Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Хохирогч Ч.Н,

Шүүгдэгч Ц.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Вд холбогдох эрүүгийн 1711009800251 дугаартай хэргийг 2017 оны 11  сарын 22ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.В 1991 оны 5 сарын 9ий өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Ц.В нь 2017 оны 10 сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрны урд талд эхнэр Ч.Нарангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Вгаас мөрдөн øàëãàõ àæèëëàãààíä болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 10 сарын 08-ны өдөр өөрийн найз Төрөө, Мөнхөөрөө нарын хамтаар 7 буудал дээр 0.5 литрийн савалгаатай Хараа нэртэй архи 2 шилийг уугаад архи ууж сууж байгаад 5 буудлын Лазер нэртэй баар орж 0.5 литрийн Хараа нэртэй архи ууж байгаад тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга нэртэй баар орсон байсан.  Би баар орох үедээ архи уусан согтуу байсан болохоор ухаан орж гараад яваад байсан, тэгээд өөрийн эхнэр Ч.Нарангэрэлтэй таараад маргалдсан байсан маргаан болох болсон шалтгаан нь манай найз Төрөө энэ бааранд 2 залуу нэг эмэгтэйтэй сууж байна гэсэн, тэгээд л тухайн үедээ архи уусан байсан болохоор уур хүрээд эхнэр Ч.Нарангэрэлтэй маргалдаж гарад 13-р хорооны байрны урд талд муудалцаж, байгаад нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү дагуулж орж ирээд саатуулах байранд хийж саатуулсан.. гэсэн мэдүүлэг /хх 29-30/

 

Хохирогч Ч.Нарангэрэлээс мөрдөн øàëãàõ àæèëëàãààíä болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би 2017 оны 10 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Дуулга” нэртэй бааранд найз Золоогийн хамт хэдэн шил пиво ууж байгаад 00 цагийн орчим гаръя гэж бодоод байж байтал манай нөхөр Ц.В нь найз Төрөө, Мөнхөөрөө нарын хамт орж ирж байхаар нь нөхрийгөө намайг харахаас өмнө найз Төрөө дээр нь очоод “намайг энд явж байна гэж битгий хэлээрэй” гэж хэлчихээд эргээд гараад явах гэж байтал нөхөр Ванчинсамбуу намайг олж хараад “чи энд юу хийж яваа юм бэ” гээд уурлахаар нь би “за миний хайр намайг уучлаарай, одоо хоюулаа харьъа” гэж хэлсэн, тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд зогсч байтал нөхөр Ванчинсамбуу миний нүүрэн тус газарт 2 удаа, гэдэс тус газарт нэг удаа цохисон. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн байсан. Манай нөхөр нилээн согтуу байсан, би найз Золоотой 4 шил пиво уусан байсан. Бид 2 албан ёсны баталгаатай, гэр бүл болоод 9 жил болж байгаа, дундаасаас 2 хүүхэдтэй. Бид 2 эвлэрч учир зүйгээ олсон байгаа, гомдол санал байхгүй.. гэсэн мэдүүлэг  /хх 19-20/

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹12911 дугаартай дүгнэлтэнд: ..Ч.Нарангэрэлийн биед баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанаа, хамар, зүүн хацарт цус хуралт, баруун нүдний алимын салстад цус хуралт тогтоогдов. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх 23/

 

Шүүгдэгч Ц.Вгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/,оршин суугаа газрын лавлагаа /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.В нь нь 2017 оны 10 сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрны урд талд эхнэр Ч.Нарангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.В нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлсэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Вг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.В нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Вг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Вг торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.В нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.В нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Вд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.МӨНХБАЯР