Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0790/Э |
Дугаар | 2020/ШЦТ/778 |
Огноо | 2020-08-31 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/778
2020 08 31 2020/ШЦТ/778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал, Улсын яллагч: С.Оюунжаргал,
Шүүгдэгч Н.А(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Нэмэхбаярын Алтаншагайд холбогдох эрүүгийн 2003000000300 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 1 дүгээр хэсэг 10-391 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ....................
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Ань 2020 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 22 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын замд Н.Ань “Тоёота Приус” маркийн 83-91 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар
гарч явсан явган зорчигч 24 настай Г.Дөлгөөнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2003000000300 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Ань шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020.07.30-ны өдөр 23:00 цаг өнгөрч байхад тоёота приус-30 маркийн 83-91 убм улсын дугаартай автомашинтай 7-н буудлаас Багшийн их сургууль руу явахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ертөнцийн зүгээр зүүн талын замаар хойноос урагшаа чиглэлд 3-н эгнээтэй замын 3 дугаар эгнээгээр явж байхад явган хүний гарцтай хэсгийн харалдаа ирэхэд замын баруун талаас нэг залуу гүйж ирээд машины баруун талын крыло, толь мөргөж газар унасан. Тэгэхээр нь машинаа зогсоож буугаад очиход тэр залуу газар суугаад байрлалтай нилээн халамцуу байдалтай байхаар нь өөрийн 8839-5508 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд өргөж машиндаа суулгаад хүлээж байхад удаагүй замын цагдаа ирэхэд Г.Дөлгөөн /сүүлд нэрийн мэдсэн./ цагдаатай уулзаад миний бие зүгээр байна би ингээд гэр рүүгээ явчихья гээд гуйгаад байсан. Тэр үед цагдаа наад хүний чинь биеийн байдал гайгүй байгаа бол гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүл гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг рүү явж байхад би эндээс харьчихья миний бие зүгээр байна гээд 32-н торгийн хойд талын автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гараад гудамж руу ороод явчихаар нь хэсэг харж зогсож байгаад гарч ирэхгүй болохоор нь хөдлөөд явсан. Тэгээд маргааш үдээс хойш нь цагдаагаас яриад дуудахаар нь очиж уулзахад Г.Дөлгөөн цагдаад гомдол гаргачихсан хөл нь хугарсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Дөлгөөний: “...ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед хойноос урагшаа чиглэлийн 3-н эгнээтэй замын 3 дугаар эгнээний хэсэгт “Тоёота Приус-30” маркийн автомашинд мөргүүлж газар унасан. ...миний зүүн талын хөл шагай хэсгээрэз хавдчихсан байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн хөлний шагайны яс хугарсан, чигчий хурууны яс мөн хугарсан байна гээд гипс тавьж өгсөн. Би жаахан халамцуу байсан болохоор гайгүй байх гэж бодсон яг ослын дараа зүүн хөл гишгэхэд бага зэрэг хөндүүртэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №8840 дугаартай шинжээчийн дүгнэлт:
няцрал гэмтэл тогтоогдлоо
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 42827 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-35 дугаар хуудас/, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-14 дүгээр хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ань 2020 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 22 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын замд Н.Ань “Тоёота Приус” маркийн 83-91 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 24 настай Г.Дөлгөөнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Дөлгөөний мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №42827 дугаартай дүгнэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, Жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Алтаншагайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан
хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Алтаншагайг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.Алтаншагайд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх Ц.Алтаншагайд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг)
600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Алтаншагай нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Дөлгөөн нь эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг нэхэмжилж баримтаа гаргасан ба шүүгдэгч Ц.Алтаншагай нь эмчилгээний зардалд нийт 1.200.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Ц.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7
36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН