Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа ,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Буянхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж /0580/,

шүүгдэгч Н.Сумъяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямдоржийн Сумъяад холбогдох эрүүгийн 201619000141 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 16-755 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямдоржийн Сумъяа РД:НВ85060714 гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Н.Сумъяа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Чавганцын хөтөл” гэх газрын баруун талд 149 дүгээр километрийн тэмдэгтийн орчимд асфальтан замд өөрийн эзэмшлийн 64-49 УБТ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.5-д заасан “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах”, мөн дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх, хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1А-д заасан “жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Б.Буянхүүгийн жолоодож явсан 34-61 ДАХ улсын дугаартай Хюндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй толиороо шүргэлдэж, улмаар цааш 76.90 метр газарт тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадалгүй замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, А.Баяндэлгэрийн бие махбодид хүнд, насанд хүрээгүй хохирогч Н.Нямцэцэгийн биед хүнд, Б.Зулаагийн бие махбодид хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнх-Эрдэнэ, С.Галхүү нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Сумъяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  жолоодох эрхээ хасуулсан үедээ Булганы Баяннуураас Улаанбаатарын чиглэлд явж байгаад машинтай толиороо шүргэлцээд түүнээсээ болж сандрахдаа баруун тийш дараад онхолдож осол гаргасан. Гэмт хэргээс учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Буянхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

           

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч А. Баяндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дүү Сумъяа, эхнэр Зулаа, дүү Нямцэцэг, мөн Мөнх-Эрдэнэ, Галхүү гэх хүүхдүүдийн хамт Булган аймгийн Баяннуур сум орж золголт хийчихээд өдөр цагийг нь санахгүй байна Сумъяагийн 64-49 УБТ Т.Приус-10 машинтай Улаанбаатар хот орохоор засмал замаар явж байхад би урд суудал дээр сууж Сумъяа машин барьж явсан би Чавганцын хөтөл рүү баруун талаас өгсөөд явж байхад урд талаас ирж явсан саарал жижиг машин урдаас тулж ирсэнээ машинтайгаа миний сууж явсан талаар шүргэлдэхэд шил хагарч бутараад явчихсан ба Сумъяа яанаа гэж хэлээд өөрийнхөө баруун гар талруугаа дарахад засмал замын урд талруугаа шороо руу ороод улмаар ганга руу ороод онхолдсон би тэгээд ухаан алдчихсан юу болсныг мэдээгүй.Манай машин хурдтай яваагүй км/ цагийн заалтыг нь хараагүй өөдөөс ирж шүргэсэн машин харин хурдтай явсан урд талд 2 машин хамт явсан ба тэр 2 машинтай хурдтай ойрхон зөрсөн гэсэн манай машин бүрэн бүтэн байсан. Би болон Сумъяа, Зулаа, Нямцэцэг, Мөнх-Эрдэнэ бүгд бүс зүүсэн байсан. Сумъяа эрүүл байсан. Надад тусгаарлах цагаан шугам харагдаж байсан өөдөөс ирж явсан мөнгөлөг саарал машин цагаан шугам давж ирээд шүргэх шиг болсон тэгээд Сумъяа өөрийн тал руугаа дарж ганга руу онхолдсон. Уг осол тэр жижиг машин ирж шүргэсэнээс болсон гэж бодож байна. Миний зүүн нү хараагүй болсон, зүүн хацар яс цөмөрсөн, зүүн гар шуугаар хугарсан, зүүн 12-р хавирга хугарсан одоо хэвтэрт босож чадахгүй байна. Би осолд орж гэмтсэндээ гомдолтой байна. Гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилж байна. Одоогоор нэхэмжилж байгаа хохирол тооцоо гаргаагүй Сумъяа 600 000 төгрөг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-35-36 тал/

Хохирогч Б.Зулаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний хамтран амьдрагч Сумъяа, Сумъяагийн хамаатаны эгч Баяндэлгэр, Сумъяагийн дүү Нямцэцэг, хамаатаныхан дүү Мөнх-Эрдэнэ гэж хүүхэд бид нар Булган аймгийн Баяннуур сумын хөдөө байдаг манай аав ээжийнд очиж золголт хийчихээд өдөр 13 цагийн орчим Улаанбаатар хот руу Сумъяа 64-49 УБТ улсын дугаартай Т Приус-20 машинаа бариад урд суудал дээр Баяндэлгэр эгч хойд талд голд би миний баруун гар талд Мөнх-Эрдэнэ, Галхүү гэж 2 хүүхэд зүүн гар талд Нямцэцэг суугаад Чавганцын хөтөл гэх хөтөл рүү өгсөж явахад өөдөөс ирж явсан мөнгөлөг саарал өнгийн Сонота-6 машин жолоочийн эсрэг талаас ирж шүргээд улмаар зүүн урд хаалганы шил хагарч манай машин засмал замын урд тал руугаа орж ганга жалга руу орж онхолдож өнхөрсөн бид хэд өнхөрсөнийг мэдээгүй тэгээд зогсохоор нь харахад хаалганы шил хагарсан байхаар нь мөлхөж гарахад манай машин 4 дугуй нь дээшээ харсан ганганд онхолдож орсон байсан би хамгийн сүүлд гарсан тэгэхэд манай машинтай хамт урд явсан 2 машинтай хүмүүс буцаж ирж тусалсан манай машиныг шүргэсэн машин буцаж ирсэн байсан юм. .... Миний тархи доргисон, зүүн дал хугарсан нүүрэнд зулгаралт, хөхрөлт гэмтэл учирсан одоо хэвтэрт байна. Би манай машиныг шүргэсэн машины жолоочид гомдолтой байна. Эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-38-40 тал/, 

 

Насанд хүрээгүй хохирогч С.Галхүүгийн хууль ёсны төлөөлөгч Г.Бадрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манайх Булган аймгийн Баяннуур сумын хөдөө Хар нүдэн гэх газар нутаглаж байгаа ба 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу цагаан сарын шинийн 03-ны өдөр манай охин Зулаа, гэр бүл болох гэж байгаа Сумъяа хамт Баяндэлгэр, Нямцэцэг, Мөнх-Эрдэнэ нарын хамт ирж золгож хоночихоод 02 дугаар сарын12-ны өдөр 12 цагийн орчим ирсэн улаан өнгийн Т.Приус-20 машинтайгаа Улаанбаатар хот руу явахад манай хажуу айлд золголтоор ирсэн байсан Ерөөлт гэж хүн машинтайгаа хам явсан. Дараахан манай охин Зулаагийн сууж явсан машин онхолдсон талаар мэдсэн юм. ... Галхүү эгч Зулаагаа дагаж айлд орох үед Улаанбаатар хот руу явсан ослоос болж тархи нь доргисон одоо бол зүгээр. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-42-43 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.. Улаанбаатар хот руу явахад Сумъяа ах 64-49 УБТ улсын дугаартай улаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ бариад урд суудал дээр Баяндэлгэр гэж эгч би жолоочийн хойд талд хаалган талд Галхүү гэж 6 настай хүүхэд өвөр дээрээ суулгаад миний зүүн гар талд Зулаа эгч цаана нь хаалган талд Нямцэцэг суугаад явсан би хөдлөөд засмал замд нилээд явж байгаад нойр хүрээд унтаад өгсөн би сууж явсан хүмүүс орилолдохоор нь сэрэхэд машин онхолдож 4 дугуйн дээшээ харсан байсан ба харахад Нямцэцэг машины гадаа бусад нь бүгд машиндаа байсан тэгээд би машинаас мөлхөж гараад Сумъяа ахын хамт машинд байсан хүмүүсийг машинынаас гаргасан тэгэхэд миний сууж явсан 64-49 УБТ улсын дугаартай улаан өнгийн Т.Приус маркийн тээврийн хэрэгсэл 4 дугуй нь дээшээ хараад ганга жалга руу онхолдсон байсан би юунаас болоод онхолдсон яасан талаар мэдээгүй хараагүй унтаж явсан юм. ...Тухайн зам тээврийн ослоос болж миний тархи доргисон. Дал хүзүүгээр өвдөөд зөөлөн эд нь гэмтсэн гэсэн ба эмнэлэгт хэвтээгүй гадуур эмчилгээ сайн хийлгэсэн одоо бол гайгүй болж байна.  .. Би осолд орж гэмтсэндээ гэм буруутай этгээдэд гомдолтой байна.  Гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна баримтаа бүрдүүлж өгнө одоогоор гүйцэт бүрдүүлээгүй байна гэсэн мэдүүлэг /хх-46-47 тал,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Нямцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..12 цагийн үед нэг даваатай замд бидний эсрэг талаас буюу замын эсрэг урсгалаас нэг жижиг машин манай эгнээнд явж байсан машиныг шүргэх шахаад өмнөөс гарч ирсэн. Энэ үед Сумъяа ах тэр машиныг урд талын машинтай шүргэлцэх гэж  байна гэж хэлээд яг тэр үед нөгөө машин далийгаад манай машинтай шүргэлцэх шиг болсон тэгсэн нөгөө машины толь нь хугарч манай машины машинтай шүргэлцсэн талын урд хаалганы шилийг хагалсан тэр үед манай машинд байсан хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэр үед Сумъяа ах сандарч замын хажуу руу машинаа дарсан машин онхолдсон тэр үед би ухаан алдсан нэг сэрсэн чинь машины ард машинаас шидэгдсэн байдалтай сэрсэн. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна.  ... Миний баруун хөл хугарсан хагалгаанд орж хадуулсан байгаа, зүүн гар бугуй хэсгээр хугарсан, нүүр дух хэсгээр оёдолтой, нүд цус хурсан байгаа цаашид эмчилгээ хийлгэж байгаа. Босож чадахгүй, хичээлдээ явж чадахгүй байна. Одоо биеийн байдал дунд зэрэг байна. Хөл байнга өвдөж байна.  .. Надад гомдол санал байна. Зүгээр явж байгаа машиныг ирж шүргэж зам тээврийн  осол гаргаж байгаа тэр саарал машины жолооч хүнд гомдолтой байна. Эмчилгээний зардалд одоогоор баримтаар  800 000 төгрөг цаашид эмчилгээ хийлгэж байгаа энэ бүхнээ нийлүүлж нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-54-55 тал/,

 

Гэрч М.Бадамцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Миний бие болон бусад зорчигч нарын биед гэмтэл шарх учраагүй зүгээр шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, үзүүлэхгүй. Манай машин бол өөрийн эгнээндээ явж байсан ба би голд сууж явсан тул сайн харсан өөдөөс ирж явсан улаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл засмал зам голлож хурд хэтрүүлж явж байгаад манай машины толийг шүргэж улаан өнгийн Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч замын урд тал руугаа орж онхолдон эрэг ганга руу онхолдсон байсан ер нь тэр улаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн буруугаас уг зам тээврийн осол гарсан гэсэн мэдүүлэг /хх-61 тал/,

 

Гэрч М.Бадамхорол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Улаанбаатар хотоос гараад зогссонгүй гээд ярилцаад явж байхад засмал зам дээр өөдөөс ирж явсан улаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зам голлоод цагаан шугам голлоод ороод иртэл манай нөхөр Буянхүү машинаа баруун гар тал руугаа дараад зөрөхөд толийг нь шүргэж хагалаад зөрсөн манай машин засмал замаа хойд тал руугаа шахаж чөлөөлж зогсоогоод харахад манай машины жолооч талын толь хагарсан байсан тэгээд нөгөө шүргэсэн машиныг эргээд харахад байхгүй болсон байсан ба засмал замын урд талд шороо бужигнаж байсан байсан тул манайх машинтайгаа засмал зам дээр бүтэн эргээд буцаад очиход машины толийг ирж шүргэсэн улаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл засмал замын урд талд байсан ганга жалга руу орж онхолдоод 4 дугуй нь дээшээ харсан дотор нь сууж явсан хүмүүс машинаасаа гараад сууцгаасан бэртэж гэмтсэн цус гарсан байдалтай байцгааж байсан би бол доош бууж тэр хүмүүс дээр очоогүй ба утсаараа цагдаа, эмнэлэгт дуудлага өгч ярьсан тэгээд байж байгаад эмнэлэгийн машин ирж хагас хүнийг нь авч явсан хагасыг нь тэр улаан өнгийн Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт урд нь явсан гэж 2 машинтай хүмүүс ирж тэр машинд хагасыг нь суулгаж явсан юм тэгээд Лүн сумын замын байцаагч ахлах дэслэгч Мөнх-Эрдэнэ гэж хүн ирж үзлэг хэмжилт хийсэн юм. .. Миний бие болон бусад зорчигч нарын биед гэмтэл шарх учраагүй зүгээр шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, үзүүлэхгүй гэсэн мэдүүлэг /хх-64 тал/,

 

Гэрч С.Ерөөлт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тэгээд нутгийн Насанбуян гэж хүн саарал өнгийн Каринаа машинтайгаа хамт явах байсан засмал зам дээр уулзаад өөр бас машин ирж хамт явах байсан тэрийг хангайн даваан дээр хүлээе гээд Насанбуян түрүүлээд би 23-28 УНИ Т.Спринтер маркийн хар хөх өнгийн машинтайгаа голд араас 64-49 УНЕ Т.Приус-20 машиныг хүргэн Сумъяа нь бариад Чавганцын хөтөл  рүү өгсөх гэж явтал өөдөөс саарал өнгийн Соната-6 машин ирж надтай зөрөхдөө шахангуй зөрсөн тэгэхлээр нь яагаад шахаж явдаг юм гээд толиндоо харахад араас 60м орчим явсан Приус-20 гэнэт алга болчихсон ба юу болов гээд эргэхэд Соната-6 машин өнгөрч зогсоод эргэсэн ба Приус-20 машин замын урд талын жалга ганга руу орж онхолдсон 4 дугуй нь дээшээ харсан асаалттай хүмүүс нь гарсан байсан тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан юм гэсэн мэдүүлэг /хх-66 тал/,

Гэрч М.Насанбуян мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би хамгийн түрүүнд араас Ерөөлт гэж ах Т.Спринтерм машинтайгаа 50 метр орчим араас нь улаан Т.Приус-20 машин дагасан Чавганцын хөтөлийн баруун талаас өгсөж яваад толиндоо харахад Ерөөлт ахын машины хойно замын урд талдаа цас бужигнаад явахаар нь эргээд очиход замын урд талын жалга руу хамгийн ард явсан улаан өнгийн Т.Приус-20 машин онхолдсон 4 дугуй нь дээшээ харсан хүмүүс нь гарч байсан би тэр Т.Приус-20 машины номерыг нь санахгүй байна тэр машинтай хүмүүсийг танихгүй гэсэн мэдүүлэг /хх-69 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Тэр өдөр манай аав Буянхүү машин жолоодоод, би аавын арын суудал дээр эмээгийнхээ хажууд сууж явсан. Урд ээж сууж явсан. Тэгээд явж байхдаа би зам хараад явж байтал өөдөөс нэг улаан машин ирж байснаа цагаан зураас давж ирээд манай машиныг шахаад аав машинаа хажуу тийш нь дараад толиороо шүргэсэн. Тэгээд аав машинаа зогсоогоод буусан. Би бол машинаас буугаагүй. Биед гэмтэл учраагүй гэсэн мэдүүлэг /хх-81 тал/,

 

Гэрч Б.Цагаанчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  ..тэгээд үдээс хойших нь байх Лүн сум өнгөрөөд засмал замаараа явж байтал урдаас нэг улаан машин гарч ирэхээр нь энэ ямар хурдтай явж байна гэж бодоод явж байтал гэнэт пир пар гээд дуу гараад манай машины жолооч талын толь хагараад уначихсан. Тэгээд манай машин зогсоод харахад нөгөө машин байхгүй байхаар нь буугаад сайн харсан. Гэтэл Буянхүү энэ рүү тоос татаад явчихлаа гээд эргээд очоод харахад замаас гараад нэлээн яваад зайтай байх жалга руу ороод 4 дугуй нь дээшээ хараад онхолдчихсон байсан. 3 дугуй нь салаад унасан байсан ба очих үед уг машин дотор нь байсан 6-7 хүн машинаасаа гараад ирчихсэн байсан. Тэгээд бид нар утсаараа эмнэлэг цагдаа дуудаад цагдаа иртэл хүлээж байсан гэсэн мэдүүлэг /хх-82 тал/,

 

Гэрч Х.Алтангэрэл мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ: .. Би 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сум орж золголт хийчихээд Улаанбаатар хот руу явж байхад өдөр 14 цаг 20 минутын орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөлийн баруун талд замын цагдаа зогсоосон ба тэгэхэд замын урд талын ганга  руу улаан өнгийн Т.Приус-20 маркийн 64-49 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж онхолдсон 4 дугуй нь дээшээ харсан байсан мөн засмал замын хажууд 34-61 ДАХ улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба уг зам тээврийн осол гарсан газар үзлэг хэмжилт хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцох шаардлагатай байна гээл тэгээд хамт явсан Шаарийхүү гэж хүн бид хоёрыг хэргийн газрын үзлэг эхнээс нь дуустал нь оролцуулж үзлэг хэмжилт хийхэд оролцож хөндлөнгийн гэрчээр оролцосон юм.  Тухайн үед үзлэг хэмжилт хийхэд толиороо шүргэлдсэн дээрх 2 тээврийн хэрэгслийн жолооч нар хоёулаа байсан ба тэгээд хаана шүргэлцсэн юм гэж замын байцаагч, ахлах дэслэгч Мөнх-Эрдэнэ гэж байцаагч асууж тухайн газар нь Соната-6 машины толины хагархай зэрэг байсан байсан тул 2 жолоочийн зааснаар буюу замын голын цагаан шугам дээр 2 машин шүргэлдсэн А цэгийг авч ослын гурвалжин байрлуулж үзлэг хэмжилт хийхэд би оролцож хамт байж үзлэг хэмжилт хийлгэсэн юм. Уг хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн №1,2 –т байгаа байрлалаар ослын гурвалжинг тавьж үзлэг хэмжилт хийсэн ба уг ослын гурвалжинг 2 машин шүргэлцсэн А цэг гэж байсан. Хэргийн газрын үзлэгийн хэмжилт үзлэгийг хийхэд 2 тээврийн хэрэгслийн жолооч нар хоёулаа байж оролцсон ба А цэгийг тогтооход хоёулаа байж заасан гэсэн мэдүүлэг /хх-87-88 тал/,

 

Гэрч Х.Шаарийхүү мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ: ..Тэгээд замын цагдаа зогсоож хамт явсан Алтангэрэл бид хоёрыг үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролц гэсэний дагуу үзлэг хэмжилт хийхэд оролцсон юм. Шүргэлцсэн 2 машиныг 2 жолооч хоёулаа замын байцаагчтай байлцаж шүргэлцсэн гэх А цэгийгм заасан ба тэр нь замын цагаан шугам дээр байсан бөгөөд ослын гурвалжин тавьж үзлэг хэмжилт хийсэн. Улаан онхолдсон Т.Приус-20 машины жолооч махлаг залуу байсан Соната-6 машины жолооч намхан эрэгтэй байсан гэсэн мэдүүлэг /хх-90 тал/,

           

Шинжээч Р.Мөнхбаясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.. 64-49 УБТ улсын дугаартай, Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслий жолооч Н.Сумъяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2-1-А заалт буюу тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолооны үнэмлэхийг биедээ авч явна, 3XД-ийн 9-р бүлгийн 9-1,2-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, аюул саад бие болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, ЗХД-ийн 8-р бүлгийн 8-5-д заасан зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд баруун гар талруугаа шахаж явна гэсэн заалтуудыг зөрчсөн ба дүгнэлт бичихдээ техникийн алдаанаас болоод ЗХД-ийн 8-р бүлгийн 8-5-д заасан заалт тавиагүй байна, харин 34-61 ДАХ улсын дугаартай Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Буянхүү нь ЗХД-ийн 2-р бүлгийн 2-5-А-д зааснаар зам тээврийн осол хэргийн газраас хөдлөхгүй байх үүрэгтэй, ЗХД-ийн 8-р бүлгийн 8-5-д заасан зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд баруун гар талруугаа шахаж явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна уг дүгнэлтэнд ЗХД-ийн 8-р бүлгийн 8-2-т заасан заалтыг зөрчсөн харагдаж байгаа боловч гэсэн өгүүлбэр засагдаж хасагдаагүй  шивэгдэж техникийн  алдаа  болсон  байна 2  тээврийн хэрэгслийн жолооч ЗХД-ийн 8-р бүлгийн 8-2-т заасан заалтыг зөрчсөн зүйл байхгүй байгаа юм. 2 тээврийн хэрэгсэл толиороо шүргэлдэж 2 тээврийн хэрэгслийн жолооч ЗХД-ийн 8-р бүлгийн 8-5-д заасан заалтыг зөрчиж байгаа үйлдэл болон 34-61 ДАХ улсын дугаартай Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Буянхүү нь осол хэргийн газраас хөдөлж ЗХД-ийн 2-р бүлгийн 2-5-А-д заасан заалтыг зөрчиж байгаа үйлдэл нь захиргааны зөрчил бөгөөд 64-49 УБТ улсын дугаартай, Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Сумъяа нь ЗХД-ийн 9-р бүлгийн 9-1,2-д заасан заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэлээ замаас гаргаж онхолдуулж зорчигч нараа гэмтээж байгаа үйлдэл нь гэмт хэрэг жолооч Н.Сумъяагийн буруутай зам тээврийн осол гарах үндэс болсон юм гэсэн мэдүүлэг /хх-123-124 тал/,

 

Шинжээч Э.Батцэнгэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:..34-61 ДАХ улсын дугаартай Х.Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Буянхүү нь ЗХД-ийн 8-р бүлгийн 8.5-д заасан “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн баруун гар талд аль болох ойрхон явна гэсэн заалтыг” зөрчсөн ба уг зөрчил нь захиргааны зөрчил юм. Б.Буянхүүгийн 8-р бүлгийн 8.5-д заасан заалтыг зөрчсөн нь уг осол хэрэг гарахад нөлөөлөхгүй ба Буянхүү нь 34-61 ДАХ улсын дугаартай Х.Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 64-49 УБТ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй толиороо шүргэлцсэн ч гэсэн жолооч Сумъяа нь 64-49 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг замын хажуу руу гаргаж онхолдуулахгүйгээр зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан юм гэжээ /хх-247 тал/,

 

Шинжээч Б.Даваадоржмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:..34-61 ДАХ улсын дугаартай Х.Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Буянхүү нь ЗХД-ийн 8 дугаар бүлгийн 8.5-д заасан заалт зөрчсөн гэж үзэж байгаа ба уг заалтыг зөрчсөн үйлдэл нь зөрчил ба осол хэрэг гарахад нөлөөлөөгүй уг зам тээврийн осол гарахад буруугүй 64-49 УБТ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Сумъяа нь зөрсөн тээврийн хэрэгсэлтэй толиороо шүргэлцсэн хэдий ч онхолдохгүй байх боломжтой байсан ба уг осол хэргийн гол буруутай жолооч нь Н.Сумъяа ба ЗХД-ын 9.1,2-т заасан заалтыг баримталж явсан бол толиороо шүргэлдсэн  хэдий ч онхолдохгүйгээр тээврийн хэрэгслээ бүрэн зогсоох боломжтой байсан гэсэн мэдүүлэг /хх-249 тал/,

 

Шинжээч Ш.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Хавтаст хэргийн материалаас уншиж үзэхэд зам тээврийн ослын хэрэг нь 64-49 УБТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Н.Сумьяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5, 8.11, 2,1-А, 9-1,2 т заасан заалтуудыг зөрчсөнөөс болж осол гарч зорчигч нар гэмтсэн юм.34-61 ДАХ улсын дугаартай, Х Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Буянхүүгийн гаргасан зөрчил буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8,2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн нь захиргааны зөрчил бөгөөд уг  зам тээврийн осол хэрэгт хамаагүй 34-61 ДАХ улсын дугаартай Х Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Буянхүү, 64-49 УБТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Н.Сумьяа  нар нь зөрж байгаад толиороо шүргэлдсэн хэдий ч 64-49 УБТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Н.Сумьяа  нь тээврийн хэрэгсэлээ онхолдуулахгүйгээр зогсоох бүрэн боломжтой байсан юм. /хх-н 01 тал/

 

 

            -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,

            -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-13 тал/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18, 29 тал/,

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-30 тал/,

            -хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-31 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-32 тал/,

            -эд зүйлийн үнэлгээ /хх-33 тал/,

           

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2302 тоот шинжээчийн дүгнэлтэд  /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

            1. С.Галхүүгийн биед тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-92 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2301 тоот шинжээчийн дүгнэлтэд  /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

            1. Т.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, хүзүү, зүүн далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-94 тал/,

           

            -“Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-97 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2300 тоот шинжээчийн дүгнэлтэд  /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

1. Н.Сумъяагийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-100 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2298 тоот шинжээчийн дүгнэлт /өвчний түүхээр дүгнэлт гаргасан/

1. Н.Нямцэцэгийн биед элэгний няцрал, хэвлийд бага зэрэг сул шингэнтэй, шуу яс, дунд чөмөгний далд хугарал, духанд шарх, баруун нүдний алим, дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Гэмтэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ /хх-102 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2299 тоот шинжээчийн дүгнэлтэд  /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

1. А.Баяндэлгэрийн биед 1 нүдний хараагүйдэл, зүүн зажуур хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн дал ясны хугарал, зүүн мөрний үений хагас мултрал, зүүн 2-12-р хавирганы хугарал, зүүн талын 5,6,7,12-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн уушигны няцрал, уналт, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, цээжний 2 талын хөндийн шингэн хуралдалт, зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, цус хуралдалт, зүүн зовхи, дух, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид 1 нүд бүрэн хараагүй болох нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65% алдагдуулна.

5. Гэмтэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ /хх-104-105 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2444 тоот шинжээчийн дүгнэлтэд  /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

1. Б.Зулын биед тархи доргил, зүүн дал ясны зөрөөтэй далд хугарал, дух, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалга, зүүн мөр далыг хамарсан, зүүн гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Б.Зул нь 2 уушигны хатгаа, гялтангийн үрэвсэл өвчтэй байна гэжээ /хх-107 тал/,

-авто машин үнэлсэн тухай тайлан /хх-116-117 тал/,

-жолоочийн согтууралыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-149-150 тал/,

-А.Баяндэлгэрийн өвчний түүхийн хуулбар /хх-163-171 тал/,

-Н.Нямцэцэгийн өвчний түүхийн хуулбар /хх-173-183 тал/,

-Б.Зулаагийн өвчний түүхийн хуулбар /хх-185-190 тал/, ъ

-Хохирлын баримтууд /хх-194-202 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-240 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-241 тал/,

 

-2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00000017 тоот дүгнэлтэд

1. Тоёото Приус 20 маркын 64-49 маркийн УБТ улсын дугаарын дугаартай автомашины жолооч Нямдорж овогтой Сумъяа “Хюндай Соната 6” маркийн 34-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батжаргал овогтой Буянхүү нар 2016 оны 02 сарын 12-ны едөр 12-13 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар хоорондоо автомашинуудынхаа толиороо шүргэлцэж зам тээврийн осолгаргасан байна Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл мөргөлтийн А цэгийн байрлал замын зорчих хэсгийн тусгаарлах зурвас дээр гарсан байх ба шүргэлцсэн гэх ямарч ул мөр байхгүй , А цэгээс хоёр тийш авсан 3,40м , 3,67 гэсэн хэмжээнүүдээс авч тэмдэглэсэн байгааг үзэхэд ТОЁОТА ПРИУС маркийн 64-49 УБТ улсын дугаартай автомашины жолооч Нямдорж овогтой Сумъяа нь МУ-ын ЗХД-н8-р бүлгийн 8-2-т " Эсрэг хедөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн харагдаж байгаа боловч Х.СОНАТА 6 маркийн 34-61 ДАХ дугаартай автомашины жолооч Батжаргал овогтой Буянхүү ньхэргийн газраас автомашиныг хөдөлгөж МУ-ын ЗХД-ийн 2-р бүлгийн 2-5-А-д зааснаар "Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрэл асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтыг зөрчснөөс А цэгийн байрлалыг нарийн тогтоох боломжгүй байна. Иймд хавтас хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэлд хоёр автомашины хоорондын хэмжээ тодорхойгүй, яг мөргөлтийн А цэгийн орчимд ямар ч ул мөр байхгүй гэснээс харахад энэ хсёр жолооч хоёулаа МУ-ын ЗХД-ийн 8-р бүлгийн 8-д заасан " Суурин газрын гаднах зам буюу 5.1. 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийч баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар галын аль ч эгнээгээр явахыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчснөөс хоорондоо шүргалцсэн байна.

2.  ТОЁОТА ПРИУС 20 маркийн 64-49 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн
жолооч Нямдорж овоггой Сумъяа нь Замын хөделгөөний дүрмийн дээрх заалт
зөрчснөөс гадна Х.СОНАТА 6 маркийн 34-61 ДАХ дугаарын автомашинтай шүргэлцэж
цэгээс 76,9, 89,1 м зайд жалганы ирмэг мөргөж онхолдсон байгаа нь:

1-рт МУ-ын ЗХД-ийн 2-р бүлгийн 2-1-А-д заасан " Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээвриин хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна " гэсэн заалтыг

2-рт МУ-ЫН ЗХД-ийн 9-р бүлгийн 9-1,2- т заасан " Жолооч хөдөлгэөний эрчим
тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, " Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоохаргахэмжээ авна”гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

  1. Х.СОНАТА 6 маркийн 34-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батжаргал овогтой Буянхүү нь МУ-ьпн ЗХД-ийн 8-р бүлгийн 8-5 , 2-р бүлгийн 2-5-А заалтуудыг тус тус зөрчсөн байна
  2. ТОЁОТА ПРИУС маркийн 64-49 УБТ улсыч дугэартай тээврийн хэрэгсэл Х.СОНАТА 6 маркийн 34-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дундтоормосны мөрний урт байхгүй, хэргийн газрын үзлэгийн схем зурагт 60,50м гэж дугуйн мөрний уртыг тэмдэглэсэн байгаа үзэхэд зам тээврийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.
  3. ТОЁОТА ПРИУС маркийн 64-49 УБТ улсын дугаарын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нямдорж овогтой Сумъяа нь Х.СОНАТА 6 маркийн 34-61 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй толироо шүргэлцсэн хэдий ч А цэгээс 76,90м явсан боловч тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй. Энэ зайнд жолооч ямар нэг зогсоох арга хэмжээ авсан бол автомашинаа замаас гарч онхолдохгүй байх боломжтой байсан.
  1. Тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь ТОЁОТА ПРИУС маркийн 64-49 УБТ, Х.СОНАТА 6 маркийн 34-61 ДАХ дугаарын тээврийн хэрэгслүүд МУ-ын ЗХД-ийн 8-р бүлгийн 8-5-д зааснаар суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр яваагүйгээс автомашин байрлан явах журам зөрчснөөс хоорондоо автомашиныхаа толиороо шүргэлцэж осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.
  2. Энэ зам тээврийн осол нь Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх Улаанбаатар Булган аймгийн Баяннуур сумын чиглэлийн замын 149 дахь километр газар асфальтан, тэгш өгсүүр, уруу, мөстэй ,цастай, халтиргаатай,. суурийнгийн гаднах, цаг агаар тогтуун ,зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, эсрэг хедөлгеөнтэй , хоёр эгнээ, хашлагагүй замд 2016 оны 02 сарын 12 өдрийн 12-13 цагийн хооронд гарсан байна гэснээр дүгнэлийг гаргав гэжээ /хх-121-122 тал/,

 

-2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №26 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.Урьд гаргасан 17 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна.

2.Тоёота Приус-20 маркийн 64-49 УБТ улсын дугаартай авто машин жолоодож явсан Н.Сумъяа нь МУ-ийн ЗХД-ийн 8-р бүлгийн ЗХД-ийн 8,5-д заасан "суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах" мөн ЗХД-ийн 8-р бүлгийн 8,11-д заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх, хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" мөн ЗХД-ийн 2-р бүлгийн 2,1а-д зааснаар "Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хюндай сонота-6 маркийн 34-61 ДАХ улсын дугаартай авто машин жолоодож явсан Б.Буянхүү нь МУ-ийн ЗХД-ийн 8-р бүлгийн ЗХД-ийн 8,5-д заасан "суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах" гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.Тоёота Приус-20 маркийн 64-49 УБТ улсын дугаартай авто машин жолоодож явсан Н.Сумъяа нь МУ-ийн ЗХД-ийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

4.Хюндай Сонота-6 маркийн 34-61 ДАХ улсын дугаартай авто машин жолооч Б.Буянхүү нь МУ-ийн ЗХД-ийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

5.64-49 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийнхэрэгсэл, 34-61 ДАХ улсын дугаартай, Хюндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн зам тээврийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй.

            6.Тоёота Приус-20 маркийн 64-49 УБТ улсын дугаартай авто машин жолоодож явсан Н.Сумъяа нь МУ-ийн ЗХД-ийн 9-р бүлгийн 9.1,9.2,-д заасан заалтуудыг зөрчсөнөөс авто машинаа замаас гарсан боловч, онхолдуулахгүй байх боломжтой байсан.

            7.Дээрх жолооч нар нь МУ-ийн ЗХД-ийн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан.

            8. Тоёота Приус-20 маркийн 64-49 УБТ улсын дугаартай авто машин жолоодож явсан Н.Сумъяа нь МУ-ийн ЗХД-ийн 8-р бүлгийн 8.5, 8.11, 2-р бүлгийн 2.1а, 9-р бүлгийн 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан.

9. Хавтаст хэргийн 1,2-р зурган дээрх зорчих хэсэг дээр  халтиргаа гулгаа үүсээгүй байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэжээ /хх-128-129 тал/,

 

            -шүүгдэгч Н.Сумъяагийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-142 тал/,

 

- шүүгдэгч Н.Сумъяаг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-136-138 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-139-141 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгчН.Сумъяа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Чавганцын хөтөл” гэх газрын баруун талд 149 дүгээр километрийн тэмдэгтийн орчимд асфальтан замд өөрийн эзэмшлийн 64-49 УБТ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.5-д заасан “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах”, мөн дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх, хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1А-д заасан “жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Б.Буянхүүгийн жолоодож явсан 34-61 ДАХ улсын дугаартай Хюндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй толиороо шүргэлдэж, улмаар цааш 76.90 метр газарт тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадалгүй замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, А.Баяндэлгэрийн бие махбодид хүнд, насанд хүрээгүй хохирогч Н.Нямцэцэгийн биед хүнд, Б.Зулаагийн бие махбодид хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнх-Эрдэнэ, С.Галхүү нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-13 тал/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18, 29 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2302 тоот шинжээчийн дүгнэлт /хх-92 тал/,2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2301 тоот шинжээчийн дүгнэлт /хх-94 тал/, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2300 тоот шинжээчийн дүгнэлт /хх-100 тал/, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2298 тоот шинжээчийн дүгнэлт /хх-102 тал/, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2299 тоот шинжээчийн дүгнэлт /хх-104-105 тал/, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №2444 тоот шинжээчийн дүгнэлт/хх-107 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00000017 тоот дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №26 тоот шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Сумъяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Сумяъагтээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 2 хүний биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Сумъяад ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” , 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

           

Хохирлын талаар:

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд гомдол саналгүй гэх хүсэлтээ ирүүлсэн байх бөгөөд энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийнталаар:

Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 600000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 хаалгатай хөргөгч, 130000 төгрөгийн үнэлгээ бүхий угаалгын машин, 600000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн зурагт, 450000 төгрөгийн үнэлгээ бүхий суурин компъютер битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыгхэрэгсэхгүй хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Б.Буянхүүгийн 114162 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Буянхүүд буцаан олгох нь зүйтэй байна шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Сумъяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290,295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Сумъяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 2 хүний биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Сумъяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. МонголулсынЭрүүгийнхуулийн ерөнхий ангийн 52 дугаарзүйлийн 52.5 дахьхэсэгтзааснаар ялтан Н.Сумъяад оногдуулсан 2 жилийн хорих ялыгжирийндэглэмтэйхорихангидэдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Буянхүүгийн№114162 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Буянхүүд буцаан олгосугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 хаалгатай хөргөгч, 130000 төгрөгийн үнэлгээ бүхий угаалгын машин, 600000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн зурагт, 450000 төгрөгийн үнэлгээбүхий суурин компъютер битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6.Энэ хэрэгт ялтан Н.Сумъяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдьсугай.

7.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Сумъяад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 61 дүгээрзүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгтзааснаарялтанН.Сумъяад тэнсэнгийн хугацаанд хяналттавьжажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэгболгож, ялтанН.Сумъяа нь хянанхаргалзаххугацаандзахиргаанышийтгэлхүлээсэнболЦагдаагийнбайгууллагынсаналыгүндэслэнхорихялыгбиечлэнэдлүүлэхэсэхийгшүүхшийдвэрлэхийгтанилцуулсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Сумъяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сумъяад урд бусдын батлан даалтанд өгөх төслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Сумъяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА