явсан. 2 литр пивоноос 2 аягыг л уусан. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлэхгүй байгаа. Мал эзэнгүй байсан тул гэрлүүгээ буцах гээд яарч явсан. Зөв талын урд дугуй хагарсан байсан. Одоо би гурван хүүхдээ би өөрөө асарч байна. Өмнө нь архи уудаггүй байсан. 3 хүүхэдтэйгээ үлдэж байгаадаа харамсаж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? ... гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г. мэдүүлэхдээ: Ц.******* манай хүргэн болоод 10 жил болж байна. Тухайн үед сумын төв дээр таараад зүгээр л явж байсан. Тэр өдөр цасан шуурга болж байсан. Орой 8-9 цагийн үед дуудлага ирсэн. Осол болж эхнэр Л.******* буюу манай охин нас барсан. Ц.******* ч өөрөө гэмтэл авсан юм шиг байна лээ. Хааяа хэлсэн ярьсан зүйлээ санахгүй байгаа. Хүүхдүүд нь эцгээсээ салахгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Насанд хүрээгүй 3 хүүхдийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ******* нь 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг Гуулин гэх газар согтуугаар өөрийн эзэмшлийн ХОҮ ******* дугаартай “MUSSA” маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж аюул саад бий болсонд үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас машинаа онхолдуулж, улмаар эхнэр Л.*******ын амь насыг хохироож, хүү А.*******ийн биед хүндэвтэр гэмтэл, А., А.Алтантуул нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн байцаалтад гэрч О.Мөнхтүвшингийн ... намайг очиход эхнэр нь ухаангүй, машинаас 5 орчим метр зайд эхнэрээ тэвэрсэн байдалтай байсан. Эхнэрийнх нь нүүрэн хэсэг цус болсон, ухаангүй байсан тул эмнэлэгт авчирсан. Ц.******* нэлээн согтуу орилсон байдалтай, үгэнд орохгүй байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Л.******* нь сумын эмнэлэгт ирээд эмчилгээ авалгүй 22 цаг 30 минутанд нас барсан ... гэх мэдүүлэг, Л.******* нь цээжний битүү гэмтэл, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, уушгины нэвтэрсэн шархны улмаас нас барсан... гэх шинжээчийн 19 дугаартай дүгнэлт, Л.*******ын бүтцийн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт , гэрч С.гийн... 2016 оны 05 сарын 19-ний өдөр манай хадам ээжийн гэрт Ц.*******, түүний эхнэр Л.******* нар ирсэн. Тэд 2 летрийн 2 пиво арчирж уусан. Ц.******* халамцуу байсан. Манай хүүхэд болон өөрийн 3 хүүхэд эхнэрийн хамт гэртээ харихаар явсан... гэх мэдүүлэг, гэрч Бгийн... 2016 оны 05 сарын 19-ний өдөр манай ээжийн гэрт Ц.******* түүний эхнэр Л.******* нар 2 летрийн 2 ширхэг пиво авчирсан. Тэгээд “биднийг гаргаж өгч байна “ гээд ирцгээсэн. Ц.******* манайхаас гарахдаа бага зэрэг халсан байсан ... гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн... 2016 оны 05 сарын 19- ний орой сумын төвөөс эхнэр 3, хүүхэд С.гийн нэг хүүхдийн хамт гэрлүүгээ явж байсан. Гуулийн гэдэг газар явж байгаад араа солиод хааз гишгэтэл машины хамар өндийгөөд босоод ирсэн. Сандараад хажуу тийшээ дарах шиг болоход машин унасан. Манай эхнэр машин унахад гадна унасан байсан. Би дуудлага дуудсан. Эмч ирж биднийг эмнэлэг дээр авчирсан. Би их архи уугаагүй бага зэрэг уусан байсан. Тухайн үед цасаар шуурч байсан тул мал руугаа яараад явж байсан. Одоо би 6-10 насны гурван хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр нас барсан. Цаашид хүүхдүүдтэйгээ хамт байх боломж олгож хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү?... гэх мэдүүлэг, А.гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээчийн 246 дугаартай дүгнэлт, А.Алтантуулийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх 243 дугаартай дүгнэлт, А.*******ийн бид хүндэвтэр гэмтэл учирсан гэх 245 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан... Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэснийг зөрчсөн гэх шинжээчийн 22 дугаартай дүгнэлт, хохирогч Г.ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын төв дээр Ц.******* эхнэр хүүхдүүдийн хамт явж байсан. Тэгтэл орой 21 цагийн үед Ц.******* осол гаргалаа гэсэн дуудлага ирсэн. Сумын төв дээр ирэхэд эхнэр нь болох манай охин Л.******* нас барсан, нэг эрэгтэй хүүхдийн хөл нь хугарсан байсан. Одоо Ц.******* 6-10 насны гурван хүүхдийнхээ хамт үлдсэн. Хүүхдүүдийг нь харж хандах хүн байхгүй тул ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Бидэнд нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.*******ийн... Бид хөдөөнөөс тэр өдөр сумын төв орж ирээд буцаад гэрлүүгээ явцгаасан. Би ээжтэйгээ юм яриад явж байсан. Аав машин барьж явсан. Миний баруун талын хөл өвдсөн ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.гийн... Би машины хойд талын суудал дээр дүү болон эгчийнхээ хамт сууж явсан . Гэнэт машин унасан ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Алтантуулын ... Би машины арын суудал дээр хоёр дүүгийн хамт сууж явсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.ийн ... нэг мэдэхэд машин унасан. Би түрүүлж машинаас гарсан. Дараа нь хүүхдүүдийг нь гаргасан. Тэгээд Ц.******* ахын утсаар эгчтэйгээ ярьсан. Манай эгч дуудлага өгсөн. Л.******* эгчийн нүүр шалбарсан байсан. Нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг, А.*******ийн өвчтөний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар бусдын амь нас хохироосон үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 22 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас түүний эхнэр Л.*******ын амь нас хохирсон нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн ******* ******* овогт *******гийн *******, Харгайхан овогт ийн ******* нарын 2006 оны 01 сарын 24-ний өдөр гэр бүл болж 2006 оны 04 сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүргүүлсэн 04 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Харгайхан овогт ийн ******* 2016 оны 05 сарын 19-ний өдөр нас барсан тухай нас барсаны 0000158053 дугаартай гэрчилгээ, мөн хүү А.*******ийн биед хүндэвтэр, охин А.Алтантуул, А. нарын бие хөнгөн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* 6-10 насны гурван хүүхдийн хамт амьдардаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн ******* ******* овогт *******ийн Алтантуулын ПН 06221301 дугаарын регистртэй, 0249223/09 дугаартай төрсөний гэрчилгээ, ******* ******* овогт *******ийн *******ийн ПН10230317 дугаарын регистртэй, 0336094/17 дугаартай төрсөний гэрчилгээ, ******* ******* овогт *******ийн гийн ПН08220205 дугаарын регистртэй, 0121965/21 төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болон насанд хүрээгүй хохирогч А.*******ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Алтантуул, А. нарын мэдүүлэг, гэрч Л.гийн ... Ц.******* нь манай хүргэн ах. Тэд гэрлээд 12 жил болж байгаа ... гэх мэдүүлэг, гэрч Д.гийн... Ц.******* нь манай багийн тэргүүний залуучуудын нэг. Тэр 2006 онд сумын аварга, 2012 онд аймгийн аварга малчин тус тус болж байсан, эхнэр Л.*******, гурван хүүхдийн хамт амьдарч байсан... гэх мэдүүлэг, 2015 онд 1210 толгой мал тоолуулсан тухай мал тооллогын карт, Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн Засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 13 дугаартай “ *******гийн ******* нь ам бүл-4, хүүхдүүдийн хамт тус багт байнга оршин суудаг. Ц.******* нь хань, үр хүүхдүүдээ халамжтай, баг хамт олондоо нэр хүндтэй, манай тэргүүний “ Аймгийн сайн малчин” болно гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Г.ийн ... шүүгдэгч Ц.*******д оногдуулах ялыг тэнсэж , хүүхдүүдээ асрах боломжийг олгож өгнө үү? ... гэсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн шударга энэрэнгүй ёсны зарчмуудыг удирдлага болгож, түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201621000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийн өмчлөлийн болон эзэмшлийн хүрэн зүсмийн морь 1, хүрэн зүсмийн 5 настай морь нэг, нас гүйцсэн эр алаг сарлаг үхэр 1, сарлагийн алаг үнээ 1, хар алаг сарлаг үхэр нэг, MUSSA маркын ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 28, 07 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурван/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 201621000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийн өмчлөлийн болон эзэмшлийн хүрэн зүсмийн морь 1, хүрэн зүсмийн 5 настай морь нэг, нас гүйцсэн эр алаг сарлаг үхэр 1, сарлагийн алаг үнээ 1, хар алаг сарлаг үхэр нэг, MUSSO маркын ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 28, 07 сарын 05- ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил хүртэл хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг шийтгэл тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолж, түүний 228257 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА