| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2057 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2057
2020 12 16 2020/ШЦТ/2057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Д.Ариунжаргал /томилолтоор/,
Хохирогч Э.Аргабилэг,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч *******.Дашдорж /ҮД:0747/,
Шүүгдэгч М.*******, М.*******, Л.Д, тэдгээрийн өмгөөлөгч Р.Түвшинбат /ҮД:0713/,
Өсвөр насны шүүгдэгч Л.*******уянхишигт, түүний хууль ёсны төлөөлөгч *******.Лхагвадорж, өмгөөлөгч Э.Уянга /ҮД:1620/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “*******” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн *******аянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.*******ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1580 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2 дугаар курсийн оюутан, *******аянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39 дүгээр байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Энхбаярын А /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны салбарын 1 дүгээр курсийн оюутан, *******аянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 62 дугаар байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт Мэндбаярын ******* /РД: /,
3. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 2002 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Их Сургуулийн Эрх зүйн 1 дүгээр курсийн оюутан, *******аянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамжны 510 тоотод оршин суух бүртгэлтэй, *******аянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 26 тоотод түр оршин суух, ам бүл 5, эцэг, 2 эгч, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт М ******* /РД: /,
4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн *******айгалийн ухааны салбарын 1 дүгээр курсийн оюутан, *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13 дугаар байрны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, *******аяжих *******алжин овогт Лн ******* /РД: /,
5. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Глобал Удирдагч Их сургуулийн бизнесийн удирдлагын 1 дүгээр курсийн оюутан, *******аянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 5 дугаар байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Лн Д /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.******* нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгтэй “чи намайг дүү нартаа зодно гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Э.А нь М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.******* нь Э.А, Л.*******уянхишигт, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, сэгсэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Л.*******уянхишигт нь Э.А, М.*******, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Л.Д нь Э.А, М.*******, Л.*******уянхишигт нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Агийн өгсөн: “*******и Аргабилэгтэй параллель анги байсан. *******и шилжиж орж ирснээс нь хойш мэндийн зөрүүтэй явдаг байсан. Тэр өдөр 14 дүгээр байрны гадаа эхлээд мөргөхөд нь ******* бид 2 очиж салгаад, цохилцоход нь Энхбаатар бид 2 очиж салгасан. Салгачхаад боль гээд 22а байрны гадаа очоод явах гэж байтал хашааны хаалганы цаанаас “наанаа байж бай” гээд орилохоор нь “наадхаа хая хая” гээд бид нар явсан. Хойноос ирсэн. *******и урд хэсэгт нь алхаж байсан. Хүмүүс буруу ойлгоод байна. *******ыг боосон байхад нь бүгдээрээ нийлж Аргабилэгийг цохиж, өшиглөж зодсон мэтээр ярьж байна. Дандаа тус тусдаа болсон үйл явдлууд. Аргабилэг дээр бөөндөө цугларч цохиж зодсон асуудлыг би лав хараагүй. Тэрний дараа Аргабилэг газар унасан байхаар нь би босгоод “одоо ингээд явчи,х больчих” гэтэл “чи цаашаа бай” гээд түлхсэн. *******и зүгээр явчих гээд эргээд алхаж байхад хойноос ирээд цохих гэж байсан. *******и цохих гэхэд нь бултаад нэг алгадчихаад цаашаа явсан. Аргабилэг мэдүүлэг дээрээ намайг салгаж байсан яагаач үгүй гэж хэлж байсан. *******и сайн ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн: “Тухайн өдөр бид нар 18 дугаар хорооны 14 дүгээр байр дээр очсон. Аргабилэгийг би нэг сургуульд сурдаг болохоор таньдаг байсан. Намайг дүү нартаа зодно гэж ярьсан байна. *******и Аргабилэг дээр очоод “Аргаа босоод ир, хоёулаа ярилцъя” гээд ярилцаж байгаад бид 2 муудалцаад, эхлээд намайг мөргөөд, бид хоёрын дунд харилцан зодоон үүссэн. Хүүхдүүд ирж салгаад бид нар 22а байр дээр очоод байж байтал Аргабилэг араас найз Пүрэвдоржтойгоо ирээд эхэлж зодоон өрнүүлсэн. Эхэндээ одоо болчихоо гээд эвээр хэлээд байхад дайраад байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.*******уянхишигтийн өгсөн: “14 дүгээр байрны гадаа зодоон болсны дараа 22а байрны голын талбай дээр ирэхэд Пүрэвдорж, Аргаа 2 ирээд *******ийг эхлээд Пүрэвдорж цохиод энэ 2 хөөцөлдөөд яваад өгсөн. Аргаа миний урд *******ийг цохиж байсан. Тэр үед л би Аргааг зүүн гараараа алгадаад газар унагаагаад ******* боосон. *******и болсон үйл явдлын дараа Аргааг босгоод “гайгүй юу” гэхэд босож ирээд бид нар луу “эцэг эхийнхээ мөнгөөр зодоорой” гэж орилоод эхэлсэн. Тэнгис гэх хүүхэд тэр үедээ өшиглөсөн гэж ярьсан хэр нь цагдаа дуудаад маргааш нь би өшиглөөгүй гэж яриад явж байсан. *******и *******ыг боож байхад цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн “Тэр өдөр *******тэй маргалдсан гэх шалтгаанаар Аргабилэгтэй маргалдаагүй. Аргабилэг өөрөө дайраад, хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсны улмаас өөрийгөө хАлсан. Чингүүн нарын мэдүүлэгт байгаа шиг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Дгийн өгсөн: “Тухайн өдөр 14 дүгээр байр дээр зодоон болоод бид нар 22а байрны гол тайлбай дээр байж байсан. Тэр үед 22а байрны урд хаалгаар Аргабилэг, Пүрэвдорж нар орилоод ирсэн. Тэгэхэд Пөпө *******ийг цохичхоод зугтааж байсан. Зугтааж байхад нь ******* араас нь хөөж байсан. Араас нь хараад зогсож байхад Аргабилэг надаас 2 алхмын цаана унасан, ******* боож байсан. Тэр үед харуй бүрий болсон байна. Намайг Пүрэвдорж цохисон гэж хэлсэн. Пүрэвдорж намайг хараагүй зугтаагаад явж байсан хүн. *******ид хэд болъё гэж байхад Аргабилэг “би та нарыг ална тална” гэж орилоод байхаар нь “би хөгшөөн одоо явчих” гэтэл “чи муу одоо хэн юм хэн болчхоод ингэж харьцаад байгаа юм” гэхээр нь би дуугүй өнгөрсөн. Дахиад араас орилоод байхаар нь “явчих” гэхэд элдэв бусаар доромжлоод байхаар нь би дуугүй өнгөрсөн. 22а байрын 1 дүгээр орцны гадаа очоод зогсож байтал орилоод байхаар нь би “Чи чинь яасан ядаргаатай юм бэ” гээд халаасанд байсан чихрээ шидтэл духаа өгөөд гараа алдлаад цохих гээд ирэхээр нь түлхэж холдуулчхаад өөр тийшээ хараад зогсож байтал цээж рүү өшиглөөд ороод ирэхээр нь би 2-3 удаа алгадтал Энхбаатар, ******* 2 салгасан. Аргабилэг өөрөө бид нар дээр ирээд байсан. *******ид нар 14 дүгээр байранд зодоон болсны дараа хэл амгүй өөрсдөө 22а байр дээр юм яриад зогсож байхад Аргабилэг Пүрэвдоржтойгоо “ална тална” гэж ирсэн. *******и “больчих” гэж удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээж аваагүй. *******и аргагүй биеэ хАлж маргалдсан...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад иргэн Э.Аргабилэгийн гаргасан гомдол, мэдээлэл, /хх.2, 18/,
Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Э.Аргабилэгийн өгсөн: “... Тухайн үйл явдал эхлэхэд хамгийн түрүүнд М.******* миний хамар хэсэгт 3 удаа цохисон, мөн хэвлий рүү хөлөөрөө өшиглөсөн. Зүүн чих хэсэгт А алгадсан түүнээс хойш харанхуй байсан болохоор хэн нь яг яаж цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд /хх.1.20-21,22-23,24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Хишигбатын өгсөн: “... Удалгүй А гэх хүүхэд ирээд бид нар бөөнөөрөө 14 дүгээр байр луу очиход Аргабилэг тоглоомын талбай дээр байж байхад ******* Аргабилэгтэй очиж уулзаж байгаад нэг мэдэхэд зодолдсон байсан, би сайн хараагүй. Тэгээд А, ******* нар очиж салган буцаад 22/а байрны гадаа очиж суугаад байж байхад Аргабилэг найз болох Пүрэвдоржийн хамтаар бид нар дээр хүрч ирэхэд ******* лүү Аргабилэг, Пүрэвдорж нар ирж байснаа Пүрэвдорж нь цаашаа зугтаасан бөгөөд араас нь А хөөсөн. Нэг мэдэхэд Аргабилэг газарт уначихсан дээрээс нь ******* дээр нь гарчихсан Аргабилэг таталт өгөөд байсан. Тэр үед Аргабилэг удалгүй босч ирээд ахин зодолдоно гэж араас нь яваад байсан, тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Чингүүний өгсөн: “... *******ид нар 14 дүгээр байрны гадна очоод байж байхад Аргабилэг тоглоомын талбай дээр тоглож байхад ******* Аргабилэг дээр очин ярилцаж байгаад ******* Аргабилэгийн нүүрэн хэсэгт гараараа цохиод харилцан зодолдож эхэлсэн бөгөөд тэр үед А, Энхбаатар нар очиж салгахад дахин Аргабилэг, ******* зодолдоход дахин салгаад бид нар бүгд 22/а байр луу очсон... Тэгээд Пүрэвдорж удалгүй зугтаасан, тэгэхэд *******уянхишигт Аргабилэгийн нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиход дээрээс нь ******* дээр нь хэвтээд боож байгаад нүүрэн хэсэгт нь гараараа цохиод А “болио” гэхэд тэд нар болиод *******уянхишигт Аргабилэгийг босгосон. Тэр үед Аргабилэг бид нар луу орилоод байхаар нь А “одоо болиоч” гэж түлхээд нэг удаа алгадсан бөгөөд бүгд 1 дүгээр орцны үүдэнд очиход Д Аргабилэгийг 3 удаа алгадаж дахин нэг удаа өшиглөөд 1 удаа нүүрэн хэсэгт нь алгадахад Энхбаатар дундуур орж салгаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.1.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Тэнгисийн өгсөн: “... ******* Аргабилэг дээр очиж уулзаж байгаад гэнэт харилцан зодолдож эхэлсэн бөгөөд А ******* хоёр очиж салгахад дахин ******* тэр хоёр зодолдоод байхаар нь дахин салгаад бид нар 22а байр луу буцаж явсан. Удалгүй араас Аргабилэг Пүрэвдорж гэх найзтайгаа ирээд бид нар луу хүрч ирээд Пүрэвдорж *******төй муудалцаж байгаад цааш зугтаагаад явсан. Тэр үед эргээд хартал Аргабилэг газарт уначихсан, ухаан алдчихсан хэвтэж байсан бөгөөд *******уянхишигт хүрч ирээд Аргабилэгийг босгож байсан. Тэр үед Аргабилэг босч ирээд “та нарыг ална” гээд байсан, орилж бахираад байсан бөгөөд 22а байрны 1-р орцны гадна ирэхэд Аргабилэгтэй хамт Д, Энхбаатар нар хүрч ирээд Дтэй Аргабилэг маргалдаж байгаад Д Аргабилэгийг 3 удаа алгадсан. Тэгээд байж байтал 1-р орцны гадна сууж байсан Эрдэнэ гэх хүүхэд Дг татаж аваад салгахад Энхбаатар Аргабилэгийг гарнаас нь татаж багалзуурдаад байж байхад Д дахин хүрч ирээд Аргабилэгийг 1 удаа хэвлий хэсэгт өшиглөж нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадахад Энхбаатар Аргабилэгийг цааш түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.1.50-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.Цэлмэгийн өгсөн: “... ******* Аргабилэгтэй уулзах гэж очоод гэнэт харилцан зодолдоод эхэлсэн бөгөөд А, ******* нар очиж салгаад, тэгээд буцаад 22а байр луу буцаад явсан. Удалгүй Аргабилэг түүний найз Пүрэвдоржтой хамт ирээд шууд бид нар луу хүрч ирснээ Пүрэвдорж буцаж зугтаахад Аргабилэгийг хамгийн түрүүнд *******уянхишигт нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан. Тэр үед Аргабилэг газарт уначихаад байхад нь ******* Аргабилэгийн хоолойг нь хоёр гараараа боогоод “чи ингэдэг болсон юм уу?” гэж орилоод Аргабилэгийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохиход Аргабилэг цементэн дээр дагзаараа савсан... Аргабилэг дахин босч ирээд орилж бахираад байхад нь Д Аргабилэгийн нүүрэн хэсэгт 1 удaa алгадахад *******, Энхбаатар нар дахин салгаад байж байхад Д дахин гүйж ирээд Аргабилэгийн нүүр хэсэгт 5-6 удаа цохисон, тэгээд бид нар салаад гэр гэр лүүгээ явцгаасан... Тэр үед хамгийн анх 14-р байрны гадна талд Аргабилэгийг ******* цохиж зодсон, дараа нь *******уянхишигт гэраараа нэг удаа цохисон мөн газарт унахад нь ******* хоолойг нь боож байгаад нэг удаа гараараа цохиход Аргабилэг дагзаараа цементэн дээр савж байсан. Дараа нь 22а байрны 1-р орцны урд Д Аргабилэгийг нэг удаа алгадаад 5-6 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.1.55-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******.Пүрэвдоржийн өгсөн: “... *******и хальт салаад харахад Аргабилэгийг *******, *******уянхишигт, Д нар цохин зодож байсан... Тухайн үед харанхуй байсан бөгөөд намайг энд тэндээс цохиод байхаар нь хойш болж байгаад харахад Аргабилэгийг ******* хоолойг нь багалзуурдан цохиод байсан бөгөөд Д, *******уянхишигт нар зодож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбаатарын өгсөн: “... Тэр үед А, Аргабилэг дээр очин “одоо явчихаа” гэхэд Аргабилэг өөдөөс хэрэлдээд байхаар нь А нэг удаа түүнийг алгадсан бөгөөд бид нар цааш явахад араас дагасан хэвээр байсан. Тэгээд Д Аргабилэгийг дахиж очоод яв гэхэд явахгүй хэл амаар доромжлоод байхаар нь Д 2-3 удаа түүнийг алгадахаар нь би Аргабилэгийн гараас татаад цааш нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6114 дугаартай:
“1. Э.Аргабилэгийн биед зүүн чихний дэлбэн, зүүн мөр, аюулхай, баруун хөх, хэвлий, баруун, зүүн бугалгад цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.1.64-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “Хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэх бөгөөд хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед хамтдаа үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх.1.74/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Агийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.57-58,93-95/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.34-35,99-100/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.37-38,123-124/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.40-41,112-113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.*******уянхишигтийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.45-46,128-130/,
Л.Д, М.*******, М.*******, Л.*******уянхишигт нарын нас тоолсон тэмдэглэл /хх.1.10-16/,
Өсвөр шасны шүүгдэгч Л.*******уянхишигтийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.17,141-143/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.100,136,140/,
Мөрдөгчийн санал /хх.1.174/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
М.******* нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгтэй “чи намайг дүү нартаа зодно гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Э.А нь М.*******, Л.*******уянхишигт Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.******* нь Л.Д, Л.*******уянхишигт, Э.А нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, сэгсэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Л.*******уянхишигт нь Э.А, М.*******, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Л.Д нь Э.А, М.*******, Л.*******уянхишигт нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.*******тэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсонгүй.
Прокурорын яллах дүгнэлт/хх.1.-/-ийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт бичсэнээр хохирогч Э.Аргабилэгийг М.******* гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж ганцаараа хөнгөн гэмтэл учруулсан, М.******* гараараа хоолойг нь боон сэгсэрч, улмаар Э.А, Л.*******уянхишигт, Л.Д нар нүүрэн тус газарт нь гараараа цохин бүлэглэж хөнгөн гэмтэл учруулсан гэж тухайн яллаж байгаа хэргийн товч агуулгыг тусгасан байх бөгөөд мөрдөн байцаалтад авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нар нь бүгд хохирогчийн нүүр хэсэгт цохисон, эсхүл алгадсан гэж дүгнэхээр байна.
Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн мэдүүлэг/хх.1.74/-т: “... хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед хамтдаа үүсгэгдэх боломжтой...” гэжээ.
Хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэвлийн цус хуралт гэмтлийг шүүгдэгч М.*******, зүүн чихний дэлбэнд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч Э.А тус тус учруулсан, харин зүүн мөр, аюулхай, баруун хөх, баруун, зүүн бугалгад цус хуралт зэрэг бусад гэмтлийг шүүгдэгч М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нар бүлэглэж учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж улсын яллагч дүгнэлтээ өөрчилж тайлбарласан болно.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт “Шинжлүүлэгчийн ... жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэж заасан байх бөгөөд тусгай мэдлэг шаардах мэргэжлийн шинжээч эмч “Хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж мэдүүлжээ /хх.1.74/.
Тэгээд ч хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан зүүн мөр, аюулхай, баруун хөх, баруун, зүүн бугалгад цус хуралт зэрэг гэмтлийг хэн, хэрхэн учруулсан нь тодорхой тогтоогдоогүй, мөн дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамраахгүй гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд шинжээч болон гэрч нарыг оролцуулах тухай санал, хүсэлтийг мэтгэлцэгч талууд огт гаргаагүй бөгөөд ер нь шүүгдэгчээс бусад хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд шүүхийн санаачилгаар дуудаж оролцуулах нь зохисгүй юм.
М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нар нь хохирогчийн нүүрэн тус газарт тус тус цохисон гэж яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт бичсэн нь техникийн шинжтэй алдаа болжээ хэмээн улсын яллагч тайлбарлаж байх боловч яллах дүгнэлт дэх техникийн шинжтэй алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын хүсэлтийн дагуу залруулах боломжтой хэдий ч улсын яллагчийн дээрх тайлбарт дурдсан бүгдийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.
Хэрэв анхан шатны шүүхээс зарим яллагдагч нь хохирогчийн нүүрэнд цохисон гэж яллагдагчаар татан, прокурорын яллах дүгнэлтэд тусгасан үйл баримтаас хальж хохирогчийн нүүрэнд бус харин биеийнх нь өөр хэсэгт гэмтэл учруулсан хэмээн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэвэл яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг ноцтой зөрчсөн, улмаар тухайн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн уг үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарласан зөрчил болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт М.*******ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг тус тус цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Э.А, М.*******, М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 36.6, 36.7, 36.8, 9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан, Нийслэлийн *******аянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.*******ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1580 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг тус тус цагаатгасугай.
2. Э.А, М.*******, М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
3. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.А, М.*******, М.*******, Л.*******уянхишигт, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХ*******АЯР