| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2017/ШЦТ/152 |
| Огноо | 2017-04-27 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/152
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Насанд хүрээгүй хохирогч Т.Э хууль ёсны төлөөлөгч Б.Б тэдгээрийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал
Шүүгдэгч Г.Т түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Т холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүрэг дэх цагдаагийн Хоёдугаар хэлтэст Хэв журмын офицер ажилтай, ам бүл 3 эхнэр 1 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 хороо 00-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх хэрэг хариуцах чадвартай Г.Т, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар сургуулийн баруун талын замд Т.Марк-2 маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17. “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” мөн дүрмийн 7.18. “Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Э-ын жолоодож явсан Т.Приус маркийн 00-00 УБЦ улсын дугаартай автомашиныг мөргөж явган зорчигч Т Эийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Насанд хүрээгүй хохирогч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 19 цагийн орчимд такси барих гээд зогсож байсан бөгөөд машины хаалганаас баруун гараараа барьж байхад баруун гар талаас марк-2 маркийн
машин боржур даваад ухарч ирээд мөргөсөн. Гэтэл миний гарнаас цус гараад байсан бөгөөд тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд “юунд нь уйлаад байгаа юм, цусаа арч” гээд сальфетик өгөөд загнасан. Гэмтлийн эмнэлэг рүү очиж гараа оёулсан. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Маш их гомдолтой байна гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Монгол Улсад эмчилгээ хийлгэхэд чигчий хуруу нь эдгэрээгүй байсан учраас Солонгос Улсад очиж рентген зураг авахуулахад яс нь эдгэрээгүй байсан. Тэгээд Солонгос Улсад хагалгаанд орсон. Уг нь судас залгуулж мэдээ оруулах хагалгаа хийлгэх гэж Солонгос Улсад очсон. Гэтэл судас шөрмөс залгах эд эс нь үхэжсэн байсан болохоор ясаа дахиж хадуулаад бугуйнаасаа мөгөөрс авч чигчий хуруунд нь залгах хагалгаанд орсон. Нийт 5 удаа хагалгаанд орсон. Г.Т нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй бөгөөд 15 хоногийн дараа сайтад энэ асуудлын талаар тавьсны дараа Г.Тийн ээж нь ирж 1.000.000 төгрөг өгсөн. Солонгос Улсад очоод зочид буудалд байгаагүй дүүгийнхээ гэрт байсан. Зочид буудалд байсан бол их зардал гарах байсан. Өмгөөлөлийн хөлс, орчуулгын хөлс, эмчилгээний зардал, хоол болон дархлаа сайжруулах зардал 120.000 вон гарсан. Монгол Улсад эмчилгээнд 2.400.000 төгрөгийн зардал гарсан. Гэмтлийн эмч үхжил өгвөл миний охины гарыг тайрна гэж хэлж байсныг Г.Т мэдэж байгаа. Нийт 16.946.074 төгрөг нэхэмжилж байна гэв
Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 11-р сарын 13 ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшилийн Т.Приус маркийн 00-00 УБЦ дугаартай автомашиныг жолоодож Чингэлтэй дүүргийн 6 хороо 50 дугаар сургуулийн баруун талын замаар хойноос урагш зүгт явж байтал замын баруун талд нэг охин такси барихаар гараа өргөөд зогсож байсан. Би тэр охиныг авахаар хажууд нь очиж зогссон. Тэр охин миний машины баруун хойд хаалгыг онгойлгож суух гэж байхад нь туслах замаас Гранд марк-2 маркийн 00-00 УНИ дугаартай автомашины жолооч баруунаас зүүн зүгт хойш ухарч миний машины баруун хойд хаалга руу зүүн хойд гэрлээрээ мөргөж суух гэж байсан охины баруун гарын чигчий хуруу, ядам хурууг 2 машины дунд хавчсан. Тэр машины зүүн хойд гэрэл нь хагарсан байсан. Тухайн үед миний машин нилээн доргисон. Тэр охины гарнаас нилээн их цус гарч уйлж байсан. Намайг машинаас буух үед мөргөсөн машины жолооч бас бууж ирсэн. Яаж байгаан бэ гэж хэлтэл тэр жолооч дугараагүй. Тэр охиныг уйлаад байхаар нь 103 дуудсан. Мөргөсөн машины жолооч цагдаа дуудсан байсан. Тэр жолоочийг салфитканд явуулсан. Охин ээж рүүгээ утасдсан. Удалгүй хажуугийн байрнаас ээж нь гарч ирээд та хоёр миний охиныг яачихав гэж хэлсэн. Би 103 дуудсан гэж ээжид нь хэлтэл юу яриад байгаан бэ шууд гэмтэл явъя гэж миний машинд сууж хөдөлсөн. Гэмтэлийн эмнэлэгийн үүдэнд иртэл охины ээж намайг машиныхаа бичиг баримтыг өг гэхээр нь би гаргаж өгсөн. Тэд нар эмнэлэг рүү орсон. Би араас нь ортол хүлээн авах эмчид охины гарыг үзүүлэх гээд зогсож байсан. 10 орчим минутын дараа эмчид үзүүлсэн. Ядам хуруу, чигчий хуруунд нь оёдол тавьсан байсан. 2 хурууных нь зургийг Рентгенд харуулсан. Би зургийг нь үзтэл чигчий хурууных нь яс хугарсан байсан. Эмнэлэгээс гарч Мөнгөн гүүр эмнэлэгт очсон. Тэндээсээ ослын газарт иртэл цагдаа нар ирсэн мөргөсөн автомашин байхгүй сайсан. Цагдаа нар намайг осол болсон газараа машинаа тавь гэхээр нь би машинаа байрлуулж тавьсан. Мөргөсөн машиныг ойролцоо байрны цаана жолоочийн найзууд тавьсан байсан. Үзлэг хэмжилт хийх үед 2 машиныг ослын газарт байрлуулж зогсоогоод үзлэгийг эхэлж зураг авсан. 2 автомашиныг ачилгын машинд ачуулж явуулсан. Тэндээсээ төв замын газарт очиж тайлбар бичиж өгсөн. Тэр охинд 3500 төгрөгийн эм авч өгөөд эмнэлэг дээр нь эргэж очсон.
Шүүх эмнэлгийн ¹15608 тоот дүгнэлтэнд:
1.Т.Э биед баруун сарвууны 5-р хурууны 1-р шивнүүрийн зөрөөтэй ил хугарал, 4-р хурууны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэж боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-54/
Шүүх эмнэлгийн №1558 тоот дүгнэлтэнд:
1.Шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016.11.15-ны өдөр гаргасан №15608 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Т. Э-ийн биед баруун гарын 5-р хурууны 1-р шивнүүр ясны ил хугарал, 1-р шивнүүрийн бүрэн биш тасрал, баруун гарын 4-р хуруунд шарх гэмтэл учирчээ.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх56-57/
Техникийн шинжээчийн № 133 тоот дүгнэлтэнд:
1.Т.Марк-2 маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашины жолооч Г.Т нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Т.Приус маркийн 00-00 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Э- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.Явган зорчигч Т Э нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-59/
Техникийн шинжээчийн № 96 тоот дүгнэлтэнд:
1.Т.Марк-2 маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашины жолооч Г.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17. "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөөлөгдөхгүй" мөн дүрмийн 7.18. "Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д засан
буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Т.Приус маркийн 00-00 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5. "Түр зогсохыг хориглох тохиолдол: а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.Явган зорчигч Т Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4.Уг зам тээврийн осолд Т. Марк-2 маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашины жолооч Г.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний үрмийн 7.17, 7.18 дах заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. /хх-61-62/
Шинжээчийн дүгнэлт 16/52089 тоот дүгнэлтэнд:
БЗД-ийн 8-р хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 00-00 УНИ улсын дугаартай Тоуоtа маркийн Магк II загварын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Гончигсүрэн овогтой Тэнгисийн эзэмшилийн Тоуоtа маркийн Магк II загварын, мөнгөлөг өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 00-00 УНИ улсын, ********** арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15:45 цагаас 16:18 цаг хүртэл MNS4598:2011 "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон МNS5011:2003 "Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан 7,1мм/м, /стандарт +-5/, зүүн урд дугуйн тоормосны хүч 1,8кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1,7кН, тоормосны хүчний зөрүү нь 5,56% (стандартаар <20%), зүүн хойд дугуйн тоормосны хүч 1,ЗкН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1,2кН, тоормосны хүчний зөрүү нь 7,69% /стандартаар <30%/, зүүн талын гэрлийн тусгалын хүч ЗООООсд, баруун талын гэрлийн галын хүч ЗООООса" (стандартаар 10000-225000сд) байна. Япон улсад үйлдвэрлэгдсэн Bridgestone маркийн өвлийн зориулалттай дугуйтай, Зүүн урд дугуйн хээний гүн 2.0, баруун урд дугуй хээний гүн 2,0мм, зүүн хойд дугуйн хээний гүн 1,8 мм, баруун хойд дугуйн хээний гүн 1,9 (стандартаар >1,6) байна. Техникийн хяналтын (үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлтүүд нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна. /хх-70/, зам тээврийн осол, хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-3-5, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хх-12, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл хх-13, гэрч байцаасан тэмдэглэл хх-28-40, тээврийн хэрэгсэлийн лавлагаа хх-114, өвчний түүх хх-125-145, хохиролын баримт хх-146-158, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар сургуулийн баруун талын замд Т.Марк-2 маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17. “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” мөн дүрмийн 7.18. “Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Э-ын жолоодож явсан Т.Приус маркийн 00-00 УБЦ улсын дугаартай автомашиныг мөргөж явган зорчигч Т Эийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Т.Э өгсөн…2016 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 19 цагийн орчимд такси барих гээд зогсож байсан бөгөөд машины хаалганаас баруун гараараа барьж байхад баруун гар талаас марк-2 маркийн машин боржур даваад ухарч ирээд мөргөсөн… миний гарнаас цус гараад байсан бөгөөд тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд “юунд нь уйлаад байгаа юм, цусаа арч” гээд сальфетик өгөөд загнасан…гэмтлийн эмнэлэг рүү очиж гараа оёулсан…надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй…маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн… би 2016 оны 11-р сарын 13 ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшилийн Т.Приус маркийн 00-00 УБЦ дугаартай автомашиныг жолоодож Чингэлтэй дүүргийн 6 хороо 50 дугаар сургуулийн баруун талын замаар хойноос урагш зүгт явж байтал замын баруун талд нэг охин такси барихаар гараа өргөөд зогсож байсан…би тэр охиныг авахаар хажууд нь очиж зогссон…тэр охин миний машины баруун хойд хаалгыг онгойлгож суух гэж байхад нь туслах замаас Гранд марк-2 маркийн 00-00 УНИ дугаартай автомашины жолооч баруунаас зүүн зүгт хойш ухарч миний машины баруун хойд хаалга руу зүүн хойд гэрлээрээ мөргөж суух гэж байсан охины баруун гарын чигчий хуруу, ядам хурууг 2 машины дунд хавчсан…тэр машины зүүн хойд гэрэл нь хагарсан байсан гэсэн мэдүүлэг хх-38-39, болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Т уг хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн
гэж үзэв.
Г.Т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 3.000.000 төгрөг нөхөн төлсөн боловч гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 17.497.481 төгрөгийг шүүгдэгч Г.Тээс гаргуулан хохирогчид олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн нөхцөл байдлыг харгалзан Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хуульд заасан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины гэрлийн улаан өнгийн шилний хагархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 296, 297 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Г.Тийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
4.Шүүгдэгч Г.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг
дурдсугай.
5.Шүүгдэгч Г.Тийн өмчлөлийн Т.Марк-2 маркийн 00-00 УНИ улсын дугаартай
автомашиныг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 17.497.481 төгрөгийг гаргуулан олгосугай.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний
өмгөөлөгч хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Тогтоол давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиололд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хориж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯРМАА