| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2017/00150/И |
| Дугаар | 212 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн сумын -р баг тоотод оршин суух, Х овогт Сгийн М //-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: д холбогдох гын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оны 09 арын 16-нд д сумлага машины жолооч албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 02-ны өдрийн ын даргын 01 тоот тушаалаар үндэслэлгүйгээр үүрэгт ажлаасаа халагдсан тухайгаа 2017 оны 03 сарын 09-ний өдөр манай гэрт тус Нисэх буудлын жолооч Гг авчирч өгснөөр мэдсэн. Нисэх буудлын дарга Ж.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Иргэний нисэхийн Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар намайг ноцтой зөрчил гаргасан гэж, мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн, ямар ч нотлох баримтгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд гын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Мыгын дарга Ж.М нь 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Хариуцагч тал С.Мыг жлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалж ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ‘’ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино’’ гэсэн байгаа. аймаг дахь дарга хуулийг зөв сонгож хэрэглэж чадаагүй, ажилтан С.Мыг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учраас ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 сарын 21-нээс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг нөхөн хийлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Аливаа байгууллагын удирдах албан тушаалтан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэхдээ үндэслэл, түүнийг нотлох баримтаа зөв заасан байх үүрэгтэй. Зөвхөн цагийн бүртгэлийг үзэхээс илүү, энэ хүн ямар учраас ажилдаа ирэхгүй байна, ямар учраас ажил таслав гэдгийг шалгаж тогтоох гол үүрэг нь ажил олгогчид байсан. Ингэж шалгаад үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байж уу, үгүй юу гэдгийг тогтоож, өөрөөс нь тайлбар авч, хамт олны хурлаар хэлэлцүүлээд ажлаас нь чөлөөлсөн байсан бол хуульд заасан шаардлагыг хангах байсан. Гэвч ийм арга хэмжээ аваагүй өөрийн эрх хэмжээгээр халсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ажил олгогчийн ажил тасалсан гэж байгаа хугацаанд цагдан хоригдож байсан болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ....Тус Нисэх буудалд технологийн болон сумлагч автомашины жолооч, онгоцны техникчээр ажиллаж байсан С.М нь 2016 оны 11 сарын 01-нээс 2017 оны 01 сарын 02-ныг хүртэл Нисэх буудлын дарга, удирдлагадаа мэдэгдэлгүй 2 сар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй тасалсан. Иймд С.Мын ажил тасалсан буруутай үйлдлээс болоод нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, аэродромын болон техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж техник-технологийн зөрчил, осол аваар гарах нөхцөл бүрдсэн тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор шийдвэр гаргасан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... анх С.Мыг орлох ажилтныг түр авсан гэдгийг түрүүнд хэлсэн. Аливаа ажилтныг орлоход тушаал гаргах ёстой байдаг. Тухайн байгууллага нь маш хариуцлагатай байх алба байдаг. Тийм учраас би нэгийг нь ажлаас чөлөөлж, нэгийг нь 40 хувиар цалинжуулж, нэгд нь сарын үндсэн цалинг нь өгч ажиллуулсан. С.М нь 2016 оны 12 сарын 21-нд батлан даалтанд гарчихаад маргааш нь ажилдаа ирээд даргаа би ингэчихлээ одоо ажилдаа оръё гээд ирсэн бол ажиллуулах боломж байсан. Би ажлаас чөлөөлөх тушаалаа 21-нээс хойш хөдөлмөрийн дотоод журмаа зөрчиж 10 хоногийн дараа гаргасан. Бүхэл бүтэн 2 сар ажилдаа ирэхгүй явж байгаа хүнийг ажлаас халахаас өөр арга байхгүй. Иймээс Хөдөлмөрийн хуульд зааснаар С.М нь ноцтой зөрчил гаргасан учраас миний бие Монгол Улсын Хөдөлмөрийн хууль болон Улсын онцгой объект хариуцаж байсны дагуу аюултай байдлаас урьдчилан сэргийлж тушаал гаргасан. Ерөнхий газарт энэ хүний талаарх мэдээлэл очиж 5 хоногийн дараа Ерөнхий газраас ‘’энэ хүний асуудлыг яаралтай шийд, гэмт хэрэгт холбогдсон нь байгууллагын нэр хүндийн асуудал, ямар гэмт хэрэгт холбогдсон талаар бидэнд бүх мэдээлэл ирсэн учраас та энэ хүний ажлын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Нисэхийн аюулгүй байдалд ноцтой хүндрэл учруулах буюу ноцтой алдаа гарвал нөхөр дарга та хариуцна шүү’’ гэж удаа дараа хэлсэн учир би шийдвэрээ гаргасан. Төрийн онцгой объекттой, хариуцлагатай байгууллага учраас би гаргасан шийдвэрээ дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь Иргэний нисэхийн Ерөнхий газар аймаг дахь даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа 2017 оны 3 сарын 9-ний өдөр хүлээн авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн чөлөөлсөн байх ба хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан шууд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон байхыг ойлгоно. Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдлыг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ноцтой зөрчил гэж үзэх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ. Гэвч нэхэмжлэгч нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгоогүй байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар буюу 2016 оны 11 сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарлаж буй түүнийг ажил тасалсан гэж үзэж байгаа хугацаанд онц хүнд гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдан цагдан хоригдож байгаад яллагдагчаар тооцогдон мөн цагдан хоригдож байсан болох нь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 31-ны өдрийн 24/9 тоот, 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 24/б тоот, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 24/г тоот захирамж /хэргийн 71, 74, 77-р хуудас/-уудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар буюу 2016 оны 11 сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгодог боловч нэхэмжлэгч С.Мт холбогдох эрүүгийн 201612000186 дугаартай хэрэг 2017 оны 3 сарын 24-ний өдөр хэрэгсэхгүй болсон болох нь хэргийн 79-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 41 тоот тогтоолоор нотлогдож байгаа учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй атал ажил олгогч ажилтанд ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа 2 сар гаран хугацааны дараа хүргүүлсэн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Ажил хүлээлцсэн өдөр тодорхойгүй байх тул тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч буюу ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох №А000287083 улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг харьцуулан ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг НХХ-ийн сайдын 2005.05.05-ны өдрийн 555 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцов.
Нэхэмжлэгчийн 8, 9, 10 сарын дундаж цалингаас 1 өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 44876 /2961852:66/ төгрөг болж байна. Мөн 2017 оны 1 сарын 2-ноос 2017 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл ажлын өдрийн тоог гаргахад 120 ажлын өдөр болж байгаа ба 120 ажлын өдрийн цалин 5385120 /120*44876/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар .............ажилтанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байдаг тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж бичил хийх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Иймд хариуцагч буюу ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2-т заасныг үндэслэл болгож 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байгаатай холбогдуулан хариуцагч байгууллагаас цалин 5385120 төгрөгийн шаардлагад 101111 төгрөг, ажилд нь эгүүлэн тогтоосон нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг нийт 171311 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мыг Иргэний нисэхийн Ерөнхий газар аймаг дахь лын технологийн болон цэнэглэгч автомашины жолооч, онгоцны техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний нисэхийн Ерөнхий газар аймаг дахь лаас 5385120 /таван сая гурван зуун наян таван мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мын ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газар аймаг дахь д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 171311 /нэг зуун далан нэг мянга гурван зуун арван нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ