Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2065

 

 

 

 

 

 

  2020         12          17                                      2020/ШЦТ/2065

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нт холбогдох 2006 03132 2540 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1978 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын, 7 дугаар баг, Баруун дэнжийн 18 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 72 дугаар байрны 100 тоотод түр оршин суух,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2.400.000 төгрөгөөр торгох ял,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Он Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.Н нь 2020 оны 02 дугаар сарын 16-аас 2020 оны 05 дугаар сарын хооронд хохирогч Ц.Золбаяраас “Нэт капитал финанс” банк бус санхүүгийн байгууллагатай Б.Ишдуламын нэрээр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн 60-36 УБР улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа, зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зарна гэж хуурч, машины төлбөрийн урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлт нэрээр нийт 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр болох Ц.Эрдэнэбаяр нь фейсбүүкээр банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй машинд урьдчилгаа төлбөр авч зарна гэсэн зартай танилцаад тухайн хүмүүстэй уулзсан. Нөхөр бид хоёр тэр өдрөө хамт очоод О.Н гэх 40 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаж тухайн хүндээ бэлнээр 660.000 төгрөг бэлнээр өгөөд 2.710.000 төгрөг 5076703645 гэх дансанд шилжүүлээд “Нэт капитал” ББСБ-н зээлийн 10.614.000 төгрөгийн үлдэгдлийг cap бүр 606.000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс тус оны 05 дугаар cap хүртэл тасралтгүй төлж байсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай машиныг “Нэт капитал” ББСБ-н ажилчид ирээд танайх хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй гэж хэлээд машиныг маань хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ишдуламын өгсөн: “... манайх 2020 оны 01 сарын төлбөр, 02 сарын төлбөрийг хийж чадаагүйн улмаас тухайн хүнд зарахаар болсон юм. Тэр надаас авсан хүн нь 3, 4, 5 сарын төлөлтийг манай нөхөр Б.Тэмүүжиний данс руу шилжүүлсэн юм. Тухайн мөнгийг манай хадам ээж О.Н нь авсан бөгөөд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Надаас машин худалдаж авсан хүн манай хадам ээж О.Нтэй холбогдож, тохиролцож байсан юм. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүжиний өгсөн: “...2019 оны 04 сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захаас Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас урьдчилгаа мөнгө /4.000.000/ төгрөг байх сайн санахгүй/ өгч 13.300.000 төгрөгийн зээл тавьж, манай эхнэр Ишдулам бид хоёр нэр дээрээ 60-36 УБР улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авсан ба сард 605.000 төгрөг төлөхөөр болж гэрээ байгуулсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг эхнэр бид хоёрын нэр дээр зээл тавьж авсан болохоор манай ээж болох О.Н нь хүнд зарсан гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.30/,

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.16-19, 36-41/,

Ял шийтгэлийн тооцооны баримтууд /шинээр гаргасан 4 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.Н нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 2020 оны 05 дугаар сарын хооронд хохирогч Ц.Золбаяраас “Нэт капитал финанс” банк бус санхүүгийн байгууллагатай Б.Ишдуламын нэрээр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн 60-36 УБР улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа, зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зарна гэж хуурч, машины төлбөрийн урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлт нэрээр нийт 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн: “... О.Н гэх 40 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаж тухайн хүндээ бэлнээр 660.000 төгрөг бэлнээр өгөөд 2.710.000 төгрөг 5076703645 гэх дансанд шилжүүлээд “Нэт капитал” ББСБ-н зээлийн 10.614.000 төгрөгийн үлдэгдлийг cap бүр 606.000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс тус оны 05 дугаар cap хүртэл тасралтгүй төлж байсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай машиныг “Нэт капитал” ББСБ-н ажилчид ирээд танайх хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй гэж хэлээд машиныг маань хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ишдуламын өгсөн: “... манайх 2020 оны 01 сарын төлбөр, 02 сарын төлбөрийг хийж чадаагүйн улмаас тухайн хүнд зарахаар болсон юм. Тэр надаас авсан хүн нь 3, 4, 5 сарын төлөлтийг манай нөхөр Б.Тэмүүжиний данс руу шилжүүлсэн юм. Тухайн мөнгийг манай хадам ээж О.Н нь авсан бөгөөд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Надаас машин худалдаж авсан хүн манай хадам ээж О.Нтэй холбогдож, тохиролцож байсан юм...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүжиний өгсөн: ... Тухайн тээврийн хэрэгслийг эхнэр бид хоёрын нэр дээр зээл тавьж авсан болохоор манай ээж болох О.Н нь хүнд зарсан гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.30/,

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.16-19, 36-41/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

О.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч О.Нээс хохирлын 5.400.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Золзаяад олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

О.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

О.Нийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Он Нийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, О.Нт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Нт оногдуулсан 6 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, О.Нийг урьд нь цагдан хорьсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нээс 5.400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Золзаяад олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР